Цахим ертөнцийг донсолгосон сэтгэл хөдөлгөм үйл явдлууд

Амьдрал хайр, халамж, хүн хүнээ гэх сэтгэл дээр тогтдог гэдэг билээ. Бие биедээ тусламжын гараа сунгаж, хэрэгтэй үед нь харамгүй сэтгэлээр туслах шиг сайхан зүйл гэж үгүй юм. Иймд өнөөдөр та бүхэндээ ер бусын сайхан сэтгэл гаргаж, ядарч зовж яваа нэгэндээ тусласан нинжин сэтгэлт хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний хүнлэг энэрэнгүй сэтгэл, хэний ч санаанд оромгүй тусархаг байдал нь цахим ертөнцийг шуугиулж байна. 

Цахим ертөнцийг донсолгосон сэтгэл хөдөлгөм үйл явдлууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Тусархаг эмээ, өвөө хоёр

Нийтийн тээврийн хэрэгслээр төрөл бүрийн хүмүүс зорчиж явдаг билээ. Тэнд ууртай, хөгжилтэй, баяртай, гунигтай, их зантай, бохир заваан гэхчлэн элдэв янзын хүмүүс байдаг. Харин тэдний дундаас ялгарч, сайхан сэтгэлийн халуун илчээрээ бусдыг хайрлаж явсан нэгэн хос байсан юм. Тэд зангиагаа янзалж чадахгүй гайхан суух залууг хараад тус болж, хэрхэн зангидах талаар багахан зөвлөгөө өгч, эцгийн хайраар энэрч байсан бөгөөд тэдний хайр мэдрэгдсэн мөчийн зургийг нэгэн залуу авч, цахим сүлжээнд цацсан байна. 

Тусархаг эмээ, өвөө хоёр

2 Хүүхэд асрагч

Хүүхэд гэдэг хамгийн гайхалтай, бурханы өгсөн бэлэг билээ. Харин эцэг эхчүүд үр хүүхдээ өөрсдөөсөө илүүд үзэж, ямагт хайр халамжаар дутаалгүй ирдэг. Нэгэн бүсгүй ресторанд орж ирэн, ядарсан байдалтай хоол идэхийг хичээнэ. Гэвч хүүхэд нь уйлагнан хөөрхий ээжид хооллох боломж олгохгүй байсан аж. Иймд хажуу ширээний залуу босч ирэн, хүүхдийг хооллож, ээжийг нь тайван хоол идэх боломжыг гаргаж өгчээ. Энэхүү сайхан үйл явдлыг харсан зөөгч зургийг авч, түүнийг хэн болохыг хайж олсон төдийгүй шуугиан тарьсан тус залуу үнэн хэрэгтээ зүгээр л нэг зөөгч байв. 

Хүүхэд асрагч

3 Эмээгийн амийг аварсан баатарлаг эр

Англи улс дахь "BMW" компанийн автомашин зуучлагч эр рүү амралтын өдөр танихгүй дугаараас дуудлага иржээ. Ахимаг насны эмэгтэй шалан дээрээ хальтарч унаад босч чадахгүй байгаа тухайгаа охиндоо хэлэхийг хүссэн ч дугаар андуурч залгасан аж. Харин баатарлаг эр хийж байсан ажлаа хүртэл орхин хамаг хурдаараа эмээгийн гэрийг зорьсон байна. Тэнд очтол хөөрхий эмээ шалан дээр уначихсан, нүүр ам нь цус болчихсон байжээ. Залуу эмээг босгож, шархыг нь цэвэрлэн хэвтүүлээд гэр бүлийнхнийг нь иртэл хүлээж байгаад буцсан юм. 

