Дэлхийн хамгийн үнэтэй 15 бугуйн цаг

Бугуйн цаг нь бидний амьдралын нэгээхэн хэсэг, салшгүй хэрэглээ болсон билээ. Бид үүнийг цаг зааж өгөх хэрэгсэл болгон ашигладаг бол зарим хүмүүс үүнийг гоёл гэх утгаар ашиглаж, ганц бугуйн цаганд олон мянган доллар зориулах аж. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн үнэтэй бугуйн цагнуудыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн үнэтэй 15 бугуйн цаг
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

15 "Vacheron Constantin Tour de L’ile"- 1.5 сая доллар

Тус чамин цаг нь нийтдээ 7 ширхэг үйлдвэрлэгдэн, худалдаанд гарсан байдаг. Давхар нүүртэй тансаг цаг нь 16 өөр цагийн бүс, минутыг зааж өгдөг онцлогтой. Бүхэлдээ шар алтаар бүрэгдсэн төдийгүй цагийн зүү болон тоонуудыг ч мөн алтаар урлажээ. Мөн энэхүү цаг нь наран мандах, жаргахыг тооцоолж гаргахаас гадна автоматаар түлхэгддэг юм. 

"Vacheron Constantin Tour de L’ile"- 1.5 сая доллар

14 "Franck Muller Aeternitas Mega 4"- 1.8 сая доллар

Дэлхийн хамгийн үнэтэй цагнуудын нэг төдийгүй хамгийн толгой эргүүлэм үйлдэлтэй цаг хэмээн нэрлэгддэг аж. Тус цаг нь 4 алх, 4 хонхтой бөгөөд нийтдээ 1,483 төрөл зүйлсээс бүрддэг юм. Мөн 99 ширхэг цэвэр очир эрдэнийн оруулгатай төдийгүй оосор нь матрын арьсаар хийгдсэн байдаг. 

"Franck Muller Aeternitas Mega 4"- 1.8 сая доллар

13 "Jaeger Lecoultre Hybris Mechanica Grande Sonnerie"- 2.5 сая доллар

Хамгийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн энэхүү цагийг үйлдвэрлэхийн тулд маш олон шинжээч, зохион бүтээгч нар хамтран ажилласан аж. Нийтдээ 1600 жижиг хэсгээс бүрдэх бөгөөд ашиглаж чаддаг хүндээ алт эрдэнээс үнэтэй. Цагаан алтаар бүрэгдсэн, цэвэр арьсан оосортой бөгөөд олон гайхалтай ашигт шинж чанартай байна. 

"Jaeger Lecoultre Hybris Mechanica Grande Sonnerie"- 2.5 сая доллар

12 "A. Lange & Sohne’s Grand Complication"- 2.6 сая доллар

Анх 2013 онд танилцуулга хийж, олон нийтийг шуугиулж байсан цаг нь зах зээлд гарсан даруйдаа маш ихээр борлогдож, хамгийн эрэлт өндөртэй бүтээгдэхүүний нэг байв. Эх биеийг нь 18 кратын алтаар урласан бөгөөд цаг хугацаа, он сар өдрийг тодорхой зааж өгөхөөс гадна сэрүүлэгтэй. 

"A. Lange & Sohne’s Grand Complication"- 2.6 сая доллар

11 "Secret Cartier"- 2.7 сая доллар

Харахад хүртэл хайран санагдах, дэндүү чамин энэхүү цагны эх бие нь 18 кратын алтаар бүтээгджээ. 80 кратын очир эрдэнээр эх биеийг тойрон хүрээлсэн төдийгүй цагны тохируулагч түлхүүрийг хүртэл очир эрдэнээр чимж өгчээ. Үүнийг хамгийн үзэмж сайтай, тансаг цаг хэмээн нэрийддэг ба А зэрэглэлд багтдаг байна. 

"Secret Cartier"- 2.7 сая доллар

10 "Patek Philippe 1953 HeuresUniverselles Model 2523"- 2.9 сая доллар

Эх биеийг нь алтаар урлаж, сайн чанарын арьсаар оосорыг нь урлаж өгчээ. Мэдээж цаг, он сарыг тодорхой хэлж өгөх төдийгүй цагны эх орон гэгддэг Швейцарь улсад үйлдвэрлэгдсэн юм. 

"Patek Philippe 1953 HeuresUniverselles Model 2523"- 2.9 сая доллар

9 "Piaget Emperador Temple Watch"- 3.3 сая доллар

207 ширхэг урт нарийн эрдэнийн чулуу, 481 алмаазан шигтгээтэй гэхчлэн энэхүү бүтээлд хийц, загвар, үнийн хувьд онцлох олон давуу тал бий. Хараа булаам тус цаг нь давхар, давхар хаалгатай бөгөөд энэхүү байдал нь гол онцлог хэмээгддэг аж. 

