Үерхэлдээ үнэнч одууд

Алдаж онох, өгсөж уруудах, жаргаж зовох гээд бүх л цаг хугацаанд хажууд чинь үнэнчээр байж, тусалж, дэмжих найзтай байна гэдэг хамгийн сайхан хэрэг.  Тэр тусмаа хүүхэд байхаасаа үерхэж, найзлаж, үхэн үхтлээ нөхөрлөлдөө үнэнч байх найзтай байна гэдэг таны амьдралаас олсон хамгийн үнэтэй бэлгүүдийн нэг юм. Тэгвэл олны танил эрхмүүдийн хувьд ямар хүмүүстэй найзалдаг юм бол? Тэдний зарим нь бүр хоороондоо хүүхэд байхаасаа өнөөдрийг хүртэл нөхөрлөж байгаа гэвэл та итгэх үү? Хамтдаа нөхөрлөлдөө үнэнч байсаар байгаа одуудтай танилцацгаая.

Үерхэлдээ үнэнч одууд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Элиа Вүүд (Elijah Wood) болон Макаулэй Калкин (Macaulay Culkin)

Тэд анх 1993 онд "The Good Son" киноны үеэр уулзаж, танилцаж байжээ. Багаасаа авъяас чадвар нь тодорч, кино урлагт хөл тавьсан алдартнууд маань дэлхийн шилдэг кинонууд болох "The Lord of the Rings" болон "Home Alone" кинонуудын гол дүрүүдийг бүтээсэн билээ. Одоо  тэдний хувьд кино урлагаасаа хөндийрсэн бөгөөд Элиагийн хувьд дуу хөгжмийн салбарт амжилттай явж байгаа бол Калкин нь сүүлийн үеийн кинонуудад дуу оруулж байгаа аж.

Элиа Вүүд (Elijah Wood) болон Макаулэй Калкин (Macaulay Culkin)

2 Камерон Диаз (Cameron Diaz) болон Снүүп Догг (Snoop Dogg)

Алдарт жүжигчин бүсгүй болон реп, хип хоп урлагийн амьд домог болсон залуу хоёр дунд сургуульд нэг ангид хамтдаа элсэн орсон бөгөөд тэр ч байтугай тохой нийлүүлэн суусан нэг ширээний хоёр байсан ажээ. Камерон энэ талаар дурсан хэлэхдээ "Доггоос заримдаа тамхи үнэртдэг байсан шүү" хэмээн хошигносон байна. Тэдний сурч байсан сургууль нь 'Long Beach"-д байрлах Политехникийн дунд сургууль байсан бөгөөд жүжигчин бүсгүй сургуулийнхаа хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн байжээ. 

Камерон Диаз (Cameron Diaz) болон Снүүп Догг (Snoop Dogg)

3 Бен Аффлек (Ben Affleck) болон Мэтт Дэймон (Matt Damon)

Энэ цаг үеийн кино урлагийн шилдэг төлөөллүүд болох хоёр жүжигчин маань хүүхэд байхаасаа найзлаж, нөхөрлөх болсон байна. Сүүлийн үед Бен фэйсбүүкт хамтдаа төрсөн өдрүүдээ тэмдэглэж байгаа болон найзуудын баяраар авахуулсан зурагнуудаа хийх болсон нь тэдний нөхөрлөл улам батжиж байгааг илтгэж байгаа юм. Саяхан болж өнгөрсөн "Spike's Guy's Choice Awards 2016"-ийн үеэр Бен найзынхаа талаар гүнзгий сэтгэгдэл төрүүлэхүйц үгсийг хэлээд амжсан байна.

Бен Аффлек (Ben Affleck) болон Мэтт Дэймон (Matt Damon)

4 Ким Кардашиан (Kim Kardashian) болон Николь Ричи (Nicole Richie)

Тэд хамгийн анх 1990 онд Попын хаан асан Майкль Жексоны "Neverland Ranch" -д төрсөн өдрийн үдэшлэгээ зохион байгуулсан Николийн 12 насны төрсөн өдрөөр танилцаж байжээ. Ким түүний төрсөн өдрийн баярт уригдан ирсэн бөгөөд тухайн үед 13 настай байсан аж. Телевизийн олон ангит реалити шоуны одууд нь одоог хүртэл сайн найзууд хэвээрээ байгаа нь тэднээс үлгэр дуурайлал авдаг олон сая фэнүүдэд нь маш их таалагддаг гэнэ. 

