Таны заавал үзэх ёстой аймшгийн кинонууд

Хүмүүсийн ихэнх нь аймшгийн төрөл жанрын кино үзэх дуртай байдаг нь нууц биш юм. Айх, эмээх гэдэг тийм ч хүсээд байх сайхан зүйл биш боловч, цочих, гайхах мэдрэмж нь хүний эд эсийг сэргээдэг ч гэж ярих нь бий. Сүүлийн жилүүдэд аймшгийн төрлөөр дэлгэцийн уран бүтээлүүд олон хийгдэх болсон бөгөөд бид та бүхэндээ таны заавал үзэх ёстой 16 аймшгийн киног хүргэж байна.

Таны заавал үзэх ёстой аймшгийн кинонууд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

16 "Krampus"

2015 онд зул сарын баярыг тохиолдуулан олон нийтийн хүртээл болсон "Krampus" кинонд нэгэн бяцхан хүү зул сарын баярыг үзэн ядаж, өвлийн өвгөнд зориулан бичсэн захидлаа урснаар аварга том биетэй, хүн болон ямаа хоёрын холимог буг чөтгөр тэдний гэрт ирж буй тухай гардаг байна. 

"Krampus"

15 "Train to Busan"

"Rotten Tomatoes"-оос 93%, "Metacritic"-ээс 73%-ийн асар өндөр санал авсан, БНСУ-ын кино урлагийн салбарыг шинэ шатанд аваачсан, "Train to Busan" киног та арай үзэж амжаагүй юм биш биз? Киноны үйл явдлыг энд бичих нь илүүц бөгөөд бидний зүгээс танд зүгээр л уг киног очиж үзээрэй гэж зөвлөх байна. Аймшгийн кино гэхээр л айдас, хүйдэс, жихүүдэс хүргэм хэсгүүдийг гаргаад байхаас илүүтэйгээр хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсанаараа уг кино илүү онцлог болсон юм.

"Train to Busan"

14 "Crimson Peak"

Таныг үе үе цочоох, "Crimson Peak" кинонд нэгэн үл мэдэгдэх залуутай гэр бүл болсон бүсгүйн хачирхалтай амьдралыг өгүүлдэг аж. Кино найруулагч Гильермо Дел Торо (Guillermo Del Toro) найруулсан бөгөөд түүний найруулан олонд хүргэж байсан кинонуудаас хамгийн шилдэг нь болсон хэмээн кино шүүмжлэгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн аж. Түүгээр барахгүй "Rotten Tomatoes"-ийн зүгээс 66%-ийн эерэг санал авсан байна.

"Crimson Peak"

13 "The Other Side of the Door"

Айдаст автуулахуйц уг кинонд Энэтхэгт хүүгээ гэнэтийн үхэлд алдсан гэр бүлийн бурхан болсон хүүтэйгээ уулзахын тулд үхэгсэдтэй холбогдож буй тухай гардаг аж. Дуугаралт, дуу дүрсний өндөр чанартай хийгдсэн уг киног кино шүүмжлэгчдийн зүгээс "Supernatural" төрлийн кино үзэх дуртай хүмүүсийн заавал үзэх ёстой киногоор нэрлэсэн аж.

"The Other Side of the Door"

12 "The Purge: Election Year"

Хүн болгонд "Хэрвээ манай улсад ийм зүйл байдаг байсан бол" гэсэн бодлыг төрүүлсэн "The Purge" киноны гарсан ангиудыг үзээгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Кинонд АНУ-д гэмт хэрэг, хүчирхийлэл, санхүүгийн хямрал зэргийг багасгах зорилгоор жил бүр нэг өдрийг сонгож, 12 цагийн турш гэмт хэрэг үйлдэхийг чөлөөтэй зөвшөөрч буй тухай уг кинонд гардаг байна. Зохиолч, кино найруулагч Жэймс ДеМонако (James DeMonaco) энэхүү киног найруулжээ.

"The Purge: Election Year"

11 'Don't Breathe"

Нээлтээ хийсэн даруйдаа 10 гаруй сая долларын ашиг олсон "Бүү амьсгал" гэх нэртэй кино нь аймшгийн кинонд дуртай хүмүүсийн цөсийг хөөргөсөн чанартай бүтээл болсон юм. "Rotten Tomatoes"-оос 87%-ийн эерэг санал авсан кинонд найз залуутайгаа амьдралаа шинээр эхлүүлэхээр ээжийнхээсээ явж буй охины нэгэн байшинг ухаж, мөнгө олох гэсэн зорилго нь эцэстэй аймшигтай үйл явдлыг эхлүүлэх үндэс болж буй тухай гардаг байна.

'Don't Breathe"

10 "Hush"

Бага зүүсэн алуурчин гэрт нь дайрч орж буй кинонууд хэдийн кино сонирхогчдын үзэх дуртай кинонуудын нэг болсон билээ. Тэгвэл энэ төрөл жанрын кино болох "Hush" нь кино шүүмжлэгчдээс чамлахааргүй үнэлгээ авсан бөгөөд аймшгийн гэхээсээ илүүтэй триллер төрлийн кино юм байна.

