“McDonalds”-ын орцонд ордог итгэмээргүй зүйлс

Дэлхийн түргэн хоолны салбарын ноён оргил болсон Мак Дональдс нь дэлхийн олон зуун оронд салбараа нээж, хэдэн зуун мянган хүнд хүрч үйлчилдэг билээ. Түргэн хоол гэгдэх энэ зүйл бидний биед ямар их хохирол учруулж, эрсдэл дагуулж байдгийг бид төдийлөн анзаардаггүй. Бүр зарим нь мэддэг хэрнээ ач холбогдол өгөлгүй үргэлжлүүлэн идсээр байдаг нь гайхшрал төрүүлнэ. Ингээд та бүхэндээ түргэн хоолны орцонд багтсан аймшигт зүйлсийг танилцуулж, аль болох хол явахыг зөвлөе. 

“McDonalds”-ын орцонд ордог итгэмээргүй зүйлс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 "Аммонийн сульфат"

Бургерийн талханд "аммонийн сульфат" хийдэг тул энэ нь муудахгүйн дээр шинэхэн чанараа удаан хугацаанд хадгалдаг аж. Харин "McDonalds"-ийн бургерийн талханд үүнийг ашигласан болох нь тогтоогдож, шуугиан тарьж байсан цаг саяхан. Мэдээж энэ нь биед маш олон талын сөрөг талтай бөгөөд цаашлаад элдэв хорт хавдрын эх үүсвэр ч болж мэднэ. 

"Аммонийн сульфат"

2 "Силикон тос"

Нэг төрлийн баримлын шавартай төстэй бодис юм. Хатаасны дараа маш хатуу болон хувирдаг, хүүхэд багачуудын тоглох дуртай полимер шавар байдаг шүү дээ. Үүнийг ихэвчлэн гоо сайхан, косметикийн найрлаганд оруулдаг ч, бидний идэх дуртай түргэн хоолонд ч мөн агуулагддаг байна. Түргэн хоолыг тосонд шарахад, тус бодисоос багаханыг хийж өгөхөд тос үсрэх, хөөсрөх, шатаж түлэгдэх нь багасдаг байна. Мөн тахиа, шарсан төмс зэргийг жигд шаргал болгоход нөлөөлдөг гэнэ.

"Силикон тос"

3 "TBHQ"

"Мак Дональдс"ийн бүрж шарсан тахиа болон шарсан төмсөнд "Tertiary-butyl hydroquinone" буюу "TBHQ" хэмээх бодис агуулагддаг. Энэхүү бодис нь нефтийн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн бөгөөд хямдхан боловсруулсан бүтээгдэхүүнийг нөөшлөхөд хүнсний нэмэлт байдлаар хэрэглэдэг аж. TBHQ-г боловсруулсан хүнсэнд шүршиж хэрэглэдэг бөгөөд зорилго нь тухайн хүнсний амт, үнэр, өнгө өөрчлөгдөхөөс сэргийлэх юм. Бага хэмжээний TBHQ амь насанд халгүй байж болох ч хордлого өгөх гэх мэтээр өвчлүүлэх, цаашлаад дотор эрхтний хавдрын эх үүсвэр болох нөлөөтэй. 

"TBHQ"

4 Пропилен Гликол

Энэ нь автомашин болон сансрын хөлгийн үйлдвэрлэлд ашиглагддаг бодис юм. Автомашины болон онгоцны шилийг хөлдөхөөс сэргийлэх бөгөөд зөөлрүүлж, чийг өгөх нөлөөг үзүүлдэг. Тиймээс хүнсэнд энэхүү бодисыг зөөлрүүлж, чийг өгөх зорилгоор ашигладаг аж. Үүнийг ихэвчлэн талх, мах зэрэгт түрхдэг байна.

Пропилен Гликол

5 "Карминик хүчил"

Энэ нь шавьж, хорхой зэргийг устгах зориулалттай бүтээгдэхүүн аж. Харин үүнийг "МакДональдс" хүнсэндээ ашигладаг бөгөөд судлаач, шинжээч нар ч баталж, нэг хэсэг цахим сүлжээ, мэдээ мэдээллийн хэрэгслүүдийг шуугиулж байсан билээ. 

"Карминик хүчил"

6 "Целлюлоз"

Бидний идэх дуртай бургер, наггетс зэрэгт модны холтос агуулагдаж байдгийг мэдэх үү? Үйлдвэрийн аргаар гаргаж авсан холтосны найрлага нь мэдээж тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Энэ нь тэднийг илүү биетэй, цавуулаг болгоход тусладаг байна. 

"Целлюлоз"

7 "Кварц"

Шилийг бүтээхэд ашигладаг кварцийг "МакДональдс" нь хүнсний бүтээгдэхүүндээ хийж, хэрэглэдэг байх юм. Тэд үүнийг ашиглан махаа цэвэрлэж, элдэв шороо, бохирдлоос нь салгадаг аж. Мэдээж энэ нь эрүүл мэндэд хортой нь тодорхой бөгөөд судлаачид "МакДональдс" үүнийг ашиглаж байгааг олж илрүүлэн яаралтай зогсоохыг шаардсан байдаг. 

"Кварц"

8 "L-кистеин"

Зөвхөн "МакДональд" гэлтгүй түргэн хоолны газрууд нь бургерийн талхаа шинэхэн байлгахын тулд "L-кистеин"-г ашигладаг аж. Биед үзүүлэх нөлөө нь тийм ч муу биш гэлээ, сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Кистейн нь хүний үс, галууны өднөөс гаргаж авсан  амин хүчил бөгөөд ихээр хэрэглэх тохиолдолд бөөлжих, суулгах, элэгний үрэвсэлтэй болох эрсдэл өндөр аж. 

"L-кистеин"

9 "Эм"

Маш олон төрлийн эм, эмийн бодисыг хоол хүнсийг муутгахгүй гэх үүднээс сүлжээ ресторанууд ашигладаг байна. Ингэхэд яг одоо та ч бас идэж суугаа юм билүү? Мэдээж эдгээр нь хүний биед сөрөг нөлөө арвинтай бөгөөд үүнийг судлаачид ч баталсан байдаг. 

"Эм"

10 "Аммиак"

Энэхүү бодис нь ихэвчлэн бургер, зарим түргэн хоолонд агуулагддаг бөгөөд махыг удаан хадгалахад тустай байдаг ажээ. Мөн бактер устгах үйлчилгээтэй. Гэвч эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг. Үргэлж химийн найрлагатай хүнсийг идсээр бидний бие, өвчлөх нь ойлгомжтой шүү дээ.

"Аммиак"

32
таалагдаж байна

55
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()