30 минутанд хийж болох амтат хоолнууд

Бид яарч сандарсан үедээ юу ч хамаагүй идчихээд гарч оддог. Гэвч энэ нь маш буруу үйлдэл бөгөөд бид өег, шим тэжээлтэй хоол тогтмол идэж байж л эрч хүч, энергиэр цэнэглэгдэх юм шүү. Иймд өнөөдөр та бүхэндээ ердөө 30 минутанд хийж болох амтат хоолнуудыг жорыг дуулгаж, хэрхэн хийх зааврыг өгөхөөр бэлтгэлээ. 

30 минутанд хийж болох амтат хоолнууд

1 Паста

Орц:

  • Масло- 2 халбага
  • Оливын тос- 1 халбага
  • Амтат чинжүү- 3 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Кошер давс
  • Хар перец- 1/4 халбага
  • Ногоон хулуу- 1 ширхэг
  • Гоймон- 1 уут
  • Моцералла бяслаг (үрсэн)- 1 аяга
  • Базилик

Хийх арга: 

Масло болон оливын тосоо хайруулын тавганд хийж халаана. Үүндээ урш шулуун хэрчсэн чинжүү, сонгино, давс, хар перец зэргээ хийж 10-12 минут хуурах аж. Дараа нь дугуй хэрчсэн ногоон хулуугаа хийж дахин 4-6 минут хуурна. Энэ хооронд гоймонгоо зааврын дагуу чанаж, гаргаарай. Харин гоймондоо үрсэн бяслаг, базилик, болон хуурсан ногоогоо хийж сайтар холих юм. Энэ нь амт чанар сайтайн дээр эрүүл зөв хоолонд тооцогддог байна. 

Паста

2 Тахианы махан салат

Орц:

  • Тахианы цээж мах- 500 гр
  • Брокколи-  200 гр
  • Улаан лооль- 400 гр
  • Оливийн тос- 5 халбага
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1 халбага

Хийх арга:

Эхлээд махаа усанд хийж чанах юм. Болсон махаа гаргаж жижиглэн хэрчинэ. Харин махаа чанах хооронд брокколигоо буцалсан усанд хийж, 3-5 минут байлгаж зөөлрүүлэх юм. Үүнийгээ мөн л хэрчиж, жижиглэхээ мартуузай. Одоо улаан лоолио цэвэрлэж, үр болон шүүсийг нь гаргах авах бөгөөд хэрчиж бэлтгээд оливын тосондоо хуурч авах байна. Хоёр талаар нь сайтар хуурсны дараа үүндээ тахианы мах, брокколи зэргээ хийж бага зэрэг гал дээр байлгах төдийгүй үүнийгээ давс, перецээр амталж гаргаарай. 

Тахианы махан салат

3 Бөөрөнхий мах

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Үхрийн татсан мах- 450 гр
  • Гахайн татсан мах- 450 гр
  • Өндөгний шар- 2 ширхэг
  • "allspice" амтлагч- халбаганы дөрөвний нэг
  • Задын нунтаг- халбаганы дөрөвний нэг
  • Давс- амталгаагаар

Соусанд: 

  • Соё соус- тал аяга
  • Зөгийн бал- 1/3 аяга
  • Ус- тал аяга
  • Гүнжидийн тос- 1 халбага
  • Нунтаг цагаан гаа- 2 халбага

Хийх арга:

Томхон аяганд үхрийн мах, гахайн мах, өндөгний шар, амтлагч, давс, перец, сонгино зэргээ хийж, базна. Үүнийгээ жижиглэн 4-5 см хэмжээтэй болгон, гараараа дугуйлж бөөрөнхийлэх аж. Одоо харин хайруулын тавгандаа тосоо хийж, халаан үүндээ махаа хийж шарна. Ингэхдээ хоёр талаар нь 4-5 минут шарах бөгөөд бор шаргал болсон тохиолдолд гаргах юм. Одоо харин соусаа бэлтгэх хэрэгтэй. Соё соус, зөгийн бал, ус, гүнжидийн тос, цагаан гаа зэргээ бүгдийг нь хольж, 3 минут зөөлөн гал дээр буцалгана. Үүнийгээ буцлаад ирмэгц нь бөөрөнхий махаа хийж, хэдэн минут байлгаж, төгс амтыг оруулаарай. Та хоолоо болмогц дээрээс нь гүнжидийн үр цацаж, будаатай хольж идэж болно. 

