Түргэн хоолны газруудын бүдүүлэг үйлдлүүд

Дэлхийд алдартай сүлжээ ресторануудаар үйлчлүүлж, амтат хоол идэх тун ч сайхан. Эрч хүч нэмэгдүүлж, аз жаргалыг мэдрүүлэх шиг л болдог. Харин үйлчилгээ өндөр хэмээгддэг тус газруудад ажилтан, үйлчлүүлэгчид хоорондоо муудалцах, үйлчлүүлэгчид зодолдох гэхчлэн ойлгомжгүй явдлууд ихээр тохиолддог байна. Ингээд уншигч та бүхэндээ  түргэн хоолны сүлжээ ресторануудад болж байсан аймшигт зодоонуудыг танилцуулъя. 

Түргэн хоолны газруудын бүдүүлэг үйлдлүүд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 "Burger King"- Флорида муж, Панам хот

Ахлах сургуулийн охид амралтаараа далайн эргийг зорьж явахдаа бургер идэхээр "Burger King"-д иржээ. Ингэхдээ тэд согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тодорхой байсан төдийгүй охидын нэг нь ажилтанд хандаж, захиалсан хоолыг нь хурдан шуурхай гаргахгүй байгаад бухимдаж, гарт таарсан бүхнийг шидэлжээ. Түүний энэхүү бүдүүлэг үйлдэлд ажилчид тайвшрахыг ятгахад, охин улам бүр уурлаж, ширээн дээр гарч зогсон, багагүй шуугианыг дэгдээжээ. 

2 "McDonald’s"- Охайя муж, Толедо хот

Орой цагаар нэгэн бүсгүй "McDonald’s"-ын салбарт ирж, тахианы наггетс авахыг хүсчээ. Харин ажилтан тухайн хоолыг гарах боломжгүй, зөвхөн өглөө, өдрийн цагаар худалдаалдаг болохыг мэдэгдсэн байна. Гэвч наггетс үнэхээр идэхийг хүссэн бүсгүй бухимдаж, шууд л ажилтныг цохиж, элдвээр харааж эхэлжээ. Тэдний үл ойлголцол сүүлдээ зодоон болж хувирсан төдийгүй уурласан бүсгүй цонхыг нь хагалаад зугтаасан юмсанж. Сүүлд цагдаа нар бүсгүйг баривчилж, 60 хоног шоронд хорьсон юм. 

3 "Burger King"- Калифорни муж, Оакланд хот

Тус газарт 2 бүсгүй ирж, үхрийн махтай бургер захиалжээ. Тэд бургерээ аваад, зогсоолоос машинаа  гаргахаар гарч явахдаа бухимдаж, ажилчдыг хэлэх хэлэхгүй үгсээр хараасан байна. Түүнийг нь сонссон ажилчид тэсгэлгүй бүсгүйчүүдтэй муудалцаж,  сүүлдээ зодоон дэгджээ. Тухайн үед бүсгүйчүүдийн нэг нь жирэмсэн байсан бөгөөд цагдаа нар түргэн хоолны ажилчдад хуулийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. 

"Burger King"- Калифорни муж, Оакланд хот

4 "McDonald’s"- Массачусетс муж, Бостон хот

Зарим хүмүүс түргэн хоолны газруудын ажилчдыг ресторандаа хонодог гэж боддог бололтой. Нэгэн залуу "McDonald’s" рестораныг хаалгаа барихаас 5 минутын өмнө ирж, өөрт нь хоол өгөхийг шаардсан байна. Залуугийн хүсэлтийг боломжгүй болохыг хэлэхээр тус салбарын менежер ирж, учир байдлыг тайлбарлахад, залуу маш их бухимдаж, улмаар зодоон дэгджээ. Рестораны менежер, бүдүүлэг үйлчлүүлэгчээ зодож танхайрсан бөгөөд үүнээсээ болж сахилгын шийтгэл болон мөнгөн торгуулийг төлсөн билээ. 

