Охид хэрхэн шоуддаг вэ?

Залууу хүн бүр цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхээр шөнийн цэнгээний газрыг зорьж, нэг ёсондоо шоуддаг. Хэрэв гадуур зугаалах давтамж нь хэрээс хэтрээд явчихгүй л бол үүнийг буруутгаад байх зүйлгүй аж. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь хоорондоо харилцан адилгүй байдлаар хөгжилддөг бөгөөд өнөөдөр та бүхэндээ онцгойлон охид бүсгүйчүүд хэрхэн шоуддаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Охид хэрхэн шоуддаг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Төлөвлөх

Тэд хэзээ ч тэр дороо бэлэн болоод шууд шоудахаар гардаггүй. Юу өмсөх билээ, улаан даашинзаа угаасан билүү, маргааш эрт ажилтай билүү, мөнгө яах билээ гэхчлэн элдэв зүйлсийн талаар бодсоны эцэст шийдвэр гаргана. Хамгийн гол нь тэдний сэтгэл санааны байдлаас бүх зүйл хамаарах аж. Охид фэйсбүүкээр найзуудтайгаа холбогдож, оройн төлөвлөгөөгөө гаргадаг бөгөөд бүх зүйлс тодорхой болсон цагт л бэлтгэлээ хийдэг юм.

Төлөвлөх

2 Найзуудтайгаа бэлтгэнэ

Тэд ихэвчлэн найзуудтайгаа хамтдаа нүүрээ будаж, юу өмсөхөө шийддэг. Нэг нэгэндээ зөвлөгөө өгч, хувцас, цүнх, гоёл чимэглэл гэхлэн бүх зүйлс дээр санал бодлоо солилцож, хамтдаа бүхнийг шийдвэрлэдэг билээ. Ийнхүү бэлтгэх гэж багагүй хугацааг өнгөрүүлж, ерөнхийдөө бэлэн болно.

Найзуудтайгаа бэлтгэнэ

3 "Сэлфи" буюу "Өөрөг"

Охид бэлэн болж гэрээсээ гарахаас өмнө заавал хамтдаа зургаа авахуулж, хөгжилдөнө. Энэ нь тэдний хийх зүйлсийн жагсаалтанд багтдаг юм шүү. Бүх зүйлс нь төгс байгаа дээрээ л зургаа авахуулж, утсандаа хадгалж авахгүй бол согтууруулах ундаа хэрэглэсний дараа тэд ямар ч болж хувирч мэднэ. Тэдэнд хамтдаа зургаа авахуулахад багагүй хугацаа шаардагдаж, цаг улам явсаар л байдаг юм. 

"Сэлфи" буюу "Өөрөг"

4 Бие халаалт

Охид шөнийн цэнгээний газрыг зорихоос өмнө бага зэрэг согтууруулах ундаа, дарс зэргийг ууж, халаалт авдаг. Ингэснээр тэд эрч хүч дүүрэн гарч явахаас гадна мөнгөө хэмнэж буй хэрэг болно. Учир нь шөнийн цэнгээний газарт согтууруулах ундаа, уух зүйлс илүү үнэтэй байдаг тул гэртээ багахан дарс ууж, халаалт авч гарах нь санхүүгийн тал дээр ашигтай байдаг юм.

Бие халаалт

5 Эхний хундага

Охидын хувьд эхний хундага тун ч хэцүү ордог. Тэд зөөлөн төрлийн, "алкохол" багатай уух зүйлийг сонгож, эхний хундагаа ууна. Энэ нь тэдний хувьд яг л орчлон хорвоогийн хамгийн муухай зүйл мэт санагдаж, урвайж, ярвайсны эцэст хоолой давуулдаг билээ. Ингэснээр эхний хундага өндөрлөж дараагийн үе шат руу шилжинэ.

Эхний хундага

6 Бүжгийн тайзнаа

Эхний хэдэн хундагны дараа охид ерөнхийдөө халж, согтож эхэлдэг тул эрх чөлөөг мэдэрч бүжгийн тайзыг эзэгнэж эхэлнэ. Мэдээж энэ нь тэдэнд аз жаргал, баяр хөөрийг бэлэглэж, хамгийн тухтай чөлөөтэй байх нөхцлийг бүрдүүлж өгдөг билээ. Өөрийгөө бүрэн утгаар нь чөлөөлж, баяр хөөрийг мэдрэх нь охидын шөнийн цэнгээний газрыг зорьдог гол шалтгаан нь юм. 

