Таны заавал үзэх түүхэн ховор зургууд

Хамаг бүхэн цас бороо мэт арилж, харин гэрэл зураг л газар шороо мэт үлдэнэ хэмээх сайхан үг байдаг. Олны танил алдартай уран бүтээлчдийн юугаар ч үнэлж үл болох, амьд ахуй, залуу цагийн алтан мөчүүдийг бид хуваалцаж байна. Ингээд та бүхэндээ цаг хугацааны дурдатгал болон үлдсэн түүхэн ховор зургуудыг толилуулъя.

Таны заавал үзэх түүхэн ховор зургууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Алдарт инээдмийн жүжигчин Робин Виллиамс (Robin Williams) нь кино урлагийн түүхэнд нэрээ мөнхөлж, олон гайхалтай уран бүтээлд шигтгээ болж явсан нэгэн билээ. Тэрээр кинон дээр ч амьдрал дээр ч тун хөгжилтэй хүн байсныг 1980 онд хөгжөөн дэмжигч охидын хувцас өмсөж, хувиран авахуулсан зурагнаас харж болно. 

2

Нэр алдраа цуурайтуулсан гайхалтай жүжигчин Чарли Чаплин (Charlie Chaplin)-г танихгүй хүн гэж үгүй. Тэрээр энэхүү хөгжилтэй зургийг 1923 онд найзуудынхаа хамт газрын теннис тоглож байхдаа авахуулжээ. 

3

1994 оны Оскарын наадмын дараах үдэшлэгт нэрт жүжигчид болох Шарон Стоун (Sharon Stone), Эллен Баркин (Ellen Barkin) нар  урлагт хөл тавиад удаагүй залуухан Леонардо Дикаприо ( Leonardo DiCaprio)-той хамт зургийн хальснаа буужээ. 

4

Хүн бүхэн л Далай Ламыг хүний дээд, хамгийн төгс энэрэнгүй, ухаалаг нэгэн гэж боддог. Гэхдээ тэр ч бас энгийн хүн, бидэнтэй адил нэгэн тул хааяа хөгжилтэй үйлдэл гаргаж, бусдыг инээлгэдэг байна. Харин түүний бас нэгэн энгийн төрхийг зурагчид өөрсдийн хальснаа буулгасан байна. 

5

Гоо үзэсгэлэнт төрхөөрөө дэлхий нийтийг шуугиулж явсан жүжигчин бүсгүй Одри Хепберн (Audrey Hepburn)-ын нэгэн инээдтэй төрх.

6

1925 он. Английн хаан VI-р Жорж (George) гулсуур дээр наадаж байгаа нь тод харагдана. Хэдийгээр тэр тоглож байгаа боловч хаан төрхөө алдаагүй л байна шүү. 

7

Авьяас чадвар нь ундарсан нэрт зохиолч Эрнест Хемингуэй (Ernest Hemingway) маш энгийн нэгэн байсан гэдэг. Үүний нэгээхэн илрэл болж тэрээр тэнгэр өөд ундааны лааз өшиглөж буй харагдана. 

8

1964 он. Нэрт боскчин, хүч чадлын ундарга болсон Мухаммед Али (Muhammad Ali), алдарт "The Beatles" хамтлагийн залуустай өвөрмөц нэгэн зургийг татуулжээ. 

9

Франц улсын нэрийн хуудас болсон алдарт жүжигчин Жерар Депардье (Gérard Depardieu) болон Америкийн урлагийн төлөөлөл болсон жүжигчин Жон Траволта (John Travolta) нар 1982 онд нөхөрлөлийн холбоогоо бататгаж, дурсгал болгож энэхүү зургийг авахуулсан гэдэг. 

10

Чин зоригт хувьсгалч Че Гевара (Che Guevara) 1960 онд Шанхай мужын хүүхдийн цэцэрлэгт нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлжээ. 

