Бүх цаг үеийн хамгийн харгис дайчид

Эзэн хаан, улс, эх орнынхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, эр зориг, хүч чадлаараа харийн дайснуудтай тэмцэж байсан баатар эрс үеийн үед байсаар иржээ. Тэдний сэлэм, жадны үзүүр хурц, хуяг дуулга нь бат бөх байж, дайн тулаанд амь биеэ үл хайрлан тулалддаг байв. Тэднийг түүхэн дэх хамгийн харгис дайчид байсан хэмээн бичиж үлдээжээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Бүх цаг үеийн хамгийн харгис дайчид
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 Спартачууд

Спартачуудын цусанд эр зориг, тэсвэр тэвчээр урсаж байдаг гэх яриа хүртэл байх бөгөөд энэ ч үүднээсээ дайн тулаанд өсвөр насны хүүхдүүд хүртэл явж, эх орнынхоо төлөө тулалддаг байжээ. Тэдний баатар эр зоригийг харуулсан "300" гэх нэртэй кино хүртэл байдгийг бид бүхэн сайн мэдэх билээ. Баатар эрчүүд нь 60 нас хүртлээ тулалддаг байсан бөгөөд дайн тулааны үеэр амь насаа алдах нь тэдний хувьд нэр төрийн хэрэг байв. Төмөр гангаар хийсэн бамбай болон урт жад нь Спартачуудын гол зэвсэг байсан юм. 

Спартачууд

9 Маоричууд

Маоричууд нь Шинэ Зеланд улсын уугуул иргэд бөгөөд XVIII зууныг хүртэлх хугацаанд оршин тогтнохдоо нутаг дэвсгэрт нь халдсан гадны этгээдийг ямар ч өршөөлгүй хяддаг байжээ. Дайснуудын гэнэтийн дайралтнаас сэргийлж, өдөр шөнөгүй бэлтгэдэг байсан Маоричууд 1809 онд Европын хэд хэдэн хөлөг онгоцуудыг сөнөөж, тэнд байсан 66 хүний амийг хөнөөсөн байдаг ажээ. Зүгээр ч нэг амь насыг нь хөнөөгөөгүй бөгөөд үхэгсдийн махаар хооллосон гэх яриа хүртэл байдаг юмсанж. 

Маоричууд

8 Викингчүүд

Баатарлаг эр зоригоороо гайхагдаж, дэлхийн түүхэнд өөрсдийн нэрээ тодоор бичиж, үлдээсэн Викингчүүд нь Германий хойд хэсгээр VII-XI зууны хооронд нутаглаж байсан ард түмэн юм. Европ Азийг холбосон худалдаа арилжаа хийж, Европт улам хүчирхэгжиж байсан тэднийг дайн тулаанд ялах улс орон тухайн үед тун ховор байсан гэдэг.  Сүх, сэлэм, нум сум зураг нь тэдний гол зэвсэг байжээ. Дайн, тулааны дараа хүчирхэг Викингчүүдийн туг мандаж, дайснуудынх нь цогцос уул шиг овоордог байв.

Викингчүүд

7 Апачэ

Эртний Команчэ (Comanche) овгийн дайчид болох Апачэнуудыг сум агссан индианчууд гэж хэлж болох бөгөөд тэд одоогийн Шинэ Мексик, Колорадогоос Канзас, Оклахома хүртэлх газар нутагт амьдардаг байжээ. Өөрөөр тэднийг "Америкийн нинжанууд" хэмээн нэрлэдэг байв. Яс болон чулуугаар зэр зэвсэг хийж, дайн тулаанд ашигладаг байсан бөгөөд дайсныхаа хоолойг хэрчиж, тархин дундуур нь сүхээр тас цохидог байсан аж. 

Апачэ

6 Гладиаторууд

Ромын эзэнт гүрний олон жилийн турш Европт ноёлсон шалтгаан нь тэдний агуу гладиаторуудтай салшгүй холбоотой юм. Испани, Франц, Англи, Грек зэрэг тухайн үеийн Ромын эзэнт гүрэнтэй зэрэгцэн оршиж байсан хүчирхэг улс гүрнүүд бүгдээрээ тэдний өмнө хүчин мөхөстөж байв. Тэд дайнд ялагдсан улсын ард иргэдийг боол болгож, заримыг нь кинон дээр гардаг шиг гладиаторуудын эсрэг тулалдуулдаг байжээ. Түүгээр зогсохгүй Ромын эзэнт гүрнийг Неро (Nero) болон Калигула (Caligula) зэрэг харгис, хэрцгий хаадууд удирдаж байх үед гэм зэмгүй ард иргэдийг үй олноор нь хөнөөж байсан тухай баримтууд байдаг байна.

