Сексийн үеэр гаргаж болохгүй 12 алдаа

2016-09-21, 11:49
85,691

Секс бол амьдралын хамгийн чухал зүйл гэдэгтэй санал нийлэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Бурхан хүнийг бүтээхдээ хүсэл тачаал гэх зүйлийг бие организмд бий болгосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүн өөр хоорондоо уусч, нэгэн бие болохыг секс гэж тайлбарлах нь бий. Түүнээс гадна хосуудын хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болсон, ариун нандин зүйл юм. Тиймээс энэ харилцааг эрхэмлэж, ач холбогдол өгөх нь чухал ажээ. Харин зарим тохиолдолд хүмүүс сексийн үеэр болчимгүй үйлдэл хийж, бодлоггүй үг хэлснээр маш том алдаа гаргадаг байна. Бидний бэлтгэсэн дараах мэдээллийг уншсанаар таны сексийн харилцаанд шинэ дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.

Сексийн үеэр гаргаж болохгүй 12 алдаа
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Юу хүсч буйгаа нуух

Сексийн үеэр хосуудын гаргадаг байж боломгүй алдаануудын нэг бол хайртаасаа юу хүсч буйгаа нуух явдал юм. Уг нандин зүйлийг хийж байх үедээ аль болох илэн далангүй байж, юу хийхийг хүсч байна тэрийгээ хийх нь чухал юм. Гэвч ихэнх хүмүүсийн хувьд хэт их биеэ барьснаас болж, сексээс мэдрэх гайхалтай мэдрэмжийг мэдэрч чадалгүй өнгөрдөг байна. Хайрт чинь таны хийгээсэй гэж хүсч буй зүйлийг хийлгүй өнгөрөөд байвал түүнийхээ чихэнд тачаангүйгээр хүслээ шивнээд үзээрэй. Та хоёрын сексийн харилцааг шинэ шатанд аваачих болно.

Юу хүсч буйгаа нуух

2 Хэт их ярих

Сексийн оршил хэсэг болон өрнөл хэсэг дээр хэт их яриа өдөх нь тийм ч оновчтой шийдвэр биш ажээ. Ингэснээр хайртыгаа залхааж, дур хүслийг нь бууруулдаг байна. Тэр тусмаа өрнөл хэсэг дээр ярих нь утгагүй зүйл бөгөөд харин үүний оронд түүний сэрлийг өдөөсөн халуухан үгсийг хэлж, дотор нь нуугдаж буй араатанг сэрээгээрэй. 

Хэт их ярих

3 Өөр зүйл бодох

Хийж буй зүйлдээ анхаарлаа бүрэн зориулаагүйгээс үүдэж, амьдралд тооцоолоогүй олон зүйлс болдог шүү дээ. Тухайлбал жолоо барьж явж буй хүн дуугарч буй утсаа авах гэснээс болж аваар гаргадаг бол, ажлынхаа хажуугаар өөр зүйлд сатаардаг хүний ажлын бүтээмж төдий чинээ муу байх нь бий. Түүнтэй нэгэн адилаар та сексийн үеэр анхаарлаа өөр тийш хандуулвал таны хүсч байсан гайхалтай үдэш талаар болох нь дамжиггүй юм. Түүгээр барахгүй хайртад чинь хүртэл сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй нь лавтай. 

Өөр зүйл бодох

4 Идэвхгүй байх

Зарим хүмүүсийн хувьд сексийг төдийлэн ач холбогдолтой зүйл мэтээр хүлээж авдаггүй бөгөөд бэлгийн хавьталд оролгүй нэг насыг барсан ч болох мэт ярьдаг нь нууц биш юм. Түүнээс гадна орон дотроо ямар ч идэвхгүй, хөшчихсөн мод шиг хүмүүс байх бөгөөд энэ төрлийн хүмүүс нь сексийн харилцаанд бие сэтгэлээ зориулах нь юу л бол. Тэдэнд хайртай хүндээ буруу бодол төрүүлэх, эвгүй сэтгэгдэл үлдээх эсэх нь ч огт хамаагүй байдаг аж. 

Идэвхгүй байх

5 Бохир байх

Ойрд ажил ихтэй, өөртөө анхаарал тавих ч сөхөөгүй ажил, амьдрал гэж явж байгааг тань буруутгаж байгаа юм биш л дээ. Гэхдээ амьдрал, ажил хоёрыг хооронд нь ялгаж, салгадаг байх нь чухал юм. Дээр дурдсанчлан секс гэдэг зүйл хосуудын хайрын бэлгэдэл болсон ариун нандин зүйл байдаг учраас төдий чинээ ариун цэврээ сайтар сахих нь чухал юм. Хэр их ач холбогдол өгнө, төдий чинээ гайхалтай үдэш болж өнгөрөх нь гарцаагүй юм.

Бохир байх

6 Хэтэрхий төлөвлөх

Дур хүсэлдээ автаж, тэрүүхэн тэр хугацаанд хүсэл тачаал, мэдрэх мэдрэмжээс үүдэж, секс өрнөхөөс биш, өмнө нь төлөвлөж, тооцсоны үндсэн дээр хийдэг зүйл биш юм. Зарим тохиолдолд хэт их төлөвлөснөөс болж, дур хүслийг бууруулах, уйтгартай мэдрэмж төрүүлэх зэргээр сөрөг үр дагаврыг бий болгодог байна. 

