Харшил хөдөлгөдөг итгэмээргүй зүйлс

Ямарваа зүйлээс харшилах нь хэдийгээр тийм ч ноцтой зүйлсийн нэг биш гэлээ, яг л шүдний өвчин мэт хүмүүсийг хамгийн ихээр зовоодог шүү дээ.  Эдгээр үеүдэд нүд улайх, арьс загатнах, хамар битүүрэх зэргээр  хүн бүрт харилцан адилгүй шинж тэмдгүүд нь илрэх бөгөөд бидний урьд хожид сонсож байгаагүй маш олон төрлийн харшлууд байдаг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Харшил хөдөлгөдөг итгэмээргүй зүйлс
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

26 Самар

Сүүлийн жилүүдэд АНУ болон Их Британи улсуудад самрын харшлаар өвчилсөн хүмүүсийн тоо олширсоор байгаа бөгөөд эрдэмтэд чухам юунаас үүдэж, самрын харшилтай болж байгааг өнөөг хэр нь судалсаар байгаа юм. 

Самар

25 Буурцаг

Буурцагны харшлаар ихэвчлэн насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүд өвчлөх магадлал өндөртэй байна. Энэ нь хүмүүс хоол хийхдээ оливын тосыг хэрэглэх болсонтой холбоотой байж болзошгүйг мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Буурцаг

24 Төмөр

Хүний биед харшил өгдөг металиудын нэг бол яах аргагүй төмөр билээ. Хүзүүний зүүлт, цаг, бугуйвч зэрэг эдлэлүүдийг төмрөөр хийдэг бөгөөд энэ үед ихэвчлэн арьс загатнах шинж тэмдгээр илэрдэг байна. Түүнчлэн төрөл бүрийн хувцаснууд болон зарим утасны гадаргууг ийнхүү төмрөөр бүрж хийдэг шүү дээ.

Төмөр

23 Өндөг

Ихэвчлэн, хүүхдүүд өндөгний харшлаар өвчилөх нь элбэг бөгөөд  энэ нь өндөгний цагаанаас үүдэлтэй харшил юм. Ихэнх тохиолдолд шинж тэмдэг нь хүүхдийн нүд хавдаж илэрдэг. Гэвч тус харшлыг эдгээх боломжтой бөгөөд харъяа эмнэлэгтэй хандаж, тохирох эмчилгээг хийлгэхэд л хангалттай.

Өндөг

22 Пенциллин

1942 онд Александер Флеминг (Alexander Fleming) гэгч эрхэм пенциллинийг зохион бүтээсэн бөгөөд олон өвчнийг эмчлэхэд энэхүү эмийг өнөөдөр хүн төрөлхтөн ашиглаж байгаа билээ. Гэвч энэ эмнээс  хэт хараат болох харшлах тохиолдлууд ихээр гарч байгаа ажээ.

Пенциллин

21 Сульфат

Сульфат нь зарим хүнсний бүтээгдэхүүнүүдийн найрлага, тэр дундаа дарсанд илүүтэй агуулагддаг бөгөөд 100 хүн тутмын нэг нь уг харшлаар өвчилсөн байдаг байна.

Сульфат

20 Модны самар

Уг харшлаар хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс хоёулаа өвчлөх боломжтой байна. Модны самарт "пекан", "Грек самар", Бразил самар, ойн самрууд ордог ажээ.

Модны самар

19 Алим

Алимны харшлыг амаар дамжин халдварлах өвчин хэмээн нэрлэх нь бий. Шинж тэмдэг нь алим идсэний дараагаар хоолой болон уруул орчмоор загатнах, ирвэгнэх зэргээр илэрдэг байна. 

Алим

18 Хумсны будаг

Хумсны будаг нь найрлагандаа хэд хэдэн химийн элементүүдийг агуулдаг. Тиймээс ч эдгээр нь хүний биед харшил өгөх үндэс болдог ажээ.

Хумсны будаг

17 Гоньд болон сармис

Бидний өдөр тутамдаа хүнсэндээ өргөн ашигладаг тус бүтээгдэхүүнээс харшлах үед ихэвчлэн толгой өвддөг байна. 

Гоньд болон сармис

16 Мах

Үүнд үхэр, хонь, гахай гээд бүх л төрлийн мах орох бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ын өмнө зүгийн нутгийн иргэд энэ харшлаар өвчлөх болжээ. 

Мах

15 Зүлэг ногоо

Зуны улиралд уг харшлаар өвчлөх магадлал их бөгөөд шинж тэмдэг нь арьс загатнаж илэрдэг байна. Биед илрэх зовиур нь бага боловч, цаашид даамжрах хандлагатай гэнэ.

