Дэлхийн хамгийн шилдэг тусгайгийнхан

Аливаа улс орны дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалж, дэлхийн тавцанд эзлэх байр суурийг нь тодорхойлж байдаг хамгийн чухал хүчин зүйл бол цэрэг, армийн хүчин чадал юм. Эрт дээр үеэс хүчирхэг цэрэг армитай байсан улс орнууд дайн тулаанд ялалт байгуулж, улсынхаа далбааг мандуулж, ноёрхлоо тогтоосоор ирсэн байдаг. Тэр ч үүднээсээ улс орнууд цэрэг армийн салбартаа илүү их ач холбогдол өгдөг гэлтэй. Бидний дараах бэлтгэсэн мэдээлэл танд дэлхий дээрх хамгийн шилдэг тусгай хүчнүүдийг танилцуулах болно. Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн шилдэг тусгайгийнхан
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

10 "The MARCOS", Энэтхэг

The MARCOS (Marine Commando Force) нь Энэтхэгийн тэнгисийн тусгайгийн цэргүүд бөгөөд далайн боомт дахь элдэв төрлийн гэмт хэрэг, алан хядагчдын халдлага, барьцаалагдсан хүнийг аврах зэрэг тусгай ажиллагаануудад оролцож, асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор уг хүчнийг байгуулжээ. Далай, тэнгис орчмын газар нутагт тэсвэр тэвчээр, хатуужил шалгасан хүнд хэцүү дасгал сургуулилт хийлгэж, тэндээсээ хамгийн шилдэг гэсэн өндөр ур чадвартай хүмүүсийг эгнээндээ нэгтгэдэг байна.

"The MARCOS", Энэтхэг

9 "The GIS", Итали

The GIS (Gruppo di Intervento Speciale) нь Италийн Карабиниери (Carabinieri)-ийн цагдаагийн тусгай ажилтнууд бөгөөд алан хядагчдын эсрэг тэмцэх зорилготойгоор 1978 онд анх байгуулагдаж байжээ. Европ тивийнхэн тэднийг "Хурц хүлэгтнүүд" хэмээн нэрлэдэг байна. Тэдний эгнээнд бусдаасаа шалгарсан, шилдгийн шилдэг 100 гаруй ажилтан байдаг байна.

"The GIS", Итали

8 "EKO Cobra", Австри

EKO Cobra (Einsatzkommando Cobra) нь Австрийн алан хядагчидтай тэмцэх, тусгайгийн ажилчид бөгөөд 1978 онд албан ёсоор байгуулагдаж байжээ. Харин хамгийн анхны ажиллагаа нь 1972 оны Герман улсын Мюнхен (Munich) хотноо болсон Олимпын үеэрх халдлагын эсрэг байсан юм. Түүгээр зогсохгүй 1996 онд Граз-Карлау (Graz Karlau) шоронд болсон үймээнээс үүдэж, барьцаалагдсан гэм зэмгүй хүмүүсийн амь насыг аварч байсан шилдэг ажилчид юмсанж. Тэдний хүмүүсийн гайхшралыг төрүүлдэг ур чадвар нь нисдэг тэрэгнээс ямар ч тусгай үйл ажиллагаанд гайхалтай оролцох бөгөөд мэргэн буудагч нь алдаж бууддаггүй гэнэ.

"EKO Cobra", Австри

7 "The GIGN", Франц

The GIGN (National Gendarmerie Intervention Group) бол Францын өндөр түвшинд бэлтгэгдсэн тусгайгийнхан юм. Франц улсад болон дэлхийн өнцөг булан бүрт болж буй гэм зэмгүй хүнийг барьцаалсан гэмт халдлагуудын эсрэг ажиллагаа явуулдаг бөгөөд дээр дурдаж байсанчлан 1972 оны Мюнхений Олимпийн наадамд хүмүүсийн аюулгүй байдлыг сахин хамгаалж байжээ. Харин 1973 онд буюу нэг жилийн дараа Францын засгийн газрын дэмжлэгтэйгээр албан ёсоор байгуулагдсан байна. 

