Хамгийн аймшигтай сүнстэй зочид буудлууд

Та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Хүн бүхэн л гуравдагч ертөнц, сүнс хэмээх зүйл байдаг талаар төдийлэн итгэдэггүй. Харин ном сурвалж, сүнсний талаар баримтууд дээр сүнсийг хэдийн үхсэн ч, түүнийгээ мэдэлгүй бидэнтэй цуг оршсоор байдаг талаар өгүүлдэг. Тэдгээр сүнснүүд нь өөрт хамгийн тав тухтай, сэтгэлд ойр газраа сонгон, хорогдох нь бий. Ингээд та бүхэндээ хамгийн аймшигтай сүнстэй зочид буудлуудыг танилцуулъя. 

Хамгийн аймшигтай сүнстэй зочид буудлууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 "Emily Morgan" зочид буудал

1920 оноос хойш Сан Антонио хотод байрлах тус зочид буудлыг сүнстэй гэх яриа гарсан байдаг. Угтаа бол үйлчилгээ сайтай, өнгө үзэмж хосолсон тансаг зочид буудал боловч өрөөнд тухлан байхад үдшийн бүрий болмогц, элдэв чимээ гарч, хана нүдэж эхэлдэг төдийгүй хүмүүсийг айлгаж, ухааныг нь балартуулдаг аж. Үйлчлүүлэгчид үүнд гомдол гаргаж, зочид буудлын ажилчдыг дуудах боловч ямар нэгэн арга хэмжээ авч чаддаггүй байна. Чухам юуны улмаас тус зочид буудал сүнстэй болсон нь тодорхойгүй бөгөөд урьд өмнө нь тус газарт эмнэлэг, цогцос хадгалах газар байсан гэдэг. 

"Emily Morgan" зочид буудал

2 "Sorrento" зочид буудал

Тус зочид буудалд зохиолч Алис Б. Токлас (Alice B. Toklas)-ийн сүнс хорогдсон хэмээдэг билээ. Тэрээр амьд ахуйдаа энэхүү зочид буудалд ихэнх цагаа өнгөрөөж, зохиолоо бичдэг байжээ. Энэхүү газар нь түүнд хамгийн тав тухтай болоод юм бичих урам зориг өгч, онгодыг нь хайрладаг байсан аж. Тиймдээ ч зохиолч бүсгүйн сүнс зочид буудалд хорогдон, 408-р өрөөнд орсон зочдыг айлгаж, тав тухтай байдлыг нь алдагдуулдаг байна. 

"Sorrento" зочид буудал

3 "Omni Parker House"

АНУ-ын Бостон хотод байрлах тус зочид буудал нь хүн бүрийн айдас, жихүүдсийг төрүүлдэг аж. Энэхүү зочид буудлыг Харви Паркер (Harvey Parker) гэх эрхэм байгуулахаар зэхэж, барилгын ажил дууссан байсан боловч тэрээр 1884 онд зочид буудлын 303-р өрөөнд амьсгал хураасан байна. Тус явдлаас жилийн дараа буюу 1885 онд зочид буудал нээлтээ хийж, үйлчлүүлэгчид хүлээн авах болсон аж. Гэтэл 303-р өрөөнд орсон хүмүүсийг ямар нэгэн зүйл айлгаж, шөнө болмогц хэн нэгэн ярьж, дуулдаг байна. Харин тус сүнсийг зочид буудлыг үүсгэн байгуулагч хэмээн үздэг аж. 

"Omni Parker House"

4 "Le Pavillon" зочид буудал

"Le Pavillon" гэх тансаг, дээд зэрэглэлийн зочид буудал анх 1907 оноос баригдаж эхэлсэн байдаг. Байгуулагдаад 100 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа зочид буудал нь сүнстэй гэдгээрээ маш алдартай юм.

"Le Pavillon" зочид буудал

5 "Cassadaga" зочид буудал

Өн эртний түүхтэй тус зочид буудал нь сүнсний өлгий гэхэд хилсдэхгүй. Тэнд буудалласан хүмүүсийн зарим нь сүнс харж, зарим нь сүнс сонсож, мэдэрсэн байдаг. Адал явдалд дурлагч, сонин содон зүйлс сонирхдог хүмүүс ихэвчлэн тус буудлыг зорьдог аж.

