Гуч хүрэхээсээ өмнө заавал очиж үзэх 15 газар

Нэг л амьдрах насандаа ертөнцийн сайхантай танилцаж, орон орны ёс заншлыг мэдэж, байгаль, эх дэлхийн гоо үзэсгэлэнг бие, сэтгэлээрээ мэдрэх сайхан биш гэж үү? Дасал болсон газраасаа хөндийрч, адал явдлаар дүүрэн газрууд руу аялж яагаад болохгүй гэж? Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд заавал очиж, үзэх ёстой дэлхийн хамгийн гайхалтай газруудын тухай өгүүлэх болно. Мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая. 

Гуч хүрэхээсээ өмнө заавал очиж үзэх 15 газар

15 "Насанд хүрэгчдийн зуслан" - АНУ

Дэлхий дээр ийм газар байдаг тухай та өмнө нь сонсож байсан уу? Итгэх эсэх нь таны дур ч гэлээ, үнэхээр насанд хүрэгчдэд зориулсан зуслан байдаг байна. Энд та явган аялал хийж, экстрим спортоор хичээллэж, усанд сэлж болох бөгөөд мэдээж хэрэг архи, согтууруулах ундааг хүссэнээрээ хэрэглэж, зугаацах боломжтой юм. Шөнийн цэнгээний газар орж шоудах гэсэн хэв маягийг эвдэж, задгай талбайд тэр тусмаа гайхалтай байгалд наргиж, цэнгэхийг илүүд үзэх хүмүүс энэ газарт олноороо ирдэг байна. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд АНУ-ын бараг муж бүхэнд байдаг ажээ.

"Насанд хүрэгчдийн зуслан" - АНУ

14 "Чөтгөрийн усан сан" - Африк тив

Африкын Зимбабвэ (Zimbabwe) болон Замбиа (Zambia) зэрэг улсуудад орших Викториа (Victoria)-ийн хүрхрээ нь жуулчдын хамгийн ихээр очих дуртай газруудын нэг аж. Та энд гайхалтай өвөрмөц дизайнтай хийгдсэн усан санд хүссэнээрээ сэлж, байгалийн гайхамшгийг тольдон харах боломжтой юм. 

"Чөтгөрийн усан сан" - Африк тив

13 "Шар айрагны баяр" - Мюнхен, Германи

Германий Мюнхен хотноо жил бүр шар айрагны баяр болдог бөгөөд энэ үеэр олон төрлийн сонирхолтой уралдаан, тэмцээнүүд болохоос гадна дэлхийн өнцөг булан бүрээс шар айраг уух дуртай хүмүүс цуглаж, хамтдаа нэгэн өдрийг сонирхолтой өнгөрүүлдэг байна. Орон орноос ирсэн хүмүүстэй танилцаж, харилцан санал бодлоо солилцохоос гадна олон шинэ танилтай болох боломжтой юмсанжээ.

"Шар айрагны баяр" - Мюнхен, Германи

12 "Холи наадам" - Мумбай, Энэтхэг

Холи (Holi) гэх нэртэй наадам Энэтхэг улсын Мумбай хотод жил бүр зохион байгуулагддаг бөгөөд нийтдээ 16 өдрийн турш үргэлжилдэг байна. Бие биенийгээ өнгө өнгийн будгаар будаж, хөгжилдөхөөс гадна урлаг, соёлынхон тоглолтоо толилуулж, дэлхийн хамгийн мундаг DJ нар өөрсдийнхөө шилдэг гэсэн сетүүдийг толилуулдаг ажээ. Нэг очоод үзсэн нөхцөлд дараа жил дахин очих юмсан гэх өндөр сэтгэгдэлтэй буцдаг болохыг энэхүү наадамд оролцсон хүмүүс хэлж байна.