Зүлэг ногоо

14 Цитрус жимс

Цитрусын төрлийн жимсэнд ислэг амттай жимснүүд болох мандарин, лемон, жүрж зэрэг жимснүүд орох бөгөөд хүний биеийн дархлааг муутгадаг аж.

Цитрус жимс

13 Сесаме

АНУ, Австрали, Израйл зэрэг улсуудын иргэд сүүлийн үед уг харшлаар өвчлөх болжээ. Сесамегээс гаргаж авдаг тос болон үр зэрэг нь харшил тусахад хүргэдэг байна.

Сесаме

12 Салицил

Салицил нь найрлагадаа химийн хэд хэдэн элементүүдийг агуулсан бөгөөд төрөл бүрийн өвчний үрэвсэл дарах зориулалттай юм. Шинж тэмдэг нь астматай хүмүүсийнхтэй адилхан ижил илэрдэг.

Салицил

11 Дун

Насанд хүрсэн хүмүүс болон хүүхдүүдэд тусах хандлагатай байгаа уг харшлаар АНУ-ын иргэд өвчлөх болжээ.

Дун

10 Шавьж

Ямар ч төрлийн шавьж нь биенээсээ тодорхой хэмжээний хор ялгаруулж байдаг бөгөөд энэ нь харшил үүсгэх гол үндэс болдог байна. Шинж тэмдэг нь арьс хуурайших, амьгалахад хүндрэлтэй байх зэргээр илэрдэг.

Шавьж

9 Буудай

Ихэвчлэн нас биенд хүрээгүй хүүхдүүд энэхүү харшлаар өвчлөх магадлалтай байна. 

Буудай

8 Сүү

Нас биенд хүрээгүй хүүхдүүдийн 3% нь сүүний харшилтай байдаг бөгөөд шинж тэмдэг нь гэдсээр хатгуулан өвддөг байна. Энэ үед яаралтай эмчид үзүүлж, зохих арга хэмжээг авах хэрэгтэй юм.

Сүү

7 Амьтан

Амьтны үсэнд наалдсан төрөл бүрийн нян бактер нь хүний биед халдахдаа амархан бөгөөд үүнээс үүдэж харшил үүсгэдэг байна. Түүнээс гадна муур, нохой зэргийн эр бэлгийн эсээс үүдэлтэй харшил тусах тохиолдол ч элбэг ажээ.

Амьтан

6 Жоом

Жоом нь өөрөөсөө шүлс ялгаруулдаг бөгөөд явсан газартаа түүнийгээ дусаадаг аж. Нүдэнд тод харагдахгүй ч гэлээ, энэ нь харшил үүсгэж, өвчлөхөд хангалттай нөлөөг үзүүлдэг гэнэ.

Жоом

5 Резинэн бүтээгдэхүүн

Эмнэлгийн ажичид болон үйлчлэгчдийн ажилдаа түгээмэл хэрэглэдэг резинэн бээлий нь харшил үүсгэдэг бөгөөд түүнээс гадна бэлгэвчийг ч гэсэн үүнд хамаатуулдаг байна. 

Резинэн бүтээгдэхүүн

4 Хөгц

Хөгц үүссэн хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд гэртээ байлгах нь харшил үүсгэдэг. Тиймээс хугацаа нь дууссан бол тэр даруйд нь аливаа хүнсний бүтээгдэхүүнийг хаяж байх хэрэгтэй ажээ.

Хөгц

3 Тоосонцор

Өнөөдөр харшилтай хүмүүсийн 80 гаруй хувь нь тоосонцрын харшилтай байдаг ажээ. Шинж тэмдэг нь нүд улаах, биеийн эсэргүүцэл муудах зэргээр илэрдэг байна.

Тоосонцор

2 Цэцгийн тоос

Хамар битүүрэх бол энэ харшлаар өвчилсөн хүмүүст илрэх гол шинж тэмдэг юм. Цаашлаад найтаах, толгой эргэх, өвдөх шинжүүд илэрч болно.

Цэцгийн тоос

1 Жин нэмэх, хасах

Зарим хүмүүс жин нэмэх, хасахад харшлын шинжүүд илэрдэг ажээ. Амьсгаа давчдах, дотор бачуурах шинжүүд илэрдэг байна. Хүн хүний биеийн онцлогоос шалтгаалан илрэх шинж нь харилцан адилгүй ч хаврын улиралд түгээмэл тохиолддог.

Жин нэмэх, хасах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()