Контакт линз нь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Охид, бүсгүйчүүдийн маань сүүлийн үед ихээр хэрэглэх болсон линзний талаар та хэр сайн мэдэх вэ? Линз хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг юм бол? Анх линзийг нүдний харааг сайжруулах зорилгоор зохион бүтээж байсан бол өнөөдөр гоёлын хэрэгсэл болсон нь нууц биш юм. Тэгвэл хамтдаа линз зүүснээр бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг хамтдаа сонирхоцгооё.

Контакт линз нь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Өрөөсөн линзтэй явах нь аюултай

Линз худалдаж авч, хэрэглэж буй хүмүүс нүдэндээ хамгийн сайн тохирохыг нь сонгож авдаг бөгөөд нэг нь алга болсон юм уу эсвэл, хаяж гээгдүүлсэн тохиолдолд өрөөснийг нь дангаар зүүх нь харааг муутгах аюултай байдаг байна. Гэртээ юм уу эсвэл аль нэг газар байгаа үед зүгээр байж болох ч, гадаа байгаа нөхцөлд, тэр тусмаа жолоо барьж байгаа үедээ өрөөсөн линзтэй машин жолоодож хэрхэвч болохгүй аж.

Өрөөсөн линзтэй явах нь аюултай

2 Линзээ авахгүй бол унтаж чадахгүй

Магадгүй линз зүүснээр таны нүдийг энгийн байгаагаас тань илүү гоёмсог харагдуулах ч, шөнө унтахынхаа өмнө линзээ авахгүй бол унтаж, амрах нөхцлийг бүрдүүлж өгөхгүйгээр зогсохгүй нүдийг гэмтээж, бүр сохроох ч аюултай байдаг байна.

Линзээ авахгүй бол унтаж чадахгүй

3 Энгийн үеэс илүү их нулимс гардаг болох

Линз зүүснээр нүдийг улам хуурайшуулдаг сөрөг үр дагавартай байдаг учраас энэ нь таныг уйлах үед урьд урьдынхаас илүү ихээр нулимс гаргахад хүргэдэг болох нь батлагджээ.

Энгийн үеэс илүү их нулимс гардаг болох

4 Хараа муудах

Линз зүүснээр танд учрах хамгийн сөрөг үр дагавар бол нүдний хараа муудах явдал юм. Ихэнхдээ нүд бүрэлзэх, аливаа нэг зүйл тод харагдахгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. 

Хараа муудах

5 Удаан зүүж хэвшсэнээр хэт их дасах

Линзийг удаан хугацаанд зүүж хэвшсэнээр хожим линз зүүхгүйгээр байж чадахгүйд хүрдэг байна. Тэгэхээр линзийг баяр ёслол  юм уу ямар нэгэн тэмдэглэлт өдрүүдээр зүүгээд, бусад үед онцын шаардлагагүй бол зүүсний хэрэггүй юм байна.

Удаан зүүж хэвшсэнээр хэт их дасах

6 Байнга цэвэрлэж байх

Өөрийн хэрэглэдэг линзээ тогтмол угааж, цэвэрлэх нь эрүүл мэнддээ учруулж болзошгүй төрөл бүрийн асуудлаас урьдчилан сэргийлэх найдвартай арга болж өгдөг байна. Эс бөгөөс линзээр дамжин нүд рүү тань элдэв шороо тоос, нян орох боломжтой юм. Ингэсэн нөхцөлд нүдний төрөл бүрийн өвчин тусах магадлалтай байдаг ажээ.

Байнга цэвэрлэж байх

7 Чанартайг нь сонгохгүй бол аюултай

Хүмүүсийн өргөн хэрэглээ болохын зэрэгцээ чанартай болон чанаргүй линзнүүд гадуур ихээр зарагдах болсон. Чанаргүй линз нь нүд улайлгах, өвчлүүлэх үндэс болж өгдөг учраас хамгийн гол нь чанартай, сайн бүтээгдэхүүн худалдан авч байх нь чухал юм шүү.

Чанартайг нь сонгохгүй бол аюултай

8 Линзийг гаднынхан баяр ёслолын үеэр хэрэглэдэг

Линз нь өдөр тутам зүүх зориулалттай бүтээгдэхүүн биш бөгөөд гол төлөв баярууд, тэмдэглэлт өдрүүдээр зүүх зориулалттайгаар үйлдвэрлэгддэг ажээ. Гаднынхны хувьд ихэвчлэн "Halloween"-ийн баяраар линзийг түлхүү зүүдэг байна.

Линзийг гаднынхан баяр ёслолын үеэр хэрэглэдэг

9 Тагнуулын ажилчдад зориулсан линз

Линз нь дотроо гоёлын, харааны, тусгай ажиллагааны зэрэг хэд хэдэн төрлүүдтэй байдаг байна. АНУ-ын зүгээс тагнуулын ажилчдад зориулан тусгай линзүүдийг зохион бүтээсэн бөгөөд уг линз нь төрөл бүрийн системийн нууц кодыг тайлахаас гадна өөр дээрээ нэлээдгүй олон газруудын хаяг, байршлыг суулгаж өгсөн байдаг аж.

Тагнуулын ажилчдад зориулсан линз

10 Линзийг хүмүүс ихэвчлэн гоёлын хэрэгсэл болгон зүүдэг

АНУ-д линзийг ямар зориулалтаар хэрэглэж байгаа тухай судалгаа явуулахад хүмүүсийн олонх нь зөвхөн гоёлын зориулалтаар ашигладаг гэсэн судалгаа гарсан байна. Үүний учир нь нүднийхээ болорын өнгийг тэс өөр өнгөтэй болгож, илүү гоёмсог харагдуулахтай холбоотой байна. 

Линзийг хүмүүс ихэвчлэн гоёлын хэрэгсэл болгон зүүдэг

Анх удаа линз зүүх гэж байгаа бол...

29
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()