Хүмүүс бид ийм л харгис шүү дээ

Хүн төрөлхтний түүхэнд уй гашуу авчирч, олон мянган хүний амь насыг авч одсон гамшиг, сүйрлүүд олон байдаг. Гэр бүл, төрөл садан, дотны эрхэм хүмүүсээ алдаж, амьдын хагацал үзэх шиг зовлон гэж өөр хаана байх билээ. Гэвч тэдгээр гамшиг, сүйрлүүдийн зарим нь хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болсон байх нь бий. Санаатаагаар болон анхаарал болгоомжгүйгээсээ болж хийсэн тэдгээр үйлдлүүд нь дэлхий нийтэд асар их гарз хохирлыг авчирна гэж хэн санах билээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Хүмүүс бид ийм л харгис шүү дээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

15 Фүкүкшимагийн цөмийн цахилгаан станцийн дэлбэрэлт

Анх 1966 онд баригдсан Фүкүшима хотын цөмийн цахилгаан станц нь Япондоо хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог бөгөөд эрчим хүчний асуудлыг энэхүү цөмийн цахилгаан станцын тусламжтайгаар шийдвэрлэдэг байжээ. Гэвч 2012 оны 3 дугаар сард газар хөдлөлтөөс үүдэлтэй цунами болж, Фүкүшима хотын цөмийн цахилгаан станцийг сүйрүүлсэн юм. Уг сүйрлээс болж 20.000 хүн амь насаа алдсан бөгөөд хэрвээ станцын удирдлагууд цунами болохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангасан бол нэг ч хүний амь нас эрсдэхгүйгээр барахгүй станц тэр чигээрээ аюулгүй өнгөрөх боломжтой байжээ.

Фүкүкшимагийн цөмийн цахилгаан станцийн дэлбэрэлт

14 Тос олборлох онгоцны дэлбэрэлт

Тос олборлох хөлөг онгоцуудын сүйрлүүдээс хамгийн их гарз хохирлыг авчирсан нь Мексикийн далайд болсон сүйрэл билээ. Аль хэдийн 5 сая гаруй торх тосыг олборлосон байсан хэдий ч, удирдлагуудын зүгээс олборлох ажлыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд энэхүү шийдвэрээс ердөө хэдхэн өдрийн дараа хөлөг сүйрч, 11 хүний амь насыг авч одсон юм. Тухайн үед хэвлэл мэдээллээр төрийн олигархуудын шунал, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй үйлдэл 11 хүний эрдэнэт аминд хүрлээ хэмээн бичиж байжээ. Харин сүйрэл болсон шалтгааныг шинжээчид олон янзаар тайлбарласан байдаг. Тэдгээрээс хамгийн үнэнд ойр нь тус хөлөг даацын хэмжээнээсээ хэтэрсэн тосыг олборлож байх үедээ ажилчдын гаргасан хариуцлагагүй үйлдлээс ийн гал алдсан хэмээн үздэг байна.

Тос олборлох онгоцны дэлбэрэлт

13 "Колумб" хөлөг онгоцны сүйрэл

"NASA"-ийн зүгээс 2003 онд нэгэн туршилт хийсэн нь Колумб (Columbia) гэх хөлгийг сансарт хөөргөсөн явдал байсан юм. Дэлхий даяар шууд дамжуулан үзүүлсэн уг үйл явдлыг үзэж байсан хүмүүс аймшигтай сүйрлийн гэрч болцгоосон билээ. Хөлөг дээш хөөрч байх үедээ гэнэт дэлбэрсэн бөгөөд тэнд сууж явсан 7 хүн бүгд амь насаа алдсан. Чухам юунаас болж сансрын хөлөг сүйрэхэд хүрэв хэмээх асуултанд хөлгийн аюулгүй байдлыг анхнаас нь сайн хангаагүй, техникийн эд анги дутуу хийгдсэнтэй холбоотой гэсэн байна.

