Онгоцны үйлчлэгчид биднээс юу нуудаг вэ?

Цэлгэр хөх тэнгэрээр салхи татуулан нисэх онгоцны цонхоор эх газар дээрх улс, хотууд өчүүхэн харагдах бөгөөд хөлгүй цэнхэр далай цэлийн харагдах нь үнэхээр сайхан. Нисэх онгоц гэж хүн төрөлхтний зохион бүтээсэн техник, технологийн гайхалтай бүтээл гэлтэй. Гэвч бид нисэх онгоцны тухай тийм ч сайн мэддэггүйгээр барахгүй онгоцны үйлчлэгчид биднээс багагүй зүйлсийг нуудаг байна. Тэгвэл тэд чухам юуг зорчигчдоос нуудаг юм бол? Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Онгоцны үйлчлэгчид биднээс юу нуудаг вэ?

1 Цэвэршүүлсэн эсэх нь тодорхойгүй ус

Ус бол амьдралыг тэтгэгч чандмана эрдэнэ гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хаана ч, хэдийд ч усны хэрэгцээ хүнд байсаар байдаг нь эрүүл мэнд, бие организмд асар их эерэг нөлөө үзүүлдэгтэй холбоотой бөгөөд тэр ч үүднээсээ үүлсийн дээгүүр нисэх онгоцны үйлчлэгчдийн зорчигчдод олгох хүнсний бүтээгдэхүүний тоонд зүй ёсоор багтдаг аж. Гэвч зарим тохиолдолд усыг цэвэршүүлэлгүй зорчигчдод үйлчлэх нь бий. Харин бидний хувьд цэвэршүүлсэн эсэхийг нь ч мэдэлгүй кофе эсвэл хандласан цай уудаг байна.

Цэвэршүүлсэн эсэх нь тодорхойгүй ус

2 Бүдэг гэрэлний зориулалт

Онгоцны танхимд бүдэг асах гэрэл нь таныг аялах зуураа дуг хийгээд авах боломжийг олгож байгаа гэж боддог бол энэ нь эндүүрэл ажээ. Харин уг бүдэг асах гэрэл нь ямар нэгэн осол аваар болох үед зорчигчдыг аюулгүй байдлаа хамгаалахад хугацаа хожих, эргэн тойронд юу болж буйг харж, арга хэмжээ авах зориулалттай байдаг байна. Хэрвээ харанхуй байвал хэнд ч, юу ч харагдахгүй нь ойлгомжтой билээ. Тэгэхээр нисэх онгоцны үйлчлэгчид байнгын бэлэн байдалд ажилладаг ажээ.

Бүдэг гэрэлний зориулалт

3 Гаднаас нь онгойлгож болох 00-ын өрөө

Урьдчилан таамаглаж, мэдэж болзошгүй зүйлсийн нэг бол яаралтай ариун цэврийн өрөө орох шаардлага гарах үе байдаг билээ. Харин ариун цэврийн өрөөг гаднаас нь хэн нэгэн онгойлгох боломжтой байдаг талаар та өмнө нь сонсож байсан уу? Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, нисэх онгоцны 00-ын өрөөг гаднаас нь онгойлгох боломжтой байдаг аж. Гэвч үүнийг хэр баргийн зорчигчид мэддэггүй бөгөөд гагцхүү онгоцны ажилчид гэнэтийн аюул, осол аваар гарах үед аюулгүй байдлыг сахих үүднээс 00-ын өрөөнд хүн байгаа эсэхээс үл хамаарч, хаалгыг нь онгойлгож, шалгадаг байна.

Гаднаас нь онгойлгож болох 00-ын өрөө

4 Цайны мөнгөний хүч

Магтаалд дургүй хүн байдаггүйиэй ижил мөнгөнд дургүй хүн гэж хаана байх вэ?. Хэрвээ та онгоцны ажилчдад бага зэрэг цайны мөнгө өгөх юм бол тэд таны төлөө юуг ч хийхэд бэлэн байх бөгөөд бусад зорчигчидтой харьцуулахад танд арай илүү ач холбогдол өгч харьцаж буй нь тэдний үйлдлээс шууд харагдах болно. Энэ нь ч угаасаа хаана ч байдаг бичигдээгүй хууль гэлтэй. 