"McDonald’s"- Массачусетс муж, Бостон хот

5 "McDonald’s"- Калифорни муж, Лос Анжелес хот

Мэдээж хоолоо захиалахын тулд дугаарлаж зогсоно гэдэг төвөгтэй асуудлын нэг юм. Гэвч хүн бүр л яарч явааг бодож, соёлтой байвал зохимжтой. "McDonald’s"-ын нэгэн салбарт дугаарлаж зогссон үйлчлүүлэгчид маргалдсаны улмаас нэгэн бүсгүйн нүүрэндээ хүнд гэмтэл авч, бэртсэн явдал гарчээ. Эрэгтэй хүн эмзэг турьхан бүсгүйд гар хүрч байгаа нь олон хүний бухимдлыг төрүүлсэн юм.

6 "McDonald’s"-Нью Йорк хот

Гэгээн Патрикийн өдрөөр АНУ-ын хүн бүхэн баярлаж, наргиж цэнгэдэг. Харин тэдний нэг болох хэсэг бүлэг залуус "McDonald’s" түргэн хоолны сүлжээ ресторанд орж иржээ. Тэдний нэг нь нэлээдгүй согтуу байсан бөгөөд бяслагтай бургер өгөхийг шаардаж, чанга дуугаар орилж  эхэлсэн байна. Үүнд нь ажилтан сануулга өгөхөд тэрээр дуугаа өндөрсгөж, элдвээр харааж, ресторанд байсан бүх хүн рүү дайрч эхлэв. Харин нэгэн залуу түүнийг аядахыг хүсэхэд эсрэгээрээ залуу руу дайрч, сүүлдээ тэд барьцалдаж, зодолдоход хүрчээ. 

7 "Chuck E. Cheese"- Техас муж, Беймонт хот

Хүүхэд залуусын хамгийн ихээр орох дуртай "Chuck E. Cheese" түргэн хоолны сүлжээ ресторанд чимээ шуугиан ихтэй, хөөрөн инээлдэх хүүхдүүдийн дуу цангинаж байдаг. Харин нэгэн үдэш эцэг эхчүүд хоорондоо муудалцаж, шившигээ тарьсан аж. Тэд өөр өөрсдийн хүүхдүүдийг өмөөрч, сүүлдээ зодоон дэгдсэн нь хүүхддүүдээ харуулж болох хамгийн муу муухай зүйлсийг үзүүлжээ.

8 "Tacos Del Rio"- Калифорни муж, Ийствэйл хот

2011 онд тус түргэн хоолны сүлжээ ресторанд аймшигт зодоон болж өнгөрчээ. Ресторанд хүмүүс бүгд л өөр өөрийн худалдаж авсан зүйлсээ идээд сууж байтал гаднаас гэнэт 3 залуу орж ирэн, ресторанд үйлчлүүлж байсан 2 залуутай зодолдсон байна. Тэд чухам юунаас болж тэд зодолдсон болох нь тодорхойгүй боловч рестораныг бүхэлд сүйтгэж орхисон юм. 

9 "Denny’s"- Калифорни муж, Зүүн Оакланд хот

"Halloween"-ий баярын үдэш тус түргэн хоолны ресторанд хэсэг бүлэг охид, залуус орж ирэн гэнэт л хоорондоо муудалцаж эхэлжээ. Тэд гарт таарсан бүхнээ шидэлцэж, рестораныг дайны талбар мэт болгосон байна. 

10 "McDonald’s"- Охайя муж, Клевланд хот

Америкийн Үндэсний ажилд авах өдөр "McDonald’s"-ын гадна маш олон хүмүүс цугларч, ажилд орохоор дугаарлажээ. Харин тэдний дунд үл ойлголцол үүсч, дугаарлалт, бүдүүлэг харьцаа зэргээс үүдэж, хоорондоо муудалцсан байна. Энэ нь сүүлдээ олон хүнийг хамарсан маргаан болж, машинтай явсан бүсгүй муудалцаж байсан өөр нэгэн бүсгүйг машинаараа дайрч бэртээжээ. Ганц бүсгүйг дайраад ч өнгөрөлгүй олон хүнийг бэртээсэн бөгөөд үүнээсээ болж цагдаа нарт баривчлагдсан байдаг. 

