Дэлхийг гайхшруулсан Хятадын шинэ бүтээн байгуулалтууд

Дэлхийд эдийн засгийн өсөлт болон хүн амын тоогоороо тэргүүлэх болсон манай урд хөршийнхэн бүтээн байгуулалтын нүсэр их ажлыг хийж, гүйцэтгэж байгаа бөгөөд нүд ирмэхийн зуур өндөр хөгжилтэй орнуудын тоонд зүй ёсоор бичигдэх болсон билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ хүмүүсийг уулга алдуулахад хүргэсэн Хятад улсын хийж, бүтээж буй гайхалтай бүтээн байгуулалтуудыг танилцуулъя гэж бодлоо.

Дэлхийг гайхшруулсан Хятадын шинэ бүтээн байгуулалтууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

33 "The Pingtang telescope" - 110 сая доллар

Пинтань (Pingtang)-ийн од, эрхэсийг судлах станц нь саяхан буюу энэ оны 9 дүгээр сард барилгын ажил нь дууссан бөгөөд дэлхий дээрх хоёр дахь том од, эрхэс судлалын станц болсон юм.

"The Pingtang telescope" - 110 сая доллар

32 "The Shanghai Synchrotron Radiation Laboratory" - 176 сая доллар

Хятадын Шанхай хотод байрлах "Шинжлэх ухаан судлалын төв лаборатори"...

"The Shanghai Synchrotron Radiation Laboratory" - 176 сая доллар

31 "The Guangzhou Opera House" - 200 сая доллар

"The Guangzhou Opera House" буюу Гуаньжоугийн дуурийн театрь нь Хятадын хамгийн том гурван театрийн нэг бөгөөд уг газрын загварыг зохион бүтээгч Заха Хадид (Zaha Hadid) гэх эрхэм бүтээжээ.

"The Guangzhou Opera House" - 200 сая доллар

30 "The Qinling Tunnel" - 473 сая доллар

Шинлинь (Qinling)-ийн хоолой нь Хятадын хамгийн урт үргэлжлэх хоолой бөгөөд нийт 11 метр урт аж.

"The Qinling Tunnel" - 473 сая доллар

29 "The Hainan power-grid" - 532 сая доллар

Хайнан дахь усан цахилгаан станц нь Хятадын хоёр дахь том усан цахилгаан станц болох бөгөөд барилгын ажил эд өрнөж байгаа юм байна. 2017 оны сүүлээр ашиглалтанд орох уг цахилгаан станц нь Хайнаний өмнөд зүгийн арлуудаас Хятадын эх газар хүртэлх газрыг хамрах юм ажээ.

"The Hainan power-grid" - 532 сая доллар

28 " The Kashgar-Hotan Railway" - 717 сая

Кашгар (Kashgar)-ийн төмөр зам нь Хятадын бүх хотыг холбосон байдаг аж.

" The Kashgar-Hotan Railway" - 717 сая

27 "China Central TV Headquarters" - 760 сая доллар

"China Central TV" буюу Хятадын үндэсний телевизийн төв байр нь өвөрмөц хэлбэр загвартайгаараа азидаа төдийгүй дэлхийд алдартай юм байна.

"China Central TV Headquarters" - 760 сая доллар

26 "The Tianhuangping hydroelectric"- 900 сая доллар

Тянхуаньпинь (Tianhuangping)-ийн усан цахилгаан станц хятадын төдийгүй ази тивийн хамгийн том усан цахилгаан станц бөгөөд Хятадын өмнөд хэсгийн нутгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.

"The Tianhuangping hydroelectric"- 900 сая доллар

25 "Shanghai World Financial Center" - 1.1 тэрбум доллар

492 метрийн өндөрт орших Шанхай дахь дэлхийн санхүүгийн төв (Shangai World Financial Center) нь дээд давхрууддаа зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхий дээрх хоёр дахь хамгийн өндөр зочид буудал аж. Зочид буудлыг "The Park Hyatt Shanghai" гэх бөгөөд 79-93 давхруудад үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

"Shanghai World Financial Center" - 1.1 тэрбум доллар

24 "The Baltic Pearl" - 1.3 тэрбум доллар

"The Baltic Pearl" буюу Балтийн тэнгисийн сувд гэх нэртэй уг газар нь Хятад улсын хилийн чанадад барьж, байгуулсан хамгийн гайхалтай бүтээн байгуулалт юм. ОХУ-ын Санкт Петербург хотноо байдаг аж.