"Cassadaga" зочид буудал

6 Орон нутгийн зочид буудал

Нью Орлеанс хотод байрлах нэгэн үзэсгэлэнт төрх байдалтай, цэвэрхэн, тухлаг зочид буудал нь дотроо маш аймшигтай түүхийг агуулж байдаг байна. Тус зочид буудал нь урьд өмнө нь цэргийн эмнэлэг байсан бөгөөд тэнд өвчин шаналалдаа дийлдэн хорвоогоос хальсан хүн олон аж. Тиймдээ ч тэдний сүнс зочид буудалд хорогдон, өөрсдийг нь аврах хэн нэгнийг хайж явдаг аж. Ялангуяа эмч, сувилагч мэргэжилтэй хүн зочид буудалд байрлах аваас сүнснүүд бүчиж, ухааныг нь балартуулах шахдаг байна. 

Орон нутгийн зочид буудал

7 "The Myrtles Plantation" зочид буудал

Байгалийн үзэсгэлэн цогцолсон төгс газар байрлах цэвэрхэн тухлаг зочид буудал нь нийтдээ 12 сүнстэй гэдэг. Тус сүнснүүд нь бүгд л энэхүү зочид буудалд золгүй тохиолдлоор амиа алдсан байх бөгөөд буцаад амьдрах хүсэлдээ автан, хүмүүсээс тусламж эрэн зочид буудлыг тойрч явдаг байна. Мэдээж энэ байдал хүмүүст таатай санагдахгүй нь тодорхой тул зочид буудлын орлого багасч, хаалгаа барихдаа тулсан гэдэг. 

"The Myrtles Plantation" зочид буудал

8 "Crescent" зочид буудал

Америкийн хамгийн аймшигтай сүнстэй зочид буудлаар "Crescent" -ийг нэрлэдэг байна. Эрт дээр үеэс сүнстэй гэдгээрээ алдартай байсан зочид буудлын талаар сонсоогүй хүн гэж ховор болов уу? “Crescent” зочид буудал нь 1886 онд байгуулагдсан бөгөөд санхүүгийн асуудлын улмаас 1940 онд хаагджээ. Улмаар 30 жилийн дараа дахин нээгдэж байсан бөгөөд үйлчлүүлэгчдийг ихээр татаж байсан боловч аймшигт сүнснүүд тэднийг үргээсэн аж. Мөн зочид буудлыг "Ghost Hunters" буюу "Сүнсний ангуучид" нэвтрүүлэгийн багийнхан судалж үзэн, олон хачин жигтэй зураг, бичлэгийг камерын дүрснээ буулгасан байдаг. 

"Crescent" зочид буудал

9 "Queen Mary" зочид буудал

Олон сүнс хорогдсон Калифорнигийн "Long Beach" дэх "Mary Queen" зочид буудлын талаар та өмнө нь сонсож байсан л биздээ? 1972 онд анх 150 өрөөтэйгөөр байгуулагдаж байсан энэхүү зочид буудал нь хожим дахин сэргээн засварлагдаж, 1993 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 1936 онд хатан хаан Мэригийн сууж явсан хөлөг онгоц Атлантын далайд живж, 300 хүн болон хатан хаан амь насаа алджээ. Түүний дурсгалд зориулан уг зочид буудлыг барьсан бөгөөд түүний сүнс одоог хэр нь уг зочид буудлаар 300 хүний хамт эргэлдсээр байгаа гэж үздэг аж.

"Queen Mary" зочид буудал

10 "The Equinox" зочид буудал

1769 онд Манчестер хотод байгуулагдсан уг зочид буудлын тухай олон яриа байдаг бөгөөд түүнээс хамгийн их олны дунд яригддаг нь АНУ-ын ерөнхийлөгч байсан Абрахам Линкольн (Abraham Lincoln) өөрийн эхнэр болох Мэри Тодд Линкольн (Mary Todd Lincoln)-ний хамт хүүхдүүдээ дагуулан ирж, уг зочид буудалд амарч байжээ. Харин энэ үед Абрахам Линкольнийг амь насаа алдсан талаар түүний эхнэр нь сонссон бөгөөд тэрээр насан эцэс болтлоо уг зочид буудалд амьдарсан юм. Харин түүнийг бурхан болсны дараа сүнс нь зочид буудлын ажилчдад хэд хэдэн удаа харагдсан гэх яриа байдаг аж.