11 "McDonald’s"- Нью Йорк хот

Өсвөр насны охид нэгэн бүсгүйтэй маргалдаж, сүүлдээ тэдний маргаан зодоон болж хувирчээ. Охид бүсгүйг зодож, цамцыг нь тайлан, үсдэж чирсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь хэн ч бүсгүйд туслахгүй байв. Бүгд л утсаа гаргаж бичлэг хийж байсан  бөгөөд тусламжын гараа сунгах хүн олдоогүй юм. Бүсгүй тэдэнд амиа алдахаасаа өмнө ямартай ч холдож чадсан аж. 

"McDonald’s"- Нью Йорк хот

12 "Denny’s"- Массачусетс муж, Чикопи хот

2 залуу, 3 бүсгүйг хамарсан тус зодоон нь үл ойлголцол, таарамжгүй байдал зэргээс үүсчээ. Угтаа бол анх 2 залуу муудалцаж, зодоон эхэлсэн боловч тэднийг өмөөрч, эхнэр, найзууд нь хэрүүл үүсгэн, цаашлаад олныг хамарсан самуун болж хувирсан юм. Тэд олон нийтийн тав тухыг байдлыг алдагдуулж, хамаг муу муухай хараалыг урсгаж байсан бөгөөд эмэгтэй хүмүүс хэмээн нэрийдэхэд ч ичгэвтэр байсан тухай гэрчүүд мэдэгдсэн байдаг. 

13 "McDonald’s"- Нью Йорк хот

Нэгэн үйлчлүүлэгч касс залуугаас тооцоогоо авч, яагаад ийм их гарсан болохыг гайхаж, маргасан байна. Залуу өөрийн буруу биш болохыг тайлбарлаж байтал үйлчлүүлэгч түүний нүүр рүү алгадаж шуугиан тарьжээ. Касс залуу түүнийг буцаагаад цохисон бөгөөд 2 үйлчлүүлэгч хамтдаа залуу руу дайрч, касс хэсэг рүү нэвтэрсэн аж. Харин ажилтан маш ихээр уурлаж, үйлчлүүлэгчдийг газар хэвтүүлэн зоджээ. Хэдийгээр түүнийг хамтран ажилладаг хүмүүс нь болиулахыг хүссэн ч залуу хэт сэтгэл хөдлөлдөө автаж, хүн алах шахжээ. 

14 "Five Guys Burgers"- Флорида муж, Миами хот

Миами хотод байрлах "Five Guys Burgers" рестораны ажилчид нийлж, нэгэн бүсгүйг зодож танхайрчээ. Тус хэргийг анх үйлчлүүлэгч бүсгүй өдөөсөн бөгөөд ажилчид руу дайрч давшлан хараасан аж. Иймд рестораны ажилчид гарч ирэн бүсгүйг зодож, үсийг нь зулгааж, хэцүү байдалд оруулсан юм. Мөн л энэхүү хэрэгт хэн ч хутгалдахыг хүсээгүй төдийгүй ганцаараа зодуулах бүсгүйг өмөөрөх хүн ч байсангүй. 

15 "McDonald’s"- Калифорни муж, Сан Франциско хот

Хамгийн олон хүнийг хамарсан аймшигт зодоон Сан Франциско хотын "McDonald’s" түргэн хоолны сүлжээ ресторанд болж өнгөрчээ. Тэдний учир нь үл олдох зодооныг 70 гаруй цагдаагийн хүчээр зогсоосон байдаг. Тус ресторанаас 3 гудмын цаана бэйсболлын "Giants" болон "Rangers" багын тоглолт болж өнгөрсөн бөгөөд үзэгчид нь "McDonald’s"-д тааралдаж, өөр өөрсдийн багаа өмөөрөн, зодолдсон аж. 

7
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()