Эр хүн бүрийн сурах ёстой зүйлс

Эр хүн гэдэг айл гэрийн ноён нуруу, амьдралаа авч явах хариуцлагатай нэгэн билээ. Тэр ч үүднээсээ хийж буй үйлдэл, хэлж буй үгээ цэгнэж, ухаан зарж амьдрах ёстой байдаг болов уу. Түүгээр барахгүй эр хүн ямар байхаас тэр гэр бүлийн ирээдүй хэрхэх нь тодорхой болдог учраас эрчүүд маань олон төрлийн чадвартай байх хэрэгтэй ажээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхоё. 

Эр хүн бүрийн сурах ёстой зүйлс
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Гутлаа арчлах

Эрчүүдийн хувьд өмссөн гутал нь тэднийг ямар сонирхолтойг илтгэхээс гадна хэр цэвэрч, нямбай болохыг нь илэрхийлдэг байна. Тиймээс өмсөж буй гутлаа арчилж, цэвэрлэх нь чухал байдаг аж. Тэр ч үүднээсээ зарим охид, бүсгүйчүүд маань эрчүүдийн гутлыг нууцхан сонжиж, хардаг нь нууц биш юм.

Гутлаа арчлах

2 Ном унших

"Ном бол ертөнцийг харах цонх юм" гэж үг байдаг шүү дээ. Ном уншсанаар мэдлэгийн цар хүрээ тэлж, үгийн баялаг нэмэгдэж, ухаан бодол тань цэгцэрдэг ач тустай ажээ. Тэгэхээр ном унших нь амьдралаа авч явах эрчүүдийн маань хувьд чухал зүйл байдаг байна.

Ном унших

3 Сахлаа хусах

Сүүлийн үед сахлаа ургуулах болсон залуус маань санаа зовох хэрэггүй. Учир нь "Сахлаа хусах" гэдэг нь уруул, амаа эсгэж, гэмтээлгүй, зориулалтынх нь дагуу цэвэрхэн, аюулгүй сахлаа хусахыг хэлж байгаа юм. Энэ чадвар нь эрчүүдийн зайлшгүй эзэмшсэн байх чадваруудын нэг гэнэ шүү.

Сахлаа хусах

4 Хошин шогийн мэдрэмжтэй байх

Эр хүн гэхээр л дуу цөөтэй, төлөв даруу, намбатай байна гэвэл дэндүү өрөөсгөл зүйл юм. Хошиг шогийн мэдрэмжтэй байх нь бусадтай ойлголцох, тэдний дунд нэгдэж уусахад илүү амар хялбар болдог байна. 

Хошин шогийн мэдрэмжтэй байх

5 Фитнессээр хичээллэх

Орчин цагт эрүүл мэнд болон бие организмдаа анхаарах болсон хүмүүс болон фитнессээр хичээллэх болсон эрчүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Тэгвэл та өөрийгөө эр хүн гэдгээ ухамсарлаж байгаа юм байна. Өөртөө тохирсон булчинлаг, эрүүл чийрэг биетэй байх нь эрчүүдийн чимэг гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.

Фитнессээр хичээллэх

6 Машиныхаа дугуйг солих чадвартай байх

Унаж явж буй машиныхаа дугуйг сольж чадахгүй, яаж сольдог эсэхийг мэдэхгүй эр хүн гэж бараг үгүй биз ээ. Хэрвээ байвал эртнээс сурч байх нь танд хэрэгтэй байх нь байна шүү.

Машиныхаа дугуйг солих чадвартай байх

7 Зураг сайн авах

Эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс хүсдэг зүйлсийн нэг бол өөрийнх нь зургийг илүү гоёор авч өгөх явдал байдаг аж. Зураг сайн авахын тулд таниас мэдрэмж ихээр шаардагдах нь гарцаагүй юм.

