Бүх цаг үеийн хамгийн аймшигтай террорист халдлагууд

Улс орнуудын геополитикын бодлого, үзэл суртлын зөрчил, дэлхийд ноёлогч гүрэн хэвээр байх санаархал зэргээс үүдэж, террорист халдлага гэх зүйл бий болсон гэлтэй. Хамгийн гол нь дээр дурдсан шалтгаануудаас болж, гэм зэмгүй олон мянган хүн амь насаа алдаж, эрүүл мэнд болон сэтгэл санаагаараа хохирч байгаа нь үнэхээр харамсалтай. Бидний бэлтгэсэн дараах мэдээлэл ч үүнтэй холбоотой бөгөөд хамтдаа хүн төрөлхтний түүхэнд хамгийн их гарз хохирол учруулж байсан террорист халдлагуудын тухай сэтгэл сэтрхийлгэм баримтуудтай танилцацгаая.

Бүх цаг үеийн хамгийн аймшигтай террорист халдлагууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 Москва (Moscow)-ийн театр дахь мөргөлдөөн

2002 онд Чечений армийн удирдагч Мовшар Бараев (Movsar Barayev) зэвсэглэсэн 40 цэргийн хамт Мосвкагийн театрт байсан хүмүүсийг бүгдийг нь барьцаалжээ. Тэрээр энэхүү халдлагаараа дамжуулан ОХУ болон Чечений хооронд тулгараад байсан асуудлыг нэг мөсөн дуусгахыг хүсч байсан аж. 3 өдөр өнгөрсний дараа барьцаанд байсан хүмүүсээс 2 эмэгтэйн амийг хороосон тул ОХУ-ын засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаар болж, театр руу химийн найрлагатай хордуулагч хий оруулж, халдлага хийсэн чечений цэргүүдийг бүгдийг нь үгүй хийсэн байна. Гэвч харамсалтай нь хордуулагч хийнээс болж, барьцаанд байсан хүмүүсээс 130 нь газар дээрээ амь насаа алдсан бөгөөд өөр аргаар барьцаалагдсан хүмүүсийг аврах боломж байсан талаар тухайн үед олон хүн ОХУ-ын засгийн газраас гаргасан шийдвэт шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Москва (Moscow)-ийн театр дахь мөргөлдөөн

9 Оклахома (Oklahoma) хотын бөмбөгдөлт

1995.04.19-ний өдөр АНУ даяар гашуудал болоход хүргэсэн террорист халдлагыг амиа золиослогч Алфред П. Муррах (Alfred P. Murrah) гэх этгээд Оклахома хотод байрлах Засгийн газрын байрыг бөмбөгдөж, хийсэн бөгөөд хэмжээлшгүй их гарз хохирол учруулсан явдал болжээ. Уг халдлагаар 168 хүн амь насаа алдаж, ойролцоогоор 700-аад хүн гэмтэж, 16 барилга сүйдсэн аж. Нийт 650 сая долларын гарз хохирол учирсан болохыг хожим АНУ-ын зүгээс хэлсэн байна.

Оклахома (Oklahoma) хотын бөмбөгдөлт

8 Трухиллио (Trujillo)-ийн аллага

Зарим террорист халдлагууд нь ямар нэгэн байдлаар цаг хугацаа, өдөр судрыг нарийн сайн тооцож үзсэний үндсэн дээр хийгддэг аж. Үүний нэг жишээ нь Колумб улсад болсон "Трухиллио"-ийн аллага бөгөөд 1988 болон 1994 онуудад Кали Картел (Cali Cartel)-ын удирдсан зэвсэглэсэн этгээдүүд ойролцоогоор 245-342 хүний амь насыг авч одсон байна. Энэхүү халдлагыг Колумб улсын эрх мэдэлтнүүд болон үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд сануулга өгөх зорилгоор хийсэн болох нь хожим тогтоогджээ. Каука (Cauca) голыг цусан гол болгон хохирогчдын цогцос урсаж байсан нь Колумб улсын түүхэнд нэгэн хар өдөр болон үлдсэн юм.

Трухиллио (Trujillo)-ийн аллага

7 АНУ-ын элчин сайдын яамын бөмбөгдөлт

Оклахома хотод болсон террорист халдлагаас хойш 3 жилийн дараа буюу 1998.08.07-ны өдөр Кени улсад байрлах АНУ-ын элчин сайдын яамыг бөмбөгджээ. Уг халдлагаар 4000 хүн гэмтэж, 200 хүн амь насаа алдсан бөгөөд Аяман аль-Звахири (Ayman al-Zwahiri) болон Осама бин Ладен (Osama bin Laden) нарын заавраар Египтийн Исламын бүлэглэлийн гишүүд үйлдсэн болох нь хожим тогтоодсон юм. Тухайн үед заавар өгсөн этгээдүүд нь дэлхий даяар эрэн сурвалжлагдаж байсан ноцтой гэм эмтгээдүүд байсан аж. АНУ-ын засгийн газраас тэр даруйд нь арга хэмжээ авч, ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton) цэргийн хүчээ Кени, Судан болон Афганистан улсууд руу оруулсан байна. 

