Сурталчилгаа (15)
Хаах

Эмэгтэйчүүдийн хамгийн их хүчирхийлэлд өртдөг орнууд

21-р зуунд ихэнхи орны эмэгтэйчүүд хүчирхэг, өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй байх болсон. Гэтэл одоо ч гэсэн дэлхийн зарим нэг орнуудын эмэгтэйчүүд маш их хүчирхийлэл, дарангуйлалд өртсөөр л байгаа. Ингээд бид та бүхэндээ эдгээр аймшигт улс орнуудын тухай фото мэдээллийг хүргэе.

Эмэгтэйчүүдийн хамгийн их хүчирхийлэлд өртдөг орнууд

1 Ирак

Хэдий Саддам Хусейны дарангуйллаас аврагдсан ч, эмэгтэйчүүдийн амьдрал улам л хэцүү болсоор байгаа.

Ирак

2 Пакистан

Пакистанд эмэгтэйчүүдийн хүчирхийлэл энгийн үзэгдэл бөгөөд  үүнийг хориглосон хууль ч байдаггүй. Жишээлбэл: Хэрвээ тухайн гэр бүлийн нөхөр хэрэг хийсэн тохиолдолд гэр бүлийн эмэгтэйг нь хүчинддэг юм байна.  Харин саяхан Пакистан даяар шашны хэт даварсан үйл ажиллагаа болсон бөгөөд үүний хохирогч нь хүний эрхийн төлөө тэмцэж буй өмгөөлөгч, улс төрийн ажилтнууд байжээ.

Пакистан

3 Энэтхэг

Энэтхэгийн эмэгтэйчүүдийн 70% нь үргэлж дарамтанд байдаг бөгөөд 3 минут тутам эмэгтэйчүүдтэй холбоотой хэрэг, 29 минут тутамд хүчирхийлэл болдог ажээ.

Энэтхэг

4 Сомали

 

Өмнө нь Сомалид эмэгтэйчүүд гэр бүлийн бат цайз байсан бол иргэний дайны дараа бүх зүйлс өөрчлөгджээ.  Эмэгтэйчүүдийн 95% орчим нь бага насандаа хүчиндүүлж, харин жирэмсэн эхчүүдийн 9% нь л эмнэлэгт төрдөг юм байна.

Сомали

5 Мали

Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг тайрах этгээд зан үйлтэй. Харин цөөхөн хэд нь л энэ аюулаас мултарч чаддаг ч, ихэнхи эмэгтэйчүүд жирэмснийхээ явцад эсвэл төрөхдөө нас бардаг ажээ.

Мали

6 Гватемал

Гватемал иргэдийн ихэнхи нь ДОХ халдвартай бөгөөд дийлэнх эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өдөр бүр өртдөг ажээ.

Гватемал

7 Судан

Энэ орны эмэгтэйчүүд хулгай, хүчин зэрэгтэй дасан зохицохоос өөр аргагүй хүнд нөхцөлд амьдардаг юм байна.

Судан

8 Конго

БНАКУ-ын зүүн хэсэгт дайн огт намжихгүй байгаа учир эмэгтэйчүүд нь дайнд оролцож байгаа. Мөн өдөр бүр энэ орны эмэгтэйчүүд хүчингийн хэрэгт өртдөг бөгөөд ганц ч эмэгтэй нөхрийнхөө зөвшөөрөлгүй хуулийн бичиг баримтанд гарын үсэг зурж болдоггүй ажээ.

Конго

9 Афганистан

Афганистаны ихэнхи эмэгтэйчүүд боловсролгүй байдаг бөгөөд 16 нас хүрмэгцээ хүнтэй суудаг. Төрөх явцад эмчийн туслалцаа авна гэж санасны ч хэрэггүй учир эмэгтэйчүүд төрөх үедээ маш ихээр амиа алддаг юм байна.

Афганистан

10 Чад

Чад улсын эмэгтэйчүүд 11-12 насандаа гэрлэдэг. Үүний дараа тэдний хэн ч гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн хэргээс хамгаалагдаж чаддаггүй ажээ.

Чад

7
таалагдаж байна

86
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()