Гадилны хальсийг хэрхэн ашиглах вэ?

Ямар ч хэрэггүй гэж бодсон гадилны хальсийг ч ахуйн хэрэглээндээ ашиглаж болох юм байна шүү. Тиймээс дараагийн удаа гадилны хальсаа хаяхаас өмнө дараах зөвлөгөөнүүдийг заавал уншаарай.

Гадилны хальсийг хэрхэн ашиглах вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Шүд цайруулах

Шүдээ угаасныхаа дараа гадилны хальсны зөөлөн хэсгээр шүдээ хоёр минут орчим үрээрэй. Хальс нь кали, кальци, магни, марганц, фосфороор баялаг бөгөөд энэ нь шүдийг цайруулахад сайнаар нөлөөлнө. Дараа нь үлдэгдэл хальсийг арилгахын тулд шүдээ дахин угаагаарай. Ийнхүү өдөрт 1-2 удаа гадилны хальсаар шүдээ цэвэрлэхэд таны шүд цайрах болно. 

Шүд цайруулах

2 Мөнгөн эдлэл өнгөлөх

Гадилны хальсийг мөнгөн эдлэл өнгөлөхөд ашиглаж болно. Хальсаа машиндаад ус нэмж шүдний оо мэт болгоно. Дараа нь зөөлөн давуундаа шингээж, өнгөө алдсан мөнгөн эдлэлээ арчиж цэвэрлэнэ. Өнгөлж дуусгаад цэвэр усаар зайлахад л хангалттай. 

Мөнгөн эдлэл өнгөлөх

3 Гутал өнгөлөх

Арьсан гутлыг гадилны хальсаар өнгөлөхөд гялалзсан өнгөтэй болно. Гутлаа арчаад дээрээс нь хуурай даавуу эсвэл цаасан даавуугаар арчина. 

Гутал өнгөлөх

4 Зурагдсан CD эсвэл DVD-г өнгөлөх

Бага зэргийн зурагдсан CD эсвэл DVD-г гадилаар үрснээр арилгаж болно. Хоёр минутын турш гадилаар арчаад дараа нь зөөлөн даавуугаар арчиж цэвэрлэнэ. 

Зурагдсан CD эсвэл DVD-г өнгөлөх

5 Өргөс авах

Гадилны хальсийг өргөсөн дээрээ тавиад дараа нь 24 цагийн турш шархны лент наана. Хальсны ферментүүд өргөсийг нааш нь татаж гаргахад хялбар болгодог. 

Өргөс авах

6 Түлэгдэл, амьтанд хатгуулах зэргийг эдгээх

 

Наранд түлэгдэх, амьтанд хатгуулсан тохиолдолд гадилны хальс тавьснаар өвдөлт намдаж, хурдан эдгэх болно. Үүнээс гадна үрэвсэхээс сэргийлнэ. Өдөрт нэг удаа ийнхүү хальсийг тавихад таны шарх, түлэгдэл гэх мэт зүйл хурдан эдгэрнэ. 

Түлэгдэл, амьтанд хатгуулах зэргийг эдгээх

7 Үү, ургацаг арилгах

Дотор талаар нь үү эсвэл ургацаган дээр тавиад 24 цагийн турш бооно. Өдөр бүр энэ аргыг хэрэглэснээр сарын дотор таны үү арилах болно. 

Үү, ургацаг арилгах

8 Хайрст үлд болон батга арилгах

Хальсны зөөлөн хэсгээр арчсанаар хуурайшилт болон өвчин намдах болно. Хэд хоногийн дараа үр дүн нь ажиглагдана. 

Хайрст үлд болон батга арилгах

9 Арьсийг толигор болгох

Зүгээр л өдөрт нэг удаа хальсаар нь нүүрээ арчихад л таны нүүрний өнгө сэргэж, арьс тань эрүүл байх болно. 

Арьсийг толигор болгох

10 Бордоо болгон ашиглах

Гадилны хальсанд агуулагдах макроэлемэнтүүд нь ургамлыг сайн ургахад нөлөөлнө. Гадилны хальсийг хатаагаад дараа нь ургамлынхаа шороотой холих хэрэгтэй. Харин хүлэмжинд ашиглахдаа шууд ургамлынхаа эргэн тойронд тавиад шороогоор булах хэрэгтэй. Энэ нь ургалтыг хурдасгадаг байна. 

Бордоо болгон ашиглах

11 Ургамлын өтний эсрэг

Хатаасан гадилны хальсийг ургамлынхаа эргэн тойронд тавиад шороогоор булах хэрэгтэй.

Ургамлын өтний эсрэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()