Дэлхийн хамгийн том их буу

1937 онд Гитлер том цайз, хэргэмүүдийг буудахад зориулагдсан хамгийн том их буу бүтээх тушаалыг өгсөн байна. Энэ тушаалыг "Krupp" үйлвэрийнхэн бүтээсэн бөгөөд "Krupp AG" компаний үүсгэн байгуулагчыг хүндэтгэн “Густав” хэмээн нэрлэсэн аж. Фирмийн уламжлалын дагуу энэ их буу эмэгтэй хүний нэрээр нэрлэгдэх ёстой байсан байна. Тиймээс “Дора” хэмээн дахин шинэ нэр өгсөн ч энэ нэрээр ховорхон нэрлэдэг байжээ.

Дэлхийн хамгийн том их буу
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

“Дора” 1450 тонн жинтэй бөгөөд 4 давхар байшинтай тэнцэх өндөртэй, 50 метрийн урт байсан байна. 

2 төрлийн сумыг ашиглаж болдог байсан бөгөөд үүнд 800 мм-ийн 4805 кг жинтэй сум, эсвэл 800 мм-ийн 7509 кг-ийн жинтэй сумаар буудаж болох байсан аж. 

Ийнхүү том хэмжээтэй учир зайлшгүй шаардлагатай үед л зөөдөг байсан байна.

Анхны буудалтыг 7088 кг жинтэй сумаар хийж байжээ. Буудалтыг хийх үед буудлагын багийнхан 100 орчим метрийн цаана нуугдаж байсан байна. Ийнхүү буудахад газар хөдлөлт болж буй мэт байсан бөгөөд энэ сумаар 1 метрийн зузаан сумны хамгаалалттай бетон хана, эсвэл 8 метрийн зузаан төмөр бетонон ханыг буудах боломжтой байсан аж. 

“Дора”-г ашиглаж сурахын тулд, 1500 ажилчдыг 4 долоо хоногийн турш бэлтгэл хийлгэн, сургаж байжээ. Их бууг хийхэд нийт 4139 хүн оролцсон байсан бөгөөд үүнд офицерууд, цэргүүд, тээвэрлэх багийнхан, хамгаалалтын багийнхан, гал тогооны багийнхан, шуудангийнхан гэх мэт ажилчид байжээ. 

1942 онд Севастопольд дайнд зориулан ашигласан бөгөөд энэ үед Сталины хэрэм, Молотовын хэрэм, Сибрийн хэрэм, Максим Горькийн хэрэм сүйрсэн байна. 

“Дора”-г хэрхэн Крымээс гаргасан болох нь шинжээчдийн анхаарлыг татаж байгаа гэнэ. Магадгүй хэсэгчлэн задалж, нууцаар бүх ул мөрийг балласан бололтой. 

Севастополийг сүйрүүлсний дараа “Дора”-г Тайчуудын дүүрэг рүү аваачсан байна. 1945 оны 4 сард аварга их бууг устгасан аж. 

Германы хурандаа Франц Гальдер энэ их бууг “Урлагийн бүтээл боловч, ямар ч хэрэггүй зүйл” -хэмээн хэлж байжээ. 

27
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()