Гвинет Пэлтроугийн гоо сайхны нууц

Холливуудын алдарт жүжигчин бүсгүй Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) нь гоо сайхан төрх, гоолиг төгс биеэрээ гайхагдсаар ирсэн билээ. Тэрээр өдгөө 44 настай хэр нь сайхан байдлаа хадгалсаар яваа нь олон бүсгүйчүүдийн гайхшралыг төрүүлдэг төдийгүй асуулт болж толгойд нь эргэлдсээр байдаг аж. Иймд өнөөдөр бид бүсгүйчүүддээ Гвинет Пэлтроугийн сайхан биеийн нууцыг дэлгэе. 

Гвинет Пэлтроугийн гоо сайхны нууц
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Гоолиг сайхан бие

Сайхан бие галбирыг өөртөө цогцлоосон чадварлаг бүсгүй нь өнөө хэр нь гоолиг биеэ алдалгүй яваа нь бахархмаар... Харин тэрээр өөрийн төгс бие галбирын нууцаа дэлгэж, бүсгүйчүүдийн нүүрэнд баярын мишээл тодруулсан юм. Жүжигчин бүсгүй галбираа хадгалах тийм ч хэцүү биш тухай дурдсан төдийгүй өөрийн өдөр тутамд баримталдаг дэглэм, хоол хүнс зэргээ нуулгүй хуваалцжээ. 

Гоолиг сайхан бие

2 Элсэн чихрээс татгалз

Элсэн чихэр нь хүний биед асар их хор хөнөөлтэй болохыг хүн бүхэн мэднэ. Бид өдөрт хамгийн ихдээ 4 халбага элсэн чихрийг хэрэглэх ёстой бөгөөд энэ нь нэг лааз гаазтай ундаанд агуулагддаг элсэн чихрээс бага хэмжээтэй гэсэн үг юм. Тиймдээ ч Гвинет үргэлж элсэн чихрээс зайгаа барьж явдаг төдийгүй энэ нь эрүүл амьдралынх нь салшгүй нэг хэсэг билээ. 

Элсэн чихрээс татгалз

3 Савласан бүтээгдэхүүн

Савлаж, лаазалсан бүтээгдэхүүнд хадгалах хугацааг уртасгах зорилгоор элдэв химийн бодис хийж ашигладаг. Харин энэ нь биднийг бага багаар хөнөөхөөс гадна таргалуулж байдаг сөрөг нөлөөтэй. Иймд аль болох лаазалж, савласан бүтээгдэхүүнээс зайлсхийж байхыг жүжигчин бүсгүй зөвлөжээ. 

Савласан бүтээгдэхүүн

4 Жүүс уудаггүй

Тэрээр жимсний жүүс, шүүсийг ч мөн уудаггүй аж. Учир нь тус бүтээгдэхүүнд агуулагдах асар их хэмжээний элсэн чихэр нь таргалалт, илүүдэл жингийн эх үүсвэр билээ. 

Жүүс уудаггүй

5 Мах иддэг

Тиймээс ч жүжигчин бүсгүй, уураг шим тэжээл ихтэй махыг бага хэмжээгээр хэрэглэж, эрч хүчээ сэлбэдэг байна. Ингэхдээ өдөрт идэх махны хэмжээ, хугацааг ямагт тооцоолдог. Эс бөгөөс хэт их мах идэх нь биеийг хүндрүүлж, цаашлаад биеийн галбирыг алдагдуулах нэг шалтгаан болдог байна. 

Мах иддэг

6 Алимны цуу

Тэрээр алимны цууг ашиглаж, биеийн жингээ хадгалахаас гадна илүүдэл жингээсээ салдаг. Ингэхдээ 2 халбага алимны цууг, бүлээн аягатай усанд хийж, 1 халбага цэвэр зөгийн балтай хольж уудаг гэнэ. Үүнийг өдөрт 2 удаа ууж хэрэглэвэл ходоод гэдэс цэвэрлэгдэж, бие эрүүлжиж, цаашлаад эрчимтэй турдаг хэмээжээ. 