Ким Кардашиан (Kim Kardashian) болон Николь Ричи (Nicole Richie)

5 Алисса Милано (Alyssa Milano) болон Кори Хэйм (Corey Haim)

Жүжигчин Кори Хэймийг бурхан болох үед цөөнгүй олны танил эрхмүүд гашуудлаа илэрхийлж байсан бөгөөд тэдэн дундаас Алисса Миланогийн хувьд хамгийн хүнд хэцүү байсан нь ойлгомжтой биз ээ. Учир нь тэд зүгээр найзууд байхаас гадна 1987-1990 онуудын хооронд болзож явсан хосууд байсан аж. Тэд бие биенээ багаасаа мэдэх бөгөөд Коригийн үхлийн дараа Алисса өөрийн твиттерээрээ дамжуулан "Амар амгалан нойрсох болтугай сайхан хүү минь" хэмээн жиргээд амжсан юм. Авъяаслаг залуу уран бүтээлчийн хувьд 38 насандаа бурхны оронд одсон аж:

Алисса Милано (Alyssa Milano) болон Кори Хэйм (Corey Haim)

6 Жастин Тимберлэйк (Justin Timberlake) болон Райан Гослинг (Ryan Gosling)

Авъяаслаг уран бүтээлчдийн хувьд хүүхэд насандаа буюу 11 насандаа хамтдаа "The Mickey Mouse Club" телевизийн реалити шоунд оролцож байхдаа танилцсан бөгөөд шоуны үеэр нэг өрөөнд байдаг байжээ. Тэднийг найзууд гэхээсээ илүүтэйгээр ах дүүс шиг харилцаатай хүмүүс гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу. Учир нь Райаны ээж 6 сараар хүүгээ орхин өөр хот руу ажлаар явахад Жастины ээж нь түүнийг яг л хүү шиг ээ хайрлаж, халамжилж байсан байна. 

Жастин Тимберлэйк (Justin Timberlake) болон Райан Гослинг (Ryan Gosling)

7 Алам Левинь (Adam Levine) болон Жона Хилл (Jonah Hill)

Дуу хөгжмийн салбарын томоохон төлөөлөл болсон Адам Левинь болон "Tedy" киногоор олны танил болсон жүжигчин Жона Хилл нар нь багаасаа бие биенээ сайн мэдэх найзууд аж. Ирээдүйд олны танил эрхмүүд болно хэмээн мөрөөдөж байсан залуус өнөөдөр хүсэл мөрөөдөлдөө аль хэдийн хүрчихсэн байна гэж төсөөлөөгүй нь лавтай биз ээ. Тэд цаг ямагт бие биенийнхээ ажил хөдөлмөрийг дэмжиж, урам зориг хайрлаж байдаг гэнэ. 

Алам Левинь (Adam Levine) болон Жона Хилл (Jonah Hill)

8 Оуэн Уилсон (Owen Wilson) болон Уэс Андерсон (Wes Anderson)

Оуэн жүжигчний карьераа эхлүүлж байх үетэй зэрэгцэн Уэс кино найруулагчийн карьераа эхлүүлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд Уэсийн найруулсан бараг бүх л кинонд Оуэн тоглоод байгаа юм. Тэд мөн хамтдаа Техас дахь Остины их сургуульд сурч байхдаа 2 жилийн хугацаанд нэг өрөөний найзууд байсан аж. 

Оуэн Уилсон (Owen Wilson) болон Уэс Андерсон (Wes Anderson)

9 Тэйлор Лаутнер (Taylor Lautner) болон Викториа Жастис (Victoria Justice)

Аль алиных нь карьер амжилттайгаар үргэлжилж байгаа залуус анх Викториаг "Zoey 101" кинонд тоглож байх үед танилцаж байжээ. Олон кионуудын дүрүүдийг гайхалтайгаар бүтээж байгаа залуусыг сүүлийн үед болзож байгаа гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр шуугиан тариад байсан ч, эргээд намжмал байдалтай болсон юм. Тэд ч мөн өөрсдөө дотны найзууд гэдгээ хэвлэлээр мэдэгдээд байсан билээ. 

Тэйлор Лаутнер (Taylor Lautner) болон Викториа Жастис (Victoria Justice)

10 Николас Кэйж (Nicolas Cage) болон Шон Пенн (Sean Penn)

Найз нөхдийн дунд үл ойлголцол, маргалдах зүйлс байдаг л асуудал билээ. Муудалцсан ч гэлээ, эргээд тэврэлдээд, гар барих нь жинхэнэ эрчүүдийн хийдэг үйлдэл ч гэж ярьдаг нь нууц биш юм. Тэгвэл Холливудын нэрт жүжигчид маань багаасаа найзлаж, нөхөрлөсөн хэдий ч, бие биедээ хатуухан үг чулуудаж, хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлцгээгээд амжсан юм. Шон, Кэйжд хандан "Тэр одоо дахиж жүжиглэж чадахгүй ээ. Түүний карьер нь дууссан" гэсэн бол Кэйж хариуд нь түүнд хандан "Шон хийж буй зүйлээсээ илүү хуучин найз охиндоо л хамаг анхаарлаа хандуулдаг нэгэн" гэж хэлж байсан аж. Тэднийг удахгүй эр хүмүүс шиг эвлэрнэ найдъя.