"Колумб" хөлөг онгоцны сүйрэл

12 Гамлетийн хүнсний үйлдвэрийн дэлбэрэлт

АНУ-ын Калифорни мужид орших Гамлет (Hamlet)-ийн хүнсний үйлдвэр нь 10 гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч, 1991 онд болсон сүйрлийн улмаас үйлдвэрт нь дэлбэрэлт болж, 25 хүн амь насаа алдсан юм. Тухайн үед үйлдвэр 200 гаруй ажилтантай байсан бөгөөд энэхүү аймшигт сүйрэл 1991.09.03-ны өдөр болсон ажээ. Үйлдвэрийн эзэн ажилчидаа үйлдвэрээс нууцаар хулгай хийдэг хэмээн үзэж, осол аваар болоход ашиглах зориулалттай нууц хаалгыг цоожлосон нь хүний аминд хүрэх үндэс болсон байна. Азаар үлдсэн ажилчдыг түргэн тусламжийнхан ирж, амь насыг нь аварчээ.

Гамлетийн хүнсний үйлдвэрийн дэлбэрэлт

11 Нүүрс олборлох уурхайн дэлбэрэлт

Шинэ Зеландын нүүрсний уурхай болох "The Pike River Coal Mine" нь 2008 онд ашиглалт орж, үйл ажиллагаа явуулж эхлэх байсан ч, техникийн эвдрэлээс болж 2010 онд нээгдэж байжээ. Тэрхүү техникийн эвдрэлээс үүдэж, аймшигт сүйрэл болно гэж хэн санах билээ. 2010 оны 11 дүгээр сард нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, 29 хүн дотор нь гарах гарцгүй, нурангид дарагдсан байна. Аврах багийнхан тэдний амь насыг аврахаар хичээсэн хэдий ч, үр дүнд хүрэхгүй байсаар хоорондоо 3 хоногийн зайтай хоёр удаагийн хүчтэй дэлбэрэлт болж, тэнд байсан уурхайн ажилчид бүгд амь насаа алдсан байна. Техникийн эвдрэлээ сайтар шалгаж, зассан бол юу гэж ийм аймшигт осол болох билээ.

Нүүрс олборлох уурхайн дэлбэрэлт

10 Францын нисэх онгоцны сүйрэл

Нисэх онгоцонд зорчиж байгаа зорчигчдын амь нас нисгэгчийн гарт байдаг. Тиймдээ ч нисгэгчийн хариуцлагагүй байдлаас болж Францын "Flight 447" нисэх онгоц осолдож, зорчигчид болон онгоцы ажилчид бүгд амь насаа алдацгаасан эмгэнэлт явдал болсон юм. Онгоц хэвийн нислэг үйлдэж байсан бөгөөд удалгүй хүчтэй аянга цахиж, шуурга дэгдсэн бөгөөд энэ үед нисгэгч хурдаа тохируулалгүй, өндөр хурдтайгаар шуурганаас гарахаар оролдож байгаад осолдсон болохыг сүйрлийн дараа шинжээчид дүгнэсэн юм. Францын засгийн газраас амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлд гэм эмгэнэл илэрхийлсэн байдаг.

Францын нисэх онгоцны сүйрэл

9 Шөнийн цэнгээний газар галд автсан нь...

Бразил улсын Сан Пауло (Sam Paolo) хотын "Kiss" гэх нэртэй шөнийн цэнгээний газарт гал гарч, 230 гаруй хүн амь насаа алдсан аймшигтай осол болж байжээ. 1300 хүн хүлээж авах хүчин чадалтай уг газар хууль бусаар ажилладаг байсан бөгөөд гал гарсан өдөр 2000 хүнийг дотогш оруулсан байв. Галын шалтгаан нь тоглолтоо тавихаар зэхэж байсан нэгэн хамтлагийн хөгжмийн гэмтлээс үүдэлтэй болохыг шинжээчид үзсэн юм. Нэгэн үдшийг бут авахаар цугларсан хүмүүс цахилгаан гитарны утас массалснаас болж, хормын дотор галд өртөнө гэж бодоогүй биз ээ. Галын хор, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэрэгсэл гэх мэт зүйлс байгаагүйгээс цаг алдаж, нэлээдгүй хүмүүс нас барсан юм.

Шөнийн цэнгээний газар галд автсан нь...

8 Нью Орлеанс хотын далан нурсан нь...

