Сурталчилгаа (15)
Хаах

Европын тухай сонирхолтой баримтууд

Орчин үед ямар ч мэдээллийг олох амархан болсон билээ. Ялангуяа Европын орнуудын талаар мэдэхгүй хүмүүс бараг үгүй бөгөөд зарим нь хэд хэдэн удаа тойрон аялал хийчихсэн байгаа биз. Тэгвэл хүн бүрийн төдийлөн мэдээд байдаггүй сонирхолтой баримтууд Европтой холбоотой байдаг гэнэ. Ингээд эдгээр баримтуудаас сонирхуулъя.

Европын тухай сонирхолтой баримтууд

1

Европ тивийг анх Грекүүд үүсгэсэн бөгөөд Азиас тусгаарлагдахын тулд энэ алхмыг хийжээ. 

2

Италид 23 цагаас хойш Каппучино уудаггүй.

3

Берлинд Туркийн Стамбулаас их "Дёнер Кебаб" ресторан байдаг. 

4

Барселоны Гэр бүлийн сүмийг пирамидаас илүү урт хугацаанд барьсан байна. Барилгын үйл ажиллагаа 1882 онд эхэлсэн ч одоог хүртэл дуусаагүй байгаа ажээ. 

5

Европын хамгийн их жуулчинтай газар нь Парисын Диснейленд юм. 

6

Английн музейд, агуулахад буй үзмэрүүдийн 1% -г л ил гаргасан байдаг байна. 

7

Европын хамгийн өндөрт буй ариун цэврийн өрөө, далайн түвшнээс дээш 4200 метрийн өндөрт байрладаг Монбланд ууланд байдаг. 

8

Бельгийн хамгийн өндөр төмөр замын нягтрал нь 113.8 км/1000 км2. 

9

Европт одоог хүртэл орхигдсон ой мод хадгалагдан үлдсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Боснид байрладаг. 

10

Болгар улс Европын хамгийн хуучин орон бөгөөд МЭӨ681 оноос хойш нэрээ солиогүй байна. 

11

Грекийн хүн амын 40% нь Афинд амьдардаг. 

12

Исландад огт шумуул байдаггүй байна. 

13

Европын дундад зуун АНУ-ын түүхээс бараг 2 дахин их хугацааг өнгөрүүлсэн. 

14

Оросод 13 мянган хаягдмал тосгон бий. 

15

Европын талбайн 40%-ийг Орос эзэлдэг. 

16

Пизаны налуу цамхгийг 200 жил барьсан ч, одоог хүртэл бага багаар налсаар байна. 

17

Круассан анх Австрид үүсжээ. 

18

Гренланд – дэлхийн хамгийн том арал.

19

Лондонгийн метроны буудлын цахилгаан шат долоо хоногт 2 удаа дэлхийг тойрсонтой ижил хэмжээний замыг туулдаг. 

20

Брюсселийн нисэх онгоцны буудал дээр шоколадыг маш ихээр худалдаалдаг. 

21

Швейцарь нэг хүнд ноогдох Макдональдсаараа дэлхийг тэргүүлдэг. 

22

Далайн морьны домгийн ачаар, Шотланд жилд 7 сая еврогийн ашигтай ажилладаг.

23

Испаниас Африк хүрэхэд 30 минут л хангалттай. 

24

Лихтенштейн – маш жижигхэн төрт улс юм. Хамгийн сүүлийн дайны үйл ажиллагаагаар тэд 80 цэрэг илгээсэн бөгөөд нийт 81 цэрэг эргэн иржээ. 

25

Европын хамгийн урт нэртэй тосгон нь Лланвайр-Пуллгвингилл (Lanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch) юм. Цээжлэх нь битгий хэл уншихад ч нэлээд төвөгтэй. 

26
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()