Гоо сайхны мэс засалд орсон одууд

Эхээс төрсөн биедээ сэтгэл хангалуун бус тул эрсдэлтэй алхам хийж, биедээ мэс хүргэсэн одууд олон аж. Олны танил болж, бусдад гайхагдахад тэдний төгс царай төрх онцгой нөлөөтэй байдаг бололтой. Харин бид өнөөдөр уншигчиддаа зориулан гоо сайхны мэс засалд орж, цоо шинэ төрхийг өөртөө цогцлоосон оддыг танилцуулахаар бэлтгэсэн билээ. Таалан сууж, тухлан болгооно уу.

Гоо сайхны мэс засалд орсон одууд
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Снуки (Snooky)

Реалити шоунаас төрөн гарсан олны танил бүсгүй нь анх мяраалаг, шоу цэнгүүнд толгойгоо мэдүүлсэн нэгэн байсан. Харин он цаг улиран одохын хэрээр тэрээр жингээ хасч, царай төрхөө засч эхэлсэн юм. Тэрээр турж төгс галбиртай болсны дараа уруулаа томруулах мэс засал хийлгэсэн аж. Энэ нь ч түүнд сайхан зохисон гэхэд хилсдэхгүй. 

Снуки (Snooky)

2 Лиза Ринна (Lisa Rinna)

Гайхалтай жүжигчин, телевизийн хөтлөгч бүсгүй нь төрөлхийн сайхан төрхтэй. Гэтэл алдар нэрд гарахын хэрээр түүнд энэхүү байдал нь дутагдалтай санагдаж, уруулаа томруулсан байна. Энэ нь эрсдэл өндөртэй хэдий  ч бүсгүй сайхан уруултай болохын тулд бусдын хэл ам, гарч болох эрсдлийг үл тоон, мэс засал хийлгэсэн байдаг. 

Лиза Ринна (Lisa Rinna)

3 Кайли Женнер (Kylie Jenner)

Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн, сэргэлэн овсгоотой Кайли Женнер нь өдгөө өөрийн нүүр будаг, хувцас загварын коллекцээрээ алдаршиж байгаа билээ. Кайли сайхан, халуухан уруултай хэмээгдэн залуусын харцыг өөртөө татан, охидын атаархлыг төрүүлдэг ч, тэрхүү уруул нь хиймэл юм. Түүний энэхүү хиймэл уруул нь бүсгүйн бэлэг тэмдэг болсон зүйл нь бөгөөд үүгээрээ хоолоо олж иддэг гэж хэлчихэд буруудахгүй болов уу.

Кайли Женнер (Kylie Jenner)

4 Линдсей Лохан (Lindsay Lohan)

Бага балчир байхаасаа л урлагт хөл тавьж, олон кинонд дүрээ мөнхөлсөн үзэслэгэн төгс Линдсей Лохан нь урууландаа мэс хүргэж байсныг та мэдэх үү? Тэрээр хэт их цэнгэл жаргалдаа автаж, болох болохгүй бүхэнтэй холбогдож байхдаа гоо сайхандаа анхаарахаа ч бас мартаагүй юм. 

Линдсей Лохан (Lindsay Lohan)

5 Хайди Монтаг (Heidi Montag)

Дуучин, загвар зохион бүтээгч гэхчлэн олон цолыг өөртөө дагуулдаг үзэсгэлэнт бүсгүй олонд танигдаж эхлэхдээ шаргал үстэй, халуухан биетэй, төгс бүсгүй гэгдэж байсан ч түүнд өөрчлөхийг хүссэн олон зүйлс байжээ. Бүсгүй уруулаа томруулж, хамраа янзлуулсан байна. Угтаа бол түүн шиг болохыг хүсдэг олон мянган бүсгүйчүүд байсан ч тэр өөртөө сэтгэл хангалуун бус байсаар гоо сайхны мэс засалд орсон байдаг. Үүгээр үл барам тэрээр жижиг хөхнөөсөө залхаж, томруулан, силикон шахуулсан байна.

Хайди Монтаг (Heidi Montag)

6 Николь Кидман (Nicole Kidman)

Насандаа баймгүй гоо сайхан төрхтэй түүнийг биширч хүндлэхгүй хүн гэж үгүй. Залуу халуухан төрх нь өөрчлөгдөлгүй өнөөг хүрч яваа жүжигчин бүсгүйн нууц нь гоо сайхны мэс засал аж. Тэрээр хамраа өндөрлүүлж, тогтмол арьсаа татуулж, сайхан байдлаа хадгалдаг байна. 

Николь Кидман (Nicole Kidman)

7 Меган Фокс (Megan Fox)

Холливуудын хамгийн хүсэмжит бүсгүйчүүдийн нэг Меган Фокс маш олон бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн гайхалтай жүжигчин билээ. Залуусын хүсдэг бүхий л зүйлсийг өөртөө агуулсан халуухан бүсгүй маань ийм болохын тулд чамгүй олон мэс засалд орсон аж. Одоогоор мэдэгдэж буй нь уруул, хамар, хөх  гурав юм.

