Шүдний эмч нарын танд хэзээ ч хэлэхгүй нууцууд

Эрүүл мэнддээ анхаарч, өвчин зовлон тусахгүй амьдрах шиг сайхан зүйл гэж өөр хаана байх билээ. Тэр ч үүднээсээ өдөр тутмын амьдралдаа эрүүл мэнд, бие организм даа анхаарах нь юу юунаас илүү чухал юм. Тэр тусмаа амны хөндийн эрүүл мэнд нь биеийн бусад хэсгийг бодоход өвчлөх магадлал харьцангуй өндөртэй бөгөөд шүд өвдсөн үед, эмчийн тусламжийг авдаг нь бичигдээгүй хууль гэлтэй.

Шүдний эмч нарын танд хэзээ ч хэлэхгүй нууцууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Харин өвчнөөс маань салгаж өгдөг алтан гартай эмч нарт маань чамгүй олон нууц байдаг гэнэ шүү. Тэгвэл хамтдаа гадны сайтуудын зүгээс тодруулсан шүдний эмч нарын бидэнд хэзээ ч хэлэхгүй нууцуудтай хамтдаа танилцацгаая.

 

1 Хэрэглэсэн багаж хэрэгслээ цэвэрлэж, ариутгахгүй байх

Шүдний эмч нарын ажлын багаж хэрэгслүүд чанарын шаардлага хангасан байхаас гадна ариун цэврийг сайтар хангасан байх ёстой билээ. Гэвч ихэнх шүдний эмч нар өмнөх өвчтөн дээрээ хэрэглэж байсан багаж, хэрэгслээ  бүрэн гүйцэт цэвэрлэж, ариутгахгүй байх нь элбэг аж. Үүнээс болж таны амны хөндийд элдэв нян бактери орох аюултай байдаг байна.

Хэрэглэсэн багаж хэрэгслээ цэвэрлэж, ариутгахгүй байх

2 Зарим өвчлөлийн талаар хэлэлгүй нуух

Тэд таны шүдийг эмчлэх үеэрээ амны хөндийг тань сайтар шалгаж, үзэх бөгөөд төрөл бүрийн өвчний шинж тэмдэг амны хөндийд тодорч гардаг бөгөөд энэ тохиолдолд ихэнх эмч нар зөвхөн шүдний өвчлөлийг л эмчлэхээс биш бусад өвчний талаар төдийлөн ам нээгээд байдаггүй аж.

Зарим өвчлөлийн талаар хэлэлгүй нуух

3 Өвчтөнийг гэмтээх

Элдэв янзын зүү, тарианаас авахуулаад төрөл бүрийн багаж хэрэгсэл шүдний эмнэлэгт байдаг шүү дээ. Тэр тусмаа шүд ломбодох зориулалттай машин ч гэсэн тэдгээр багаж, хэрэгслийн тоонд орно. Харин эмчийн мэдлэг, туршлагагүйгээс болж өвчтөний шүдийг бус уруул, ам, хоолойг гэмтээх тохиолдлууд гардаг байна.

Өвчтөнийг гэмтээх

4 Хайнга хандах

Сүүлийн үед хүмүүсийн хэрэглэж буй хоол, хүнснээс болж шүд өвчлөж, улмаар шүдний эмчид хандан авахуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг нь нууц биш юм. Харин шүдээ авахуулсны дараа онгорхой шүдтэй явахгүйн тулд шүд хийлгүүлэх саналыг шүдний эмчид тавих нь элбэг тохиолддог. Таны шүдний хэвийг авч, тохирох байдлаар шүд хийх хэдий ч, энэ нь заримдаа таарч тохирохгүй байх, эсвэл чанаргүй материалаар хийсэн байх нь бий.

Хайнга хандах

5 Их хэмжээний "фтор" хэрэглэхийг зөвлөх

Шүдний эмч нарын хувьд "фтор" их хэмжээгээр агуулсан шүдний оог өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөдөг. Фторыг тохирох хэмжээгээр хэрэглэх нь шүдний эрүүл мэндэд ашиг тустай байдаг бөгөөд харин хэтрүүлсэн нөхцөлд шүд өвдөх, буйл сулрах зэрэг сөрөг үр дагавартай байдаг аж.

Их хэмжээний "фтор" хэрэглэхийг зөвлөх

6 Өвчнийг нуудаг

Шүдний эмч нар өвчтөнүүдээ үзэж, шүд нь өвчилсөн эсэхийг тэдний амны хөндийгөөс гарах үнэрээр нь оношлох үе цөөнгүй байдаг аж. Тиймээс амныхаа эвгүй үнэрийг дарж, үнэртэн цацах ч юм уу эсвэл бохь зажиллах гэсний хэрэггүй байна. Мөн үнэхээр өвчилсөн байсан ч, тэд өвчтөндөө хэлэхийг урьтал болгодоггүй байна.

Өвчнийг нуудаг

7 Туршлагагүй эмч нарыг бэлтгэх

Сүүлийн үед хүмүүс гадаад үзэмжиндээ хэт их анхаарч, шүдээ цагааруулах үйлчилгээг чанартай, чанаргүй газруудаар хийлгүүлэх болсон бөгөөд энэ төрлийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг, салоны ажилчид дадлага, туршлага муутайгаас үүдэж, алдаа гаргах магадлал харьцангуй өндөр байдаг аж.

Туршлагагүй эмч нарыг бэлтгэх

8 Шаардлагагүй зүйлс зөвлөх

Ихэнх шүдний эмч нар хагас жилдээ багтаж, нэг удаа ирж шүдээ үзүүлж байгаарай гэж зөвлөх нь бий. Гэвч шүдээ тогтмол угааж, амны хөндийн эрүүл мэндээ сайтар сахиж чадвал 2 жил тутамд нэг удаа шүдний эмчийг зориход хангалттай юм.

Шаардлагагүй зүйлс зөвлөх

9 Хэрэгтэй зөвлөгөө өгөхгүй байх

Хүмүүсийн хувьд амны хөндийн эрүүл мэндээ сахихдаа гаргадаг хамгийн том алдаа бол нэг хэрэглэсэн сойзоо хуучирч, ашиглах боломжгүй болтол нь хэрэглэх явдал байдаг ба энэ нь маш буруу юм. Учир нь шүдний сойзыг 3 сар тутамд өөрчлөн сольж байх хэрэгтэй байдаг ажээ.

Хэрэгтэй зөвлөгөө өгөхгүй байх

10 Тэд сүүлийн үеийн багаж, хэрэгсэл хэрэглэдэггүй

Техник, технологи өндөр хөгжсөн энэ цаг үед бүх л төрлийн багаж хэрэгслүүд хувьсан өөрчлөгдөж, хэрэглэхэд илүү амар хялбар болж, цаг хугацааг хэмнэх ач тустай байтал зарим салбарын ажилчид тэр тусмаа шүдний эмч нар хуучин багаж, хэрэгслээ сольж, шинэчилдэггүй байна.

Тэд сүүлийн үеийн багаж, хэрэгсэл хэрэглэдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()