Мөнгө олох итгэмээргүй аргууд

Өдгөө улс орон даяар санхүүгийн хямрал нүүрлэж, хүн бүхэн л мөнгөний төлөө эцэж цуцалгүй хөдөлмөрлөж байгаа билээ. Мэдээж хөлс хүчээ дуслуулж, тархиа ажиллуулан байж цалин, мөнгийг авдаг. Харин өнөөдөр та бүхэндээ хамгийн итгэмээргүй аргаар мөнгө олох аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё. 

Мөнгө олох итгэмээргүй аргууд
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Эд зүйлсээ зарах

Ашиглаж хэрэглэдэггүй элдэв зүйлсээ хямд ч болов үнээр зарж, хэрэгтэй зүйлдээ зарцуулаарай. Уншчихсан ном, өмсдөггүй хувцас, эдэлдэггүй тавилга, хэрэгсэл, амьдардаггүй байшин гээд л өөрийн тань амьдралд чухал хэрэгцээтэй бус зүйлсээ худалдаж, мөнгө болгоорой. Харин тус мөнгөө зүгээр ч нэг идээд өнгөрөх бус өсгөж, үржүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, цуглуулвал зохилтой. Мөн бараагаа зарахдаа интернэт худалдаа ашиглах гээд үзээрэй. 

Эд зүйлсээ зарах

2 Амьтан асрах

Хэрэв та амьтанд хайртай бол тус ажил яг танд л тохирно. Заавал гэрийн тэжээмэл амьтан худалдан авч, мөнгөө үрэхгүйгээр амьтантай хамт байж, хайрлан, асарч дээрээс нь цалин авах боломжтой гээд боддоо. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Гэхдээ тус ажил манай улсад хараахан түгэн дэлгэрээгүй байгаа тул ажлын байр ховор байж мэднэ. 

Амьтан асрах

3 Авьяас, чадвараа ашиглах

Хүн бүрт хобби болон авьяас гэж байдаг. Харин үүнийгээ зөв зүйтэй ашиглах аваас мөнгийг ихээр олох боломжтой. Хамгийн гол нь та тус авьяасаа улам бүр хөгжүүлж, хичээнгүй тэмүүлэлтэй байх шаардлагатай. Хэрэв та зураг зурдаг бол бусдын хөргийг зурж мөнгө олж болох төдийгүй үүнийгээ хөгжүүлж, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан зураач болохыг үгүйсгэхгүй. 

Авьяас, чадвараа ашиглах

4 Интернэтээр мөнгө олох

Интернэтээр мөнгө олох маш олон арга бий. Та зөвхөн комьпютерийнхээ ард суугаад л өөртөө хөрөнгө оруулж, мөнгө олох боломжтой. “Google” компанийн сурталчилгааг зөвшөөрөгдсөн хэлтэй сайтуудад байршуулан, мөнгө олж болох юм. Ингэхийн тулд та эхлээд “Google” компани руу сурталчилгааг нь сайтуудад байршуулах зөвшөөрөл авна. Хийгээд байх зүйл нэг их байхгүй бөгөөд таниас бага зэргийн хэлний мэдлэг л шаардана. Ингээд л та зүгээр шахуу сууж байгаад л “Google”-ээс цалинжих нь байна шүү дээ. Сайхан биш гэж үү? Цаашлаад өөрийн сайттай болж, хөгжүүлэн бизнес эрхлэгчдийг дэмжин, сурталчилгааг нь байршуулж, мөнгө олох ч боломжтой. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг л...

Интернэтээр мөнгө олох

5 Судалгаа бөглөх

Танд интернэт, комьпютер байхад л хангалттай. Гэхдээ мэдээж англи хэлний мэдлэг шаардагдах бөгөөд та өдөр шөнөгүй судалгаа бөглөх шаардлагатай болно. Тодорхой хэдэн сайтуудтай холбогдож анкет бөглөн, тус сайтад гишүүн болж орох хэрэгтэй. Ингээд л өөр ямар ч зүйл хийлгүй зөвхөн судалгаа бөглөж, суух юм. Жаахан хэцүү, залхуутай байж мэдэх ч цаг тутамд таны данс руу мөнгө орж байх тул үүндээ урамшиж, үүгээрээ дагнасан хүмүүс ч өнөө цагт олширсон юм.

Судалгаа бөглөх

6 Юм засах

Өөрийн чаддаг зүйлсээ ашиглаж мөнгө олох амархан. Жишээлбэл та гарын дүйтэй, ажилч хичээнгүй нэгэн бол бусдын эвдэрсэн эд зүйлсийг янзалж, гэрийг нь цэвэрлэж өгөн хариуд нь мөнгө авч болно. Энэ нь таниас хүч хөдөлмөр шаардах ч гэлээ зүгээр суугаад мөнгө олно гэж үгүй тул хөдлөөд л байж дээ. 

