Үрчлээгүй толигор арьстай болгох үр дүнтэй аргууд

Хүн бүрийн хувьд он цагийн эрхээр хөгширч, үрчлээ сууна гэдэг хэцүү байдаг. Аль болох залуу сайхнаараа байж, хөгшрөлтийг тойрч гарахыг мөрөөдөж суудаг шүү дээ. Харин өөртөө арчаатай, олны танил эрхмүүд мөнхийн залуугаараа яг л 25-тай мэт харагдаж, бидний мөрөөдлийг бүрэн утгаар хэрэгжүүлдэг. Харин өнөөдөр та бүхэндээ үрчлээ багасгаж, давхар арьсны булчин чангалах энгийн боловч үр дүнтэй дасгалуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үрчлээгүй толигор арьстай болгох үр дүнтэй аргууд
Хаах
Сурталчилгаа

1 Хөмсгөө доош болгох

Та хоёр хуруугаа хөмсөгнийхөө дор байрлуулж, нар зөв эргүүлээрэй. Ингэхдээ зовхио бага зэрэг доош татаж, 10 удаа зурагт үзүүлсэн хэсэгт дарж эргүүлнэ. Тус дасгал нь таны алжаал ядаргааг тайлахаас гадна үрчлээнээс сэргийлэх тустай. 

Хөмсгөө доош болгох

2 Зовхины үрчлээ багасгах

Хөмсөгний төгсгөл хэсэгтээ гарын алгаа байршуулж, дээш чиглэлтэй татаж, эргүүлнэ. 30 секундын турш тус дасгалыг хийсний дараа яг анхны байрлалаа эзэлж, доош чиглэлтэй татаж эргүүлэх аж. Мөн л 30 секунд хийгээрэй. Ингэснээр тархи тань сайтар амарч, арьсыг тань чангалж өгнө. Та тус дасгалыг 10 удаа хийхэд хангалттай. 

Зовхины үрчлээ багасгах

3 Хөмсөгний дасгал

Хоёр хуруугаа хөмсөгний хоёр захад байрлуулж, нэг дээш, нэг доош болгож хөдөлгөнө. Ингэхдээ гараараа сайн дарж өгөх бөгөөд 10 тооны давтамжтайгаар 3 удаа хийх хэрэгтэй. 

Хөмсөгний дасгал

4 Хөмсгөө дээш болгох

Тус дасгалыг тогтмол хийж заншсанаар арьсны булчин чангарч, үрчлээ гэдгийг мартах болно. Та хуруугаа хөмсөгний дор байрлуулж, дээш татаж 10 секунд байлгаарай.

Хөмсгөө дээш болгох

5 Нүдээ том нээж, хаах

Зовхиныхоо тусламжтайгаар нүдээ том нээж, хаах хэрэгтэй. Энэ нь нүүрний булчингуудыг ажиллуулж, арьсыг бүхэлд нь толигор харагдуулах ач тустай. Та нүдээ 10 секунд чанга гэгч нь аних бөгөөд ингэхдээ уруулаа ч мөн жимийлгэж өгөөрэй. Тус дасгалыг 10 тоогоор 3 удаа хийхэд хангалттай. 

Нүдээ том нээж, хаах

6 Гарны тусламжтайгаар нүүрний арьсаа чангалах

Энэхүү дасгалыг хийснээр нүдний ойролцоох арьсны үрчлээг тэнийлгэхээс гадна хараа сайжруулах ач холбогдолтой байна. Хуруунуудаа ашиглан, нүүрнийхээ арьсыг дээш доош хөдөлгөхдөө нүдээ нээж, хаагаарай. Та доорх зурагт үзүүлсэнтэй адил гараа "С" хэлбэр гарган байрлуулж, 25 удаагийн давтамжтай хийнэ. 

Гарны тусламжтайгаар нүүрний арьсаа чангалах

7 Инээмсэглэх

Инээмсэглэх нь нүүрний булчинг чангалж, толигор сайхан болгодог. Энэхүү дасгалыг хийхдээ амаа удаанаар нээн, инээж, үүнийгээ мэдрээрэй. Хүмүүс инээвэл үрчлээ сууна хэмээдэг боловч зөв зүйтэй инээмсэглэх нь харин ч үрчлээг багасгаж, таныг улам илүү үзэсгэлэнтэй харагдуулах болно. Та байрлалаа 10 секунд хадгалж, 10 удаагийн давтамжтайгаар хийх юм.

Инээмсэглэх

8 Нүүрэндээ даралт өгөх

Дээр дурдсантай адил инээмсэглэх байрлал аваад хоёр талд нь гараа байрлуулж өгнө. Үүнийгээ аажмаар татаж, булчинг нь ажиллуулж өгөөрэй. Ингэхдээ байж болох хамгийн томоороо инээж, гараараа татаж, байрлалаа 10 секунд хадгална. 

Нүүрэндээ даралт өгөх

9 Нүүрний дасгал

Энэхүү дасгалыг хийснээр уруулны дээд булчинг ажилуулж, амны ойр орчмын үрчлээг багасгана. Уг дасгалыг хийх явцад дээд шүднүүд ил гарч харагдаж байх ёстой бөгөөд үүнийгээ 10 секунд хадгалвал зохилтой. Нүүрнийхээ булчингуудыг чангалж аль болох хүчтэй чангалах гээд үзээрэй.