Меган Фокс (Megan Fox)

8 Сара Хардинг (Sarah Harding)

Дуучин бүсгүй төрөлхийн сайхан царайтай нэгэн бөгөөд өөлөх зүйлгүй билээ. Харин түүнд өөрт нь зарим зүйлс нь таалагддаггүй байсан бөгөөд бүсгүй уруулаа томруулсан байдаг. Тэрээр үүнийгээ нэгэн нэвтрүүлэгт орохдоо ч хүлээн зөвшөөрсөн төдийгүй гоо сайхны мэс засалд эерэг байр суурьтай байдаг болохоо ч илэрхийлээд амжсан байдаг. 

Сара Хардинг (Sarah Harding)

9 Эшли Симпсон (Ashlee Simpson)

Америкийн дуучин, жүжигчин Эшли Симпсон, олон сайхан уран бүтээлийг туурвисан, амжилттай орлоготой яваа жүжигчдийн нэг билээ. Тэрээр хамар өндөрлөх мэс засалд орж байсан төдийгүй урууландаа үл мэдэгдэх багахан силикон шахуулсан аж.

Эшли Симпсон (Ashlee Simpson)

10 Тулиса (Tulisa)

Хүчирхэг хоолойг өөрийн нэрийн хуудас болгосон Английн алдарт дуучин нь олонд танигдахдаа үзэсгэлэнтэй сайхан хэмээн магтаалын үгс ихээр сонсдог байсан. Харин хүн үргэлж л өөрт байгаагаас илүү зүйлд шунан хүсдэгийн адил тэрээр уруулаа зузаатгаж өөрчилсөн юм. 

Тулиса (Tulisa)

11 Рене Зельвегер (Renee Zellweger)

Жүжигчин Рене Зеллвегерийг “Бриджит Жонсын өдрийн тэмдэглэл” киногоор нь үзэгчид сайн мэднэ. Харин жүжигчин бүсгүйг гоо сайхны мэс засалд орж байсан гэдгийг нь мэдэхгүй хүн гэж ховор. Тэрээр гоо үзэсгэлэнтэй болох гэсэн биш эсрэгээрээ арьсаа гундаасан билээ.

Рене Зельвегер (Renee Zellweger)

12 Хейли Балдвин (Hailey Baldwin)

Үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүй өдрөөс өдөрт өнгөө засч, төгс хэмээгдэж яваа билээ. Тэрээр гоо сайхан төрхөндөө маш ихээр анхаарал хандуулдаг бөгөөд уруулаа томруулах мэс засал хийлгэж байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Хейли Балдвин (Hailey Baldwin)

13 Белла Торн (Bella Thorne)

Өдгөө ердөө 18 настай боловч дэлхий нийтэд өөрийгөө таниулж чадсан жүжигчин охин нь жил ирэх тусам овор нэмж, олны гайхшралыг төрүүлж яваа юм. Тэрээр уруулаа бага зэрэг томруулсан бөгөөд нүүрээ их будах болсон нь яг л том бүсгүй мэт харагдуулна. 

Белла Торн (Bella Thorne)

14 Игги Азалия (Iggy Azalea)

Залуусын дунд од болж буй реппер Игги Азалия чадварлаг хоолой, үзэсгэлэнтэй дүр төрхөөрөө багагүй шуугиан тариад байгаа билээ. Найзууд нь түүнийг хөхөө томруулах мэс ажилбарт ор хэмээн хэд хэдэн удаа зөвлөсөн гэдэг. Гэвч реппер бүсгүй тэгэх бүрийд нь нэг их ач холбогдол өгөлгүй, үл тоомсорлодог байсан аж. Харин түүнийг ийнхүү хагалгаанд ороход нь юу тэгтлээ нөлөөлөв? Тэрээр өөрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг хэмээн хэвлэлийнхэнд хэлж байсан удаатай.

Игги Азалия (Iggy Azalea)

15 Фарра Абрахам (Farrah Abraham)

Реалити шоуны од Фара Абрахам нь олны дунд нэр хүнд муутай байдаг. Шоу цэнгүүн хэсч, секс бичлэг тарааж, гоо сайхны мэс засалд орсон гэхчлэн түүний амьдралд хар бараан зүйлс олон. Тэрээр хөхөндөө силикон суулгаж томруулсан төдийгүй уруулаа ч мөн томруулах гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж, балрах шахсан юм. Азаар техник технологи өндөрт хөгжсөн тул бүсгүйн аварга том уруулыг багасгаж чадсан байдаг. 

Фарра Абрахам (Farrah Abraham)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()