"The Equinox" зочид буудал

11 "Logan Inn" зочид буудал

АНУ-ын Нью Хопе, Пеннсильвани (New Hope, Pennsylvania)-д орших энэхүү зочид буудал нь хамгийн их сүнстэйгээрээ алдартай бөгөөд сүнсний ангуучдын хамгийн ихээр очдог газар аж. Одоогийн байдлаар 6 сүнс хорогдож байсан нь тогтоогджээ. Эдгээр сүнснүүдээс хамгийн аймшигтай нь энэхүү зочид буудал энд баригдахаас өмнө амьдарч байсан гэр бүлийнхний сүнснүүд бөгөөд зочид, гийчид хүүхэд уйлж буй болон хачин дуу чимээ сонссон тухайгаа хэлж байв.

"Logan Inn" зочид буудал

12 "La Fonda" зочид буудал

1922 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн уг зочид буудал нь дэлхий дээрх хамгийн хөгшин буудлуудын нэг бөгөөд Мексикийн Санта Фе (Santa Fe)-д байдаг аж. Зочид буудалд орогносон сүнснүүд шөнийн цагаар корридоруудаар хэрэн хэсүүчилдэг байна. Харин өглөө болоход рестораны гал тогоо эмх замбараагүй болсон байх бөгөөд хааяа угаалгын өрөөнүүдийн усыг гоожуулж, хааж буй мэт чимээ үйлчлүүлэгчдэд сонсогддог байна.

"La Fonda" зочид буудал

13 "Chelsea" зочид буудал

Олон мянган айлын орон сууц шиг хэв загвартай уг зочид буудал 1883-1884 оны хооронд баригдсан бөгөөд дэлхийн хамгийн алдартай сүнстэй зочид буудлуудын нэг гэж үздэг байна. "Hotel Chelsea"-д ажилдаг байсан Дилан Томас (Dylan Thomas) гэх ажилтан 1953 онд хатгаа тусч, өөд болж байжээ. Түүний сүнс ажлын газартаа хорогдсон гэж олон хүн үздэг байна. Түүнчлэн 1978 онд өрөөндөө гэнэт амьсгал хураасан Сид Вишиус (Sid Vicious) болон түүний найз охины сүнснүүд одоог хэр нь уг газар байдгийг ажилчид нь хэлжээ.

"Chelsea" зочид буудал

14 "The Stanley" зочид буудал

Фрийлэн (Freelan) болон Флора Стэнли (Flora Stanley) нарын захиалгаар энэхүү зочид буудлыг 1909 онд АНУ-ын Колорадо мужид барьжээ. Үйлчлүүлэгдийн хэлж буйгаар "Энэ зочид буудлын хаа нэгтэй эздийнх нь сүнс хорогдсон байх. Заримдаа тэдний дуу хоолой сонгсогддог" гэж хэлж байжээ. Үүнтэй зочид буудлын ажилчид ч гэсэн санал нийлж байгаа аж. Аймшгийн төрөл жанраар зохиол туурвидаг Стивен Кинг (Stephen King)-ийн "The Shining" гэх зохиолоос сэдэвлэн бүтээсэн киноны зураг авалтыг уг зочид буудалд хийж байсан бөгөөд энэ явдлаас хойш илүү аймшигтай болсон гэж ярьдаг байна.

"The Stanley" зочид буудал

15 "Roosevelt" зочид буудал

Холливуудын хамгийн алдартай "Roosevelt" зочид буудалд дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг аж. Цагийн сайханд дэлхийн гоо үзэсгэлэн гэж хэлэгдэж явсан Мэрилон Монро (Marilyn Monroe) моделийн карьераа эхлүүлж байх үедээ энэхүү зочид буудлаар 2 жилийн хугацаанд үйлчлүүлж байжээ. Хүмүүсийн хэлж байгаагаар "Өрөөнүүд нь нэг л сонин, хүйтэн мэдрэмжийг төрүүлдэг" хэмээн хэлдэг бөгөөд түүгээр зогсохгүй зарим өрөөнүүдэд хоол захиалаагүй байхад зочид буудлын ажилчин хоол авчирч өгдөг бөгөөд захиалга хариуцсан ажилтанд "Тэр өрөөнд тийм хоол авчирна уу" гэж захиалга ирдэг байна. Хэрвээ та уг зочид буудлаар үйлчлүүлэх талаар бодож байгаа бол ажилчдаас нь сүнсгүй өрөө аль нь болохыг асуух хэрэгтэй юмсанж.

"Roosevelt" зочид буудал

38
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()