Тэйлор Свифтийн тэнэглэл

Өдгөө 26 настай дуучин Тэйлор Свифт (Taylor Swift), "Thor" киноны Локигийн дүрээр бидний танил болсон 35 настай жүжигчин Том Хиддлстон (Tom Hiddleston) нар сүр дуулиантайгаар болзож эхэлснээр хойш хэдийн 3 сарыг ардаа үджээ. Гэвч сүүлийн үед тэднийг харилцаандаа цэг тавьсан талаар цахим ертөнцөөр шуугьж байгаа юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Тэйлор Свифтийн тэнэглэл
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1

Өнгөрсөн сарын сүүлээр жүжигчин эр, Тэйлорыг "Эмми шагнал гардуулах ёслол"-д хамт оролцохыг хүсэж, харилцаагаа олонд ил болгохыг хүсчээ. Гэвч Тэйлор үүнд нь тийм ч сэтгэл ханамжтай биш байгаагаа хэлсэн аж.

2

Учир нь Тэйлор өөрсдийн харилцааг олонд ил биш, нууцлаг байлгахыг хүссэнд оршино. Тэрээр урьд нь болзоот залуутайгаа хэзээ ч улаан хивсний арга хэмжээнд албан ёсоор оролцож байгаагүй гэдэг. 

3

Жүжигчин эрд тэдний учир битүүлэг нууцлаг харилцаа огтхон ч таалагдаагүй бөгөөд харилцаагаа олонд зарлаж, албан ёсоор үерхэх саналыг тавьсан нь ийн амжилтыг олсонгүй. 

4

Тэйлорын энэхүү шийдвэр шүтэн бишрэгчийнх нь эргэлзээг төрүүлж байгаа бөгөөд түүнийг найз залуудаа сэтгэлгүй юм байна гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.

5

Дуучин бүсгүй харилцаагаа ил болгож, Том Хиддлстонтой албан ёсоор болзохыг хүсэхгүй байгаа бололтой. Тэрээр энэ удаагийн харилцаандаа ихэд нухацтай хандаж байгаа нь илэрхий байв.

6

Харин Тэйлорын эл шийдвэр жүжигчин эрд огтхон ч таалагдаагүй бөгөөд, хосууд өнгөрсөн даваа гарагт салах тухай мэдэгдлийг албаныханд өгсөн байна.

7

Харин та тэдний тухай ямар бодолтой байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()