Гоо сайхны салонууд биднээс юу нуудаг вэ?

Бид өдөр тутмын амьдралдаа үсээ засуулах, массаж, маникьюр болон педикьюр хийлгүүлэх зэргээр гоо сайхны салоноор үйлчлүүлдэг билээ. Гэвч харамсалтай нь тэдгээр газрууд биднээс дэндүү их зүйлүүдийг нуудаг байх юм. Өнөөдөр бид та бүхэндээ тэдний үйлчлүүлэгчдээсээ нуудаг зүйлсийг ил болгон хүргэе гэж бодлоо.

Гоо сайхны салонууд биднээс юу нуудаг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

12 Мэргэжлийн үнэмлэх байгаа эсэх нь эргэлзээтэй

Гоо сайхны салоны ажилчдын мэргэжлийн үнэмлэх, үйлчлүүлэгчдийн нүдэнд өртөхүйц ил байх ёстой байдаг аж. Энэ нь үйлчлүүлэгчдийн гоо сайхны салоны ажилчдад итгэх итгэлийг бий болгох бөгөөд сэтгэл ханамжийн баталгаа болж өгдөг байна. Гэвч зарим газрын ажилчид мэргэжлийн үнэмлэхээ үйлчлүүлэгчдэд үзүүлэлгүй нуух нь элбэг байдаг бөгөөд энэ нь тэдний үнэмлэхний хугацаа дууссан эсвэл мэргэжлийн ур чадварын шалгалтандаа унасан байдагтай холбоотой ажээ.

Мэргэжлийн үнэмлэх байгаа эсэх нь эргэлзээтэй

11 Бохир шалтай

Үс гэзэг, хумс зэрэгтэй харьцаж буй учир үйлчлүүлэгчийг явсны дараагаар салоноо сайтар цэвэрлэх нь чухал юм. Энэ нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн баталгаа болохоос гадна дараа дахин үйлчлүүлэх сэдлийг төрүүлэх үндэс болдог аж. Гэвч ихэнх салонууд өглөө, өдөр, оройдоо нэг удаа цэвэрлэснийгээ хангалттай гэж үзэн, үйлчлүүлэгчиддээ бохир орчинд үйлчилгээ үзүүлдэг нь нууц биш юм. Шалаар нэг хөглөрсөн хүний үс, хумс харсан хэний ч сэтгэгдэл өндөр байхгүй нь ойлгомжтой шүү дээ.

Бохир шалтай

10 Цэвэрлэгээ муу хийдэг

Заримдаа тэр тусмаа баяр ёслолын үеэр гоо сайхны салонуудыг зорих үйлчлүүлэгчдийн тоо борооны дараах мөөг олширдог билээ. Энэ үед зарим салонууд ачааллаа даахгүйгээс болж бохир орчинд ажлаа хийх нь бий. Гэвч гоо сайхны салонуудын стандартын дагуух ажиллах горминд үйлчлүүлэгч бүрийг цэвэр цэмцгэр орчинд угтан авч, сэтгэл ханамж өндөртэйгөөр үдэх ёстой гэж заасан байдаг аж. Харин ихэнх газрууд шалан дээр унасан үс, хумс зэргийг хальт шүүрдсэн болоод дараагийн үйлчлүүлэгчдээ үйлчилдэг байна.

Цэвэрлэгээ муу хийдэг

9 Хангалтгүй үйлчилгээ үзүүлэх

Дээр дурдсанчлан ачаалал ихсэх үед олон хүнд үйлчлэхийн тулд хурдан хугацаанд хийж буй ажлаа дуусгахыг зорьдог байна. Ингэснээрээ чанаргүй үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээд цэгт нь хүртэл ажлаа хийдэггүй аж. "За, боллоо. Баярлалаа" гэх бөгөөд гэртээ очоод харахад энд тэнд үс үлдээчихсэн, эсвэл зарим хумсны будаг хууларсан байдалтай байх нь бий.

Хангалтгүй үйлчилгээ үзүүлэх

8 Ариун цэврийн өрөө бохир байх

Гоо сайхны салонд хүн мэдээжийн хэрэг бие засахаар орж ирэхгүй нь тодорхой асуудал боловч, гэнэт гэдэс эвгүйрхэх ч юм уу, эсвэл бие засмаар санагдах үе байдаг шүү дээ. Гэвч энэ тохиолдолд ихэнх салонууд "Манай 00 ажиллахгүй байгаа" гэх хариултыг өгдөг байна. Энэ нь ажиллахгүй байгаа бус, харин ариун цэврийн өрөөгөө цэвэрлээгүй байдагтай холбоотой байдаг ажээ. Зарим газрууд бүр ариун цэврийн өрөөгүй байдаг байна.

Ариун цэврийн өрөө бохир байх

7 Шинэ технологоор үйлчилдэггүй

Техник технологи өндөр хөгжих болсон энэ цагт гоо сайхны зориулалтаар ашиглах боломжтой шинэ техник, технологиуд олон төрлөөр нээлтээ хийж байгаа билээ. Гэвч гоо сайхны салонууд шинийг авалгүй, хуучин төхөөрөмжүүдээрээ хоног өдрийг аргалах нь бий. Санхүүгийн хямрал нүүрлээд байгаа үед амьдарч байгаа ч гэсэн, илүү чанартай, сайн төхөөрөмж ашиглавал цаг хэмнэх, илүү олон үйлчлүүлэгчдийг татах ач холбогдолтой гэдгийг зарим нэг салонууд мэддэггүй нь харамсалтай.

