Бүх цаг үеийн хамгийн аймшигтай туршилтууд

Аливаа зүйлсийг туршиж, шинжлэх ухаанч талаас хандах нь, нийгмийг шинэ түвшинд аваачих бахархууштай хэрэг боловч хэрээс хэтэрсэн балмад үйлдлийг хийсэн тохиолдлууд олон байх юм. Бидний өнөөдөр хэрэглэж байгаа зүйлсийг бүтээхийн тулд  олон мянган балчир үрс, амьтан, амьд хүмүүс золиослогдсон нь харамсалтай. Ингээд та бүхэндээ түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн аймшигт туршилтуудыг танилцуулъя. 

Бүх цаг үеийн хамгийн аймшигтай туршилтууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Эрэгтэй хүүхдийг охин болгох (1965-2004)

АНУ-ын “Johns Hopkins University” их сургуулийн сэтгэл зүйч Жон (John Money), 8 сартайдаа мэс заслын үеийн алдаанаас болж эр эрхтэнгүй болсон Брюс (Bruce Remer) дээр туршилт хийхээр шийджээ. Тэрээр хүүгийн эцэг эхтэй нь ярилцаад түүнд охины хувцас өмсүүлж, нэрийг нь өөрчилсөн байна. Хүүд юу ч хэлээгүй бөгөөд тэрээр өсөж томрохдоо өөрийгөө өөрөөр мэдэрч, үргэлж гутардаг байжээ. Эцэг эх нь түүнийг хүнтэй гэрлүүлсэн бөгөөд Брюс сэтгэл гутралаас болж 3 удаа амиа хорлохыг завдсан байна. Гэвч сүүлд 38 настайдаа бүх үнэнг мэдээд өөрийн амьдралаа зохиохоор гэр бүлээсээ салжээ. Энэ нь бурхнаас заяасан хүйсийг хүчээр өөрчилж болохгүйг нотолсон юм. 

Эрэгтэй хүүхдийг охин болгох (1965-2004)

2 Цөхрөл (1960)

Доктор Харри Харлов (Harry Harlow) сармагчин дээр нэгэн аймшигт туршилт хийсэн юм.  Тэрээр  сармагчны моньд буюу зулзагыг эхээс нь нэг жилийн хугацаанд хол байлгажээ. Харин зулзагыг буцааж эх дээр нь авчирсаны дараа зулзага маш аймшигтай зан авир гаргаж, сэтгэцийн эмгэгтэй болсон байв. Хэдий аймшигтай боловч тус судалгааны үр дүнд хүн, амьтан ялгаагүй эхийн хайр халамжыг мэдрэхгүй өсч торнивол хэрцгий, дэндүү хахир хатуу болж өөрчлөгддөг болохыг нотолсон байна. 

Цөхрөл (1960)

3 Милграм туршилт (1974)

Туршилт эхлэхээс өмнө судлаачид мэдээлэл хадгалах шинэ арга замыг судлах зорилгоор энэхүү туршилтыг явуулж байгаа хэмээн тайлбарласан байна. Гэвч туршилтанд оролцогчыг буруу хариулах тоолонд цахилгаан хүчдэлээр цохиулах болсноор тэрхүү санах ойн энгийн туршилт нь эцэстээ там болон хувирчээ. Эхэндээ цахилгаан хүчдэл 0-с эхэлсэн ч, оролцогчдыг буруу хариулах бүрт цахилгаан гүйдлийн хэмжээг 15 вольтоор нэмж байжээ. Гэвч үнэн хэрэгтээ хэн ч тогонд цохиулаагүй юм. Тэд ердөө л тогонд цохиулж буй мэтээр жүжиглэх жүжигчид байсан төдийгүй туршилтанд орсон хүмүүс нь  үнэн хэрэгтээ вольтыг дур мэдэн ихэсгэж, асуулт асуух багш нар  байсан байна. Хамгийн аймшигтай нь туршилтанд оролцсон багш нарын 65 хувь нь оролцогчдыг 450 вольт хүртэл тогонд цохиулж, тамласан аж. 

Милграм туршилт (1974)

4 Тоохгүй байж сурах(1966)

Марк Сэлигман (Mark Seligman), Стив Майер (Steve Maier) гэх судлаачид нохдыг гурван хэсэг болгон хуваажээ. Тэднийг шилэн хоргонд хийж  цахилгаан хүчдэлд цохиулахаар болсон бөгөөд эхний бүлгийн нохдыг цохиулалгүй өнгөрүүлэв. Харин 2 дахь бүлгийн нохдыг тогонд цохиулж, 3 дахь бүлгийн нохдын илүү их хүчдэлээр тогонд цохиулж тамласан байна. Хэсэг хугацааны дараа хөшүүрэг нээгдэж, нохдод зугтах боломж байсан ч тэдний аль нь ч гарахыг хүсэхгүй байсан бөгөөд ноход тэрхүү зовлон шаналлыг  зайлшгүй хүртэх зүйл мэт үзэж байв.

