Дэлхийг өөрчилсөн 15 түүхэн үйл явдал

Хүн төрөлхтний түүхэнд олон чухал үйл явдлууд болж байсныг буурал тивийн түүхийн хуудсаас харж болох билээ. Тэдгээр үйл явдлууд дэлхийг өөрчилсөн бөгөөд цаг хугацаа улиран өнгөрсөөр өнөөдрийн бидний амьдарч буй дэлхий ертөнц бий болсон гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Тэгвэл хамтдаа энэхүү сонирхол татам мэдээллийг үзэж, сонирхоцгооё. 

Дэлхийг өөрчилсөн 15 түүхэн үйл явдал
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 "Хар үхэл"

XIV зууны үед хүн төрөлхтний түүхэнд нэгэн аймшигтай зүйл болж өнгөрсөн нь "Хар үхэл" гэх нэрээр түүхийн хуудаснаа бичигдэн үлдсэн тахал өвчин байсан юм. Европ болон Ази тивийг хамарсан энэхүү өвчний улмаас Европ тив ойролцоогоор нийт хүн амынхаа 30-60% буюу 75-200 гаруй сая хүнээ алдаж байжээ. Олон газар уй гашууд автаж, энд тэндгүй үхсэн хүмүүсийн цогцос уул шиг овоорч байсан гэдэг. Хар тахал гэх олон сая хүний амийг авч одсон уг өвчин нь 1346-1353 оны хооронд үргэлжилсэн юм.

"Хар үхэл"

2 "Ромын эзэнт гүрний ноёрхол"

"Pax Romana" буюу Ром хэлнээс орчуулбал "Энх тайван орших Ром гүрэн" гэсэн утгатай бөгөөд 200 гаруй жилийн хугацаанд дэлхийд ноёлсон Ромын эзэнт гүрнийг ийн нэрийддэг байна. Дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ тэдэн шиг өргөн уудам нутагтай ард түмэн байгаагүй бөгөөд цэрэг арми, хөгжил дэвшил, соёл иргэншлийн хувьд тухайн үеийн улс орнуудаас хамгийн гайхалтайд тооцогдож байсан Ромын эзэнт гүрэн хүн төрөлхтний хөгжил дэвшилд ихээхэн тус нэмэр хүргэсэн гэж түүх судлаачид үздэг ажээ. 

"Ромын эзэнт гүрний ноёрхол"

3 "Константинополийн сүйрэл"

Дэлхийн түүхэн дэх агуу хотуудын нэг байсан Константинополь (Constantinople)-ийн уналт 53 жилийн ноёрхлын дараа II Оттоман Султан Мехмед (Ottoman Sultan Mehmed) хаан ширээний суудлыг булаан авснаар эхэлсэн гэж үздэг байна. Бүхэл бүтэн 16 зууны турш орчлонгийн хамгийн сайхан хотоор нэрлэгдэж байсан бөгөөд Ромын эзэнт гүрний нийслэл байсан гэдгээр нь хүмүүс илүү сайн мэддэг байжээ. Лалын шашинтнууд хотыг эзлэн түрэмгийлж, Мехмед хаан ширээнд суухаар барахгүй уг хотыг Туркийн нийслэл хэмээн өргөмжилж байв. Харин өнөөдөр энэ газрыг Истанбул гэж нэрлэдэг бөгөөд Турк улсын нийслэл гэдгээр нь бид сайн мэдэх билээ.

"Константинополийн сүйрэл"

4 "АНУ-ын иргэний дайн"

1800-аад оны үед АНУ-д болсон иргэний дайн нь хүн төрөлхтөнд тэгш эрх, хууль, ёс журмыг сахиулах үндсийг бий болгосон бөгөөд үүнээс үүдэж, ядуу буурай иргэдийг боолчлох, тэдний хөдөлмөрийг мөлжих асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн байдаг байна. 

"АНУ-ын иргэний дайн"

5 "Протестантын шашин"

Протестант (Protestant)-ын шашин эхэндээ Ромын эзэнт гүрэнд үүссэн бөгөөд удалгүй Өмнөд болон төв Европыг хамарсан дэлхийн хамгийн том шашин болтлоо дэлхий нийтэд түгэн дэлгэрсэн юм. Протестантын шашин дэлгэрснээр Католик шашины байр суурь ганхаж эхэлсэн бөгөөд шашин хоорондын мөргөлдөөн үүсэхэд хүргэж, 30 гаруй жил үргэлжилсэн дайны голомтыг эхлүүлж байжээ.