11

Италийн нэрт хөгжимчин, жүжигчин Адриано Челентано (Adriano Celentano) 1955 онд бяцхан хүүхдийн унадаг дугуйг хөлөглөн алсыг зорихоор шийджээ. Түүний гаргасан царай хүн бүхний харцыг эрхгүй татаж, инээд бэлэглэнэ. 

12

1918 он. Нэгэн офицер хоёр бялзуухай тогтсон тамхийг зууж харагдана. 

13

Амьтны хүрээлэнгийн харгалзагч усны саваар оцон шувуунуудыг шүршиж байна. 

14

Нэрт кино найруулагч Альфред Хичкок (Alfred Hitchcock), хөгжимчин Ринго Старр (Ringo Starr)-ийг дуурайж дүрд хувирч байгаа аж. 

15

1959 он. Калифорни мужын Морага хотын " St. Mary"-ийн коллежийн 22 оюутан утасны бүхээгт орж, амжилт тогтоохыг оролдож байна. 

16

Зөвлөлт Холбоот улсын Коммунист намын удирдагч Леонид Брежнев 1974 онд Пепси-Кола компанийн үйлдвэрээр зочилж буй нь харагдана. 

17

Гайхалтай авьяас чадвар цогцолсон зураач Пабло Пикассо (Pablo Picasso) нь далайчин "Popeye" болон хувирчээ. 

18

Анастасиа (Anastasia) гүнжид тамхи татуулж буй ХОУ-ын II Цар Николас (Tsar Nicholas), 1916 он.
 

19

II Элизабет (Elizabeth) хатан хаан хунтайж Чарльз (Charles) болон Аннэ (Anne) гүнж нарын хамт, 1957 он.
 

20

Дэлхийн алдарт "The Simpsons" цувралын зохиогчид завгүй ажиллаж байна, 1992 он.

21

Парис хотноо ирж буй Жон Леннон (John Lennon) болон Салвадор Дали (Salvador Dali) нар, 1969 он.

22

Мэрилин Монро (Marilyn Monroe) этгээд харагдуулдаг толинд өөрийгөө харж байгаа нь, 1950 он.
 

23

Тэжээвэр матар дагуулан явж буй хатагтай, 1950 он.

24

Сидней (Sydney) дэхь мод хагалагчдын тэмцээн, 1957 он.

25

Нью-Йорк хотын гудмаар зам хөндлөн гарч буй муур, 1925 он.

26

Шинээр үйлдвэрлэн гаргасан уруулын будгийн туршилт, 1950 он.

27

"The Beatles" хамтлагийн дуучин Пол МакКартни (Paul McCartney), 1968 он.
 

28

Грант Вүүд (Grant Wood)-ийн зурсан зурагны эзэд бодит амьдрал дээр, 1930 он.

29

Оройн хоолноосоо муурандаа өгч буй алдарт зохиолч Эрнест Хэмингуэй (Ernest Hemingway)...

30

Зүүн талаас Хенри Форд (Henry Ford), Томас Эдисон (Thomas Edison) болон АНУ-ын 29 дэх ерөнхийлөгч Уоррен Ж.Хардинг (Warren G.Harding), бизнесмен Харви Файрстоун (Harvey Firestone), 1921 он.

31

Тоглолтын үеэр тайзны ард сэтгэл санаагаар унасан алдарт дуучин Элвис Прессли (Elvis Pressley), 1956 он.

32

Амиа хорлох гэж буй залуутай ярилцаж буй боксын агуу тамирчин Мухаммад Али (Muhammad Ali)...

33

Дэлхийн II дайны үед нэг ч үнээгүй больсон тул үлдсэн ганц бухаа үнээ шиг харагдуулахын тулд цагаан өнгөөр будаж буй галзуурсан тариаланч бүсгүй, 1939 он.

34

Ирээдүйн АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Фрэнклин Д.Рузвельт (Franklin D.Roosevelt) үеэлийн хамт, 1910 он.

35

Анхныхаа хүүхдийг өлгийдөн авах гэж буй Диана гүнж, 1982 он.

73
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()