Дутуу нойртой явснаар бидэнд юу тохиолдох вэ?

Нойр гэдэг хүний хувьд хамгийн чухал зүйл билээ. Нойроо сайн авах нь өвчин зовлон тусахаас сэргийлэх ач тустай байдаг бол нойр дутуу байх нь ядаргаанд орох, бие өвдөх, стресстэх зэргээр олон сөрөг үр дагавар авчирдаг байна. Тэгвэл бид та бүхэндээ дутуу нойртой явснаар бидэнд тохиолдож болох эрсдлүүдийн тухай мэдээллийг хүргэж байна. 

Дутуу нойртой явснаар бидэнд юу тохиолдох вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

10 Автомашины осолд орох

Нойр дутуу үедээ машин барих нь таниас холуур тойрч явсан эрлэгийн элчийг өөр дээрээ авчирч буйгаас өөрцгүй хэрэг юм. Автозамын осол гарч буй шалтгааны нэг бол хэт их ядарсан, дутуу нойртой үедээ машин жолоодсонтой холбоотой байдаг аж. Магадгүй та ажил ихтэйгээсээ болоод ч тэр үү, эсвэл эргэн тойронд болж буй зүйлсээс болоод стресстэх болж, сайхан гэгч нь унтаж амарч чадахгүй байж болох юм. Гэвч дутуу нойртой үедээ юу ч болж байсан жолооны хүрдний ард бүү суугаарай гэж зөвлөх байна. 

Автомашины осолд орох

9 Тархины хөгжил доройтох

Таныг унтаж байхад тархи тань хүртэл ялгаагүй унтаж, амарч байдаг аж. Гэтэл авах ёстой нойроо авч чадаагүйгээс болж, тархины хөгжил доройтоход хүрдэг байна. Энэ нь хурдан сэтгэх, аливаа асуудлыг оновчтойгоор шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлж байгааг хэлж байгаа юм. Тархи бол хүний биеийг удирдаж буй гол зүйл учраас нойроо сайн авч, тархиа давхар амрааж байгаарай.

Тархины хөгжил доройтох

8 Мартамхай болох

Тархины хөгжил доройтохын хажуугаар хүний оюун санаанд давхар өөрчлөлт орж байдаг нь аливаа зүйлийг амархан мартахад хүрдэг байна. Саяхан болж өнгөрсөн зүйлсийг төд удалгүй мартаад байвал хэцүү шүү дээ. 

Мартамхай болох

7 Ой санамжаа алдах

Ойр ойрхон ямар нэгэн зүйлийг мартах нь одоо бидний дурдах гэж буй шалтгааны хажууд харин ч гайгүй юм. Учир нь дутуу нойртой явж хэвшсэнээр ой санамжаа бага багаар алдах аюултай байдаг ажээ. 

Ой санамжаа алдах

6 Анхаарал төвлөрөхгүй байх

Ямар нэгэн зүйл хийх гэхээр анхаарал нэг л төвлөрч өгөхгүй байх нь бидний амьдралд элбэг тохиолддог зүйлсийн нэг билээ. Тэгвэл энэ нь дутуу нойртой явсны хор уршиг байдаг аж. Ингэснээр танаас ямар ч бүтээмж гарахгүй бөгөөд үр дүнгүй хоног өдрүүдийг өнгөрөөхөд хүрдэг байна. 

Анхаарал төвлөрөхгүй байх

5 Төлөвлөхөө болих

Төлөвлөгөөгүй амьдарна гэдэг хаана, хэдийд, юу хийх гэж ирснээ мэдэхгүй байгаатай адилхан бөгөөд аливааг төлөвлөж, тооцож хэвших нь цаг хугацааг өөрт хэрэгтэйгээр ашиглах нөхцлийг бүрдүүлдэг байна. Гэвч төлөвлөх гэтэл залхуу чинь хүрч, болох ёстой зүйл болоод л өнгөрөх биз гэж бодогдож байна уу? Тэгвэл энэ нь таны дутуу нойртой явж буйн илрэл ажээ.

Төлөвлөхөө болих

4 Муу зуршлуудаа давтах

Арай гэж муу зуршлуудаа хаяж эхлээд, овоо гайгүй үр дүнтэй болж эхэлж байтал эргээд л дасал болсон зуршлуудаа хийх болсон уу? Энэ тохиолдолд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл бол нойр дутуу явснаар сэтгэл санаа болон бие организмд нөлөөлж буй хүчин зүйлсээс ихээхэн хамаардаг аж. 

Муу зуршлуудаа давтах

3 Эрсдлүүдтэй нүүр тулгарах

Дутуу нойртой явснаар таныг хүрээлэн буй эрсдлүүдтэй нүүр тулгарах магадлал нойроо гүйцэт, сайн авч буй хүнийхээс хамаагүй их байдаг байна. Дутуу нойртой явах нөхцөлд хүн зөвхөн нойрондоо ач холбогдол өгдөг бөгөөд эргэн тойронд буй эрсдэлд төдийлөн ач холбогдол өгч чаддаггүйгээс болж, амархан бэртэж гэмтэхээс авахуулаад бүр дор байдалд орох ч аюултай байдаг. 

Эрсдлүүдтэй нүүр тулгарах

2 Хоол боловсруулах эрхтэн өвчлөх

Авах ёстой нойроо аваагүйгээс улбаалан бие организм дахь эд эрхтнүүдэд өөрчлөлт явагдаж, үйл ажиллагаа нь доройтдог бөгөөд үүнээс хамгийн ихээр асуудал үүсгэдэг нь хоол боловсруулах эрхтний тогтолцоо байдаг аж. Энэ нь даамжирч, ходоодны шарх болох магадлалтай байдаг юм байна. 

Хоол боловсруулах эрхтэн өвчлөх

1 Солирох

Нойр бол юу юунаас илүү чухал зүйл учраас дутуу нойртой явахаас байнга сэргийлж, эрүүл мэнд болон бие организмаа бодох нь чухал болохыг эрдэмтэн, судлаачид зөвлөж байна. Эс бөгөөс дутуу нойртой явсны эцэст хий юм харах, амархан уурлаж бухимдах, ганцаараа ярих зэргээр сэтгэхүйд асар их хэмжээгээр нөлөөлдөг ажээ. 

Солирох

99
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()