Эмээгийн амийг аварсан баатарлаг эр

4 Гайхалтай эмэгтэй

Онгоцонд яваа хүн бүхэн л нялх хүүхдээс хол суухыг хүсч, уйлмагц нь бухимдаж, муухай харж байдаг. Харин тэднээс тэс өөр нэгэн бүсгүй уйлаад болж өгөхгүй байсан бяцхан хүүхдийг төвөгшөөлгүй тэвэрч унтуулсан байна. Хүн бүхэн уурлаж, хүүхдээ дуугүй болгооч хэмээн загнаж, хүндхэн байдалд орсон эхийн ачаанаас нимгэлж өгсөн ачтай тэр эмэгтэйг хүн бүхэн гайхаж байв. Хамгийн сонин нь хүүхэд тус эмэгтэйн өвөр дээр хэвтээд уйлахаа больж, нислэгийн турш түүнд тэврүүлж явсан аж. 

Гайхалтай эмэгтэй

5 Цагдаа

Бид яаралтай тусламж хэрэгтэй болсон үед цагдаагийн газар руу залгаж, тус болохыг гуйдаг. Харин нэгэн хөгшин эр цагдаагийн газар руу залгаж, маш их өлсөж, ядарч байгаа тухайгаа мэдэгдэж, өөрийнх нь картыг хулгайлчихсан тул өлсөж үхэхийн даваан дээр байгаагаа дуулгажээ. Харин тус дуудлагыг хүлээж авсан ажилтан гудамжны нэг эр биз хэмээн үл тоолгүй түүний хэлсэн газар хоол барин очжээ. Үнэхээр гайхалтай сайхан сэтгэл биш гэж үү?

Цагдаа

6 Тусч бүсгүй

Фрэд Барлей (Fred Barley) гэх хүү орон гэргүй бөгөөд сургуульдаа явахын тулд 90 км газрыг 6 цаг гаруй унадаг дугуйтайгаа явж туулдаг байна. Ингэхдээ тэрээр дугуйныхаа хоёр талд савтай ус, багахан хоол баглаж явдаг аж. Олон цагийн турш ийн байдалтай явснаар хөл гар нь цуцаж, ядардаг бөгөөд нэг удаа сурсан замаараа явж байтал сайхан сэтгэлт эмэгтэй түүнд тус хүргэж, машиндаа суулгаж, бага зэрэг амрахыг зөвлөж, зочид буудалд амраан, хангалттай хоол унд өгсөн байна. Үүнийг нь түүний найзууд мэдэн, сайхан сэтгэлд бүсгүйн тухай цахим сүлжээгээр зарлаж, хүүгийн түүхийг өгүүлэхэд хүн бүхэн хүүд туслаж, ажил, байр сууцаар хангаж өгсөн юм. 

Тусч бүсгүй

7 Нохдыг салхилуулсан хүүхдүүд

Торонд хоригдож, эрх чөлөөгөө хязгаарлуулсан ноход тун ч өрөвдөлтэй байдаг. Гудамжны нохдыг барьж аван, торонд хорьж, уйтгар гунигт автуулж орхидог билээ. Харин хэсэг бүлэг хүүхдүүд нэгэн зүйлийг санаачилсан нь тус ноходыг салхилуулж, ганц өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх байсан юм. Энэ нь ноход болоод хүүхдүүдэд хэзээ ч мартагдашгүй дурсамжыг бэлэглэж чадсан байна. 

Нохдыг салхилуулсан хүүхдүүд

8 Үнэгүй машин

Конни Коул (Connie Cole) гэх бүсгүй ганц бие ээж бөгөөд өвчтэй аавыгаа асарч амьдардаг байна. Тэрээр аавыгаа эмнэлэг рүү аваачихад машин хэрэг болж байсан тул мөнгө багатай хэдий ч машин судалж, үнийг нь харж явжээ. Түүнийг машин наймаалагч залуутай утсаар ярьж байхыг нэгэн залуу сонсож, бүсгүйн зовлонг бага ч атугай нимгэлж өгөхийг хүссэн аж. Тиймдээ ч тус Дэвид (David) гэх залуу бүсгүйн ярьж байсан газраас 2004 оны "Chevy Impala" гэх машин авч бэлэглэсэн бөгөөд өөрийн нэрээ нууцалсан юм. Хүнд аз жаргал бэлэглэх шиг сайхан зүйл гэж үгүй бөгөөд бүсгүй өөрт нь гайхалтай бэлэг барьсан залууд хэрхэн талархаснаа илэрхийлэхээ ч мэдэхгүй байгаа билээ. 

