Цахим ертөнцийн үнэн төрх

Цахим сүлжээ, интернэтийг хэрхэн ашиглах талаар мэдэхгүй хүн гэж үгүй л болов уу? Гэвч бүхий л зүйлсд нууц гэж байдаг учир, цахим сүлжээнд ч мөн бидний анзаардаггүй, мэддэггүй олон хачирхалтай зүйлс байх юм. Ингээд та бүхэндээ цахим сүлжээний тухай чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэм сонирхолтой баримтуудыг дуулгая. 

Цахим ертөнцийн үнэн төрх
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Олон нийтийн сүлжээ бол "бизнес"

Брэнд дэлгүүр, компани зэрэг нь өдгөө телевиз, радиогоос илүүтэй цахим ертөнцийг ашиглаж, өөрсдийн сурталчилгаа, мэдээллийг түгээдэг болоод байгаа юм. Энэ нь ч үр дүнгээ гайхалтай үзүүлж тэдний ашгийн ихэнх хувийг бүрдүүлдэг бөгөөд цахим сүлжээний сүр хүчийг ч давхар харуулаад байгаа билээ. Олон нийтийн сүлжээ нь өдгөө хүмүүсийн мөнгө олох гол субъект болж, нэр хүнд, амжилтыг нь өсгөсөөр байна. 

Олон нийтийн сүлжээ бол "бизнес"

2 Одууд баяртай

Дээр дурдсанчлан компаниуд бараа бүтээгдэхүүнээ сурталчилахдаа цахим сүлжээг ашиглах болсон. Тиймдээ ч алдар нэртэй одуудад баяртай гэж хэлэн төсвөө танаж байгаа бөгөөд хуучин хэв маягаас салж, сүүлийн үед олны танил болоод байгаа цахим сүлжээний од охид, залуусаас сонгож, бараагаа сурталчилуулах болжээ. Энэ нь тэдэнд мөнгөний хувьд хэмнэлттэй төдийгүй үр дүнгээ ч сайн өгж байгаа юм. 

Одууд баяртай

3 Хуурамч найзууд

Цахим сүлжээг ашиглан бусадтай танилцаж, найз нөхөд болно гэдэг бидэнд өдөр бүр л тохиолддог зүйл. Харин энэ нь асар их аюул заналыг дагуулж байдгийг бид төдийлөн анзаардаггүй билээ. Комьпютерийн цаанаас бусдыг таньж мэднэ гэдэг боломжгүй зүйл бөгөөд цаашлаад та гэмт хэрэг, хүний наймааны золиос болж ч мэднэ. 

Хуурамч найзууд

4 Шүлгэн тайлбар бичих

Таны зураг хичнээн сайхан байсан ч утгагүй үгтэй тайлбар бичвэл хүмүүсийн бухимдлыг төрүүлж, таныг найзаасаа хасч мэднэ. Харин хамгийн чухал нь зурган дээрээ бичих үг байдаг бөгөөд үүнээс таны үзэл бодол, хандлага харагдаж байдаг юм. Мөн тууж зохиол мэт хэт их тайлбараас аль болох татгалзаж байвал зохилтой. Үүнээс гадна тайлбаргүй сайхан зурагнаас үнэн, утга уянгалаг тайлбартай онцгүй зураг нь хүмүүсийн сэтгэлд нийцэж, таалагддаг байх юм. 

Шүлгэн тайлбар бичих

5 Худалдан авалт хийх

Интернэтээр бараа захиалж авна гэдэг тун ч эрсдэлтэй алхам. Та бараагаа амжилттай захиалж авлаа гэж бодоход таарах таарахгүй байх тал дээр асуудал үүсч мэднэ. Ихэвчлэн интернэтээр захиалсан бараа зурагнаасаа өөр байх, размер нь томдох, багадах гэхчлэн асуудал арвин аж. 

Худалдан авалт хийх

6 Мөнгөний дайсан

Хүмүүс интернэт тоглоом тоглож, донтсоны улмаас хамаг мөнгөө салхинд хийсгэж байдаг юм. Харамсалтай нь тэд үүнийгээ өөрсдөө ч анзаардаггүй. Тоглоомын амь, цэнэг, бараа худалдан авахад ганц хоёр доллар шаарддаг бөгөөд жилд гэхэд л хэдийн 100 гаруй долларыг зөвхөн интернэт тоглоомд зарцуулсан байдаг гэх судалгаа ч бий. Нэг хүнээс ийн хэмжээний мөнгө авч байгаа тус тоглоомын эзэн болох компани жилд хамгийн багадаа л гэхэд 2 тэрбум долларыг зөвхөн тоглоомноос буюу бидний халааснаас авч байдаг юм. 

Мөнгөний дайсан

7 Баасан гараг

Фэйсбүүк хуудас нь баасан гарагт илүү ачаалал өндөртэй байдаг аж. Мэдээж баасан гараг бол долоо хоногийн хамгийн сайхан өдөр юм. Тиймдээ ч хүмүүс маргааш нь амралтын өдөр тул алжаал ядаргаагаа тайлж, амралт авах үүднээс олон нийтийн сүлжээгээр аялж, их ажлаас хөндийрдөг байна. Мөн нийт пост, сэтгэгдэл, мессежний 17 хувийг зөвхөн баасан гарагт хийгддэг хэмээгддэг юм.  