Гладиаторууд

5 Нацист Герман

Дэлхийн I, II дайнуудыг эхлүүлж, хүн төрөлхтөнд асар их гарз хохирол авчирсан Нацист Германий агуу их удирдагч Гитлерийн тухай мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Газар нутгаа томруулж, дэлхий нийтэд эрхшээлээ тогтоохыг хүссэн тэрээр ялалт байгуулахын тулд хамгийн шилдэг цэрэг арми, зэр зэвсгийг ашиглаж байсан юм. Тэднийг замдаа тааралдсан хот, тосгодын ард иргэдийг үй олноор нь хөнөөж, эмс, охидыг нь хүчирхийлж байсан гэдэг. Хэдийгээр хүчирхэг армийг бий болгосон ч, Нацист Германиуд ялагдал хүлээсэн билээ. 

Нацист Герман

4 Монголчууд

XIII-XIV зууны үед дэлхийн талыг эзлэж, ертөнцийн сонорт Монгол хэмээн цуурайтуулж, зүрхэн хэсэгт нь улсынхаа далбааг мандуулсан бидний өвөг дээдэс үнэхээр омог бардам, дайчин эрс байснаар нь бид бүхэн бахархаад ханашгүй билээ. Харин гаднынхны хувьд Монголчуудыг харьцангуй зэрлэг, балмад, харгис хэрцгий ард түмэн байсан хэмээн үздэг байна. Тухайлбал Чингис хааны Татаруудыг хороохдоо гаргаж байсан "Тэрэгний дугуйнаас өндөр хэний ч болов толгойг ав" хэмээх зарлиг, багадаа  эх ондоотой ах болох Бэгтэрийг харваж алсан явдал болон замдаа тааралдах ямар ч дайсныг тооноос нь үл эмээж, цөөн цэргээр хиар цохиж, өмнөө сөхрүүлдэг байснаас үүдэж, харгис ард түмэн хэмээн үзжээ.

Монголчууд

3 ЗХУ

Дээр дурдсан хүчирхэг Нацист Германий армийг ялсан гэхээр ЗХУ-ын цэрэг армийг шагшин магтахгүй гээд яах билээ. Тэд жинхэнэ баатар эрчүүд байсан бөгөөд хүн төрөлхтөнд энх тайвныг авчирсан агуу хөдөлмөрч, дайчин ард түмэн билээ. Гэвч дэлхийн I, II дайнд Их Британи, Франц, АНУ зэрэг улсуудын оруулсан хувь нэмэр, байгуулсан гавъяаг мартаж болохгүй юм. 

ЗХУ

2 Келтүүд

Келтүүд дайсныхаа толгойг тасдан авч, цайзын гадна өлгөж, тавьдаг байсан бөгөөд дайны үед тусгай даалгавар биелүүлдэг эр зориг, авъяас чадвартай анчидтай байжээ. Түүнээс гадна тулаан болоход баатар эрс нь дайснуудын морьны толгойг хүртэл тас цавчдаг эр бяртай хүмүүс байсан бөгөөд тэдний сэлэм хурц иртэйгээрээ алдартай байв. Ялалт байгуулсныхаа дараа жадан дээр дайснуудынхаа толгойг зоож, бахдалтайгаар дуулж, найр найдам хийдэг гэх яриа хүртэл байдаг аж.

Келтүүд

1 Ацтекүүд

XIV-XVI зууны үед амьдарч байсан Ацтекүүд нь Мексикийн ард түмний өвөг дээдэс гэж хэлж болох хүмүүс бөгөөд тэд 52 жил тутамд наранд өргөл барьц өргөдөг ёс заншилтай байжээ. Энэ нь хүчирхэг бурханаас өршөөл гуйж байгаагийн шинж байв. Үүний хор уршгаар 20000 гэм зэмгүй хүний амь насыг хөнөөсөн байдаг байна. Хурц наранд гэдсийг нь хүүлэх, толгойг нь таслах зэргээр хэрцгийгээр хүний амь насыг нь авдаг байсан бөгөөд түүнээс гадна шоронд хоригдож байсан 80000 хоригдлын арьсыг өвчиж, амьдаар нь тамлан алж байсан аж. Харин дайн тулаан болоход тэдэн шиг эрэмгий зоригтой, дайчин эрс байгаагүй юм.

Ацтекүүд

33
таалагдаж байна

39
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()