Цайны мөнгөний хүч

5 Онгоцны нисгэгчид нислэгийн үеэр дуг хийх

Онгоцны нисгэгчийн ажил мэргэжил гэдэг хамгийн өндөр шалгуур тавигддагаас гадна олон жилийн хичээл, сургалт явуулж байж, нисгэгчдийг бэлтгэдэг байна. Харьцангуй дадлага туршлага, мэдлэг чадвартай нисгэгчид нислэгийг үйлддэг аж. Гэвч нислэгийг эхэлснээс дуусах хүртэл буюу өөрөөр хэлбэл онгоц хөөрөөд, газардах хүртэлх хугацаанд нисгэгчдийг онгоцыг жолоодсоор ирдэг гэж бодож байгаа бол танд үгүй гэж хэлэх хэрэгтэй болох нь. Учир нь нисгэгчид олон цагийн нислэгийн үеэр онгоцыг автомат удирдлага дээр тавьж, хэдэн хором дуг хийгээд авдаг гэнэ шүү. Хэрэгтэй мэдээллийг холбоогоор зорчигчдод дуулгахаас биш, нисгэгч унтлаа гэж хэлэхгүй нь ойлгомжтой биз ээ.

Онгоцны нисгэгчид нислэгийн үеэр дуг хийх

6 Хүнсний бүтээгдэхүүний өөрчлөлт

Хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа хийжүүлсэн ундаа хэт өндөрт гарах үедээ агаар дахь даралтаас үүдэж, тодорхой хэмжээгээр өөрчлөлтөнд ордог аж. Тиймээс хийжүүлсэн ундаа нисэх онгоцонд хэрэглэх нь тийм ч таатай үр дүнг авчрахгүй болов уу. Хэдийгээр нүүрс ус, сахарын агууламжгүй бүтээгдэхүүн байсан ч гэсэн хэрэглэсний хэрэггүй ажээ. Харин онгоцны үйлчлэгчид энэ тухай төдийлөн анхаардаггүй бөгөөд зорчигчийн захиалгыг үг дуугүй авчирдаг байна.

Хүнсний бүтээгдэхүүний өөрчлөлт

7 Зориулалтын ширээний ариун цэвэр

Хоол, цай унд уух зориулалтаар байршуулсан ширээг ашигладаг л биздээ? Гэвч энэ жижиг ширээг хэр сайн ариутгаж, цэвэрлэдэг бол гэж өмнө нь та бодож байсан уу? Тэгвэл одооноос бодож, эхлэх хэрэгтэй бөгөөд төрөл бүрийн хоол хүнсний үлдэгдэл энэ ширээн дээр үлддэг учраас цэвэрлэж, ариутгаагүй үед элдэв нян бактери таны хоолоор дамжиж, бие организмд тань сөргөөр нөлөөлөх аюултай байдаг байна. 

Зориулалтын ширээний ариун цэвэр

8 Дэр болон хучлагны ариун цэвэр

Нислэгийн үеэр таныг дуг хийж, хэсэг хугацаанд амраах үүднээс онгоцны үйлчлэгч танд дэр болон нөмрөх даавуу авчирч өгөх болно. Харин таныг хэрэглэхээс өмнө эдгээр хэрэгслийг ямар харшил, өвчин зовлонтой, юу хийдэг хүн хэрэглэсэн, хамгийн сүүлд хэзээ ариутгаж, цэвэрлэсэн эсэхийг мэдэх боломжгүй шүү дээ. Зарим тохиолдолд сайтар ариутгаагүйгээс болж, янз бүрийн өвчин тусах магадлалтай байдаг. 

Дэр болон хучлагны ариун цэвэр

9 Чихэвчний асуудал

Олон цагаар үргэлжлэх нислэгийн үеэр чихэвч ашиглан кино үзэх, дуу, хөгжим сонсох боломжтой байдаг билээ. Гэвч онгоцны ажилчдын санал болгож буй чихэвчийг дээр дурдсанчлан таны өмнө өч төчнөөн хүн хэрэглэсэн гээд боддоо? Мэдээж хэрэг онгоцны ажилчид танд энэ талаар сануулж хэлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс эрүүл мэндээ бодож, биедээ өөрийнхөө чихэвчийг авч явж байгаарай.