"Piaget Emperador Temple Watch"- 3.3 сая доллар

8 "Patek Philippe Platinum World Time"- 4 сая доллар

Дэлхийн 42 хотын цагийг танд зэрэг хэлж өгч чадах алтан хүрээт цаг нь дээдсийн хүрээнийхэн дунд нэр хүнд өндөртэй. Анх 2006 онд худалдаанд гарсан бөгөөд тухайн үедээ шуугиан тарьж, баячуудыг хошууруулж байсан гэдэг. 

"Patek Philippe Platinum World Time"- 4 сая доллар

7 "Louis MoinetMeteoris Watch"- 4.6 сая доллар

Сүүлийн үеийн, дэвшилтэт технологийг ашиглаж бүтээсэн өвөрмөц цаг нь нэг ёсондоо таныг хувийн одон орон судалалын төвтэй болгочихлоо л гэсэн үг. Тус цаг үйлдвэрлэгчид энэ бүтээлийг од, гарагийн хэмжээс, сансар огторгуйн мэдээллийг хүлээн авах , тэдгээрийн байрлал чигийг нарийн тодорхойлох шийдэлтэйгээр бүтээжээ. 

"Louis MoinetMeteoris Watch"- 4.6 сая доллар

6 "Hublot Big Bang"- 5 сая доллар

1,280 ширхэг чамин тансаг очир эрдэнийн шигтгээгээр урлагдсан хүрэхээс хайран дэндүү чамин цагийг бүтээх гэж жил гаран болжээ. Цагны очир эрдэнийг хайж олохдоо улс орон бүрээр аялж хамгийн үзэсгэлэн төгс очир эрдэнийг цуглуулж бүтээсэн аж. Олон хүний хөлс хүч, хөдөлмөр шингэсэн бүтээлийг бугуйндаа зүүх хүсэлгүй хүн гэж үгүй. 

"Hublot Big Bang"- 5 сая доллар

5 "Vacheron Constantin Reference 57260"- 10 сая доллар

2015 онд танилцуулагдсан тус халаасны цаг нь 2826 эд ангиас бүрдэх төдийгүй 957 гр жинтэй, 98 мм диаметртэй байна. Энэхүү цаг нь цаг хугацааг тань хронограф функцээрээ хэмжиж төдийгүй сарны мөчлөгийг илтгэх аж. Та цагаа тааруулах шаардлага огт байхгүй бөгөөд автоматаар тохируулагддаг.

"Vacheron Constantin Reference 57260"- 10 сая доллар

4 "Henry Graves Pocket Watch"- 11 сая доллар

Дуудлага худалдаагаар 24 сая доллар хүрэн худалдаалагдаж байсан гайхалтай цаг нь түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Өдгөө 11 сая доллар хэмээн үнэлэгдэж байгаа бөгөөд үзэмж болоод дотоод бүтцийн тухайд өөлөх зүйлгүй аж. Эх биеийг цэвэр алтаар бүтээж өгсөн төдийгүй дээд түгжээгээр онгойлгож болдог юм. Энэхүү цагны загвар дээр гэхэд 5 жилийн хугацааг зарцуулсан ба 1933 онд үйлдвэрлэжээ.

"Henry Graves Pocket Watch"- 11 сая доллар

3 "Chopard 201 – Carat Watch"- 25 сая доллар

Швейцарийн алдарт "Louis Ulysee Chopard" компанийн бүтээсэн хамгийн гоёмсог, тансаг гэгддэг аж. Энэхүү цаг нь нийтдээ 874 очир эрдэнээр бүрэгдсэн бөгөөд 15 кратын ягаан очир эрдэнэ, 11 кратын цагаан очир эрдэнэ, 163 кратын шар очир эрдэнэ зэргийг багтаасан байна. 

"Chopard 201 – Carat Watch"- 25 сая доллар

2 "Breguet Grande Complication Marie-Antoinette"- 30 сая доллар

Европийн хамгийн нэр хүнд өндөртэй "Breguet" цаг үйлдвэрлэгч компанийн энэхүү цаг нь өөлөх зүйлгүй аж. Бүхэлдээ алтаар бүрэгдсэн байх бөгөөд он цаг, гараг эрхэсийн хэмжээсийг хэлж өгдөг юм. 

"Breguet Grande Complication Marie-Antoinette"- 30 сая доллар

1 "Graff Hallucination Watch"- 55 сая доллар

2014 оны хавар олон нийтэд танилцуулагдсан тус цаг нь дэлхийн хамгийн үнэтэй цагаар нэрлэгддэг байна. Ягаан, шар, ногоон, цэнхэр, саарал, цагаан, шаргал гэх өнгөнүүдтэй, элдэв дүрстэй очир эрдэнүүд хослуулан, шигтгэжээ. 

"Graff Hallucination Watch"- 55 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()