Ямар ордны хүмүүс хоорондоо секс хийхэд тохиромжтой байдаг вэ?

2016-10-03, 12:00
93,056

Секс бол хүний амьдралын хамгийн чухал зүйл гэдэгтэй маргах хүн бараг үгүй биз ээ. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бий болгохдоо хоорондоо дурлаж, бие биенийгээ хайрлаж байхаар бүтээсэн нь амьдралын жам гэлтэй. Тэгвэл аль ордонд төрснөөөсөө шалтгаалж, ямар ордны хүмүүстэй сексийн харилцаанд орвол илүү тохиромжтой байх тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхийг зорьлоо.

Ямар ордны хүмүүс хоорондоо секс хийхэд тохиромжтой байдаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Хонь - Арслан

Тэд бол орон дотроо халуухан шөнийг өнгөрүүлэх хувьтай, сексийн хувьд шалгарсан хосууд юм. Тэр тусмаа хонь нь эмэгтэй, арслан нь эрэгтэй байвал бүр илүү зохицох бөгөөд залуугийн орон дотроо гарамгай байх чадвар эмэгтэйг галзууруулна гэж мэд...

Хонь - Арслан

2 Үхэр - Мэлхий

Тэдний хайр сэтгэлийн харилцаа тийм ч таатай биш байх бол ор дэрний асуудал харин ч нэг тааламжтай байдаг ажээ. Санаачлагыг гол төлөв мэлхий авах бөгөөд түүний санаанаас төсөөлж ч байгаагүй зүйлс гарч болох юм. Тэдний халуухан үдшийг саад хийж чадах зүйл огтхон ч байхгүй бөгөөд бие биенээ гэсэн дур хүсэл нь эргэн тойрондоо болж буй зүйлсийг анзаарах ч сөхөө олгодоггүй байна.

Үхэр - Мэлхий

3 Хонь - Ихэр

Энэ тохиолдолд хонь нь эмэгтэй байвал ихрүүдийн хувьд илүү тааламжтай санагдах бөгөөд тэдний ялдам, дур булаам байдал ихрүүдийн хүслийг өдөөдөг гэнэ. Тэд яаралгүй, аажуу тайвнаар секс хийхийг эрхэмлэх бөгөөд энэ нь ч өөрсдөд нь гайхалтай таашаал бэлэглэх ажээ.

Хонь - Ихэр

4 Үхэр - Охин

Охины орднынхон цаг ямагт төгс төгөлдрийг эрхэмлэж байдаг бөгөөд тэд орон дотроо ч гэсэн гайхалтай секс хийхийг хүсдэг байна. Харин тайван, дөлгөөн үхрийн орднынхон тэдний хүсэл зорилгод нийцүүлэн хүссэн зүйлийг нь хийхэд бэлэн байдаг аж. Тэд бодит амьдрал дээр ч гэсэн боломжийн харилцаатай хосууд байх боломжтой юм.

Үхэр - Охин

5 Мэлхий - Арслан

Тэд хайр дурлалын хувьд тийм ч таатай харилцаатай байж чадахгүй бөгөөд харин орон дотроо хамгийн тохирох хосуудын нэг ажээ. Тэд хоёул бүтээлч сэтгэлгээтэй учраас халуухан шөнийг өнгөрүүлэх нь гарцаагүй юм.

Мэлхий - Арслан

6 Хонь - Хилэнц

Орон дотроо дүрэлзэм хайрандаа буцалж, бие биеэ хүсэмжлэх тэдний харцыг юутай ч зүйрлэшгүй бөгөөд шинэ зүйлийг туршиж үзэхэд тэдэн шиг дуртай хүлээж авах ордууд өөр хаана ч байхгүй. Гэхдээ хилэнцийнхний ялимгүй давамгайлах байдал сексийн харилцаанд чухал нөлөө үзүүлэх бөгөөд хонины ордны бүсгүйчүүд тэднийг түрүүлж, хөдлөхийг үргэлж хүлээж байдаг байна.

Хонь - Хилэнц

7 Ихэр - Ихэр

Тэд бол бие физилогийн хувьд хамгийн тохирох, гайхалтай сексийн хамтрагчид бөгөөд халуухан, романтик үдшийг өнгөрүүлсний дараа тэдний бие биенээ хүсэмжлэх хүсэл илүү их оргилдог байна. Тиймээс эрэгтэй нь санаачлагыг гартаа авч, хайртыгаа нууцхан баярлуулж яагаад болохгүй гэж? Харин үүний дараа халуухан шөнийг өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой байх нь ээ.

Ихэр - Ихэр

8 Үхэр - Матар

Тус ордны хосууд нь секс, амьдралын зохицол нийлэмжийн хувьд ч хоорондоо төгс зохицдог ажээ. Тэд нэгнээ үргэлж сэлбэж, нөхөж байдаг тул урт удаан харилцаанд хамтдаа амьдардаг. Мэлхийн ордны хувьд тэд бусад ордоос илүүтэй загасны ордонд ихээр татагддаг бөгөөд, хэзээ ч харамсахгүй сексийн амтыг мэдрүүлж чаддаг. Хоёул маш өвөрмөц бүтээлч сэтгэлгээтэй тул нэгэн хэвийн уйтгартай зүйлд баригдалгүй үргэлж шинийг эрэлхийлж, туршсаар байдаг байна.