"Протестантын шашин"

6 "Эрүүл мэндийн хувьсал"

Мэргэжлийн эмч болон өвчин эдгээх эм, тан гэж байгаагүй үед хүн төрөлхтнийг та хэрхэн өвчин зовлонтойгоо тэмцэж байсан гэж бодож байна? Мэдээж төсөөлөхөд бэрх байгаа биз? Тэгвэл анхны эрүүл мэндийн салбарт гарсан дэвшил нь XIX зууны үед Лью Пастер (Louis Pasteur) гэгч эрхмийн хийсэн туршилт байсан бөгөөд үүнээс хойш олон шинэ дэвшлүүд ар араасаа гарчээ. Тухайлбал Александр Флеминг (Alexander Fleming) 1928 онд анхны антибиотик болох пенициллинийг зохион бүтээсэн бөгөөд хүмүүс өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарт энэхүү эмийг ашиглаж байгаа билээ.  

"Эрүүл мэндийн хувьсал"

7 "Техник, технологийн хувьсал"

Өнөөдрийн энэ хурдацтай хөгжиж буй техник технологийн үндэс тэртээх 1760-аад оны үед тавигдаж байжээ. Их Британи улсад аж үйлдвэрийн эрин үе эхэлсэн гэлтэй энд тэндгүй үйлдвэрүүд баригдаж, галт тэрэгний зам тавигдаж, жинхэнэ утгаараа хөгжил дэвшил гэдэг зүйлийг цогцлоож байсан бөгөөд тэдний энэ их бүтээн байгуулалтыг дагаад Европын улс орнууд давхар хөгжлийн замдаа орсон гэж хэлж болох юм. Аж үйлдвэрийн хөгжлийн эрин зуун нь 1760-1914 оны хооронд үргэлжилж байжээ.

"Техник, технологийн хувьсал"

8 "Америкийн хувьсал"

Шударга ёсыг эрхэмлэж, тэгш эрхийг дээдлэх уриатайгаар хөгжлийн замдаа гарсан АНУ-ыг эрх чөлөөний эх орон хэмээн зарлан тунхаглаж байсан цаг саяхан мэт санагдана. Европын улс орнуудад аж үйлдвэрийн хувьсгал өрнөхтэй зэрэгцэж, АНУ-д үйлдвэрүүд баригдаж эхэлсэн бөгөөд хот суурин газрууд хурдацтайгаар хөгжиж, дэлхийд тэргүүлэх байр суурийг эзлэж байсан юм. Харин тэд өнөөдөр хөгжил дэвшлээрээ дэлхийн оргилд залраад байгаа гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу. 

"Америкийн хувьсал"

9 "Хэвлэл мэдээллийн салбарын хөгжил"

Хэвлэл мэдээллийн салбарт гарсан хамгийн анхны дэвшлийг Йохан Гютенберг (Johannes Gutenberg) гэгч эрхэм авчирсан бөгөөд тэрээр нэгэн өвөрмөц төхөөрөмж зохион бүтээсэн нь өнөөдрийн хэвлэл мэдээллийн салбарыг үүсгэн байгуулагдах үндэс болсон байна. Уран зохиол, шашины номлол болон баримт бичгүүдийг хэвлэн гаргадаг байсан энэхүү төхөөрөмжийг Европын хэд хэдэн орнуудад ашигладаг байжээ. Тэрээр 1440 онд энэхүү төхөөрөмжөө зохион бүтээж байсан байна. 

"Хэвлэл мэдээллийн салбарын хөгжил"

10 "Сэргэн мандалт"

Олон сая хүний амийг авч одсон аймшигт тахал Европ тивийг нөмөрсний дараа өвчний голомт цаг хугацааны эрхээр үгүй болж, сэргэн мандалтын эрин зуун Европ тивд айлчлан ирсэн юм. Леонардо да Винчи, Микеланжело, Рафаел зэрэг суутнууд төрөн гарч, утга, уран зохиолын салбарт шинэ дэвшлүүд бий болж, одоогийн өндөр хөгжилтэй Европын улс орнууд руу хөтлөх гүүр нь болж өгчээ.

