Мэс заслын ширээн дээр болдог итгэмээргүй зүйлс

Хүний амь насыг аварч, хорвоо ертөнцийн сайхныг үргэлжлүүлэн мэдрэх боломжийг олгодог алтан гартай эмч нарын ачийг магтаад баршгүй билээ. Тэд хүний алтан амийг аврахын тулд мэс заслын ширээн дээр боломжит бүх зүйлийг хичээнгүйлэн хийдэг нь нууц биш юм. Харин мэс заслын ширээн дээр хүний санаанд оромгүй зүйлс багагүй тохиолддог бөгөөд бид та бүхэндээ тэдгээрээс онцлон хүргэж байгааг хүлээн авна уу.

Мэс заслын ширээн дээр болдог итгэмээргүй зүйлс
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

10 Айдас

Хагалгааны орон дээр хэвтэхдээ айж эмээхгүй хүн гэж үгүй. Намайг аврах гэж байгаад алчихвал яана? Андуураад гэмтээчихвэл яах билээ? Гэхчлэн элдэв сөрөг зүйлсийн талаар бодож байдаг аж. Ялангуяа гоо сайхны хагалгаанд орж байгаа хүмүүс эцсийн мөч хүртэл эргэлзэн, эмээж, өөрийгөө зовоож орхидог. Хэрэв та үнэхээр л хагалгаанд орохоор зориг шулуудсан бол тархиа амрааж, элдэв зүйлс бодохгүйг хичээх хэрэгтэй.

Айдас

9 Өөрчлөгдөх

Ямар нэгэн байдлаар мэс засалд орсон хүмүүс хагалгааны дараа цоо шинэ нэгэн болдог. Яг л шинээр төрсөн мэт мэдрэгдэж, өөрийгөө өөр нэгнээр төсөөлж болох юм. Ихэвчлэн эрхтэн шилжүүлж суулгасан хүмүүст тус мэдрэмж төрж, хэсэгтээ л хүндхэн байдалтай байдаг аж. Бусдын биеийн эд эрхтэнг өөртөө суулгаж, амьсгалж, ашиглах нь тухгүй болоод аймшигтай санагддах нь ойлгомжтой юм. Мөн хоол идэж, унтахад эвгүй санагдаж, хэдэн хоног сэтгэл санаагаа бэлтгэх гэж зовдог. Гэвч алтан амийг нь аварч өгсөн ачит эмч нартаа өдөр бүр талархахгүй байхын аргагүй бөгөөд таны бие организмд тохирох донор эрхтэн олдоход хүрсэн хувь тавиланд талархууштай.

Өөрчлөгдөх

8 Гоо сайхны хагалгаа

Гоо сайхны хагалгаанд орсноор та өөрийгөө шинээр төрсөн мэтээр ойлгох болно. Толинд тусах өөрийн төрхийг хараад баярлахаас илүүтэй айж, өөр хүн харж байгаа мэт санагддаг. Мөн царай төрх нь хувирахын хэрээр тухайн хүний үзэл бодолд нөлөөлж эхэлнэ. Үүнээс гадна нүүр, амны мэс засал хамгийн аюултай, эрсдэл өндөртэй байдаг тул сэтгэл санааны байдал ч хэцүү байна. Эмч хэдхэн хором л анхаарлаа алдвал, тухайн хүний төрх засаж болшгүй аймшигтай болж мэднэ. Энэхүү бодол нь дарамт үүсгэж, эмч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, сэтгэл санааны тавгүй байдал үүсгэдэг байна.

Гоо сайхны хагалгаа

7 Тархины мэс засал

Хамгийн аймшигтай болоод мэдлэг чадвар шаардах хагалгаа бол яалтчгүй тархины мэс засал байдаг. Энэ нь эмч нарын ур чадвар, хурд хүч, сувилагч нарын хянуур байдал зэргээс мэс заслын үр дүн хамаардаг. Хагалгаа амжилтгүй болвол тухайн хүн алтан амиа алдаж ч мэднэ. Хүний амь гэдэг юу юунаас үнэтэй тул үүнийг хариуцаж байгаа эмч нар хэдэн цаг өнгөрснийг ч үл анзааран хамаг хүчээ дайчлан ажилладаг. Хагалгааны орыг тойроод цустай хэрэглэсэн алчуур, эмчийн бээлий, маск, хөлсний алчуур гээд элдэв төрлийн зүйлс хөглөрөх нь хүний амь ямар их үнээр олддог болохыг харуулна.

Тархины мэс засал

6 Улам ихээр өвдөх

Хагалгаа хийлгэсэн хүн бүрийн бие эдгэрч, сайжирна гэвэл эндүүрэл болж хувирна. Өнөөдөр бие тааруу байсан хүн хагалгаанд орсны дараа бүр муудахыг үгүйсгэхгүй. Үүнээс гадна санамсаргүй байдлаар эмч нар ариутгаагүй багаж, хэрэгсэл ашиглаж, өвчтөний биед вирус тарааж болзошгүй. Зарим эмнэлэг өвчтөнийг анагаах бус харин ч өвтгөсөн тохиолдол олон бүртгэгдсэн байдаг нь нууц биш юм. 