Баасан гараг

8 Цахим сүлжээ таныг хянаж байдаг

Цахим сүлжээ таныг болон таны хуудсыг хянаж байдаг болохыг мэдэх үү? Жишээлбэл, та Инстаграм хуудаснаа 500 дагагчтай байлаа гэхэд ойролцоогоор 50 лайк авна гэсэн үг. Цаанаасаа ингэж барьж байхаар тогтоосон байдаг бөгөөд таны зургийг зарим хүнд харуулахгүй байхаар зааварчилсан байдаг аж. 

Цахим сүлжээ таныг хянаж байдаг

9 Охидын хууль

Бүсгүйчүүд эрчүүдээс илүүтэй цахим сүлжээн эзэгнэж өөрийн гоо сайхан, авьяас чадвараа гайхуулж байдаг юм. Тэд олон нийтийн сүлжээнд идэвхитэй байж, үргэлж халуухан болоод хөөрхөн зураг хийсний хүчинд од болж ч магад. Сүүлийн үед реклам, кинонд тоглох охидыг олон нийтийн сүлжээнээс олж авдаг болжээ. Тиймдээ ч олон нийтийн сүлжээг өөрийгөө нээн илрүүлэх талбар хэмээн нэрийдэж болно. 

Охидын хууль

10 Ганц зурагны ардах үнэн

Хэн нэгэн үнэхээр сайхан, үзүүштэй зураг авахуулж, фэйсбүүктээ байрлуулсан байна. Харсан хүн бүр л мэдрэмжтэй, төгс сайхан болохыг нь магтан сайшаах боловч чухам ганц зурагны ард юу болж байдгийг төдийлэн анзаардаггүй юм. Тэд өмсөх хувцас, зүүх чимэглэл, гартаа барих зүйлсээ хүртэл бүгдийг бодон төлөвлөж байдаг бөгөөд зураг авахуулах өнцөг, газар гээд бүх зүйлс төгс зохицох хэрэгтэй байдаг аж. 

Ганц зурагны ардах үнэн

11 Хурдацтай хөгжил

Сүүлийн хэдэн жилд олон нийтийн сүлжээ нь маш хурдацтай хөгжиж, дэлхий нийтийг хамарч чадсан юм. Өдгөө цахим сүлжээнд бүртгэлтэй 2 тэрбум гаруй хүн байгаа бөгөөд энэ тоо нь жил ирэх тусам 200 саяар нэмэгдэнэ гэсэн тооцоолол байгаа аж. Энэ нь минут бүрт хэдэн арван шинэ хаягууд цахим ертөнцөд шинээр нэмэгдэж орж ирж байгаа гэсэн үг билээ. 

Хурдацтай хөгжил

12 Биеэ тоогч

Маш олон төрлийн хүмүүс цахим сүлжээг ашиглаж байх бөгөөд тэдний ихэнх нь Фэйсбүүкд хаягтай, үнэнч хэрэглэгч нь байдаг юм. Харин зөвхөн тус сүлжээг сонгон хэрэглэдэг хүмүүс өөртөө итгэлтэй, биеэ тоосон хандлагатай бөгөөд голчлон гадаад төрхөндөө анхаарч байдаг. Мэдээж бүх хүн тийм байхгүй нь ойлгомжтой боловч ихэнх хувийг тус төрлийн хүмүүс эзэлдэг аж. 

Биеэ тоогч

13 "Лайк"

Лайкны тоо тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг илтгэж өгдөг. Харин энэ нь бидэнд маш ихээр нөлөөлж, цөөхөн лайк авбал бухимдаж, их лайк авбал хөөрч баярладаг юм. Гэвч энэ чухам танд ямар ашигтай вэ? Тийм чухал зүйл гэж үү? Сайн л бодож үзэх хэрэгтэй. Сүүлийн үед хүн бүхэн нь л цахим сүлжээ ашиглах болж бодит амьдралаас тасран холдож байгаа нь нууц биш. 

"Лайк"

14 Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг

Олон гайхалтай одод, баян охид залуусын зургийг харж нүдээ хужирлан, өөртөө гутарч суух хүмүүс маш олон байдаг. Үүнээсээ болж сэтгэл гутралд орж, өөрийгөө гэх үнэлэмж нь буурч орхидог. Гэвч тэд хэзээ ч өөрсдийнхөө гоо сайхныг олж хардаггүй бөгөөд давуу чанараа ч ашиглаж чаддаггүй байна. Зөвхөн бусдын гоё сайхан зүйлсд шунаж, азгүй байдлаа гайхах хүмүүсийг арчаагүй хэмээн нэрийдэж ч болно. Тэдэнд ердөө өөртөө итгэх итгэл байхад л болох боловч хэзээ ч үүнийг өөртөө суулгаж чаддаггүй сул талтай. Сошиал ертөнц нь бидний амьдралд нэвчин орж ирснээр олон хүн өөрийгөө дутуу үнэлэх болж, сэтгэл санааны тогтворгүй байдалд орж эхлээд байгаа юм. 

Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг

15 Хүмүүс залхаж эхэлжээ

Харин сүүлийн үед зарим хүмүүс олон нийтийн сүлжээнээс залхаж, утга учиргүй олон постоос зугтаж, бухимдаж эхлээд байгаа боловч орж мэдээлэл авахаас өөр аргагүйд хүрээд байна. Учир нь сонин сэтгүүл, мэдээллийн чанар алдагдаж, цахим сүлжээ нь илүү түргэн шуурхай байх тул хүмүүс тийш нэвтэрч, мэдээ, мэдээлэл сонирхолтой бүхнийг эрэн хайж, эрэлхийлж байдаг.  

Хүмүүс залхаж эхэлжээ

27
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()