Ханиадыг нам дарах шидэт шөлнүүд

Хүйтний эрч наашилж, хүн бүхэн өвөлдөө бэлтгэн, завгүй гүйлдэнэ. Харин намар, өвлийн улиралд тулгарах хамгийн том асуудал бол ханиад томуу билээ. Ханиадыг хүчтэй эм бус гэрийн амтат шөлөөр ч эмчилж болно гэдэг тул та бүхэндээ амин дэмээр баялаг шөлнүүдийн жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь илчлэг тэжээл сайтайн дээр амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан юм. Амралтын өдрүүдээр гэрийнхэндээ хийж өгч, алжаал ядаргааг нь тайлаарай.

Ханиадыг нам дарах шидэт шөлнүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Ногоотой шөл

Орц:

  • Тахианы тунгалаг шөл- 400 гр
  • Улаан лоолийн соус- 250 гр
  • Ус- 1 аяга
  • Төмс- 2 ширхэг
  • Лууван- 2 ширхэг
  • Шош- 1 аяга
  • Цоохор майлз- 2 багц
  • Амтат чинжүү- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Давс, перец- амталгаагаар
  • Халуун ногоотой шөл амтлагч- 1 халбага

Хийх арга:

Эхлээд сонгино, төмс, лууван, чинжүү болон цоохор майлз зэргээ жигд хэмжээтэй хэрчиж тавиарай. Харин дараа нь тогоондоо тахианы тунгалаг шөл, улаан лоолийн соус болон усаа хийж хутгах хэрэгтэй. Үүндээ хэрчсэн ногоонуудаа хийж, буцалгах бөгөөд хамгийн сүүлд давс, перец болон халуун ногоотой шөл амтлагчаа хийх юм. Ингээд л таны амин дэмээр баялаг амтат шөл бэлэн болох аж. 

Ногоотой шөл

2 Тахианы махтай шөл

Орц:

  • Бүтэн тахиа- 1 ширхэг
  • Лууван- 200 гр
  • Сонгино- 2 ширхэг
  • Үхрийн бульон- 2 ширхэг
  • Гоймон- 1 уут
  • Тахианы тунгалаг шөл- 600 гр
  • Лаврын навч- 2 ширхэг
  • Хатаасан яншуй- 1 чимх
  • Хатаасан орегано- 1 чимх
  • Давс, хар перец- амталгаагаар
  • Хатаасан базилик- 1 чимх

Хийх арга:

Тахианы махаа томхон тогоонд хийж, давстай усанд чанана. Ойролцоогоор 30-40 минут чанасны дараа махаа гаргаж, жижиглэн хэрчээрэй. Энэ хооронд ногоонуудаа хэрчиж, бэлтгэх бөгөөд тогоондоо махны хамт хийж, тахианы тунгалаг шөлөнд чанана. Хоолоо буцламагч гоймонгоо хийх төдийгүй амтлагчидаа бүгдийг хийж, сайхан амт оруулаарай. Тус орц нь 6-7 хүнд зориулагдсан байна. 

Тахианы махтай шөл

3 Мөөг вандуйтай шөл

Орц:

  • Тахианы цээж мах- 300 гр
  • Мөөг- 150 гр
  • Вандуй- тал аяга
  • Төмс- 2 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Гич- 1 халбага
  • Цагаан гаа- цайны халбаганы 2/1
  • Давс болон халуун ногоо
  • Ургамлын тос

Хийх арга: Вандуй болон тахианы махаа буцалж буй усанд 30 минут чанана. Төмсөө дөрвөлжин хэрчиж, шөлөндөө хийн 15 минут буцалгана. Та шөлөө буцалгах хоорондоо жижиг дөрвөлжин хэрчсэн сонгино, луувангаа ургамлын тосонд хууран, мөөг болон гичээ нэмэн зөөлөн гал дээр 5 минут байлгаарай. Үүний дараа хуурсан ногоо болон шөлөө холин, давс, халуун ногоо, цагаан гаагаар амталж дахин 10 минут чанах хэрэгтэй.

Мөөг вандуйтай шөл

4 Кимчитэй шөл

Орц:

  • Гахайн мах- 100 гр
  • Цагаан будааны дарс- 2 халбага
  • Кимчи- 2 аяга
  • Сонгино- тал
  • Хар перец- 6 чимх
  • Ногоон сонгино (хэрчсэн)- 2 халбага
  • Сармисны ханд- 2 халбага
  • Дүфү- 1 боодол
  • Ус- 2 аяга
  • Ургамлын тос- 1 халбага
  • Гочужанг- 2 халбага

Хийх арга:

Гахайн махаа жижиглэн хэрчиж, цагаан цуу, хар перец болон сармисны хандад хутган, базаж 15 минут амрааж цааш тавиарай. Харин одоо хайруулын тавгаа халааж, ургамлын тосоо хийх бөгөөд үүндээ хэрчсэн сонгино, кимчи болон махаа хийж, сайтар хуурна. Дараа нь усаа хийж, гочужангаар амтална. Хоолоо буцалсны дараа дөрвөлжин хэрчсэн дүпүг хийж, галын хэмийг зөөллөөд 15-20 минут буцалгах аж. Шөл бэлэн болмогц галыг унтрааж, ногоон сонгино цацаж амтална.