Алимны цуу

7 Ус уух

Хүн бүрийн хамгийн сайн мэдэх турах арга бол ус юм. Гвинет ч үүнтэй 100 хувь санал нийлдэг төдийгүй сайхан бие галбирын нууц бол ус хэмээн үздэг байна. Бүсгүй өдөрт 3-4 литр ус ууж биеэ эрүүлжүүлдэг бөгөөд энэ нь өвчин зовлон, таргалалт зэргээс сэргийлж, мөнхийн залуу харагдуулахад нь тусалдаг гэжээ.

Ус уух

8 Гүйх

Үүнээс гадна тэрээр цаг завтай үедээ өглөө бүр гүйхийг эрмэлздэг. Хэрэв ажилтай байгаад амжихгүй бол хэдхэн минутыг өөртөө зарцуулан өглөөний дасгалыг хийдэг байна. Энэ бүгдээс харахад түүний сайхан бие галбир нь өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байдал, тууштай зан чанар зэрэгтэй нь салшгүй холбоотой юм. 

Гүйх

9 Хоол хийх

Жүжигчин бүсгүй боломжтой л бол гэртээ хооллохыг зорьдог аж. Тэрээр хоолондоо кокосын тосыг ашигладаг бөгөөд энэ нь турахад чухал ач холбогдолтой байна. Кокосын тос нь цусан дахь хлострений хэмжээг багасгаж, бие эрхтэнг эрүүлжүүлэхээс гадна илчлэгийг эрчимтэй шатааж өгдөг. Гэвч өдөрт 3 халбагаас илүү кокосын тосыг ашиглаж болохгүй байна шүү.  

Хоол хийх

10 Хоолны дэглэм

Тэрээр бусад оддын ижил тусгай хоолны дэглэм баримталдаггүй бөгөөд өдөртөө ихэвчлэн шарсан тахианы махыг ногоотой хачирлаж иддэг байна. Энэ нь түүний хамгийн дуртай хоолуудын нэг боловч аль болох эрүүл, зөв хооллохыг хичээдэг болохоо дуулгасан юм. Түүний жил ирэх тусам улам залуужиж, үзэсгэлэнтэй харагдах болсон нь гайхалтай биш гэж үү.

Хоолны дэглэм

11 Дасгал сургуулилт

Гвинет "Турах, төгс бие галбиртай болоход танд туслах хамгийн гайхалтай зүйл бол эргэлзээгүй дасгал хөдөлгөөн шүү дээ. Цаг ямагт завгүй байж болох ч өөртөө зориулан заавал дасгал хийж байх хэрэгтэй. Би бүр эртнээс л дасгалтай найзалсан бөгөөд биеийн сунгалт, уян хатан байдалд илүүтэй анхаардаг." хэмээсэн юм. 

Дасгал сургуулилт

12 Өөрийгөө хорьдоггүй

Жүжигчин бүсгүй турахын тулд өөрийгөө зовоож,  бусдын ижил тамладаггүй байна. Ингэснээр улам их сэтгэлээр унаж, стрестсэнээр харин ч жин нэмнэ хэмээн үздэг тул аль болох өөрийгөө зовоохгүй байхад анхаардаг юм. Жишээлбэл, өөрийн идэхийг хүссэн зүйлээ бага хэмжээгээр идэхээс гадна ядарсан үедээ дасгалаа ч хийлгүй өнждөг байна. Хамгийн гол нь сэтгэл санаа тогтвортой байснаар хүн хэдэн ч кг-ийг хаяж чаддаг хэмээжээ.

Өөрийгөө хорьдоггүй

13 Хүндлэл үзүүлэм хадагтай

Хоёр хүүхдийн ээж, олон гайхалтай уран бүтээлд дүрээ мөнхөлсөн тэрээр долоо хоногт дор хаяж нэг удаа найз нөхөдтэйгээ ууланд авирч, эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлдэг аж. Өнөө хэр нь сайхан төрх байдлаа хадгалсаар яваа тэрээр олон бүсгүйчүүдийн шүтээн, урам зориг бэлэглэгч нь юм. 

Хүндлэл үзүүлэм хадагтай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()