Бүжгийн тайзнаа

7 Найзуудтайгаа угаалгын өрөө орно

Бүжгийн тайзыг эзэгнэж, халууцсан охид угаалгын өрөө орж, будгаа сэргээж, тэнд байсан сайхан залуусын тухай аминчхан яриа өрнүүлдэг байна. Тэд угаалгын өрнөөд дор хаяж хагас цаг болох бөгөөд тэнд болсон элдэв зүйлс, өдсөн залуусын тухай ярилцаж, хэт согтсон найзыгаа сэргээх гэж оролдсоор цагийг барна. 

Найзуудтайгаа угаалгын өрөө орно

8 Шинэ найз

Угаалгын өрөө бол тэдний хувьд хамгийн тухтай газар байдаг. Охид тэнд шинэ найзтай болж, нөхөрлөлөө бататгаж, нэг ёсондоо хамтдаа бүхнийг хийж болох нууц өрөө юм. Эмэгтэй хүн бүр цэнгээний газрын угаалгын өрөөнд шинэ найзтай болж бүхнээ ярьдаг. Мөн тэд угаалгын өрөөнөөс амьдралынхаа турш хэзээ ч хагацаж салшгүй чин үнэнч найзуудаа олох нь ч бий. 

Шинэ найз

9 Хөгжилдөх

Ууж идэн, бүжиглэж, согтсон бол одоо бүсгүйн суудалдаа суух цаг болсныг илтгэнэ. Найз охидууд хамтдаа ширээндээ сууж, элдэв зүйлсийн талаар ярилцаж хэсэг хугацааг өнгөрүүлнэ. Ихэвчлэн өөрсдийн асуудал, өнгөрсөн хайр дурлал зэргийг ярьж, нус нулимстайгаа холилдох нь энүүхэнд байдаг.

Хөгжилдөх

10 Зургаа авахуулна

Халамцуу охид хамтдаа суун ярилцаж байхдаа хэд хэдэн удаа зургаа авахуулан, хөгжилтэй мөчөө утсандаа буулгадаг юм. Харин тэдний дарсан зурагнууд маргааш нь хөөр баяр, инээдэм бэлэглэх элэгний эм болох нь бий. 

Зургаа авахуулна

11 Залуус өднө

Сайхан бүсгүйчүүдийг залуус зүгээр явуулна гэж үгүй. Бүжгийн талбайд найган бүжиглэх охидыг залуус хоргоож, яриа өдөх бөгөөд зарим нь тэндээс хайр сэтгэлийг асаах бол зарим нь хэдэн хормын зугааг бодож гэмгүй яриа өрнүүлээд л салж одно. Мэдээж бүсгүйг залуус өдөхөд тун таатай байх төдийгүй өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, тухайн үдшийг улам сайхан болгодог. 

Залуус өднө

12 Согтоно

Охидын өмссөн өндөр өсгийт хөлийг нь өвтгөж, тэнцвэрээ олоход ч бэрх болгоно. Учир нь тэд хэдийн согтчихсон бөгөөд сүүлийн шатандаа орчихсон яваа аж. Тэд юу болж байгааг ч анзаарах сөхөөгүй болон согтууруулах ундааг ус мэт л залгилна. Энэ нь тэднийг гэртээ харих цаг болсныг мэдэгдэх төдийгүй охид гарах тийшээ хандаж, цүнх, гадуур хувцас зэргээ хайж багагүй хугацааг өнгөрүүлнэ.

Согтоно

13 Гэртээ харина

Тэдний хөгжилтэй үдэш өндөрлөж, гэрийн зүг хөдөлнө. Гэртээ ирээд охид гал тогоогоор зочилж идэж болох бүхнийг гаргаж ирээд нэг нэгнийхээ гаргасан инээдтэй үйлдэл зэргийг ярилцаж үүрийн гэгээтэй уралдаж ор ор руу гүйлдэх аж.

Гэртээ харина

14 Унтана

Үдшийг хөгжилтэй өнгөрүүлсэн охид үүрийн гэгээнээр орондоо орж бөх гэгч нь унтана. Хажууд нь атомын бөмбөг дэлбэрсэн ч үл сэрэх тэд гүн нойрондоо автаж, гэгээн өглөөтэй золгодог.

Унтана

15 Шарталт

Харин тэдний сайхан өглөө шарталт дунд эхэлнэ. Мэдээж шартахыг хүсэх хүн гэж үгүй бөгөөд дотор эвгүйрхэж, толгой өвдөж, босох ч тэнхэлгүй боловч шартсан найзыгаа шоолж, бага ч атугай сэргээд авна гээч...

Шарталт

47
таалагдаж байна

26
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()