Зураг сайн авах

8 Хүүхдийнхээ живхийг солих

Үр хүүхдийнхээ живхийг сольдог эрчүүд нь эхнэрүүдээ хайрлаж, халамжилж чаддаг хэмээн үнэлэгддэг аж. Бүх л зүйлийг эмэгтэй хүн хийх ёстой мэтээр боддог эрчүүд байдаг шүү дээ. Тэр байтугай хүүхдийнхээ живхийг солихдоо сэжиглэдэг нэгэн ч цөөнгүй байдаг билээ.

Хүүхдийнхээ живхийг солих

9 Хослол өмсдөг байх

Эр хүн бүрийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой хувцаснуудын нэг бол хослол билээ. Хослол өмссөнөөр ажил хэрэгч харагдахаас гадна таны нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлж, бусдын таныг үнэлэх үнэлэмжинд ихээхэн нөлөөлдөг байна.

Хослол өмсдөг байх

10 Гар барих

Олон зүйл дээр эр хүн шиг гар барих явдал амьдралд бишгүй дээ л нэг тохиолдох нь дамжиггүй юм. Ажлын хамт олон, бизнесийн түнш, анд, найз нөхөд гэх зэрэг хүмүүстэй өдөр тутам гар барьдаг шүү дээ. Мэндчилэх, нэгнийгээ уучлах, баяр хүргэх зэрэгт тухайн хүнийхээ нүд рүү эгцэлж харж байгаад гар барих ёстой байдаг аж.

Гар барих

11 Хувцсаа индүүдэх

Үрчгэр хувцас өмссөн хүн бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх нь юу л бол. Ер нь эр хүн өөртөө арчаагүй байвал түүнийг сонгох эмэгтэй хүн өдрийн од шиг тун цөөхөн байдаг аж. Учир нь тэд гэр бүл, эхнэр хүүхдээ авч явах өндөр хариуцлагатай хүмүүс шүү дээ. Тэгэхээр наад захын ажилдаа өмсөх хувцсаа заавал эхнэрээ хараад байлгүй өөрөө индүүдчихдэг байх хэрэгтэй юм.

Хувцсаа индүүдэх

12 Ирээдүйдээ санаа тавих

Зөвхөн өнөөдөр эсвэл маргаашаа бодож амьдрах шиг утгагүй зүйл гэж үгүй билээ. Тэр тусмаа эрчүүдийн хувьд алсын хараатай байж, холыг зорьдог байх нь хамгийн чухал зан чанаруудын нэг юм. Жтишээ нь дэлгүүрт зарагдаж буй хүнсний ногооны аюулгүй байдалд эргэлзэж байгаа бол та үр хүүхдийнхээ ирээдүйг бодолцож, өөрөө хүнснийн ногоо тариалж болно шүү дээ.

Ирээдүйдээ санаа тавих

13 Ан хийх

Амьтны амь таслах нь магадгүй сайн зүйл биш боловч, ан хийх нь эр хүний хийморийг сэргээж, тухайн жил дэх аз, од хийморийг илтгэдэг гэж ярьдаг билээ.

Ан хийх

14 Загасчлах

Загасчлах нь өнөөдөр спорт болтлоо хөгжсөн бөгөөд хамгийн сайхан энергийг хүнд өгдөг, чөлөөт цагаараа хийх боломжтой зүйл юм. Та ажлын хамт олон эсвэл бизнесийн хамтрагчидтайгаа цуг загасчлахаар явахдаа ажил хэргээ ярих нь хамгийн тохиромжтой цаг үе байдаг аж.

Загасчлах

15 Эмэгтэй хүнийг болзоонд урих

Өөртөө таалагдсан бүсгүйгээ болзоонд урих нь магадгүй эр зориг шаардсан зүйл байж болох ч, эмэгтэйчүүд эрчүүдээс үүнийг хүлээж байдаг нь нууц биш юм. Болзоонд урьж, романтик байдлыг илэрхийлдэг залуучуудад дургүй бүсгүй хүн гэж бараг үгүй биз ээ.

Эмэгтэй хүнийг болзоонд урих

16 Покер тоглох

Мөрийтэй тоглоом тоглох нь тийм ч сайхан зүйл биш ч гэлээ, энэ нь эрчүүдийг чимж байдаг зүйлсийн нэг байдаг аж.