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Нью Орлеанс муж хэд хэдэн удаа хар салхины золиос болсон бөгөөд 1800 хүний амь насыг авч одсон хар салхи өмнө нь АНУ-д болж байгаагүй аж. Цунамигаас урьдчилан сэргийлж байгуулсан Нью Орлеанс хотын далан уг хар салхины улмаас нурж, хотыг бараг бүхэлд нь шахуу усанд живүүлсэн аймшигт гамшиг болсон юм. Энэхүү сэтгэл сэртхийлгэм гамшиг болоод өнгөрсний дараа шинжээчид юунаас болж далан нурсан болохыг судалсан бөгөөд хариултыг нь олж чадсан байна. Харин тэрхүү хариулт нь хүн бүрийн дургүйцлийг хүргэж байсан бөгөөд далан барьсан ажилчид ажлаа 100% хийж гүйцэтгээгүйтэй холбоотой байжээ.

Нью Орлеанс хотын далан нурсан нь...

7 Элсэн шуурга

АНУ-д тохиолдож байсан элсэн шуурга дан ганц Америкчууд гэлтгүй хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч арилшгүй хар толбыг үлдээсэн байгалийн гамшиг байсан юм. Тасралтгүй үргэлжлэх элсэн шуурганаар амьсгалахад хүндрэлтэй байсан бөгөөд олон төрлийн өвчин зовлон гарч, Америкчуудыг уй гашууд автуулж байсан гэдэг. Хаанаас, чухам юуны учир энэхүү байгалийн гамшиг тохиолдсон болохыг хэн ч мэдэхгүй бөгөөд тухайн үед хүмүүс хүн төрөлхтний байгаль эхтэй зүй зохисгүй харьцсаны улмаас хариугаа биднээс авч байна хэмээн үзэж байжээ.

Элсэн шуурга

6 Гайтигийн газар хөдлөлт

Буурай хөгжилтэй орнуудын тоонд зүй ёсоор багтах Африк тивийн төлөөлөл Гайти улсад 2010 онд 7 баалын хүчтэй газар хөдлөлт болж, гэм зэмгүй 300.000 хүн бурханы оронд илгээсэн эмгэнэлт явдал болж байсан билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс тэдэнд эмгэнэл илэрхийлж, тусламжийн гараа сунгаж байсан цаг саяхан мэт санагдана. Энэхүү аймшигтай газар хөдлөлтийн эсрэг эртнээс урьдчилан сэргийлж болох байсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд газар хөдлөлт болохоос хэдхэн хоногийн өмнө газарт илэрхий хагарал үүсээд байхад, хэсэг бүлэг эрдэмтэд газар хөдлөлт болох эсэх нь эргэлзээтэй хэмээн хэлснээс үүдэж, олон мянган хүний амь насанд хүрсэн байна. Хэрвээ урьдчилан сэргийлж чадсан бол илүү олон хүний амь насыг аварч чадах байсан нь ойлгомжтой биз ээ. 

Гайтигийн газар хөдлөлт

5 Ус зайлуулах хоолойн сүйрэл

Техако (Texaco)-ийн газрын тос олборлох үйлдвэрийн удирдлагууд цооног гаргахаар шийдвэрлэж, 1980 онд энэхүү ажлаа хийж эхэлжээ. АНУ-ын Луйзиана (Louisiana) мужид үйл ажиллагаа явуулдаг байсан уг үйлдвэрийн ажилчид нь чадварлаг, мэдлэг өндөртэй, туршлагатай хүмүүс байсан хэдий ч, цооног гаргахдаа алдаа гаргаж, 242 км/кв газрыг үеэрт живүүлж орхижээ. Уг ослын улмаас аз болоход хэн нэгэн хүн гэмтээгүй ч гэлээ, Луйзиана мужид асар их гарз хохирлыг авчирсан байна.

Ус зайлуулах хоолойн сүйрэл

4 Бостон хотын гамшиг

1919 онд АНУ-ын Бостон хотын умард хэсэгт орших худалдаа арилжааны бүсэд хотын удирдлагуудын гаргасан шийдвэрын дагуу Артур Иелл (Aurthur Jell)-ээр ахлуулсан барилгачид гүүр барихаар болжээ. Гэвч харамсалтай нь ахлагчийн заавраас зөрж, өөрсдийнхөөрөө барилгын ажлыг хийх болсон тэдний үйлдэл Бостон хотыг шороо тоосонд дарж, багагүй хүний амь насыг авч одсон юм. Тухайн үед Бостон хотын арилжааны бүс битүү шороо, тоос болж байсан гэдэг.