Нүүрний дасгал

10 Уруулаа цорвойлгох

Нүүрний тань арьсыг бүхэлд нь чангалж өгөх тус дасгал нь урууланд ч мөн онцгой тустай. Та уруулаа урагш сайтар цорвойлгосны дараа хойш татаж өгнө. Мөн энэ нь таны нүүрний илүүдэл өөхийг шатааж, "V" хэлбэрийн нүүртэй болоход тусална. Та үүнийг өөрийн чадах хэмжээгээр хийх хэрэгтэй.

Уруулаа цорвойлгох

11 Эрүүний дасгал

Инээмсэглэх, ярих, бохь зажилахаас үүдэн эрүүнд ачаалал их ирдэг. Харин уг дасгалыг хийснээр хацрын булчинг чангалахаас гадна эрүүн дэх ачааллыг бууруулдаг байна. Та доод шүдээ урагш түрж 5 секунд байрлалаа хадгалах бөгөөд дараа нь буцааж хэвийн байдалд оруулна. 

Эрүүний дасгал

12 "О" болон "Е"

Уг дасгалыг хийхдээ дараах үсгүүдийг удаан, мэдэрч хэлэх хэрэгтэй. Ингэснээр уруул болон нүүрний булчин ачааллаж, зөв хэлбэр, үрчлээгүй толигор нүүрийг танд цогцлоож өгнө. Эхлэээд амаа цорвойлгон "Оо" хэмээн удаанаар хэлэх бөгөөл дараа нь дээд доод шүдээ нийлүүлэн "Ий" гэж дуудаарай. Тус дасгалыг 10 удаа давтаж хийхэд л хангалттай аж. 

"О" болон "Е"

13 Хуруугаа хөхөх

Хуруугаа амандаа хийхээсээ гараа сайтар цэвэрлэсэн байх шаардлагатай. Харин дараа нь хуруугаа амандаа хийж, сайтар сорж, үүнийгээ хүчтэй татаж авна. Уг дасгалыг арван удаа давтаж хийснээр та үрчлээ, арьс сулрах аюулаас сэргийлж чадна. 

Хуруугаа хөхөх

14 Инээмсэглэж байхдаа хацраа дарах

Тус дасгалыг хийснээр хацрын булчин чангарах бөгөөд арьсыг толигор болгох шидтэй. Та инээж байхдаа гараараа хацран дээрээ дарж, үүнийгээ дагуулан толгойгоо хойш болгоно. Ингэхдээ хамгийн гол нь чин сэтгэлээсээ, шүд буйлаа гаргаж инээх хэрэгтэй.

Инээмсэглэж байхдаа хацраа дарах

15 Гараараа хацраа татах

Хоёр гараараа хацраа дээш татахдаа инээмсэглэх бөгөөд тус байрлалаа 30 секунд хадгална. Мөн та тус дасгалын 3 удаа давтан хийснээр мөнхийн залуу төрхийг олох болно. 

Гараараа хацраа татах

16 Уруулны дасгал

Энэхүү дасгал нь уруулны булчинд ачаалал өгч, үрчлээг багасгадаг. Хоёр гараа хацартаа нааж, хойш нь сайтар татаж 20 секунд барих бөгөөд үүнийгээ 3 удаа давтаарай. 

Уруулны дасгал

17 Сайхан инээмсэглэ

Инээснээр нүүрний булчин чангарч, үрчлээ гэдгийг мартах болно. Энэ нь таны илүүтэй өөртөө итгэлтэй, дур булаам харагдуулах бөгөөд стресс, бухимдлаас сэргийлэх тустай. 

Сайхан инээмсэглэ

18 Нүүрээ арчлах

Хамгийн гол нь та нүүрээ зөв зүйтэй арчлах хэрэгтэй. Ингэхдээ арьс арчилгааны чанартай сайн бүтээгдэхүүн сонгож, үдэш бүр хэрхэн бүрэн, зөв цэвэрлэхэд анхаарал хандуулж байгаарай. Мөн үрчлээний эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж байх нь үр дүн сайн үзүүлнэ. 

Нүүрээ арчлах

19 Зөв хооллох

Дээр дурдах нүүрний дасгалуудыг хийснээр таны арьсыг чанга, толигор залуу харагдуулах боловч, эрүүл хооллолтыг хэрхэвч мартаж болохгүй. Та өдөр тутмын хооллолтондоо витамин А, С боло омега 3-р баялаг бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь мөнхийн залуу төрхийг цогцлоох үндэс болж өгнө. Тухайлбал лууван, улаан лооль, бууцай, бөөрөлзгөнө, шош, загас, сармис, хар шоколад зэргийг хэрэглэж байвал зохилтой. 

Зөв хооллох

20 Нарнаас арьсаа хамгаалах

Нарны хэт ягаан туяа нь бидний арьсыг гэмтээж, түлж байдаг. Ингэснээр үрчлээ хурдан тогтож, арьсыг сулруулж орхидог билээ. Өглөөний 10 цагаас өдрийн 15 цаг хүртэл нар хамгийн хорт туяагаа цацруулж байдаг тул та тухайн цагуудад гэрээс гарахдаа биеэ халхалсан хувцас өмсөж байх нь арьсыг тань аварч хамгаална. 

Нарнаас арьсаа хамгаалах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()