Таны амьдралыг үгүй хийдэг 10 зуршил

Аливаа нэг зүйлийг олон удаа хийх тусам тэр нь зуршил болж хувирдаг билээ. Харин тэрхүү зуршил нь хүнд хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг нь чухал юм. Яагаад гэвэл нэгэнт дадал, зуршил болсон бол түүнээсээ салах гэж багагүй хугацааг зарцуулах болдог байна. Тэгвэл бид та бүхэндээ таны амьдралыг үгүй хийж, үнэт цагийг тань хумсалж байдаг 10 зуршлын тухай хүргэе гэж бодлоо.

Таны амьдралыг үгүй хийдэг 10 зуршил
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 Залхуурах

Залхуурах гэдэг бол хүнд байх зан чанаруудаас хамгийн хэрэггүй нь бөгөөд хамаг ажлыг тань уяж, үр бүтээлгүй, ямар ч үр дүнгүй амьдрахын үндэс болж өгдөг байна. Учир нь энэ төрлийн хүмүүс бүх зүйлийг төлөвлөсөн хугацаанаас нь байнга шахуу хойшлуулж, аливаа асуудалд хайнга ханддаг бөгөөд ингэснээрээ бусдаас үргэлж хэдэн алхмын ард явдаг аж. Амжилтанд хүрсэн олны танил эрхмүүдийн амжилтын оргилд гарсан үндэс нь ердөө л залхуурч, хойш суулгүй, хичээж, зүтгэж, бууж өгч, шантралгүй цаг ямагт урагшилсаар байсантай салшгүй холбоотой гэдгийг ухамсарлах хэрэгтэй юм.

Залхуурах

9 Ирээдүйдээ санаа зовних

Өнөөдөр хүн бүр л бусдаас дутагдаж, гачигдах зүйлгүй, сэтгэл хангалуун, сайхан амьдрахыг хүсч явдаг нь нууц биш юм. Энэ ч үүднээсээ ирээдүйд хийж, бүтээж, бий болгохоор олон зүйлсийг төлөвлөж, өмнөө зорилго, зорилтуудыг тавидаг гэлтэй. Гэвч нөгөө талаараа зарим хүмүүсийн хувьд ирээдүйдээ хэт их санаа зовниж, "Яаж амьдрах бол?", "Одоо төлөвлөж байгаа зүйлс ирээдүйд бүтэх болов уу?", "Би сайхан амьдарч чадах болов уу?" гэх мэт асуултуудаар өөрийгөө булахад хүрдэг байна. Ингэснээр эртнээс өөрийнхөө сэтгэл зүйг болохгүй, чадахгүй гэдэгт бэлдэж эхэлдэг аж. Гутранги үзэлтэй байх нь таны амжилт өөд тэмүүлэх замыг мурийлгахад хүргэдэг байна. 

Ирээдүйдээ санаа зовних

8 Өнгөрснөө байнга санагалзах

Өнгөрсөнд болсон олон үйл явдлууд хэр чухлаас хамаарч, хүний оюун санаанд дурсамж болон хадгалагдаж, үлдсэн байдаг билээ. Аав ээждээ эрхэлж байсан мөч, найзуудтайгаа тоглож байсан үе, анхны ажил анхны хайр, үр хүүхэд гээд таны оюун санаанд байгаа хамгийн нандин дурсамжуудаа дурсан санагалзаж байх нь нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулдаг. Харин амьдралд алдаж, унаж, бүдэрч явсан мөчүүдээ дурсаад байх нь таны одоогийн болон ирээдүйн амьдралыг тань харлуулах үндэс болдог ажээ. Учир нь хүн гэдэг амьтан өнгөрсөн рүү ухарч биш, ирээдүй рүү урагшилж, амьдрах хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөндөө амьдарсаар байвал танд болон таны амьдралд ямар ч өөрчлөлт, шинэ зүйл гарахгүй бөгөөд амьдрал гэдэг амьдрах тусам ямар баялаг вэ гэдгийг мэдрэхийг хүсэхгүй гэж үү?

Өнгөрснөө байнга санагалзах

7 Шар мэдээ унших

Дэлхий дахинд болж буй мэдээ, мэдээллээс хоцролгүй, мөр зэрэгцэн алхах нь мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бидний хувьд хамгийн зөв зүйтэй зүйл юм. Өнөөдөр хүмүүс тархиа мэдээллээр цэнэглэж байгаа учраас л техник технологи өндөр хөгжсөн хорвоо ертөнц дээр бид амьдарч байна шүү дээ. Гэвч зарим хүмүүсийн хувьд хов жив базаж, бусдын мууд дурлах увайгүй зангаасаа болж, буруу ташаа, худал хуурмаг мэдээ, мэдээлэлд амьдралынхаа үнэт цагийг зарцуулж байгаа нь харамсалтай. 

Шар мэдээ унших

6 Техник технологийн хөгжилд боолчлогдох

Дээр дурдсанчлан техник технологийн хурдацтай хөгжлийн эрин үед амьдарч байгаа учраас хүмүүс өдөр тутмын амдралдаа хүний ажил хөдөлмөрийг хөнгөвчилсөн олон төрлийн технологиуд ашиглах болсон билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр техник тенхологи өндөр хөгжихийн зэрэгцээ хүний цаг заваа зориулах зүйлс нь амьд харилцаа бус, техник технлоги болж хувирсан нь нэг талаасаа хүмүүсийн хоорондын харилцаанд ан цав үүсгэхэд хүргээд байгаа юм. Гар утас, компьютер, таблетнууд өнөөдөр хүмүүсийн ажлыг хөнгөвчилж өгч, асар их цаг хугацааг хэмнэх ач тустай хэдий ч, эрүүл мэнд, зан характерын хувьд олон өөрчлөлтүүдийг хүмүүст авчирч байгаатай санал нийлэх биз ээ.