Покер тоглох

17 Эр хүн шиг цохих

Сүүлийн үед манайд гадны соёл хүчтэй орж ирснээр эр, эм нь мэдэгдэхгүй хачин этгээд хувцасладаг залуус олширсон бөгөөд энэ нь нийгэмд тодорхой хэмжээгээр бухимдал төрүүлэх болсон билээ. Түүнээс гадна энд тэнд атаман хийж, бусдыг дээрлэхэж, эр бяраа хэрэгтэй, хэрэггүй зүйлд гаргах бус, шаардлагатай үед эр хүн шиг гар зөрүүлж чаддаг байх нь чухал юм.

Эр хүн шиг цохих

18 Гитар тоглох

"Наадамд гурван даваатай. найранд гурван дуутай" гэж манайхан ярьдаг шүү дээ. Түүний нэгэн адилаар гитар тоглож, ядахдаа нэг дууг сэтгэлээсээ сайхан дуулдаг байх нь эр хүний зайлшгүй эзэмших ёстой чадваруудын нэг ажээ.

Гитар тоглох

19 Шүгэлдэх

Хачин сонсогдож байгаа ч, шүгэлдэж чаддаг байх нь эрчүүдийг тэрүүхэн тэндээ чимдэг гэнэ шүү.

Шүгэлдэх

20 Морь унах

Машин тэрэг байгаагүй үед хүмүүс хүрэх газраа морийг унаа хөсөг болгон ашиглаж байсан билээ. Одоо ч гэсэн морь унаж буй улс орон, ард түмэн цөөнгүй байдаг бөгөөд тэдний нэг нь манай Монгол улс билээ.

Морь унах

21 Нөхөрсгөөр мэтгэлцэх

Ямар ч эр хүний хувьд нөхөрсгөөр бусадтай мэтгэлцэж, үзэл бодлоо хамгаалах нь хамгийн чухал зан чанаруудын нэг юм. Бусдыг аялдан дагах бус, өөрийн гэсэн бодолтой байх нь юу юунаас илүү чухал зүйл байдаг байна.

Нөхөрсгөөр мэтгэлцэх

22 Захидал бичих

Эр хүн үгийн баялаг сайтайн дээр уран цэцэн үгтэй байх нь карьер, ажил үйлсд нь хэрэгтэй байдаг байна. Хэн нэгэнд хэлэхийг хүссэн зүйлээ ил захидлаар дамжуулан бичихдээ уншихад ойлгомжтой, юу хэлэх гээд байгаа санаагаа ойлгуулах нь чухал бөгөөд таны хэрхэн захидал бичсэнээс хамаарч, мэдлэг боловсрол тань харагддаг байна.

Захидал бичих

23 Хундагны үг хэлэх

Хундагны үг хэлэх явдал баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд гээд олон зүйл дээр хэрэг болдог шүү дээ. Түгдэрч, ээрч, гацалгүй сайхан ерөөлийн үг хэлдэг байх нь эр хүнд байх ёстой чадвар аж.

Хундагны үг хэлэх

24 Бүжиглэх

Ямар урсгал, төрөл жанрь байх нь огтхон ч хамаагүй бөгөөд та ямар нэгэн байдлаар эвсэлтэйгээр бүжиглэдэг байх хэрэгтэй ажээ.

Бүжиглэх

25 Хоол хийх

Заримдаа таны гэр бүлийнхэн таны хийсэн хоолыг амтархан идэхийг хүсдэг гэдэгтэй маргахгүй гэдэгт итгэлтэй байна. Амттай сайхан хоолоор гэр бүл, ойр дотнынхны дайлж, нэг үдэш гайхалтай зоог барих нь мундаг аав, халамжтай сайн хань, ухаалаг хүү, сайн найз гэх алдар нэрийг тэдний зүгээс танд хүртээх нь дамжиггүй юм. 

Хоол хийх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()