Үхэр - Матар

9 Мэлхий - Загас

Дээрх ордны хосууд мөн л өөр хоорондоо маш нандин холбоогоор холбогддог. Бие биедээ үнэн сэтгэлээсээ хайртай тус ордны хосууд ямар ч ордоос илүүтэй бие биедээ итгэж, хоорондоо таталцаж байдаг аж. Сексийн хувьд уламжлалт арга барилыг илүүд үзэж, илүү тайван байхыг эрмэлздэг. Тэдний хувьд зүгээр л биенээ тэврээд хэвтэхэд туйлын сайхан санагддаг гэнэ шүү. Зөвхөн ор хөнжил гэлтгүй амьдрал дээр ч маш зөөлөн, романтик харилцааг эрхэмлэдэг юмсанж.

Мэлхий - Загас

10 Охин - Загас

Тэд бол маш эсрэг тэсрэг ааш араншин, амьдралын хэв маягтай хүмүүс юм. Хэдий тийм боловч, нэмэх хасах цэнэг мэт үргэлж нэгэн рүүгээ тэмүүлж байдаг. Сексийн хувьд тэд өдөр бүр өөр мэдрэмжийг авч, төрөл бүрийн хэлбэрээр туршилт хийхийг эрхэмлэдэг байна. Охины орд маш нууцлаг, халдашгүй байдлыг эрхэмлэдэг бол загасны ордныхон эсрэгээрээ илэн далангүй, хөгжилтэй байхыг илүүд үздэг. Иймээс загасны орд нь эсрэг ордоо өдөөж өгдөг ажээ.

Охин - Загас

11 Ихэр - Нум

Ихрийн ордныхон ихэвчлэн маш нууцлаг, бүрэг ичимхий талдаа хүмүүс байдаг. Харин нумын ордныхон адал явдал эрэлхийлэгч, шинэлэг нэгэн байх нь бий. Тэд сексийн үеэр нэгэндээ халуун дулаан үгсийг хэлж, мэдрэгдэж буй мэдрэмжээ хуваалцахыг эрхэмлэдэг. Мөн ганц шөнийн харилцаа бус, насан туршийн хайраа эрэлхийлж амьдардаг гэнэ шүү.

Ихэр - Нум

12 Мэлхий - Матар

Тэд бол сүйтгэгчид л гэсэн үг. Хамтдаа байхад тэдэнд боломжгүй зүйл гэж үгүй. Матрын хувьд сексийн асар их тэмүүлэл, хүсэл тачаалыг тээдэг бөгөөд харин мэлхийн орд нь түүнийг илүүтэй өдөөж өгдөг. Үргэлж шинэ содон байрлал, адал явдлыг эрэлхийлдэг тул сексийн харилцаандаа шинэ дэвшлийг авчирдаг байна.

Мэлхий - Матар

13 Жинлүүр - Ихэр

Ихрийн ордны хүмүүс маш романтик хүмүүс юм. Тиймээс ч хайртыгаа хэрхэн аз жаргалтай байлгах, юу хүсэж байгааг нь хамгаас илүү мэдэрдэг. Харин жинлүүрийн ордынхон маш сэтгэл татам хүмүүс байдаг. Тэдний харилцаа хэзээд хэн хэндээ хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд төдийлөн урт хугацаанд үргэлжилдэггүй аж.

Жинлүүр - Ихэр

14 Арслан - Хилэнц

Арслан болон хилэнцийн ордныхон үргэлж бие биедээ татагдаж байдаг. Хилэнцийн хувьд маш хүчирхэг бөгөөд гүн дурлагч, харин арслангийн орд нь хэзээд төвийг сахидаг тул хамтрагчийнхаа хүсэл сонирхлыг хүндэтгэдэг байна. Хилэнцийнхэн маш хашир, аливаад хүлээцтэй ханддаг бол арслан алс ирээдүй бус тухайн мөчийн жаргалыг илүүд үздэг.

Арслан - Хилэнц

15 Хумх - Нум

Тэд сексийн хамтрагчид гэхээсээ илүү сайн найзууд юм. Яг л "Benefits of Friends" киног санагдуулам харилцаатай гэсэн үг. Тэд албан ёсны сексийн харилцаа, амьдралыг цогцлоохоос илүүтэй найзуудын сексийг илүүд үздэг. Учир нь ингэснээр тэд өөрсдийгөө үүрэг хариуцлагаас бултаж, нэгнийхээ хүслийг нөхөж байгаа хэрэг хэмээн боддогтой холбоотой аж. Гэвч тус харилцаа нь даамжирсаар нэг гэрт орсон тохиолдлууд олон байдаг байна.

Хумх - Нум

70
таалагдаж байна

113
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()