Үнэгүй машин

9 Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэгч

Тэтгэвэртээ гарсан хүмүүс ихэвчлэн амралт зугаалгаар явж, ажилласан жилүүдийнхээ ядаргааг тайлахыг хүсдэг. Харин Марти Бербанк (Marty Burbank) гэх эр ч мөн тэтгэвэртээ гарч бусдын адил аялахаар төлөвлөж, дэлгүүр орж, хураасан мөнгөөрөө өөртөө олон зүйлсийг авах гэж байснаа хэтэрхий хувиа хичээсэн зан гаргаж байгаагаа ухаарч, ичсэн гэдэг. Тиймдээ ч эхнэртэйгээ ярилцаж тэд нэг цэцэрлэгийн хүүхдүүдийг сонгож, коллежед орох хүртэлх бүхий л сургалтын төлбөрийг нь төлөхөөр болжээ. Хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулж өгсөн гайхалтай хүмүүсийн үйлдэл цахим ертөнцийг шуугиулж, тэдний сайхан сэтгэлийг хүн бүхэн бахдан, магтсаар байна. 

Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэгч

10 Хамгийн сайхан мэдрэмж

Хүн бүхэнтэй сэтгэлийн гүнээс ярилцах аваас тухайн хүний гайхалтай зан чанаруудыг олж хардаг юм. Лиз Вилкок (Liz Willcock) гэх бүсгүй нэгэн эртэй сэтгэлийн гүнээс цаг орчим ярилцаж, түүний асар гайхалтай сэтгэл, хүүгээ дэмжих хүслийг нь олж харсан байна. Тус эрийн хүүг Дарелл Хилл (Darrell Hill) гэх бөгөөд Рио 2016 олимпийн наадамд оролцсон юм. Тэрээр хүүгээ тэмцээнд оролцож байхыг харах цор ганц хүсэлтэй боловч хөрөнгө мөнгөний гачигдалаас болж гэртээ үлдэх гэж байсан юм. Харин Лиз гэх бүсгүй тус гайхалтай аавд зориулан хандивын сан байгуулж, Риог зорих зардал мөнгийг бүрдүүлж өгсөн байна. Олны хүч оломгүй далай гэгчээр түмний тусаар сайхан сэтгэлт аав хүүгийнхээ тэмцээнийг үзэж, бахдан суусан юм. 

Хамгийн сайхан мэдрэмж

11 Жон Оливер (John Oliver)

Нэрт хөтлөгч Жон Оливор өнгөрсөн долоо хоногийн "Last Week Tonight" нэвтрүүлгийн үеэр 15 сая доллар цуглуулж, өвчтэй, зовлонтой хүмүүсийн эмнэлгийн төлбөрийг төлсөн аж. Энэ нь хүн бүрт маш их таалагдсан бөгөөд түүний сийрэг ухааныг гайхан, бишэрч байсан билээ. 

Жон Оливер (John Oliver)

12 Бусдын төлөө гэсэн сэтгэлтэн

Гадаадад, ялангуяа барууны орны сурагчдын хувьд төгсөлтийн үдэшлэг гэдэг хамгийн гайхалтай, хэзээ ч мартагдашгүй үдэш болж өнгөрдөг. Тэд тус баярт зориулан мөнгөө цуглуулж, тансаг даашинз аван, гүнж мэт л болохыг хичээдэг. Эшли Ёонг (Ashley Yong) гэх тус охин ч мөн бусдын адил мөнгөө цуглуулж, гоёмсог даашинз авахаар шийдсэн байсан ч гэнэт л бодлоо өөрчилж, цуглуулсан мөнгөөрөө шүдний сойз, оймс, хоол хүнс, ус гэхчлэн хүнд хэрэгцээтэй зүйлсийг худалдаж аван, орон гэргүй хүмүүст тарааж өгсөн байна. Тэрээр бусад охид шиг гоё болоод үдэшлэгт явахаас илүү олон хүнд тусламжын гараа сунгасан нь түүний хувьд тун ч сайхан, мартагдашгүй үйл явдал болж өнгөрсөн аж. Энэ нь түүнд асар их баяр бахдал урам зоригийг хайрласан тул үүнийгээ цааш өргөжүүлж, олон мянган хүнд туслахыг хүсч байгаа юм. 

