Үсээ төрөлхийн хөвсгөр долгионтой болгох 10 арга

Сүүлийн үед охид бүсгүйчүүд үсээ төрөлхийн хөвсгөр, долгионтой болгохыг зорих болсон. Учир нь ингэснээр наснаасаа илүү овор багатай, үзэсгэлэнтэй, илүү натурал харагддаг билээ. Иймд та бүхэндээ үсээ төрөлхийн мэт хөвсөр долгионтой болгох 10 аргыг танилцуулж байна. 

Үсээ төрөлхийн хөвсгөр долгионтой болгох 10 арга
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Өнгөөр уусгаж будах

Зөвхөн үсээ тайрч, засуулаад зогсохгүй, уусгалттай өнгөөр будуулснаар та илүү үзэсгэлэнтэй харагдах болно.

Өнгөөр уусгаж будах

2 Үсээ зөв угаах

Мэдээж үсний эрүүл ахуй, хөвсгөр байдал нь угаалтаас ихээхэн хамаардаг. Тиймээс та үсээ мушгиж, таталгүй базаж, угаагаарай.

Үсээ зөв угаах

3 Үсээ богиносгох

Хэрвээ та үсээ долгионтой хөвсгөр болгомоор байвал үснийхээ уртаас хасуулаарай. Учир нь урт үсийг ороохоос нааш долгион ордоггүй сул талтай.

Үсээ богиносгох

4 Үснийхээ стилийг өөрчлөх

Нэгэн хэвийн уйтгартай засалтаас илүүтэй, замбараагүй, өвөрмөц засалтыг сонгоод үзээрэй. Мөн чёлк болон тайралт, шатлалтай үс илүүтэй хэлбэр сайн суудаг.

Үснийхээ стилийг өөрчлөх

5 Хими хийлгэх

Үсээ угааж, тайруулаад таны хүссэн үр дүнд хүргэхгүй шүү дээ. Тиймээс ч сүүлийн үед охид бүсгүйчүүд, химийн аргаар үсээ буржийлгах болсон билээ.

Хими хийлгэх

6 Хэт их хэлбэржүүлэгч хэрэглэхээс зайлсхий

Хэт их хөөс хэлбэржүүлэгч нь эсрэгээрээ таны үсийг шалчгар, хэлбэргүй болгодог сул талтай.

Хэт их хэлбэржүүлэгч хэрэглэхээс зайлсхий

7 Угаа босгож үсээ янзлах

Үргэлж задгай тавих бус, боох үедээ угийг нь  сайтар босгож, хөвсгөр өтгөн мэт харагдуулж болдог. Тиймээс та ч гэсэн туршаад үзээрэй.

Угаа босгож үсээ янзлах

8 Хуурай шампунь

Ажил ихтэй үсээ угааж амжихгүй, тослогтож хэлбэрээ алдсан бол хуурай шампунийг санал болгож байна. Таны үс хормын дотор өнгө орох болно.

Хуурай шампунь

9 Үсээ сэнсдэх

Үсээ сэнсдэхдээ зурагт үзүүлсэн байрлалаас доороос нь дээшээ чиглэлтэй сэнствэл үс тань хөвсгөр болж, уг нь сайтар босож өгдөг.

Үсээ сэнсдэх

10 Үсний хуваалтыг өөрчлөх

Дундуур хуваалттай үс нь таны үсийг шалчгар, хэлбэргүй харагдуулж байвал, хажуу тийш чиглэл рүү самнаад үзээрэй.

Үсний хуваалтыг өөрчлөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()