"Сэргэн мандалт"

11 "Колоничлол"

Тэртээх XVI зууны үед Европын улсууд болох Испани, Португал, Герман, Итали зэрэг гүрнүүд дэлхий ертөнцтэй танилцах зорилгоор хөлгүй цэнхэр далайд гарсан бөгөөд энэхүү уртаас урт үргэлжлэх аялалаараа тэд Африк, Америк, Австрали тивүүдийг нээж байсан юм. Түүнээс гадна олон газруудыг колончилж, боолчлолыг жинхэнэ утгаар нь бий болгосон гэж хэлж болох бөгөөд тэдний далайд гарсан явдал нь сайн муу үр дагавруудыг аль алийг нь хүн төрөлхтөнд авчирч байсан билээ.

"Колоничлол"

12 "Дэлхийн II дайн"

80 гаруй сая хүний амь насыг авч одсон дэлхийн II дайны хүн төрөлхтөнд авчирсан гарз хохирлыг дурдаад баршгүй бөгөөд дэлхийн түүхэнд хэзээ ч арилшгүй хар толбыг үлдээсэн явдал болсон гэж үзэх хүмүүс их байдаг байна. Хэдий тийм ч гэлээ, дэлхийн II дайн нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийг хэд хэдэн шатаар ахиулсан гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байдаг ажээ. Энэ нь зэр зэвсгийн хүчин чадал, техник технологийн хөгжил дэвшлийг шинэ шатанд аваачсантай холбоотой биз ээ.

"Дэлхийн II дайн"

13 10 дугаар сарын хувьсгал

Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг болох ОХУ нь тэртээх 1922 оныг хүртэл Хаант Орос Улс байсан гэдгийг та мэдэх үү? Хаант засаглалтай байсан манай хойд хөршид алдарт "Октябрийн хувьсгал" болж хаант засаглалыг авч хаяж, ЗХУ болж байсан түүхтэй билээ. Энэхүү хувьсгал нь "Улаантан" болон "Хаант засгийн эрх баригчид"-ын эсрэг тэмцлийн үр дүнд өрнөсөн бөгөөд ард түмний төлөөлөл болох "Улаантан"-уудын ялалтаар өндөрлөж, өнөөдрийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг болох ОХУ болж, хөгжих замдаа орж байжээ. 

10 дугаар сарын хувьсгал

14 Дэлхийн I дайн

1914-1918 оны хооронд дэлхийн I дайн болж өнгөрсөн бөгөөд энэхүү дайн үүсэх болсон шалтгааныг Австрийн хунтайж Арчдюк Франц Фердинанд (Archduke Franz Ferdinand)-ийн амь насыг Сербүүд хөнөөснөөр эхэлсэн гэж үздэг бөгөөд дайны хор уршгаар ойролцоогоор 9 сая гаруй хүн амь насаа алдсан байна. 

Дэлхийн I дайн

15 Францын хувьсгал

1789-1794 оны хооронд болсон Францын хувьсгал нь францын түүхэнд нийгэм, улс төрийн шинэчлэлт хийгдэж, эрс өөрчлөлтүүд бий болсон цаг үе юм. Энэ үед урьд нь язгууртан анги, католик шашны сүм хийд, феодалын эрх ямба эдэлдэг байсан Францын төрийн бүтцэд эрс өөрчлөлт хийгдэж, байсан юм. Эдгээр өөрчлөлттэй хамт хүчирхийлэл дэгдэж, хаанаа яллан шүүж, цаазаар аваачсан бөгөөд Европын бусад гүрнийг хамарсан дайн дэгдэж,  асар их цус урсаж, энд тэнд харгислал болсон юм. Хувьсгалаас улбаалж, Наполеоны дайн, хоёр удаагийн хаант засаглалын сэргэлт, хоёр удаагийн хувьсгал дэгдсэн бөгөөд энэ бүхний үр дүнд Франц улс орчин үеийн улс болтлоо өөрчлөгдөх хүрсэн юм.

Францын хувьсгал

35
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()