Бөөрөнхий мах

4 Гоймонтой салат

Орц:

  • Гоймон- 1 уут
  • Гахайн мах- 450 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Хэрчсэн бууцай- 2 аяга
  • Үрлэн улаан лооль- 1 аяга
  • Оливын тос- 1 халбага
  • Кошер давс- тал халбага
  • Майонез- 1 аяга

Хийх арга:

Эхлээд гоймонгоо зааврын дагуу чанаж, авна. Дараа нь гахайн махаа хэрчиж, шарах бөгөөд үүндээ сонгино, сармисаа хэрчиж хамтад нь хуураарай. Харин одоо бууцай болон улаан лоолио тосонд хуурч авах байна шүү. Ингээд та орцуудаа нэгтгэн давсаар амталж, майонезээр базахад хангалттай. 

Гоймонтой салат

5 Амталсан будаа

Орц:

  • ​Ус- 2 аяга
  • Будаа- 1 аяга
  • Хэрчсэн ногоон сонгино- 1/4 аяга
  • Зайдас- 400 гр
  • Сармис- 1 хумс
  • Давс- 1 халбага
  • Нунтаг халуун чинжүү- 1 халбага
  • Оливын тос- 1 халбага
  • Өндөг- 2 ширхэг

Хийх арга: 

Оливын тосоо хайруулын тавганд хийж халаах бөгөөд үүндээ будаагаа хийж шаргал болтол нь хуурах юм. Дараа нь ногоон сонгино, сармис, давс, нунтаг халуун чинжүү зэргээ хийж бага зэрэг хуурч, усаа хийн, буцалмагц нь галаа багасгана. Ойролцоогоор 20-30 минутын дараа будаагаа болсон эсэхийг шалган хоолоо гаргах аж. Энэ хооронд өндөг болон зайдсаа шарж, хэрчиж бэлтгэнэ. Будаагаа болмогц нь өндөг, зайдсаа будаатайгаа хольж амтархан идээрэй. 

Амталсан будаа

6 Тахианы махтай хуурга

Орц:

  • Тахианы цээж мах- 450 гр
  • Гоньд- 1 халбага
  • Нунтаг халуун чили- 1 халбага
  • Кошер давс
  • Хар перец- 1 халбага
  • Ургамлын тос- 1 халбага
  • Амтат чинжүү (улаан)- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Мөөг- 1 аяга
  • Сармис- 3 хумс

Хийх арга:

Гоньд, нунтаг халуун чили, давс, перец зэргээр махаа амталж, бага зэрэг амраана. Дараа нь хэрчиж бэлтгэсэн махаа ургамлын тосондоо хуурч, дээрээс нь хэрчсэн сонгино, сармис, мөөг, чинжүү зэргээ хийж өгөх юм. Мах болон чинжүүгээ болтол нь хуурах бөгөөд амтыг нь үзэж бага санагдвал дахин бага зэрэг давс, перец хийж өгч болно. 

Тахианы махтай хуурга

7 Гоймонтой хуурга

Орц:

  • Гоймон- 1 уут
  • Гахайн мах- 6 зүсэм
  • Амтат чинжүү- 2 ширхэг
  • Улаан лоолийн соус- тал аяга
  • Сонгино- 1 ширхэг
  • Давс- тал халбага
  • Хар перец- тал халбага

Хийх арга:

Эхлээд гоймонгоо усанд чанаж авна. Дараа нь гахайн махаа, хэрчсэн сонгино, амтат чинжүүтэй хамт хуурах байна. Дараа нь үүнийгээ гоймонтойгоо хутган, улаан лоолийн соусаар өнгө, амт оруулаарай. Мөн давс, перец зэргээр амтлахаа мартуузай. 

Гоймонтой хуурга

Та сайхан хооллоорой. 

62
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()