Кимчитэй шөл

5 Төмстэй зутан шөл

Орц: 

  • Төмс- 500 гр
  • Лууван- 2 ширхэг
  • Гахайн мах- 300 гр
  • Сармис- 2 хумс
  • Амтат чинжүү (улаан)- 1 ширхэг
  • Тахианы тунгалаг шөл- 8 аяга
  • Эрдэнэшиш- 200 гр
  • Хатаасан яншуй- 2 халбага
  • Давс, хар перец- амталгаагаар
  • Кокосын сүү- 200 гр

Хийх арга: 

Эхлээд гахайн махаа жижиглэн хэрчээд хуурч болгоно. Дараа нь үүндээ хэрчсэн лууван, амтат чинжүү, сонгино, сармис зэргээ нэмж хэсэг хугацаанд хуураарай. Харин үүндээ тахианы тунгалаг шөл, хэрчсэн төмсөө нэмэх бөгөөд буцалгаж, тавиарай. 15-20 минут чанасны дараа кокосын сүүгээ хийж дахин буцалгана. Мөн хоолны амтлагчуудаа хийхээ мартуузай. 

Төмстэй зутан шөл

6 Чилитэй шөл

Орц:

  • Үхрийн мах- 1 кг
  • Сонгино- 1 ширхэг
  • Төмс- 2 ширхэг
  • Шош- 200 гр
  • Улаан лоолийн соус- 300 гр
  • Ус- 8 аяга
  • Давс- амталгаагаар
  • Нунтаг чили- 3 халбага

Хийх арга: 

Мах болон сонгиноо жижиглэн хэрчиж, тогоондоо хуурах юм. Махаа бор болтол нь хуурсны дараа хэрчсэн төмс, улаан лоолийн соус, шош, нунтаг чили, давс, ус зэргээ хийж, буцалгах юм. Шөлөө буцалмагц нь галаа багасгаж, 1 цаг чанахад хангалттай. 

Чилитэй шөл

7 Үхрийн махтай шөл

Орц:

  • Үхрийн мах: 800 гр
  • Сонгино: 2 ш
  • Улаан лооль: 3 хэрчим
  • Лууван: 2 ш
  • Төмс: 6-7 ш
  • Сармис: 5 хумс
  • Халуун чинжүү: 1 ш
  • Улаан лоолийн соус: 1 цайны халбага
  • Давс, халуун ногоо
  • Ургамлын тос

Хийх арга: Махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчин хоёр талаар шарна. Үүндээ дугуй хэрчсэн лууван, жижиглэсэн сонгино зэргээ нэмэн, болтол нь хуурах ёстой. Дараа нь хуурсан мах, ногоо дээрээ ус хийж 1 цаг буцалгаад, төмс, сармис, улаан лоолийн соус, улаан лооль, халуун чинжүү зэргээ нэмж өгнө. Ингээд дахин 1 цаг болгосны эцэст таны амтат шөл бэлэн болох учиртай. 

Үхрийн махтай шөл

8 Битүү шөл

Орц:

  • Үхрийн мах- 300 гр
  • Лууван- 1 ширхэг
  • Төмс- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Өндөг- 3 ширхэг
  • Ногоон сонгино
  • Давс, хар перец-амталгаагаар
  • Ус- 150-200 гр
  • Гурил- 2 аяга

Хийх арга:

Тус орц нь гурван хүнд зориулсан болно. Махаа хэрчиж, гурван аягандаа тэнцүү хувааж хийнэ. Төмс, луувангаа үрж, сонгино, сармисаа хэрчиж, тус тус гурван аягандаа хийх аж. Үүндээ давс болон хар перецээ ч мөн тааруулж хийхээс гадна усаа хийх аж. Ингэхдээ усаа хэт дүүргэхгүй байх тал дээр анхаар. Гурилаа зуурч, зузаавтар элдэж, аягаа бүтээж тавиарай. Үүнийгээ жигнүүр тавин 20-30 минут буцалгахад хангалттай юм. 

Битүү шөл

9 Тактуритан (Dakdoritang)

Орц:

  • Тахианы мөч, гуя- 450 гр
  • Нунтаг цагаан гаа- 1 халбага
  • Ус- 1.5 аяга
  • Соё соус- 3 халбага
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Солонгос халуун чинжүү- 1 халбага
  • Гүчүжан- 1 халбага
  • Гүнжидийн тос- 2 халбага
  • Сармис- 1 хумс
  • Төмс- 3 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Давс- тал халбага
  • Хар перец- 1/4 халбага
  • Ногоон сонгино- 3 ширхэг
  • Гүнжидийн үр- 1 халбага

Хийх арга:

1.5 аяга усандаа соё соус, элсэн чихэр, халуун чинжүү, гүчүжан, гүнжидийн тос, хэрчсэн сармис зэргээ хийн сайтар хутгаад үүндээ тахианы мөч, гуянууд болон хэрчсэн төмс, луувангаа хийж,  сайтар базаад 30-60 минут амраана. Харин товлосон цаг болмогц сонгиноо хуурч, үүндээ амталсан мах, төмс зэргээ хийж хуурах бөгөөд хар перец, давс зэргээ ч мөн хийж өгөх юм. Одоо үүндээ 500 гр ус хийж, 20 минут буцалгаад л болох аж. Мөн хоолоо болмогц нь хэрчсэн ногоон сонгиноо хийж өгөөрэй. 

Тактуритан (Dakdoritang)

10 Ясны шөл

Орц:

  • Хонины яс
  • Хонины мах- 400 гр
  • Гурил- 2 аяга
  • Сонгино-1 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Давс- амталгаагаар
  • Ус
  • Лаврын навч- 2 ширхэг

Хийх арга:

Хонины ясаа усанд хийж чанах бөгөөд давс болон лаврын навчаар амталж өгөөрэй. Ясаа болмогц гаргаж, хэрчсэн мах, сонгино, сармисаа хийж аж. Харин одоо гурилаа зуурч, элдэн хэрчээд буцалж буй шөлөндөө хийх юм. Ингээд 10-15 минутын дараа гэхэд ханиад эдгээж, ядаргаа тайлах амтат шөл бэлэн болно. 

Ясны шөл

174
таалагдаж байна

38
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()