Тоохгүй байж сурах(1966)

5 "Аймшигтай туршилт" (1939)

1939 онд АНУ-ын Айова мужийн их сургуулийн  эрдэмтэн Вэндэлл Жонсон (Wendell Johnson), өөрийн оюутан Mэри Тюдэр (Mary Tudor)-тэй хамтарч Дэвинпорт хотоос 22 өнчин хүүхдийг  авчирч  хоёр бүлэгт хуваав. Эхний бүлгийг өө сэвгүй ярьдаг, төгс хүүхдийн бүлэг, нөгөө хэсгийг гацаж ээрдэг хүүхдүүдийн бүлэг гэж ангилсан байна. Гэвч үнэндээ хүүхдүүдийн ихэнх нь хэл ярианы хэвийн хөгжилтэй байсан юм. Ингэж  хувааж, тэдэнтэй ангиллын дагуу харилцаж байсан бөгөөд  удалгүй хоёр дахь бүлгийн ихэнх хүүхдүүд ээрч, гацаж эхэлсэн байна. Энэ байдал үргэлжилсээр тэд хэзээ ч өөрчлөгдөхөөргүй хэл ярианы хөгжил тааруу, гацаа нэгэн болж хувирсан билээ.

"Аймшигтай туршилт" (1939)

6 Альберт хүү (1920)

Нийт хоёр сарын хугацаанд 9 сартай Алберт (Albert) хэмээх хүүг цагаан харх, хөвөн, өвлийн өвгөний сахал болон цагаан туулайтай зэрэгтэй хамт байлгажээ. Сэтгэл судлаач Жон Ватсон (John Watson), Алберт хүү харханд хүрэх тоолонд ард нь алх нүдэж чанга чимээ гаргаж цочоож байсан бөгөөд үүний үр дүнд нь хүү насан туршдаа зөвхөн хархнаас ч биш хөвөн, өвлийн өвгөн болон туулайнаас айдаг болсон байна. 

Альберт хүү (1920)

7 Ландис туршилт (1924)

1924 онд Миннесотагийн их сургуулийн эрдэмтэн Карин Ландис (Karin Landis) хүний ​​нүүрний хувиралын талаар судалгаа хийжээ. Ландис залуу хүмүүст  хүчээр аммиак үнэрлүүлэх, жааз хөгжим сонсгох, порно кино үзүүлэх, мэлхийгээр дүүргэсэн хувинд гарыг нь дүрүүлэх  зэрэг хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлж чадах  зүйлсийг  оюутнуудаараа хийлгэж байсан юм. Тэрээр хэсэг хугацааны дараа тэдний ааш зан хэрхэн өөрчлөгдсөнийг үзэхээр хархнуудын толгойг нь тасд хэмээн хэлэхэд ихэнх нь зөвшөөрсөн гэдэг. Харин судлаач үүний үр дүнд хүн өөрийн байгаа орчин, тойрноос хамаарч яаж ч өөрчлөгдөж болно гэдгийг нотолсон юм. 

Ландис туршилт (1924)

8 Эмний биед үзүүлэх нөлөө (1969)

Бүлэг сармагчинг өөрсдөдөө хүссэн эмээ авч уухыг зааж, эргэн тойронд нь эм байрлуулсан байна. Кокайн сонгож авсан сармагчингууд татах, хий юм харж байсан төдийгүй хөл гараа урж тасдаж, аймшигтай үр дүнг үзүүлсэн юм. Харин  амфетамин  хэрэглэсэн сармагчингуудын биеийн үс нь унаж, гуужсан бөгөөд 2 долоо хоногийн дараа үхсэн байна. 

Эмний биед үзүүлэх нөлөө (1969)

9 Стэйнфордын шоронгын туршилт (1971)

Сэтгэл судлалын тэнхимийн сэтгэл зүйч Филипп Зимбардо (Philip Zimbardo) шоронд байх сайн дурын 24 оюутныг "хоригдол" болон "хамгаалагчид" гэсэн хоёр хэсэгт хуваажээ. Эхний өдөр оюутнууд будилж, гайхаж байсан ч туршилтын хоёр дахь өдрөөс эхлэн бүгд өөр өөрийн байх "хоригдол" болон "хамгаалагчид" гэсэн зэрэглэлдээ орж эхлэв. Аажмаар, хоригдлуудад тавих хяналт чангарч, тэр ч байтугай ариун цэврийн өрөөнд ч ганцааранг нь оруулахаа больсон аж.

Хоригдол байх үүрэг авсан оюутнууд өөрсдийн байдалтай эвлэрч, яг л шоронгийн хоригдол мэт аашилж байв. Харин хамгаалагч байх үүргийг хүлээсэн оюутнууд  өөрийг нь сөрөн боссон хэн ч бай, тэр байтугай энгийн амьдрал дээрээ найз байсан нөхрөө ч дээрэлхэх, садист зан чанартай болсон аж.  Туршилтыг хоёр долоо хоногийн хугацаатайгаар төлөвлөсөн байсан ч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн учир зогсоосон байдаг байна.

Стэйнфордын  шоронгын туршилт (1971)

20
таалагдаж байна

46
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()