"The GIGN", Франц

6 "The SSG", Пакистан

The SSG (Special Services Group) нь Пакистан улсын тусгайгийнхан бөгөөд тэднийг АНУ болон Их Британи улсуудын тусгайгийнхантай ижил ажиллагаа явуулдаг гэж үзэх нь бий. Харьцангуй эрт буюу 1956 онд албан ёсоор байгуулагдаж байсан Пакистан цэргүүдийг "Хар өрөвтас" хэмээн нэрийддэг. Дэлхий дээрх хамгийн эрэмгий зоригтой, юунаас ч үл эмээдэг гэх тодотголтой уг хүчний талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "Манай зэр зэвсэг хэрвээ тэднийх байсан бол өнөөдөр дэлхийд Пакистан улс ноёлох байсан юм" хэмээн хэлж байжээ. 

"The SSG", Пакистан

5 "JW GROM", Польш

JW GROM (Jednostka Wojskowa GROM) бол Польш улсын тусгайгийн ажилчид бөгөөд 1990.07.13-ны өдрөөс эхлэн албан ёсоор ажиллагаа явуулж эхэлжээ. Тэднийг өөрөөр "Аянга" гэж нэрлэх нь бий. 

"JW GROM", Польш

4 "The CSG 9", Герман

Герман улсын цагдаагийн тусгай ажилчид болох CSG 9 нь 1973 онд албан ёсоор байгуулагдаж байсан бөгөөд 1972 оны Мюнхений Олимпийн үеэр гарсан халдлагаар 9 Израйл тамирчны амь насыг амжилттай аварч байсан учраас CSG 9 гэх нэрийг өгсөн байдаг аж. 1973-2003 оны хооронд гэхэд 1500 гаруй тусгай ажиллагааг амжилттай биелүүлсэн тэднийг яах аргагүй дэлхийн хамгийн шилдэг тусгайгийнхны тоонд багтаадаг аж. 

"The CSG 9", Герман

3 "Delta Force", АНУ

1st SFOD-D (1st Special Forces Operational Detachment-Delta) нь АНУ-ын төдийгүй дэлхийн хамгийн шилдэг тусгайгийн ажилчид билээ. 1997 оноос ажиллагаа явуулж эхэлжээ. Тэдний гардаж явуулсан тусгай ажиллагаанууд үргэлж өндөр түвшинд бэлтгэгдсэн байхаас гадна ямар нэгэн ул мөр үлдээлгүй даалгавраа 100% амжилттай биелүүлдэг ажээ. Энэхүү цэргийн хүчин нь агаарын, тэнгисийн, нууц ажиллагааны гэх зэрэг хэд хэдэн хүчнүүдээс бүрддэг байна.

"Delta Force", АНУ

2 "Navy SEALS", АНУ

АНУ-ын тэнгисийн тусгайгийнхан нь анх дэлхийн II дайны үеэс эхлэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд тоолж баршгүй олон даалгавруудыг амжилттай биелүүлсэн байдаг. Түүнчлэн Вьетнамийн дайныг эцэслэн зогсооход уг хүчний оруулсан хувь нэмэр асар их байсан гэж үздэг байна. Мөн Ирак болон Афганистаны дайнуудад онцлох үүрэг гүйцэтгэж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Хамгийн сонирхолтой нь Аль Кайда алан хядагчдын тэргүүн байсан Осама бин Ладен (Osama bin Laden)-ийн амийг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нэгэн байлдагч хөнөөж байжээ.

"Navy SEALS", АНУ

1 "The SAS", Их Британи

The SAS (Special Air Service) нь анх 1941 онд буюу дэлхийн II дайны үеэр байгуулагдаж байжээ. Харин 1947 онд албан ёсоор дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна. 1980 онд болсон Ираний ЭСЯ-ны гэмт халдлагын үеэр барьцаанд байсан хүмүүсийн амь насыг аварч байснаас гадна дурдаад баршгүй олон даалгавруудыг амжилттай биелүүлж байжээ.

"The SAS", Их Британи

80
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()