Спартачуудын талаар сонирхолтой баримтууд

Эртний Спартачууд (Sparta)-ыг яагаад хамгийн зоригтой, хамгийн хүчтэй, дэлхийн хамгийн шилдэг дайчид хэмээн үзэж байсан юм бол?... Та үүний талаар мэдэхийг хүсэж байгаа болов уу. Ингээд энэ талаар сонирхолтой баримтыг хүргэе.

Спартачуудын талаар сонирхолтой баримтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Төрсөн цагаас нь эхлэн спартан хүүхдийг тодорхой шалгуураар гэр бүлдээ авч үлддэг байсан байна. Хэрвээ ахмад настай спарта, хүүхдийг хараад ямар нэгэн зүйл дутуу, хүч сул мэт болохыг олж мэдвэл хаяж үлдээдэг байжээ.

2

Спарта болгох нялх хүүхдүүд ихэвчлэн нас бардаг байсан бөгөөд ховорхон тохиолдолд хэн нэгэн аварч гардаг байсан байна. 

3

Энэ үед мөн л бяцхан хүүхдийг усанд биш дарсанд оруулж түүний бие махбодь, эрүүл мэндийн байдлыг нь шалгадаг байжээ. 

4

Эцэг эх нь хүүхдээ харанхуйд болон ганцаардалд дасгаж, уйлахад нь огтхон ч тоодоггүй байсан байна. 

5

Долоон нас хүрсэн хүүг цэргийн сургуульд оруулахын тулд гэрээс нь авч явж дайны урлагт “агогэ” сургадаг байжээ. 

6

Залуу спартачууд дайны урлаг, ан хийх, хөнгөн атлетикийн хичээл үздэг. 

7

12 настайгаас нь хувцас өмсөхийг зөвшөөрдөг бөгөөд гадаа унтуулдаг байсан гэнэ.

8

Харин хүмүүжлийн хувьд тийм ч хатуу байгаагүй гэнэ. Хулгай хийх, дээрэм зэргийг төдийлөн хорьдоггүй байжээ. 

9

Спартачууд заавал сайн дайчид байх ёстой байсан бөгөөд харин тэдний эхнэрүүд үлгэр дууриалалтай сайн ээж, сайн хань байж гайхалтай дайчдыг бэлдэх ёстой байсан байна. 

10

Эрэгтэй хүүхдүүдтэй адил эмэгтэй хүүхдүүд хөнгөн атлетик суралцаж, үүнээс гадна диск, зээрэнцэг шидэх урлагт суралцаж байсан байна. Мөн ирээдүйд ээж болох сургалтыг ч явуулдаг байжээ. 

11

Эмэгтэй хүүхдүүдэд гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрахыг нь зөвшөөрч байсан байна.

12

“Агоге”-д дайны урлагаас гадна унших, бичих зэрэг ерөнхий боловсролын хичээлийг зааж байжээ. 

13

Сурагчдын хооронд болж буй зодооныг ч мөн дэмждэг байсан байна. 

14

Спартачуудын цорын ганц мэргэжил нь дайчин болох бөгөөд 60 нас хүртлээ дайтах ёстой байдаг аж. 

15

Харин гэр ахуйн ажлыг гадаад хүмүүс болон дайчин болж чадаагүй хүмүүс хийдэг байсан байна. 

16

Залуучуудын хувьд хамгийн хэцүү шалгуур нь “тэвчээр”-ийн шалгалт байдаг. Тэднийг зодож, зүсдэг байсан байна. Шалгуурын явцад нас барвал тэвчээргүй, сул дорой хэмээн үздэг байжээ. 

17

30 нас хүрмэгцээ ирээдүйн эхнэрээ хайж эхэлдэг байсан байна. Гэр бүл болохыг ихэвчлэн шинэ цэргүүдийг бий болгох арга гэж үздэг. 

18

Бууж өгөх нь спартачуудын хувьд гутамшиг байсан байна.

19

Тухайн үед нас барсных нь дараа нэрээ чулуун дээр мөнхлөх эрх хоёр тохиолдолд байдаг байжээ. Энэ нь төрөх явцдаа нас барсан эмэгтэй болон дайнд амь насаа алдсан спарта хүн байсан байна. 

42
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()