Бусдын төлөө гэсэн сэтгэлтэн

13 Тусыг тусаар...

Хүн бүр өөр өөрийн гэх зовлон шаналалтай байдаг боловч бусдын асуудлыг өөрийнх мэт тусалж дэмжих нь буцаад танд асар их аз завшаан, жаргалыг бэлэглэдэг юм. Ноа (Noah) гэх залуу үнэт эдлэлийн дэлгүүр ажилуулдаг бөгөөд нэг өдөр түүний дэлгүүрт хүүхдүүдээ дагуулсан бүсгүй бөгжөө худалдахаар хүрэлцэн ирсэн байна. Угтаа бол тус бүсгүй бөгжиндөө хайртай, худалдахыг хүсэхгүй байх боловч мөнгөний шаардлагаас болж тус дэлгүүрийг зорьсон аж. Гэтэл дэлгүүрийн эзэн залуу, бүсгүйн хэрэгтэй мөнгөний хэмжээг лавлаж, мөнгө өгөн, бөгжийг нь ч мөн буцаан өгөөд зогсохгүй "Бөгжөө битгий зараарай. Хэрэв үнэхээр дахин мөнгө хэрэгтэй болвол над дээр хүрээд ирээрэй" хэмээсэн байна. Үүнийг нь сонссон бүсгүй шууд л уйлж, хичнээн их баярлаж, талархаж байгаагаа үгээр ч илэрхийлж барахгүй байсан гэдэг. Үнэн хэрэгтээ Ноа нь Сирийн дүрвэгч бөгөөд түүнд тусламжийн гараа сунгасан олон хүний ач тусыг бодолцож, аль болох бусдад чадах зүйлээрээ туслахыг хичээдэг хэмээжээ. 

Тусыг тусаар...

14 Диваажинд хүрэх тасалбар

Хүн гэдэг үнэхээр гайхалтай урлагийн бүтээл юм. Харин олон тэрбум хүн дундаас онцгойрч чадсан нэгэн гайхалтай эрийн тухай өгүүлье. Түүнийг Морри Бүүгарт (Morrie Boogaart) гэдэг бөгөөд өдгөө 91 настай юм. Тэрээр бага залуу байхаасаа эхэлж, ноосон утсаар малгай нэхэж, үүнийгээ орон гэргүй хүмүүст бэлэглэж, халуун хайрыг мэдрүүлсээр ирсэн аж. Өнөөдөр тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэдий ч малгайгаа үргэлжлүүлэн нэхсээр байгаа төдийгүй хэдийн 8,000 малгай нэхэж, бусдад тараасан билээ. Энэ бүхэн нь түүнийг диваажин руу хүргэх тасалбар болно гэдэгт хүн бүхэн итгэж байгаа юм. Түүнийг хүн гэхээс илүүтэй сахиусан тэнгэр гэвэл зохилтой. 

Диваажинд хүрэх тасалбар

15 Хүчирхэг ээж

Эмэгтэй хүний хувьд хамгийн аз жаргалтай мөч бол бяцхан үрээ өлгийдөж авах билээ. Деми (Demi) гэх бүсгүй хугацаанаасаа 2 сарын өмнө хүүхдээ төрүүлсэн бөгөөд хүүхдийнх нь биеийн байдал тун ч тааруу байв. Бүсгүй эхийн сүүг хамгийн ид шидтэй гэж итгэдэг тул 3 цаг болоод л сүүгээ сааж, хүүдээ өгөхийг хичээдэг байсан аж. Гэтэл түүний хүү удалгүй нас барсан хэдий  ч бүсгүй цааш сүүгээ сааж, үүнийгээ хүүхдүүдэд хандивласан байна. Хүүхдэд эхийн сүү шиг хэрэгтэй зүйл гэж үгүй тул бүсгүй хүүхдийн эмнэлэгт өөрийн саасан 500 л эхийн сүүг хандивласан билээ. 

Хүчирхэг ээж

100
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()