Аюултай нөхцөл байдлаас амархан мултрах 12 арга

Амьд явахад юу эс тохиолдох вэ дээ? "Гай газар доороос, гахай модон дотроос" гэж үг хүртэл байдаг шүү дээ. Таныг мэдэлгүй байж байхад л аюул гэнэт тантай нүүр тулгарч болзошгүй юм. Тиймээс бид та бүхэндээ тэдгээр аюултай нөхцөл байдлуудад хэрхэн мултарч, аюулгүй үлдэх тухай сонирхолтой мэдээлэл бэлтгэснийг хүлээн авна уу.

Аюултай нөхцөл байдлаас амархан мултрах 12 арга
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Далайн давалгаа

Далайн давалгаанд цохиулан харамсалтайгаар амь насаа алдсан хүний тоо цөөнгүй  юм. Энэ нь давалгаа дэндүү хүчтэй орж ирдэгтэй холбоотой ажээ. Нэгэнт хүчтэй ирж буй далайн давалгаанд цохиулсан бол гарах гэж хичээсний оронд аль болох тайван байх хэрэгтэй бөгөөд давалгааг параллель хэлбэртэйгээр сэлэн гарах нь үр дүнтэй арга аж. 

Далайн давалгаа

2 Цөмийн зэвсгийн дэлбэрэлт

Хэрвээ та цөмийн зэвсгийн дэлбэрэлтийн радиус буюу дэлбэрэлт болох газрын салхины эсрэг чиглэлд байгаа бол амьд үлдэх боломжтой юм. Тиймээс ямар нэгэн газар орж нуугдах хэрэгтэй бөгөөд эсвэл биеэ аль болох нууж, хучих хэрэгтэй аж. Энэ нөхцөлд гүйх нь хамгийн тэнэг үйдлүүдийн нэг байдаг гэнэ.

Цөмийн зэвсгийн дэлбэрэлт

3 Барьцаалагдах

Энэ нөхцөлд танд буу тулган, барьцаалсан этгээдийн үйл хөдлөлийг сайтар ажиглах хэрэгтэй бөгөөд сиймхий гарахыг хүлээх нь хамгийн зөв арга юм. Таны хүлээж байсан цаг ирмэгц түүнээс бушуухан зугтах юм уу, аль эсвэл эмзэг газар руу нь цохиж, бууг нь булааж авах ёстой байдаг аж. 

Барьцаалагдах

4 Хуй салхи

Хуй салхи бол тантай тааралдаж болох хамгийн аюултай нөхцөл байдлуудын нэг юм. Уг байгалийн гамшигт үзэгдлээс амьд үлдэх цорын ганц арга зам бол хорогдох байранд орох, эсвэл газар доор орж нуугдах хэрэгтэй.

Хуй салхи

5 Гал гарах

Гал гарсан тохиолдолд таны нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол гал команд руу залгах ч гэлээ, түүнээс чухал нэг зүйл байдаг нь аль болох тайван байж, нөхцөл байдлыг ажиглах нь чухал байдаг ажээ. Тайван байснаар амьд гарах арга замыг олж мэдэхээс гадна ямар нэгэн байдлаар буруу шийдвэр гаргахаас сэргийлэх ач холбогдолтой.

Гал гарах

6 Буу тулгуулах

Ийм нөхцөл байдалтай нүүр тулгарсан үед хамгийн шалгарсан арга бол үхсэн мэт жүжиглэх явдал ажээ. Ингэснээр гэмт этгээд таныг үхсэн гэж бодох бөгөөд ихэнх тохиолдолд буу тулгаж буй этгээдүүд нь хүнийг алах зорилгоор бус, дээрэмдэх, эд зүйлсийг нь авах зорилготой байдаг тул тэд таныг үхчихлээ хэмээн балмагдах нь дамжиггүй.

Буу тулгуулах

7 Амьсгаа боогдох

Амьсгаа боогдох нь гол төлөв өвчний улмаас хүнд тулгардаг, үхэлд хүргэж болзошгүй, аюултай нөхцөл байдал бөгөөд энэ нөхцөлд та хэн нэгнийг дуудаж, тусламж хүсэх нь хамгийн найдвартай арга байдаг байна. Түүнээс гадна хэн нэгэн этгээдэд хоолойгоо боолгуулах нь мөн аюултай юм. 

Амьсгаа боогдох

8 Уулнаас унах

Хэрвээ танд муу зүйл тохиолдож, уулнаас доош унахад хүрвэл хамгийн түрүүнд толгойгоо хамгаалах нь чухал юм. Болж өгвөл унахгүйг хичээж, ямар нэгэн мод, хад асганы ирмэгнээс тогтож үлдэхийг хичээх хэрэгтэй. Толгойн гэмтэл нь бусад гэмтлүүдтэй харьцуулахад хамгийн хүндэвтэр гэмтэлд тооцогддог.

Уулнаас унах

9 Ой модонд төөрөх

Ой модонд төөрч, гарах гарцаа ололгүй явсаар хүмүүсийн ихэнх нь өлсөж эсвэл араатан амьтны хоол болж, амь насаа алддаг байна. Харин ингэхгүйн тулд явсан газраараа тэмдэг тавьж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй бөгөөд гарт байх эд зүйлсээрээ хүмүүстэй холбоо тогтоохыг эрмэлзэх хэрэгтэй. Өндөр модонд гарч, урт, тод өнгийн алчуур намируулах, гал түлэх гэх мэт аргууд нь үр дүнтэй байдаг байна.

Ой модонд төөрөх

10 Цаст уулнаас унах

Цас оргил руу авирах уулчдаас гадна уулын спорт сонирхох залуус их байдаг билээ. Хэрвээ ууланд авиралт хийж байх үед гэнэтийн ямар нэгэн осол гаран, доош өнхөрөн унахдаа нүүрээ сайтар хамгаалах хэрэгтэй байдаг аж. Гэвч хүмүүс хашгирч, ам руугаа их хэмжээний цас оруулан хахаж үхэхээс гадна нүдээ сохлох аюултай байна.

Цаст уулнаас унах

58
таалагдаж байна

26
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()