Хэтэрхий төлөвлөх

7 Хэт ичимхий байх

"Сексийг ямар зорилгоор хийдэг вэ?" гэх хүмүүсээс авсан судалгааны үр дүнд дийлэнх нь кайф авах хэмээн хариулсан байна. Энэ нь бичигдээгүй хууль бөгөөд ичимхий байснаар сексээс кайф авах нь битгий хэл хайртынхаа дур хүслийг бууруулж, сексийг ямар ч утгагүй зүйл болгож, хувиргадаг аж. Аль болох өөрийнхөөрөө байж, түүнтэйгээ нэгэн бие болж, уусахыг хичээх нь танд гайхалтай кайфыг мэдрүүлэх болно. 

Хэт ичимхий байх

8 Бүх зүйл төгс байх ёстой гэж бодох

Улаан дарс, дур булаам харагдуулах дотуур хувцас, булчинлаг бие, сарнайн дэлбээтэй ванн, амтат шоколад, лааны гэрэл, онгорхой цонх, нам гүм орчин гээд л бүх зүйлийг нарийн тооцож, төгс болгох гэж хичээх нь зарим талаараа хэтэрхий нэг талыг барьсан, утгагүй үйлдэл байдаг аж. Мэдээж энэ мэт романтик үдшийг өнгөрүүлэхийг хүсэхгүй хүн гэж байхгүй бөгөөд харин баяр ёслол, хосуудын тэмдэглэлт өдрүүдээр дээрх дурдсан зүйлс төгс нийцэх нь гдамжиггүй биз ээ.

Бүх зүйл төгс байх ёстой гэж бодох

9 Шинэ зүйл туршиж үзэхээс зайлсхийх

Аливаа нэг зүйлийг олон дахин хийсээр байвал тэр нь сүүлдээ улиг болж, улмаар залхах мэдрэмж төрж эхэлдэг нь нууц биш юм. Түүний нэгэн адил сексийн харилцаанд ч гэсэн цоо шинэ зүйлс хэрэгтэй болдог бөгөөд энэ үед нэгэн хэвшил болсон зүйлсийг больж, урьд өмнө нь туршиж үзэж байгаагүй шинэлэг зүйлсийг хийж үзэх хэрэгтэй ажээ.

Шинэ зүйл туршиж үзэхээс зайлсхийх

10 Өмнөх амрагтайгаа харьцуулах

Хосуудын сэтгэлийг хөргөж, сексийн харилцааг улам бусниулдаг зүйл бол түүнийг өмнөх амрагтайгаа харьцуулах явдал юм. Орон дотроо тэр тийм байсан, секс хийхдээ тэгдэг байсан, гэтэл чи ийм байна гэх зэргээр ярих нь хэнд ч гэсэн сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй бөгөөд та түүнийг өөр хэн нэгэн шиг болгох гэж зүтгэж байгаагаас өөрцгүй зүйл ажээ. Тэр бол хорвоо дээрх дахин датагдашгүй, цор ганц нэгэн гэдгийг бүү мартаарай. 

Өмнөх амрагтайгаа харьцуулах

11 Шүүмжлэх

Хүн бүрийн сексийн амьдрал, түүнд хандах хандлага, бэлгийн хавьтлын талаарх мэдлэг харилцан адилгүй байх бөгөөд юу ч болж байсан хамтрагчаа голж, шилж, орон дотроо түүнийг ийм байна, тийм байна гэж шүүмжлэх нь утгагүй зүйл юм. Үүний оронд түүнийг өөрчлөгдөхийн тулд таны зүгээс хийж болох ямар зүйл байгааг эхлээд бодож, тунгаах нь чухал юм. Зарим хүмүүсийн хувьд ичимтгий байдаг учраас арай гэж биеэ сул тавьж, өөрийнхөөрөө нээлттэй байх гэж байхад нь түүнийг шүүмжлэвэл ноцож байсан галыг унтраахтай адил зүйл хийчихлээ гэж та өөрийгөө бодоход буруудахгүй болов уу.

Шүүмжлэх

12 Хориглох

Зарим хүмүүс сексийн харилцааг юу юунаас илүү чухалчилж авч үздэг бөгөөд үүнээс үүдэж, илүү гайхалтай секс хийхийг эрхэмлэж, шинэ зүйлс сэдэж байдаг аж. Харин энэ нөхцөлд тэдний ингэж их мэрийж буйг нь үнэлэлгүй шууд л эсэргүүцэж, хориг саад тавьснаар магадгүй та түүний хүсэл тэмүүллийг унтраахаас гадна санаа бодлыг нь зөвшөөрөх хэн нэгэн рүү түлхэж байж ч болох юм. Тиймээс үргэлж болохгүй, хүсэхгүй байна гэхийнхээ оронд хааяа нэг хайртынхаа хүсч буйг бодолцож үзэх нь гэмгүй аж.

Хориглох

92
таалагдаж байна

51
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()