АНУ-ын элчин сайдын яамын бөмбөгдөлт

6 Метрожет (Metrojet) 9268 онгоцны сүйрэл

2015.10.31-ний өдөр ОХУ-ын Пулково (Pulkovo)-ийн нисэх буудлаас Египтийн Шарм эль-Шейх (Sharm el-Sheikh) нисэх буудал руу нисч явсан Метрожет 9268 онгоц сүйрч, зорчиж явсан 217 хүн болон онгоцны 7 ажилтан газар дээрээ амь насаа алдсан хэрэг болсон юм. Энэхүү ослыг ISIS буюу дэлхийн алан хядагчдын бүлэглэлээс зохион байгуулсан болохыг хожим нотложээ.

Метрожет (Metrojet) 9268 онгоцны сүйрэл

5 Ангол дахь галт тэрэгний халдлага

1975.11.11-ээс эхлэн бүтэн 26 жилийн турш үргэлжилсэн Ангол улсын иргэний дайн нь асар их гарз хохирол учруулсан бөгөөд 2001.08.10-ны өдөр Зенза, Дондо (Zenza, Dondo) хот руу "UNITA" буюу "Ангол улсын тусгаар тогтнолын төлөөх нэгдсэн холбоо"-ны гишүүдийн сууж явсан галт тэргэнд халдлага болж, 252 хүн амь насаа алдан, 160 хүн гэмтсэн байна. Террористууд галт тэргийг танкаар мөргөн зогсоож, галт тэргэнд явж байсан 500 зорчигч руу шууд гал нээж эхэлсэн аж. 

Ангол дахь галт тэрэгний халдлага

4 Бомбэй (Bombay)-ийн бөмбөгдөлт

АНУ, Колумб, Ангол, ОХУ-аас ялгаагүй Энэтхэг улсын хувьд ч мөн адил террористуудын халдлагад өртөж байсан бөгөөд энэхүү үйл явдал 1993.03.12-ны өдөр болж байсан аж. Давуд Ибрахим (Dawood Ibrahim)-аар удирдуулсан Мумбайн мафийн бүлэглэл нийт 13 дэлбэрэх бөмбөгийг Бомбэй хотод хаяж, нийт 257 хүний амь насыг авч одсоноос гадна 717 хүнийг ямар нэгэн байдлаар шархдуулсан байна. Уг халдлагыг Давуд Ибрахим нь Тигер Мемон (Tiger Memon), Якуб (Yakub) нартай хамтран үйлдсэн бөгөөд 2015.07.30-ны өдөр Якуб баригдаж, цаазлуулах ялаар шийтгүүлсэн байна. 

Бомбэй (Bombay)-ийн бөмбөгдөлт

3 Пэн Эм (Pan Am) 103 онгоцны сүйрэл

Пэн Эм 103 нисэх онгоц 1988.12.21-ний өдөр Германий Франкфуртаас Лондон, Нью-Йорк хотуудаар дайрч, АНУ-ын Детройт руу очиж газардах төлөвлөгөөтэй нислэг үйлджээ. Гэвч харамсалтай нь онгоц очих ёстой газраа очиж чадалгүй Шотландын Гэлловэй (Galloway)-ийн ойролцоо бөмбөгдөлтөнд өртөж, зорчиж явсан 243 хүн болон онгоцны 16 ажилтан газар дээрээ амь насаа алдсан байна. Энэхүү халдлагыг Ливийн алан хядагчдийн бүлэглэлийн удирдагч Колонел Муанмар Гаддафи гэх этгээдийн заавраар хийсэн болох нь тогтоогдсон байна. 

Пэн Эм (Pan Am) 103 онгоцны сүйрэл

2 ОХУ-ын бөмбөгдөлт

Манай хойд хөршид болж байсан бас нэгэн аймшигтай террорист халдлага нь 1999 оны 9 дүгээр сард болж байсан бөгөөд 09.04-09.16-ны хооронд бүхэл бүтэн 13 өдрийн турш хэд хэдэн хотуудыг бөмбөгдсөн аж. Тухайлбал 09.04-нд Буянакск (Buynaksk), 09.09 болон 09.13-нд Москва, 09.16-нд Волгодонск (Volgodonsk) хотуудад бөмбөгдөлт болсон аж. Уг халдлагаар нийт 300 гаруй хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн бэртсэн байна. Уг халдлагыг Чечений армийн удирдагч Ахимз Гочияев (Achemez Gochiyaev)-ын заавраар хийсэн болох нь тодорхой болж байжээ. 

ОХУ-ын бөмбөгдөлт

1 Бейрут Барракс (Beirrut Barracks)-ийн бөмбөгдөлт

Ливан улсын иргэний дайны үеэр нэгэн аймшигт террорист халдлага болж байсан нь 1983 оны Бейрут Барраксын бөмбөгдөлт юм. 1983.10.23-ны өдөр Исламын "Жихад" бүлэглэлийн амиа золиослогчид АНУ болон Францын энхийг сахиулагчдын байр руу нэвтэрч бөмбөгийг дэлбэлсэн байна. Үүний хор уршгаар 241 америк цэрэг, 58 франц цэрэг, 6 ливийн иргэн амь насаа алдсан байна.  

Бейрут Барракс (Beirrut Barracks)-ийн бөмбөгдөлт

12
таалагдаж байна

31
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()