Юм засах

7 Нийтлэл бичих

Хэрэв та найруулан бичих чадвар сайтай, сийрэг толгойтой нэгэн бол нийтлэл зохиол бичиж, их хэмжээний мөнгө олох боломжтой юм. Энэ нь таныг ажлын цаг баримтал гэхгүй тул хүссэн үедээ хэдэн үг бичээд яваад байж болно. Ердөө л та уян яруу, цаг үеээ олсон сэдвээр нийтлэл бичихэд л сонин сэтгүүл, сайтууд үнэ хаялцан авна гээд боддоо.

Нийтлэл бичих

8 Интернэтээр гадаад хэл заах

Гадаад хэлний мэдлэг чадвараа сайжруулахыг хүсэгч хүмүүс өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа билээ. Харин та үүнийг ашиглан мөнгө олох боломжтой бөгөөд гэртээ сууж, мэдлэгээ бусадтай хуваалцсаны төлөө л халаасаа зузаатгана гэсэн үг. Мэдээж ингэхийн тулд таны хэлний мэдлэгийн түвшин өндөр, бусдад зааж зааварлах чадвар сайтай байх шаардлагатай юм шүү. 

Интернэтээр гадаад хэл заах

9 Бусдад хоол хийж өгөх

Мэдээж хоол хийж чадахгүй хүн гэж ховор боловч сайхан амттай, тансаг хоол хийж чадах хүн ч мөн цөөн байдаг. Харин та амттай хоол хийх чадвартай нэгэн бол бусдын гэрт зочилж, дуудлагаар хоол хийж өгч байж болно. Ингэхдээ өөрийгөө таниулж, хоол хийх чадвартай гэдгээ бусдад мэдэгдэх шаардлагатай юм. Эс бөгөөс таныг мэдэхгүй хүмүүс хэрхэн эрүүл мэндээ даатгах билээ. 

Бусдад хоол хийж өгөх

10 Гэрийн багш хийх

Бага ангийн сурагчдад гэрийн даалгавраа хийхэд нь туслах таниас элдэв мэдлэг, мэргэжил шаардахгүй юм. Иймд та бяцхан сурагчдын хичээлийг хийлгэн, зөвлөгөө өгөөд мөнгө олж болох аж.

Гэрийн багш хийх

11 Үсээ зарах

Ялангуяа будаж, тайрч байгаагүй, байгалийн өнгөөрөө байгаа үснүүдийг худалдаалах нь элбэг байдаг. Тус үзэгдэл нь ихэвчлэн ядуу, мөнгөний гачигдалд орсон хүмүүст тулгардаг. Тэд үсээ ургуулж байгаад тайрч хиймэл үс хийдэг болон үс залгадаг компаниудад заран мөнгө олдог аж. Хэрэв үс тань хэт их ургаад тайруулах талаар бодож байгаа бол зүгээр нэг тайруулчих биш үүнийгээ зарж мөнгө болгох талаар бодоод үзээрэй. 

Үсээ зарах

12 Сурталчилгааны ажилтан

Өдгөө компани бүр бараа бүтээгдэхүүнээ сурталчилах гэж охид бүсгүйчүүдийг ажилд ихээр авах болоод байгаа. Тус ажлыг хийхэд таниас ямар нэгэн мэдлэг чадвар шаардахгүй бөгөөд та ердөө сайхан инээмсэглэдэг, зөв төрхтэй байхад л болно. Энэхүү ажил нь цалин өндөртэй, ажлын цаг харьцангуй бага байдаг билээ. 

Сурталчилгааны ажилтан

13 Тоглоом тоглох

Өнөө цагт видео тоглоом нь технологийн ертөнцийн хамгийн ашигтай бизнес болоод байгаа аж. Харин тоглоом тоглох чадвараа ахиулан мэргэжлийн тамирчид болсон хүмүүс асар их ашиг орлого олдог байна.

Тоглоом тоглох

14 Оочирлох

Аливаа зүйлсд оочирлон, дугаарлахыг хүсдэг хүн гэж байхгүйн лавтай атал үүнийг ажил болгон хийдэг хүмүүс ч мөн байх юм. Тэд аливаа дэлгүүрийн хямдрал зэрэгт захиалгаар очин, оочирлож, хүмүүсийг өдөөж өгдөг аж. Үүнийхээ хөлсөнд долоо хоногт 1,000 долларыг өлхөн олчихдог байна шүү. Энэ нь дэлгүүрүүдийн нэг төрлийн бодлого бөгөөд олон хүнтэй газар руу хүмүүс шуурах нь тодорхой. 

Оочирлох

15 Гараар элдэв зүйлс урлаж, худалдах

Гарын эв дүйтэй хүмүүс хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөсний үр дүнд мөнгө олох боломж үргэлж нээлттэй байдаг. Зүгээр суулаа гээд  мөнгө орж ирэхгүй тул та чаддаг зүйлсээ хийж, хөрөнгө мөнгө хуримтлуулаарай. 

Гараар элдэв зүйлс урлаж, худалдах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()