Хууль бусаар хил давуулахыг завдсан итгэмээргүй зүйлс

Аялал амралт, бизнесийн уулзалт, ажлын шугамаар гээд гадаадын улс орнуудыг зорих тохиолдол гардаг билээ. Энэ үед хил, гаалийн газраар нэвтрэх хэрэг гарах бөгөөд энэ нь гадаад руу зорчиж буй хүн бүрийн үүрэг хариуцлага гэж хэлж болно. Ачаа тээш болон биедээ авч явж буй эд зүйлсээ гаалийн ажилчдад шалгуулан цааш нэвтрэх эрхтэй болдог. Харин сонирхолтой нь зарим тохиолдолд зорчигчдын ачаа тээшнээс хүний санаанд оромгүй эд зүйлс илэрч, гаалийн ажилчдыг цочролд оруулдаг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Хууль бусаар хил давуулахыг завдсан итгэмээргүй зүйлс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

10 Үр хөврөл

2012 онд БНСУ-ын гаалийн ажилчид нэг этгээдийн тээшнээс ойролцоогоор мянган ширхэг бэлдмэл илрүүлжээ. Итгэх эсэх нь таны дур ч гэлээ уг бэлдмэлүүд нь жирийн эм биш байсан бөгөөд хятадад тусгайлан нунтаглаж бэлтгэсэн үр хөврөл болох нь тогтоогдсон байна. Хоёр улсын засгийн газрууд энэ асуудлаас үүдэж, бие биенийгээ буруутгаж, олон нийтийн хэрэгслээр мэдэгдэл хийгээд амжсан юм. Гэвч энэ хэргийн гол буруутан нь яахын аргагүй Хятадын тал болж таарсан бөгөөд үр хөврөл идэх нь хүний биеийг залуужуулах ач тустай хэмээн үздэгтэй нь холбоотой аж. Түүгээр зогсохгүй 2007 онд Хонг Конг улсын "Next Magazine" сэтгүүлээс хятадад үр хөврөлийг бэлдмэл болгон гадаадын хэд хэдэн орон руу арилжаалдаг тухай мэдээллийг хүргэж байжээ.

Үр хөврөл

9 Гэлэнмаагийн яс

2011 онд нэгэн цочирдом хэрэг Грекийн Афин хотын нисэх буудал дээр болсон нь сүмийн ламтан өөд болсон гэлэнмаагийн биеийн зарим хэсгийн ясыг хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан юм. Бурхан болсон гэлэнмаагийн хувьд Киприйн үнэн алдартны сүмд ажилдаг байсан бөгөөд түүнийг Элени Ватиадоу (Eleni Vathiadou) гэдэг байжээ. Гэлэнмаа хэрэг болсноос 4 жилийн өмнө Грект бурхан болсон нь тогтоогдсон байна. Харин ямар шалтгаанаар түүний биеийн ясыг 56 настай ламтан Грекийн хилээр нэвтрүүлж, Кипр рүү авч явах гэж байсан нь тодорхой болоогүй бөгөөд ламтанг уг хэрэгт холбогдуулан 3 сараар хорих шийдвэр гаргаж байсан аж.

Гэлэнмаагийн яс

8 Нялх хүүхдийн цогцос

2012 онд Тайландын цагдаагийн ажилчид Бангкок дахь зочид буудлаас нийт зургаан ширхэг нялх хүүхдийн цогцсыг олжээ. Цогцсуудыг шинжлүүлэхэд 2-6 сартай нялх хүүхдүүд болох нь тогтоогдсон бөгөөд бүгдийнх нь биеийг алтан цаасаар сайн гэгч нь ороосон байжээ. Уг цогцсуудыг Их Британийн иргэншилтэй Чоу Хок Күэн (Chow Hok Kuen) гэх хүн хилээр Тайван улс руу хар шидийн ёслолд оролцохоор авч явах гэж байсан нь ийнхүү амжилтгүй болсон байна. Түүний хувьд хар шид хийдэг хүмүүст нялх хүүхдүүдийн цогцсыг мөнгөөр тохирч, аваачиж өгдөг байсан нь хожим тогтоогджээ.

Нялх хүүхдийн цогцос

7 Хүний гавлын яс

Мексик улсын нийслэл Мехико хотын нисэх буудал дээр хүний санаанд оромгүй явдал болсон нь хүүхэд бүрийн тоглоомын өрөөнд байх болсон "Теди" бамбарууш дотор хүний гавлын яс хийж, хилээр АНУ руу гаргах гэж байсан этгээдийг үйлдэл дээр нь барьсан явдал байв. Уг хэрэг 2014 онд болсон бөгөөд цагдаа нар эмийн сангийн ажилтан Фиденико Апарицио Рамирез (Fidenico Aparizio Ramirez)-ийг баривчилсан байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Би тэдгээр гавлын яснуудыг АНУ дахь өмнөд Африк гаралтай хүмүүсийн үйлддэг Сантериа (Santeria) гэх зан үйлд зориулан хилээр гаргах гэж байсан юм. Тэд надад их хэмжээний мөнгө амласан" гэж хэлжээ. 