Шинэ технологоор үйлчилдэггүй

6 Хямд хумсны будаг

Бид хумсаа будаж, янзлуулахдаа аль болох удаан тогтоцтой, өнгөөрөө гардаг будгаар будуулахыг хүсдэг. Харин ихэнх газрууд дуусах дөхсөн гаралт муутай, хямд будгаар үйлчлэх нь бий. Эдгээр будаг нь хэдхэн хоногийн дараа арилж, хайран мөнгө гэж бодоход хүргэдэг юм. 

Хямд хумсны будаг

5 Хугацаа нь дууссан сэтгүүл

Гоо сайхны салон бүр хүлээлгийн ширээн дээр зузаан гэгч сэтгүүл овоолж тавьсан байдаг. Харин бүх сэтгүүлийн хугацаа нь дууссан, хэдэн сар жилийн өмнөх мэдээлэлтэй байх нь бий. Гэсэн хэдий ч танд тэрхүү он цаг нь улиран одсон эртний сэтгүүлийг уншиж, цагийг өнгөрөөхөөс өөр сонголт үгүй. Энэ нь яг л үйлчлүүлэгчдийг доромжилж буйгаас өөрцгүй бөгөөд тэдний бухимдлыг ихээр төрүүлдэг байх юм. Ингэхэд яагаад долоо хоног бүр хэдэн шинэ сэтгүүл худалдан авч, үйлчлүүлэгчдийнхээ мэдлэгийн хүрээг тэлж, уйдаахгүй байж болохгүй гэж?

Хугацаа нь дууссан сэтгүүл

4 Бохир цэцэг

Олон жил нэг газраасаа хөдлөөгүй цэцэг, ургамал зэрэг гоо сайхны салонд байдаг. Тэднийг усалж, арчиж цэвэрлэдэг эсэх нь эргэлзээтэй. Зүгээр л нэг үзүүлэн болгож тавьсан, тоостой цэцэгс өрөвдөлтэй санагдана. Харин томоохон салонуудын тухайд тусдаа цэвэрлэгчтэй байх тул энэ асуудал дээр анхаарал тавьж, өөрөөр ханддаг. Гэвч жижгэвтэр салон, үсчин зэрэгт энэхүү асуудал тогтмол тулгардаг аж. Энэ нь үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд бага ч атугай сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд угтаа бол цэцэг нь агаарыг цэвэршүүлж байх үүрэгтэй боловч ургаж ч чадахгүй үхэлтэй нүүр тулгарсан байдал нь өр зүрх зүснэ гээч.

Бохир цэцэг

3 Гэрийн тэжээмэл амьтан

Мэдээж гэрийн тэжээмэл амьтанд дургүй хүмүүс ховор. Өхөөрдөм хөөрхөн тэднийг хараад урам зориг, хайрыг мэдрэх боловч байнга дугаран, төвөг удвал асуудал болж хоцорно. Харин үйлчилгээний байгууллагад гэрийн тэжээмэл амьтан байх нь хамгийн буруу үйлдэл юм. Олон хүн холхих тул амьтан тэдэнд садаа бол таагүй төвөгтэй нөхцөл байдлыг бүрдүүлж мэдэх бөгөөд амьтны харшилтай хүн үйлчлүүлэхийг ч үгүйсгэхгүй билээ. Зарим нэг гоо сайхны салонд ажилчин, эзэн зэрэг нь гэрийн тэжээмэл амьтны дагуулж ирэн, бусдын бухимдлыг төрүүлэх тохиолдол ч бий.

Гэрийн тэжээмэл амьтан

2 Харилцааны доголдолтой

Ялангуяа гарын хумсаа гоё сайхан болгохыг хүссэн бүсгүйчүүд салон зорьж, үйлчилгээ хийлгэхийг хүсдэг. Харин өдөржин ажиллаад залхсан маникьюрчид бухимдсан байдалтай хуруу хумс хугалах шахан үрдэг нь нууц биш. Энэ тухай нь тэдэнд сануулж, зөөлөн байхыг хүсвэл эсрэгээрээ хуруу ч үгүй, хумс ч үгүй болж мэднэ шүү. Тэдний ихэнх нь харилцааны хувьд доголдолтой байдаг төдийгүй хүмүүсийг ялгаж харьцдаг юм. Үнэтэй хувцас өмсөж, дэгжин цүнх барьсан бүсгүйчүүдэд хүрэхдээ хүртэл хөнгөн байж, өөдөөс нь инээж суух атлаа ядруухан нэгэн бүсгүйтэй ширүүн харьцаж, хөөх шахам байх нь бухимдал төрүүлнэ.

Харилцааны доголдолтой

1 Химийн бодис үнэртэнэ

Гоо сайхны салонд ормогц хамар сэтлэм үнэр үнэртэж, тав тухтай байдлыг тань алдагдуулдаг уу? Энэ нь таны ходоод гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дотор муухайрах, толгой өвдөх гол шалтгаан болдог билээ. Харин ажилчид нь нүүрэндээ маск зүүдэг тул тэд энэхүү аюулаас өөрсдийгөө сэргийлэх боловч үйлчлүүлэгчидээ хортой бодис дунд орхидог сул талтай.

Химийн бодис үнэртэнэ

29
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()