"Холи наадам" - Мумбай, Энэтхэг

11 "Зул сарын баяр" - Нью-Йорк, АНУ

Дэлхийн хамгийн гайхалтай хотуудын нэг Нью-Йорк хотын гудмаар гишгэх газаргүй болтлоо дүүрсэн хэдэн мянган хүн зул сарын баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж буйг харах хамгийн сэтгэл хөдөлгөм агшин байдаг гэнэ шүү. Тэдний ихэнх нь хэт их сэтгэл хөдлөлдөө автсанаас үүдэж, бор дарс амссан байх ба хаа сайгүй хүмүүсийн инээд хөөр цангинаж, аз жаргалдаа умбаж буй нь харагдана. 

"Зул сарын баяр" - Нью-Йорк, АНУ

10 "Сонгкран наадам" - Чиан Май, Тайланд

Тайландчуудын зул сарын баярыг Сонгкран (Songkran) гэж нэрлэдэг бөгөөд энэ үеэр маш олон хүн оролцсон усан байлдаан болдог ажээ. Уг наадмаар аль болох олон хүнийг усаар норгох хэрэгтэй бөгөөд ингэхдээ цэв хүйтэн ус ашигладаг байна. Ингэснээр шинэ он гарахаас өмнө бие биенийгээ цэвэр усаар ариутгаж, муу муухай зүйлсийг өнгөрсөн ондоо үдэж байна хэмээн үздэг юмсанж. Усан байлдаан сонирхолтой биш гэж үү?

"Сонгкран наадам" - Чиан Май, Тайланд

9 "Карнавал" - Рио де Жанейро, Бразил

Бразилчуудын уламжлалт ёс заншил гэж хэлж болох карнавал наадмыг мэдэхгүй, өмнө нь сонсож байгаагүй хүн гэж бараг үгүй биз ээ. Энэхүү наадам нь анх 1723 оноос эхлэн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдсаар өнөөдрийг хүрчээ. Дэлхийн хэмжээний гэж хэлж болох уг наадмаар таныг уйдаах завгүй олон сонирхолтой үйл ажиллагаанууд болдог байна.

"Карнавал" -  Рио де Жанейро, Бразил

8 "Төрөл бүрийн баярууд" - Луйзиана, Нью Орлеанс

Хүзүү, гарандаа өвөрмөц гоёл чимэглэл зүүсэн олон мянган хүн сонирхолтой парад хийх бөгөөд түүнийг үзэхээр очих хүмүүсийн тоо сая саяар тоологдох биз ээ. АНУ-ын Нью Орлеанс хот дэлхий дээрх хөл хөдөлгөөн ихтэй, олон төрлийн наадам, фестивал зохион байгуулагддаг хотуудын нэг юм. Тиймээс нэг удаагийн амралтаараа уг хотыг зорих нь давгүй санаа бөгөөд таныг дурсамж дүүрэн адал явдал хүлээж байна. 

"Төрөл бүрийн баярууд" - Луйзиана, Нью Орлеанс

7 "Шоу цэнгээн" - Лас Вегас, Невада

Шөнийн цэнгээний газрууд, мөрийтэй тоглоом, усан сангийн үдэшлэггүйгээр Лас Вегас хотыг төсөөлөхийн аргагүй юм. Энд л залуу насны ааг омог, эрх чөлөө, зугаа цэнгэл, зарим үед амьдралаас мэдрэх боломжгүй кайф гэх зүйлс байдаг гэлтэй. Хүн нэг л амьдрана шүү дээ. Тиймээс өөрийгөө дандаа бүү хүчээр барьж, цагдаж хорьж байгаарай. Өөрийгөө зугаацуул, баярлуул, бусадтай хөгжилд, цагийг өөрөөр өнгөрүүл.

"Шоу цэнгээн" - Лас Вегас, Невада

6 "Экстрим аялал" - Кэйп Таун, Өмнөд Африк

Цусан дахь адреналины хэмжээгээ ихэсгэж, эрсдэл, адал явдлаар дүүрэн аялалд гарахыг хүсдэг л биздээ? Тэгвэл энэ бүхнийг танд нэг дор олгох газар бол Өмнөд Африкт орших Кэйп Таун (Cape Town) хот юм. Энэхүү газар орших Блоукран (Bloukran)-ний хамгийн өндөр цэг дээр орших гүүрэн дээр явж үзэхийг хүсэхгүй л гэж битгий хэлээрэй дээ. Адал явдал эрэлхийлсэн сэтгэлийн хүлээсийг чинь энэ газар тайлж өгнө гэдэгт бүрэн итгэ.

