Бүх цаг үеийн хамгийн шилдэг програм зохиогчид

Текник технологийн шинэ дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа өнөө үед, программ зохиогчдын ажил хамгаас эрэлттэй байгаа билээ. Чухам тэдний ур ухаан, оюун билгээс л ирээдүй улс орны хөгжил, цаашлаад дэлхий ертөнц маань шинэ эрин үед хөл тавьж байгаа юм. Ийнхүү бид та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн шилдэг программ зохиогчдыг танилцуулж байгааг хүлээн авна уу.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг програм зохиогчид
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

10 Дональд Кнут (Donald Knuth)

Америкийн нэрт программист, математикч эр нь Стэнфорд их сургуулийн профессор юм. Түүнийг алгоритмын тооцооллын эцэг нь гэгддэг. 

Дональд Кнут (Donald Knuth)

9 Гвидо ван Россум (Guido van Rossum)

Голландын компьютерийн программист эр нь "Python" программыг зохиосон билээ. Тэрээр 2005 оноос 2012 оны хооронд "Google" компанид ажилласан юм.

Гвидо ван Россум (Guido van Rossum)

8 Кен Томпсон (Ken Thompson)

Тэрээр компьютерийн программистуудын анхдагчдын нэг билээ. Амьдралынхаа ихэнх хугацааг "Bell Labs"-д ажилласан бөгөөд "Unix" үйлдлийн системийг зохиоход томоохон хувь нэмрийг оруулсан байдаг. Мөн B программыг зохиосон. 2006 оноос хойш "Google" компанид ажиллаж байна.

Кен Томпсон (Ken Thompson)

7 Брайан Керниган (Brian Kernighan)

Канадын программист, нэрт профессор эр нь "Unix" үйлдлийн системыг Кен Томпсон болон Деннис Ричи нарын хамт зохиосон юм. Мөн "AMPL" болон "AWK "-ийг хамтран зохиолцсон ажээ. 

Брайан Керниган (Brian Kernighan)

6 Тим Бернерс-Ли (Tim Berners-Lee)

Бид түүнийг “TimBL,” хэмээх нэрээр нь илүүтэй мэдэх билээ. Английн чадварлаг программист залуу нь, "W.W.W" буюу "World Wide Web"-ийг зохион бүтээсэн юм. Нэг ёсондоо интернэтийн ертөнцөд хөл тавих үндэс суурийг нь тавьж өгсөн гэхэд болох юм. Тэрээр өдгөө "World Wide Web Consortium (W3C)" компанийн ерөнхий захирлын албыг хашиж байгаа билээ.

Тим Бернерс-Ли (Tim Berners-Lee)

5 Линус Торвальдс (Linus Torvalds)

Финлянд гаралтай Америкийн программист эр нь "Linux kernel" үйлдлийн системийг хөгжүүлсэн юм. Түүнээс гадна тэрээр "Git" хяналтын системийг бүтээсэн билээ. Тиймдээ ч 2012 онд "Фянландын технологийн академи"-аас шилдэг программистийн шагналыг хүртсэн байдаг.

Линус Торвальдс (Linus Torvalds)

4 Жеймс Гослинг (James Gosling)

Канадын нэрт программист эр нь "Java" программын эцэг гэгддэг билээ. Түүнээс гадна хэд хэдэн компьютерийн үйлдлийн системүүд болох "NeWS", "Gosling Emacs"-ийг зохион бүтээсэн юм. Тэрээр өдгөө АНУ-ын "Инженерийн үндэсний академи"-д ажилладаг байна.

Жеймс Гослинг (James Gosling)

3 Бьерн Страуструп (Bjarne Stroustrup)

Тэрээр Дани улсад төрсөн бөгөөд бидний сайн мэдэх компьютерийн С++ программчлалын хэл буюу С-гийн сайжруулсан шинэ хувилбарыг зохиосон юм. Техасын шинжлэх ухаан технологийн сургуулийг программ хангамжийн ангийг төгссөн бөгөөд мэргэжлийн дагуу Колумбын их сургуульд профессороор ажиллаж байсан гэдэг.

Бьерн Страуструп (Bjarne Stroustrup)

2 Андерс Хейлсберг (Anders Hejlsberg)

Данийн нэрт программист тэрбээр хэд хэдэн хэрэглээний программ, үйлдлийн системүүдийг дахин шинэчлэсэн юм. Түүнчлэн C# программыг бүтээсэн билээ. Тэрээр өдгөө "Microsoft" компанид ажилладаг байна. 

Андерс Хейлсберг (Anders Hejlsberg)

1 Деннис Ричи (Dennis Ritchie)

Америкын алдарт программист эр нь техник технологийг дижитал эрин үед авчирахад чухал үүргийг гүйцэтгэсэн юм. Тэрээр "Unix" үйлдлийн системийг зохион бүтээсэн Кен Томпсон (Ken Thompson)-той хамтран С программчлалын хэлийг зохиосон билээ. Тиймээс ч Тооцоолох Техникийн Холбоо буюу "Association for Computing Machinery"-ноос 1983 онд Тьюринг шагналыг хүртсэн байдаг. Мөн 1999 онд ерөнхийлөгчийн нэрэмжит хүндэт медалийг хүртэж байжээ.

Деннис Ричи (Dennis Ritchie)

51
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()