"The Baltic Pearl" - 1.3 тэрбум доллар

23 "The Wuhan Tianxingzhou Yangtze River Bridge" - 1.7 тэрбум доллар

Вүхан Тианшиньжоу Яньшэ (Wuhan Tianxingzhou Yangtze) голын гүүр нь Вүхан хотод байдаг байна.

"The Wuhan Tianxingzhou Yangtze River Bridge" - 1.7 тэрбум доллар

22 "The Nanjing Metro" - 1.7 тэрбум доллар

Нанжинь (Nanjing)-ний метро нь 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд нэг өдрийн турш 2 гаруй сая хүн үйлчлүүлдэг байна. Харин нэг жилийн хугацаанд 717 сая үйлчлүүлдэг гэсэн тоо байдаг аж.

"The Nanjing Metro" - 1.7 тэрбум доллар

21 "The Shanghai Yangtze River Tunnel" - 1.8 тэрбум

Яньшэ голын хоолой болон гүүр нь 16 мил үргэлжлэх бөгөөд үүгээрээ дэлхий дээрх хамгийн том 5 дахь гүүр гэж хэлэгддэг байна.

"The Shanghai Yangtze River Tunnel" - 1.8 тэрбум

20 "The Chengdu Shuangliu Airport" - 1.9 тэрбум доллар

Ченьду Шуаньлиу (Chengdu Shuangliu)-ийн нисэх онгоцны буудал нь Хятадын 4 дэх хамгийн олон зорчигч зорчдог буудал бөгөөд 2015 онд гэхэд 42 сая зорчигч энэхүү нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж байжээ.

"The Chengdu Shuangliu Airport" - 1.9 тэрбум доллар

19 "The Wuhan Railway Station" - 2.12 тэрбум доллар

Вүханий төмөр зам нь дэлхийн хамгийн хурдан галт тэрэгнүүдийн нэгээр зорчигчдод үйлчилдэг бөгөөд галт тэрэг нь цагт 186 км/цагийн хурдтай явах чадалтай юмсанжээ.

"The Wuhan Railway Station" - 2.12 тэрбум доллар

18 "The Qinshan Nuclear Power Plant" - 2.2 тэрбум доллар

Шиншан (Qinshan)-ийн цөмийн цахилгаан станц нь 2011 онд баригдсан бөгөөд дэлхий дээрх хамгийн их цөмийн эрчим хүч гаргадаг цахилгаан станцуудын нэг ажээ.

"The Qinshan Nuclear Power Plant" - 2.2 тэрбум доллар

17 "Shanghai Tower" - 2.4 тэрбум доллар

Нийт 128 давхар, 633 метр өндөр Шанхайн цамхаг (Shanghai Tower) нь Хятадын төдийгүй дэлхийн тэнгэр баганадсан барилгуудын нэг юм. 

"Shanghai Tower" - 2.4 тэрбум доллар

16 "The Beijing Capital International Airport" - 3.5 тэрбум доллар

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын нисэх онгоцны буудал нь хэмжээгээрээ улсдаа нэгдүгээрт ордог бол дэлхийд 5 дугаарт ордог байна.

"The Beijing Capital International Airport" - 3.5 тэрбум доллар

15 "Kunming Changshui International Airport" - 3.6 тэрбум доллар

2012 онд нээлтээ хийсэн, Кунминь Чаньшуй (Kunming Changshui)-ийн нисэх онгоцны буудал нь Хятадын хоёр дахь том нисэх онгоцны буудал бөгөөд ойролцоогоор 1.828.800 м/кв талбайг хамарсан нүсэр том байгууламж ажээ.

"Kunming Changshui International Airport" - 3.6 тэрбум доллар

14 "Nanhui New City" - 4.5 тэрбум доллар

БНХАУ-ын засгийн газраас Нанхуй (Nanhui) дахь элсэрхэг тал нутгийг 2020 он гэхэд нэг сая орчим хүн амьдраx "Nanhui New City" болгохоор ажиллаж байгаа юм байна.

"Nanhui New City" - 4.5 тэрбум доллар

13 "The Xiangjiaba Dam" - 6.3 тэрбум доллар

Шианьжиаба (Xiangjiaba)-ийн далан нь 2014 онд баригдаж байжээ.