Техник технологийн хөгжилд боолчлогдох

5 Сошиал медиа ашиглах

Техник технологи өндөр хөгжихийн зэрэгцээ түүнийгээ дагаад нэг зүйл гарч ирсэн нь интернет бөгөөд өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт шахуу интернет гэх аалзны тор тархаад байгаа билээ. Арилжааны болон бизнесийн бүх л байгууллагууд өнөөдөр интернетийг ашиглан "Сошиал медиа маркетинг" хийж ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь хүмүүс ихэнх цагаа "Сошиал медиа"-ны төрлүүд болох "Фэйсбүүк", "Твиттер", "Инстаграм"-д өнгөрүүлж буйтай салшгүй холбоотой аж. Гэвч үүнээс болж, олон хүний гэр бүлийнхэн болон ойр дотнынхондоо гаргах цаг зав багасч, ажил үүргээ ч мөн чанартай сайн гүйцэтгэх бүтээмж буураад байгаа юм. 

Сошиал медиа ашиглах

4 Бусадтай харьцуулах

Хүнийг хойш нь зулгааж байдаг бас нэгэн муу зуршил бол бусадтай цаг ямагт өөрийгөө харьцуулах явдал юм. Хүн бүр хорвоо дээр зөвхөн цор ганц хувь шүү дээ. Түүнчлэн тэдэнд бурхны заяасан хувь тавилан ч гэсэн өөр өөрийн жамтай байдаг. Тиймээс бусадтай өөрийгөө харьцуулах нь хамгийн утгагүй зүйл юм. Харьцуулъя гэж бодоход "Түүнээс сурч, мэдэж авах зүйл юу байна?", "Таниас хэдэн алхмын урд байгаагийн шалтгаан нь юу юм бол?" гэх зэргээр бусдын давуу талаас суралцах хэрэгтэй болохоос биш, бусдад атаархсан байдлаар харьцуулалт хийх нь таныг тэдгээр амжилттай яваа хүмүүстэй мөр зэрэгцүүлэн алхуулах битгий хэл, харин ч одоо байгаагаас чинь хэдэн алхмаар ухрааж байдаг гэдгийг санаарай. 

Бусадтай харьцуулах

3 Зураг оруулах

Дээр бичсэн байгаачлан "Фэйсбүүк", "Инстаграм" гэх зүйлсд 100% толгойгоо мэдүүлснээр амьдралын чинь салшгүй нэг хэсэг болох нь дамжиггүй юм. Өнөөдөр жишээ нь "Фэйсбүүк"-ийг бараг амьдралаа болгосон хүмүүс олон байгаа билээ. Хаана юу хийж байгаа, хэнтэй хамт байгаагаас авахуулаад юу идэж, ууж байгаагаа хүртэл цаг тутам бичиж, нэг өдөрт гэхэд л зургийг хэд арваар нь авч, амьдралаа нэг нэгэнгүй тоочиж буй хүмүүсийн тоо борооны дараах мөөг шиг олширсон билээ. 

Зураг оруулах

2 Худал хэлэх

"Худал үгийг мянга давтахад үнэн болдог" гэж дуун дээр гардаг шүү дээ. Түүний нэгэн адилаар эхэндээ худлаа хэлэх нь хэцүү зүйл мэт санагдаж байж болох ч, хэд хэдэн удаа худлаа яриад ирэхээр энэ нь зуршил болж хувирдаг байна. Худал ярих нь таны хувьд олон асуудлыг энхийн замаар, тэр тусмаа өөрт ашигтайгаар шийдвэрлэж байна гэж бодоход хүргэж болох юм. Гэвч энэ нь зөвхөн таны л бодол гэдгийг санах хэрэгтэй. Бусдын хувьд худал ярьж буй тань таны үнэ цэнийг унагахаас гадна, итгэх итгэлийг үгүй хийж, хүн бүр таниас зайгаа барихад хүрдэг ажээ. 

Худал хэлэх

1 Интернет ашиглах

Өнөөдөр хүн бүр л мэдэхийг хүссэн зүйлээ интернет ашиглан мэдэж авч байна. Цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой хэдий ч, интернетэд байгаа бүх мэдээлэл цөм үнэн байна гэж байхгүй бөгөөд буруу ташаа мэдээлэл авах нь тийм ч зөв зүйл биш л болов уу. Түүгээр барахгүй интернетээс болж хүмүүсийн дунд амьд харилцаа гэж байхаа больсон тухай өнөөдөр хаа сайгүй бичиж байгаа нь нууц биш юм. Хүмүүсийн өөрөө мэдээллийг эрэл хайгуул хийн олж авах эрмэлзэл үгүй болж, суугаа байдалтай ажил үүргээ хийх болсон нь олон сөрөг үр дагавруудыг бий болгоод байгаа юм. 

Интернет ашиглах

75
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()