Хүний гавлын яс

6 Араг яс

2007 онд Энэтхэгийн Жайгаон (Jaigaon) гэх газраас Бутан улсын хийдийг чиглэн явж байсан хөлөг онгоцноос цөөнгүй хүний араг яс олдсон байна. Уг хөлөг онгоцоор зорчиж байсан ламтан нар араг яснуудыг цагаан даавуугаар сайтар боож, нууж тавьсан нь үр дүнгээ өгөөгүй хэрэг. Энэтхэгт саяхныг хүртэл хүний араг яс зардаг "Хар зах" гэх газар байдаг байжээ. Тэр ч бүү хэл Энэтхэгчүүд анатомийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг дэлхийн хэд хэдэн сургуулиудад араг яс нийлүүлдэг байсныг засгийн газрынх нь 1985 онд гаргасан шийдвэрээр болиулж байжээ.

Араг яс

5 Муммигийн шарил

АНУ-ын Нью-Йорк дахь Мичиган болон АНЭУ-ын нийслэл Дубай хотуудад эртний үнэт олдворуудыг их хэмжээний мөнгө амлан худалдан авдаг газрууд байдаг аж. Эртний Грек-Ромын гаралтай бунханг гэхэд 2.5 сая доллараар үнэлж, худалдаж авч байсан тохиолдол хүртэл байх бөгөөд 2011 онд энэ төрлийн бизнес хийж үзэхээр АНУ-ын нэгэн прокурор занданшуулсан муммигийн шарилыг эрх мэдлээ ашиглан хил дамнуулан худалдах гэж байгаад баригдаж байжээ. Үүний уршгаар Муса Хоули (Mousa Khouli) 20 жилийн ял сонссон аж.

Муммигийн шарил

4 Яс

2006 онд АНУ-ын Форт Лаудердэйл (Fort Lauderdale) нисэх онгоцны буудалд Гайти улсын иргэн Мирлен Севере (Myrlene Severe) гэх этгээд тээшиндээ хүний толгой хийж, хилээр гарах гэж байгаад баригдсан байна. Тэрээр хохирогчийн толгойг хар шид хийх ёслолд аваачихаар авч явж байсан бөгөөд түүнд 15 жилийн хорих ял оноосон аж. Уг хэрэг явдлаас 7 жилийн дараа дахин нэг итгэмээргүй хэрэг болсон нь Куб улсаас АНУ-ыг зорьж буй хоёр жуулчин бүсгүйн тээшинд хүний гавлын яснууд байхыг гаалийн ажилчид илрүүлж байжээ.

Яс

3 Хөл бөмбөгийн фанат

Энэхүү хачирхалтай үйл явдал Колумб улсад болсон аж. Кукута (Cucuta) хотод байрлах "General Santander Stadium"-д болох тоглолтыг үзэхийг тэсч ядан хүлээж байсан 17 настай хүү тоглолт болохын өмнөх өдрийн орой хөл бөмбөг тоглож байх үеэрээ гэмт этгээдэд буудуулан амь насаа алдсан байна. Тоглолт үзэхээр төлөвлөж байсан фанатууд уг хэргийн талаар сонсмогцоо түүний цогцсыг авсанд хийж, цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрнэ гэж хэн санах билээ. Удалгүй нөхцөл байдлыг ажигласан цагдаа нар тэднийг цэнгэлдэх хүрээлэнгээс гарахыг шаардаж, хоёр талаас хүчтэй мөргөлдөөн гарч, тоглолтыг хойшлуулах эсэх талаар хүртэл яригдаж байсан байсан байна.

Хөл бөмбөгийн фанат

2 Ирак иргэдийн цогцос

Иракийн Нажаф (Najaf) хотод Вади ус Салаам (Wadi us Salaam) гэх нэртэй оршуулгын газар байх бөгөөд энд зөвхөн лалын шашинтай, эх орныхоо төлөө тулалдаж байгаад бурхан болсон хүмүүсийг оршуулдаг аж. Энэ уламжлал нь тэртээх XVI зуунаас өнөөдрийг хүртэл Иракийн ард түмэнд уламжлагдан ирсэн байна. Гэвч сүүлийн жилүүдэд энэ газраас цогцос ихээр алга болох болжээ. Алга болж буй цогцоснуудыг ихэвчлэн хар шид, бусад шашины зан үйлд ашиглахаар хулгайлж байгаа нь тогтоогдсон бөгөөд өндөр үнэ амласан нөхцөлд хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй нутгийн иргэд цогцсуудыг хулгайлахад хүрч байна хэмээн Иракийн цагдаа нар мэдэгдсэн байна.

Ирак иргэдийн цогцос

1 Брууклин хотын цогцос

2005 онд АНУ-ын Брууклин хотод нэгэн цочирдмоор үйл явдал болсон нь хотын цогцос хадгалах газраас Даниел Жорж (Daniel George) болон Сон Фюнерал (Son Funeral) гэх этгээдүүд нууцаар цогцос хулгайлж, хилээр гаргах гэж байгаад баригдсан байна. Уг цогцос нь 95 насандаа хорт хавдраар өөд болсон Элистэйр Күүк (Alistair Cook) гэх хүнийх болох нь тогтоогдсон байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд АНУ даяар нийтдээ 1077 хүний цогцос хулгайд алдагдаад байгаа аж.

Брууклин хотын цогцос

15
таалагдаж байна

51
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()