"The Xiangjiaba Dam" - 6.3 тэрбум доллар

12 "The Beijing South Railway Station" - 6.3 тэрбум доллар

Бээжин хотын төмөр замын буудал нь Хятадын төдийгүй ази тивийн хамгийн том төмөр замын буудал юм.

"The Beijing South Railway Station" - 6.3 тэрбум доллар

11 “Silk Road” - 6.5 тэрбум доллар

Хятад улсын засгийн газраас дээхэн үел хүн төрөлхтнийг холбож байсан Торгоны замыг дахин хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ замыг нээснээр БНХАУ болон Энэтхэг улсуудыг европ тивтэй шууд холбох юм байна. 

“Silk Road” - 6.5 тэрбум доллар

10 "Xiluodu Dam" - 6.76 тэрбум доллар

Шилуоду (Xiluodu)-ийн далан нь дэлхий дээрх хамгийн том 4 дэхь далан ажээ.

"Xiluodu Dam" - 6.76 тэрбум доллар

9 "The Su-Tong Yangtze River Bridge" - 7.89 тэрбум доллар

Су Тонь (Su-Tong) голын гүүр нь дэлхий дээрх хоёр дахь хамгийн урт үргэлжлэх гүүр бөгөөд Нантонь (Nantong) болон Чаньсу (Changsu) хотуудыг холбосон гүүр юм. 

"The Su-Tong Yangtze River Bridge" - 7.89 тэрбум доллар

8 "The Hong Kong-Zhuhai-Macau Bridge" - 10.6 тэрбум доллар

Хонг Конг болон Макауг холбох уг гүүр нь 2017 онд баригдаж дуусах юм байна.

"The Hong Kong-Zhuhai-Macau Bridge" - 10.6 тэрбум доллар

7 "The Hainan Wenchang Space Center" - 12 тэрбум доллар

Хайнан хотын гараг, одон орон судлалын төв (The Hainan Wenchang Space Center)  нь 2014 онд баригджээ.

"The Hainan Wenchang Space Center" - 12 тэрбум доллар

6 "The Shanghai Yangshan Deep Water Port" - 12 тэрбум доллар

Яньшан (Yangshan)-ний далайн боомт нь дэлхий дээрх хамгийн том далайн боомт болно гэж Хятадын зүгээс үзэж байгаа бөгөөд 2024 он гэхэд өргөтгөлийн ажил нь бүрэн дуусна хэмээн төлөвлөж байгаа юм байна. 2015 онд гэхэд 36.5 сая хөлөг онгоц энэ боомтоор дамжин өнгөрчээ.

"The Shanghai Yangshan Deep Water Port" - 12 тэрбум доллар

5 "The Harbin–Dalian High-Speed Railway" - 14 тэрбум

Хятадын Харбин (Harbin) хотоос Далиан (Dalian) хотуудыг холбох зорилгоор баригдаж буй хурдны галт тэрэгний зам...

"The Harbin–Dalian High-Speed Railway" - 14 тэрбум

4 "The Jiaozhou Bay Bridge" - 16 тэрбум доллар

Жиажоу (Jiaozhou) голын гүүр нь далайг хөндлөн холбосон дэлхий дээрх хамгийн урт үргэлжлэх гүүр бөгөөд ойролцоогоор 26 мил үргэлжилдэг ажээ. 

"The Jiaozhou Bay Bridge" - 16 тэрбум доллар

3 "The Beijing Shanghai High Speed Railway" - 35 тэрбум доллар

Бээжингээс Шанхай хүртэлх хурдны галт тэрэгний зам нь дэлхий дээрх хамгийн хурдан галт тэрэгний зам аж.

"The Beijing Shanghai High Speed Railway" - 35 тэрбум доллар

2 43 тэрбум доллар

Хятад улс нь Ази-Европыг холбосон хурдны замд өөрийн улсыг оролцуулахаар гарын үсэг зурсан 32 орны нэг бөгөөд бүтээн байгуулалтын ажил удахгүй өрнөж, эхлэх аж.

43 тэрбум доллар

1 "Pearl River Delta" - 322 тэрбум доллар

2030 он гэхэд нийт 80 гаруй сая хүн амтай "Сувдан мөрөн" буюу "Pearl River" гэх нэртэй хот байгуулахаар Хятадын засгийн газраас төлөвлөөд байгаа юм байна.

"Pearl River Delta" - 322 тэрбум доллар

65
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()