Бостон хотын гамшиг

3 Индонезийн газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлт

Бидний та бүхэнд өгүүлэх гэж буй дараагийн сүйрэл бол мөн л газрын тос олборлодог үйлдвэртэй холбоотой юм. "PT Lapino Brantas" гэх Индонезийн газрын тосны үйлдвэрийн ажилчид, урьдынхаараа газрын тос олборлож байсан бөгөөд гэнэт тэдний төхөөрөмжинд алдаа гарч, ойр орчмын газар нутагт сонсогдохуйц хүчтэй дэлбэрэлт болжээ. Тэнд ажиллаж байсан үйлдвэрийн ажилчид харамсалтайгаар амь насаа алдсан бөгөөд хачирхалтай нь уг газрыг 2006 онд дахин ашиглалтанд оруулж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах шийдвэрийг Индонезийн засгийн газраас зөвшөөрчээ.

Индонезийн газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлт

2 Мертир уулын уурхай нурсан нь...

Одоогоос 50 жилийн өмнө Уэльс улс дахь Аберхэн (Aberhan) тосгонд орших Мертир (Merthyr) ууланд нүүрс олборлохоор уурхайн ажилчид өдөр шөнөгүй ажилладаг байв. Гэвч 1966 оны 10 дугаар сард хүчтэй орсон аадар борооноос болж, уурхай бүхэлдээ нурж, тэнд ажиллаж байсан 144 хүн газар дээрээ нас барсан байна. Хамгийн харамсалтай нь тэдгээр хүмүүсийн 116 нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Уурхайн аюулгүй байдлыг хангаж чадаагүй удирдлагуудыг тухайн үед олон мянган хүн хараан зүхэж байсан юм.

Мертир уулын уурхай нурсан нь...

1 Важонт далангийн сүйрэл

1920 оны үед Важонт (Vajont) далайг сэргийлж, далан барих ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ нь хожмын өдөр үер болоход олон мянган хүний амь насыг аварна гэж үзэж байсан аж. Гэвч барилгын ажил хэт их удааширч явсаар 39 жилийн дараа буюу 1959 онд баригдаж дуусчээ. Харамсалтай нь 3 жилийн дараа 1963 онд далан нурж, 228 метр өндөр далайн давалгаа ойролцоох тосгон, суурин газрыг юу ч үгүй болгосон бөгөөд 2000 хүний амь насыг авч одсон юм. Үүнийг барилгын ажил хэт их удааширч, чанаргүй материал ашиглаж барьсантай холбон тайлбарладаг байна.

Важонт далангийн сүйрэл

Орхон гол улаан шороогоор урсаж эхэллээ

Орхон гол нь Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн 54 сум, суурин газрыг дайран, 1124 км газар урсч  Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг монголын томоохон голуудын нэг юм. 

Сүүлийн жилүүдэд Орхон голын эх ундарга болох Суварга хайрхан уулнаас эх авсан голуудын гольдролд “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” зэрэг компани 1999 оноос алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас нутгийн гурван гол, 15 булаг шанд устаж үгүй болсон  гэж уугуул иргэд үзэж байна. Эдгээр компани нь алтыг нь сорчилж  аваад, гол, усыг  бохирдуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаа хийдэггүй  аж. Нутгийн 240 өрхийн 990 малчин гол бохирдсоны улмаас 4-5 км зайтай газраас ундны усаа зөөвөрлөн хэрэглэхэд хүрчээ. Өнөөдөр Орхон голоос ундны усаа авч байгаа нутгийн иргэдийн бие дээр салхин цэцэг шиг тууралт гарч, эмнэлэгт үзүүлэхээр онош нь тодрохгүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Таны бодлоор хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж, ямар гамшигт үйл явдлууд болж байна вэ?

 

25
таалагдаж байна

34
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()