Чихэвчний асуудал

10 Халуун хоол

Онгоцоор зорчихдоо болж өгвөл халуун хоол идэхгүй байхыг танд зөвлөж байна. Учир нь онгоцны ажилчид халуун гэж хэлж буй хоолоо богино долгионы зууханд хийж, халаадаг учраас зорчигчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг ажээ. Түүгээр барахгүй богино долгионы зуухаа цэвэрлэж, ариутгаагүйгээс болж, төрөл бүрийн нян бактери үржих үндэс болж өгдөг байна.

Халуун хоол

11 Бүдүүлэг харилцаанд хариу барих

Нислэг эхлэхийн өмнө бүх зорчигчид ачаа тээш болон бичиг баримтаа шалгуулан онгоц руу нэвтэрдэг билээ. Зарим тохиолдолд стресстсэн, уур бухимдал нь хүрсэн зорчигчид онгоцны ажилчидтай ёс бус харьцаж, бүдүүлэг аашлах нь бий. Тэд хэрэглэгч бол хаан гэж үзэж, дур зоргоороо аашилж буй нь энэ бөгөөд харин тухайн агшинд онгоцны ямар ч ажилтан таны өөдөөс хариу болгож ямар нэгэн ааш авир гаргахгүй бөгөөд "Уучлаарай. Та түр хүлээнэ үү" гэхээс өөр юу ч хэлдэггүй байна. Ингэж байгаагийн шалтгаан нь тэд таниар доромжлуулж, элдвээр хэлүүлснийхээ хариуг онгоцон дотор орж байгаад авах гэж буйтай холбоотой аж. Яаж авдаг вэ гэж үү? Тэдний танд үзүүлж буй үйлчилгээнээс шууд л харагдах болно.

Бүдүүлэг харилцаанд хариу барих

12 Амьсгалах төхөөрөмж

Амьсгалын замаар олон төрлийн өвчин тусах боломжтой байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа болов уу. Нисэх онгоцон дотор гэнэтийн осол аваараас үүдэж, агааргүй болох нөхцөлд амьсгалах төхөөрөмжийг хэрэглэдэг билээ. Гэвч энэ нь өнөөх л ариутгалын асуудалтай байх магадлалтай байдаг юмсанж. Тэр бүр осол аваар гараад байдаггүй учраас цэвэрлэж, ариутгаагүй байх нь бий. Түүнээс гадна төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ажиллах горим зэргийг сайтар шалгаагүйгээс үүдэж, хүний амь нас эрсдэх аюултай байдаг байна. 

Амьсгалах төхөөрөмж

13 Онгоцны ажилчид гэрээсээ хоол авчирдаг

Нисэх онгоцноос өгч буй хоол хүнс нь ихэвчлэн хадгалах горим зөрчсөн, хугацаа нь дууссан, чанаргүй хоол хүнс байх бөгөөд онгоцны ажилчид хоолоо гэрээсээ авчирч иддэг нь үүнийг гэрчлэх биз ээ. Тиймээс та ч гэсэн онгоцны хоолыг идэхээс илүүтэйгээр гэрээсээ хоол хийгээд авчирч, идэх нь таны эрүүл мэндэд ач тустай байх нь ээ. 

Онгоцны ажилчид гэрээсээ хоол авчирдаг

14 Нисгэгчийн хоол

Онгоцны нисгэгчдийн хоол таны идэж буй хоолноос өөр байдаг тухай та өмнө нь сонсож байсан уу? Харьцангуй хэмжээ багатай, эрүүл хоолыг нисгэгчдэд өгдөг бөгөөд энэ нь тэдний гэдэс дотор эвгүйрэх, суулгах, биеийн байдал муудах зэргээс урьдчилан сэргийлж байдагтай холбоотой ажээ. Учир нь тэд л зорчигчдын амь насыг хариуцаж буй хүмүүс шүү дээ. 

Нисгэгчийн хоол

15 Утас унтраалгаж буй шалтгаан

Хэт өндөрт нисэх болон байгал цаг уураас хамаарч онгоцны ажилчдаас "Та утсаа унтраана уу" хэмээн зорчигчдод хандан хэлдэг билээ. Энэ нь аюулгүй байдлын улмаас зайлшгүй хийх шаардлагатай зүйл мэт боловч, яг үнэндээ хүн бүр утсаа хэрэглэвэл чимээ шуугиан их гарч, нислэгийн багийнханд ажил үүргээ гүйцэтгэхэд саад, төвөг учруулна гэж үздэгтэй холбоотой ажээ.

Утас унтраалгаж буй шалтгаан

52
таалагдаж байна

65
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()