"Hush"

9 "The Visit"

Кино найруулагч, продюсер М.Найт Шиамэлан (M. Night Shyamalan)-ний найруулсан "Айлчлал" гэх кинонд эмээ өвөө дээрээ амралтаараа ирсэн гэж бодсон эгч, дүү хоёрын үл мэдэгдэх сэтгэцийн өвчтэй эмгэн, өвгөн хоёроос амьд гарахын тулд хийж буй тэмцлийн тухай гардаг байна. 

"The Visit"

8 "The Boy"

Нэгэн айлд хүүхдийн асрагч хийхээр ирсэн бүсгүй тэдний гэрт ямар ер бусын, учир битүүлэг зүйл байгаа гэдгийг мэдэхгүй бөгөөд сүүлдээ 8 настай гэх хүү нь хүн биш хүүхэлдэй болохыг ойлгож, жинхэнэ хүүхэд хэн болохыг олж мэдэх болно. Уг киноны гол дүрд АНУ-ын "AMC" телевизийн бүтээл "The Walking Dead" киноны Мэгги Грийн (Maggie Green)-ий дүрийг бүтээсэн жүжигчин Лоуран Кохен (Lauren Cohan) тоглосон юм.

"The Boy"

7 "Before I Wake"

Кинонд хүүгээ алдсан хосууд хүүтэйгээ ижил настай хүүхдийг өргөж авч буй тухай гардаг бөгөөд киноны үйл явдал өргөмөл хүүгийн хар дарсан зүүдэнд харагдсан зүйлс бодит амьдрал дээр биеллээ олж буйгаар өрнөдөг байна. Энэхүү кино нь тэр чигээрээ айдаст автуулахгүй бөгөөд хүний сэтгэлийн нарийн хөг утсыг хөндсөн, сэтгэл догдлуулам хэсгүүд бас гардаг ажээ. 

"Before I Wake"

6 "Amityville: The Awakening"

Эмитвиллийн гэр бүлийнхний бодит явдлаас сэдэвлэн олон нийтийн хүртээл болгож байсан уг кино нь жихүүдэс хүргэм үйл явдлуудаар дүүрэн бөгөөд кинонд нэрт жүжигчин Томас Мэнн (Thomas Mann) тогложээ.

"Amityville: The Awakening"

5 "Blair Witch"

1999 онд нээлтээ хийж байсан "Blair Witch" киног мэдэхгүй хүн тун цөөхөн биз ээ. Кино багийнхан болон найруулагчид төсөөлж байснаас ч их хэмжээний ашиг орлогыг авчирч байсан уг киноны дараагийн ангийг удахгүй хийх гэж байгаа гэсэн мэдээ гарах болжээ. Киноны үйл явдал ой модон дотор өрнөх бөгөөд болсон түүхээс сэдэвлэн бүтээсэн аймшгийн кинонуудын нэг хэмээн үздэг аж.

"Blair Witch"

4 "Rings"

Уг киног үзсэн хүмүүс 7 хоногийн дотор үхнэ, эсвэл утсанд чинь танихгүй дугаараас дуудлага ирнэ гэх мэт яриа байдаг бөгөөд жихүүдэс төрүүлэм уг аймшгийн төрөл жанрын кинонд Самара (Samara) чөтгөрийн дүр байдаг бөгөөд хүмүүсээс авсан "Таны жихүүдсийг хүргэдэг аймшгийн киноны дүр ямар дүр вэ?" гэсэн санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх нь Самарагийн дүр хэмээн саналаа өгсөн байдаг аж.

"Rings"

3 "Leatherface"

Тэртээх 1974 онд олон нийтийн хүртээл болж байсан "The Leatherface" кино нь тухайн үедээ дэлхий нийтийг байлдан дагуулж байсан бөгөөд саяхан "The Texas Chainsaw Massacre" гэх нэрээр шинэчлэгдэн дэлхий даяар нээлтээ хийсэн билээ. Бага зүүсэн, гартаа цахилгаан хөрөө барьсан сэтгэцийн өвчтэй этгээдийн гэмгүй хүмүүсийг хөнөөж буй тухай гарах уг киног мэдэхгүй, үзээгүй хүн гэж бараг үгүй биз ээ.

"Leatherface"

2 "Lights Out"

Саяхан нээлтээ хийгээд байсан "Lights Out" киног сүүлийн үед нэрд гарах болсон ази гаралтай кино найруулагч Жэймс Ван (James Wan) найруулсан юм. Тэрээр уг киноны богино хугацаатайгаар хийгдсэн хувилбараар "Who's There Film Challenge" кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байсан юм. Кинонд чөтгөр гэгч зүйл бодит амьдрал дээр байдаг бөгөөд тэд гагцхүү харанхуйд нуугдаж байдаг талаар өгүүлдэг байна.

"Lights Out"

1 "Conjuring 2"

2013 онд нээлтээ хийж байсан "The Conjuring" буюу "Хараал" гэх нэртэй кино гарсан даруйдаа дэлхий даяар асар их ашиг орлого авчрахаас гадна бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдэг утгаараа хамгийн аймшигтай киногоор нэрлэгдээд байсан юм. Тэгвэл найруулагч Жэймс Ван уг киноны хоёрдугаар ангийг саяхан олны хүртээл болгосон бөгөөд мөн л айдас төрүүлэм, чанартай кино болсон юм.

"Conjuring 2"

126
таалагдаж байна

54
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()