Улам ихээр өвдөх

5 Эмч нар өөрт нь юу хийх болоо хэмээн бодох

Мэс заслын ширээн дээр мэдээ алдаж, юу болоод байгааг анзаарах сөхөөгүй, ухаан орж, гарах бөгөөд энэ үед ямар ч хүний хувьд эргэн тойрноо ажиглаж, эмч нарын юу хийх гэж байгааг харахыг эрхэмлэдэг гэнэ. Энэ нь хүний аюултай нөхцөлд байдалд орсон үедээ хэт их санаа зовох төрөлхийн инстинк чанартай холбоотой ажээ. Гэвч санаа зовох хэрэггүй бөгөөд эмч нар амь насыг тань аврах гэж байгаа гэдгийг санах хэрэгтэй. 

Эмч нар өөрт нь юу хийх болоо хэмээн бодох

4 Мэс ажилбарын дараах үе

Мэдээ алдуулсан учраас мэс ажилбарын явцыг та санахгүй бөгөөд нэг л мэдэхэд хагалгаа амжилттай болж, та өвчтөний өрөөнд сэрэх болно. Харин тэг агшинд танд тавьсан оёо бүрэн эдгээгүй байх бөгөөд маш ихээр таталдаж өвдөх, бие чинь сульдсан байх учраас олигтой хөдлөж чадахгүй байх гэх зэрэг олон өөрчлөлтүүд биед чинь гардаг. Зарим тохиолдолд хүмүүсийн мэдээ алдуулалт урт хугацаанд үргэлжлэх, эсвэл мэдээ алдуулалт гарсны дараа сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд орох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Мэс ажилбарын дараах үе

3 Мэс ажилбарын дундуур гэнэт сэрэх

Зарим мэс ажилбарыг биеийн аль хэсэгт хийж байгаагаас хамаарч, бүтэн биеийн болон хэсэг газрын мэдээ алдуулалтыг хийдэг байна. Харин мэдээ алдуулалт заримдаа үйлчлэхээ болих тохиолдол гарах бөгөөд энэ үед та гэнэт сэрж, тухайн агшинд болж буй нөхцөл байдлыг бие, сэтгэлээр мэдрэх боломжтой. Ингэсэн нөхцөлд хүмүүсийн ихэнх нь маш их өвдөлт мэдрэхээс гадна цочролд ордог аж.

Мэс ажилбарын дундуур гэнэт сэрэх

2 Үхэл амьдралын зааг дээр байх

Хүнд мэс ажилбар хийж байх үед аль болох таны амь насыг аврахын тулд эмч нар чадах бүхнээ хийх нь дамжиггүй юм. Гэвч зарим тохиолдолд зүрх түр хугацаагаар зогсох, даралт буурах, цус их хэмжээгээр алдах зэрэг тооцоолоогүй, гэнэтийн асуудлууд гарч ирэх нь бий. Энэ үед таны амь нас дээсэн дээр дөрөөн дээр байх бөгөөд амьдрах эсэх тань гагцхүү таны хувь төөрөг, эмч нарын мэргэжлийн ур чадвараас ихээхэн хамаардаг гэлтэй.

Үхэл амьдралын зааг дээр байх

1 Амь насаа алдах

Хүн бүр төгс биш учраас алдаа гаргах нь байх асуудал юм. Гэвч хүний амь нас яригдаж байгаа нөхцөлд алдаа, дутагдал гаргах нь байж болзошгүй зүйл билээ. Сүүлийн үед хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө суралцаж, мэргэжлээ сайн эзэмшихээс илүүтэйгээр хангалттай мөнгө төлж, дипломаа худалдаж авах болсон нь нууц биш юм. Үүнээс үүдэж, мэс ажилбар хийж буй эмч нарын мэдлэг, ур чадвар хангалттай сайн биш байх бөгөөд үр дүнд нь хүний амь нас эрсдэх тохиолдол гарах нь олонтаа.

Гэвч хэтэрхий нэг талыг барих нь өрөөсгөл юм. Учир нь ямар ч найдваргүй болсон өвчтөний амь насыг аврахын тулд зориг, сэтгэл зүрх шулуудан мэс ажилбар хийх эмч нарыг бас буруутгах аргагүй юм. Тэд найдваргүй болсон гэдгийг мэдсээр байж, өвчтөний ар гэрийнхний сэтгэл, итгэл найдварыг нэгт тавьж, зоригтой алхам хийж байгаа юм шүү дээ.

Амь насаа алдах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()