"Экстрим аялал" - Кэйп Таун, Өмнөд Африк

5 "Инка Трэйл" - Перу

Инка Трэйл (Inca Trail) гэдэг нь Манчу Пикчу (Manchu Picchu) руу хүрэх, 5-6 өдрийн аялал юм. Манчу Пикчу руу галт тэргээр хурдан хугацаанд хүрэх боломжтой ч, газраар ийн аялах нь байгалийн гайхамшгийг өөрийн биеэр үзэж, мэдрэх боломжтой юм. Перу улс руу жил бүр олон мянган жуулчид энэхүү аялалд гарахаар хүлгийн жолоо залж буй ажээ. 

"Инка Трэйл" - Перу

4 "Онгон байгал " - Коста Рика

Онгон байгалд экстрэм спортоор хичээллэх дур сонирхолтой хүмүүст зориулж, тусгайлан засч бэлтгэсэн уг газарт ирэх жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа нь гайхах зүйлгүй юм. Учир нь өндөр уулнуудын дунд татсан олсоор дүүжлэгдэн явах, урсаж буй хүрхрээтэй зэрэгцэн эгц доош олсны тусламжтайгаар унах гэх мэт хүнээс эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан зүйлсийг хийх нь экстрим спорт сонирхогчдын сонирхлыг татахгүй байхын аргагүй юм. 

"Онгон байгал " -  Коста Рика

3 "Пакая Волкано" - Гватемал

Хараахан идэвжиж амжаагүй байгаа галт уул орших Волкано (Volcano)-д явган аялал хийх нь хэр баргийн аавын хүү, ээжийн охины хийгээд байх зүйл биш юм. Авирахад хамгийн хүндрэлтэй, хад асга ихтэй уг уул нь Гватемал улсад оршдог юмсанжээ. Харин эндээс нар мандах болон жаргахыг харах нь юу юунаас илүү гайхалтай мэдрэмжийг хүнд төрүүлдэг аж. Харин анхаарал, болгоомж ихээр шаардагддаг болохыг аялагчид танд зөвлөж байна.

"Пакая Волкано"  - Гватемал

2 "Шөнийн цэнгээний газар" - Амстердам, Голланд

Зугаа цэнгэлийн өлгий нутаг гэж хэлж болох Голланд улсын нийслэл Амстердам хотоор нэг удаа ч болов ороод гарах нь танд харамсахааргүй, гайхалтай дурсамжийг үлдээх нь дамжиггүй юм. Тэр тусмаа Амстердам хотын шөнийн амьдрал дэлхийд хамгийн алдартайд зүй ёсоор тооцогдоно. Тайчих үзүүлбэр үзүүлдэг шөнийн цэнгээний газрууд болон биеэ үнэлэгчдийг ажиллуулдаг тусгай газрууд энд хаа сайгүй байх аж. Тэр ч бүү хэл зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бүхий дүүрэг хүртэл байдаг байна.

"Шөнийн цэнгээний газар" - Амстердам, Голланд

1 "Зуны баяр" - Панам

Панам хотод орших арал дээр жил бүр хаврын улирал дуусч, зун цаг ирснийг тохиолдуулан зуны баярыг тэмдэглэдэг бөгөөд дан ганц залуучууд гэлтгүй хүн бүрийн заавал ч үгүй очиж үзэх ёстой газруудын нэг юм. Энд та орон орноос ирсэн хүмүүстэй танилцаж, шинэ найзтай болохоос гадна наранд биеэ шарж, элсний хөл бөмбөг болон гар бөмбөг тоглож, хүйтэн кола уунгаа бусадтай буу халж болох нь ээ. 

"Зуны баяр" - Панам

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()