Николас Кэйж (Nicolas Cage) болон Шон Пенн (Sean Penn)

11 Женнифер Анистон (Jennifer Aniston) болон Чаз Боно (Chaz Bono)

Үзэсгэлэнт бүсгүйчүүд нь анх 1987 онд ЛаГуардиа (LaGuardia)-ийн дунд сургуульд урлаг, соёлын чиглэлээр сурч байх үедээ танилцаж байжээ. Тэдний нөхөрлөл Чазыг хүйсээ солиулан, эрэгтэй хүн болох мэс ажилбарт орох хүртэл үргэлжилсэн бөгөөд өнөөдөр интернетээр л холбоотой байдаг тухайгаа хэлж байсан юм. Найзынх нь хүйсээ солиулах болсон нь Женниферт сайхан санагдаагүй нь ойлгомжтой биз ээ. Гэвч тэрээр найзыгаа ойлгож, зайнаас цаг ямагт тусалж дэмждэг гэнэ.

Женнифер Анистон (Jennifer Aniston) болон Чаз Боно (Chaz Bono)

12 Обри Плаза (Aubrey Plaza) болон Жон Галлагер Жр. (John Gallagher Jr.)

Авъяаслаг залуу уран бүтээлчид нь Уилмингтон, Делавэрт цугтаа хүүхэд насаа өнгөрөөсөн бөгөөд бага байхын л бие биенээ сайн мэддэг байжээ. Тэд жирийн найзууд биш бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа болзож байсан хосууд юм. Харин одоо тэд тус тусдаа гэр бүлтэй болсон бөгөөд ойр ойрхон хоёр гэрээрээ холбоотой байж, уулзалддаг гэнэ шүү.

Обри Плаза (Aubrey Plaza) болон Жон Галлагер Жр. (John Gallagher Jr.)

13 Гвинет Палтроу (Gwyneth Paltrow) болон Майа Рудольф (Maya Rudolph)

Тэд хамтдаа бага ангиасаа авахуулаад дунд сургуулиа төгсөн төгстлөө нэг ангийн сурагчид байсан бөгөөд 2001 онд Гвинет "Saturday Night Live" шоунд оролцож байхдаа найзынхаа талаар сэтгэл хөдөлгөм үгсийг хэлж байсан удаатай юм. Тэд бусад одуудтай харьцуулахад хамгийн багадаа буюу 7 настайгаасаа өнөөдрийг хүртэл үнэнчээр нөхөрлөж байгаа найзууд ажээ.

Гвинет Палтроу (Gwyneth Paltrow) болон Майа Рудольф (Maya Rudolph)

14 Селена Гомез (Selena Gomez) болон Деми Ловато (Demi Lovato)

Тэд хамтдаа "Barney & Friends" нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ танилцаж байсан бөгөөд тухайн үед 7 настай охид байсан аж. "Disney Channel"-ийн гаргадаг олон нэвтрүүлгүүдэд цугтаа оролцсоор олны танил болох гараагаа эхлүүлж байсан бүсгүйчүүд өнөөдөр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн авъяаслаг уран бүтээлчид болсон билээ. 

Селена Гомез (Selena Gomez) болон Деми Ловато (Demi Lovato)

15 Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) болон Тоби Магирь (Tobey Maguire)

"The Great Gatsby" кинонд хамтран тоглосон жүжигчдийг та найзууд байсан гэж мэдэх үү? Тэд анх 1980 онд оюутан байхдаа буюу жүжигчин мэргэжлийг сонгож байх үедээ танилцацгааж байжээ. ДиКаприогийн хувьд уригдсан шоу болгондоо гэнэтийн зочноор Тобиг урих саналыг телевизийнхэд тавьдаг аж. Хоорондоо тийм ч их насны зөрүүгүй найзууд өнөөдрийг хүртэл сайхан нөхөрлөж байгаа аж.

Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) болон Тоби Магирь (Tobey Maguire)

16 Кендалл Женнер (Kendall Jenner) болон Жижи Хадид (Gigi Haded)

Саяхан загварын ертөнцөд хөл тавьсан Жижи Хадид (Gigi Hadid), Кендалл Женнер (Kendall Jenner) нар өдгөө дэлхий даяар алдартай супер моделиуд болж байна. Жижигийн хувьд тэрээр Ким Кардашьян (Kim Kardashian)-ий эх нэг, эцэг өөр дүү охидтой үнэхээр сайхан харилцаатай байдаг. Ялангуяа загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner), Жижи хоёрыг салгаж ярьж боломгүй, тийм л сайн найзууд хэмээж болно. Дашрамд дурьдахад Жижигийн хойд эцэг Дэвид Фостер (David Foster), Кайтлин Женнер нар Америкийн ая зохиогч, жүжигчин Линда Томпсон (Linda Thompson)-той гэрлэж байжээ. Тэдний харилцаа мөн л ярвигтай байгаа биз. 

Кендалл Женнер (Kendall Jenner) болон Жижи Хадид (Gigi Haded)

46
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()