Манай гарагийн хамгийн аюултай загаснууд

2016-10-06, 18:40
19,986

Далай, тэнгисийн ёроолд бидний урьд өмнө нь сонсож байгаагүй, төдийлөн сайн мэдэхгүй этгээд, хачин загаснууд олон байдаг ажээ. Тэдний зарим нь газар дээрх амьтадтай адилхан харагдах бөгөөд харин зарим нь олон арван хүний амь насыг авч одсон аймшигтай загаснууд байдаг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, манай гарагийн хамгийн аюултай, өвөрмөц загаснуудтай танилцацгаая.

Манай гарагийн хамгийн аюултай загаснууд

1 "Цахилгаан загас"

Та өмнө нь биенээсээ цахилгаан гаргадаг загас байдаг тухай сонсож байсан уу? Итгэх эсэх нь таны мэдэх асуудал ч гэлээ, үнэхээр ийм загас байдаг байна. Энэхүү өвөрмөц загас нь бусад махчин загаснаас биенээсээ гаргах цахилгааны тусламжтай өөрийгөө хамгаалдаг бөгөөд хамгийн дээд тал нь 600 вольт ялгаруулах чадвартай ажээ. Хэрвээ хүн биед нь хүрвэл амь насаа алдах аюултай байна.

"Цахилгаан загас"

2 "Бар загас"

Бар загас нь дэлхий дээрх хамгийн аюултай загаснуудын нэг бөгөөд хурц, том шүдтэйгээрээ өвөрмөц харагддаг байна. Түүнийг "Шилдэг анчин" гэж нэрлэх нь ч бий. Энэхүү загасыг анх Африкийн Конго улс дахь Танганика (Tanganyika) голоос олж байжээ.

"Бар загас"

3 "Гүүч (Gooch) загас"

Непал болон Энэтхэг улсад орших Кали (Kali) голоос олдож байсан уг загас нь хурц шүдтэй бөгөөд 2.1 метр урт загас юм. Өдөр ирэх тусам энэхүү загасны тоо толгой огцом буурч байгаа бөгөөд энэ нь Кали голыг ширгэж байгаатай холбоотой гэж судлаачид үзэж байгаа ажээ.

"Гүүч (Gooch) загас"

4 "Чулуун загас"

Өвөрмөц хэлбэр дүрстэй загаснуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг чулуун загас нь хүнийг үхэлд хүргэх аюултай ажээ. Эмчилгээ нь үл олдох хачирхалтай өвчнүүд тусахад хүргэх бөгөөд бие организмыг ердөө 2 цагийн дотор хордуулан хөнөөдөг байна.

"Чулуун загас"

5 "Могой загас"

Өмнөд Солонгос, Хятад, ОХУ-ын гол мөрөнд олноороо нутаглан амьдрах могой загаснуудын толгойн хэлбэр нь могойныхтой адилхан харагддаг учраас могой загас хэмээн нэрлэжээ.

"Могой загас"

6 "Ванделлиа Сирроза (Vandellia Cirrhosa)"

Ванделлиа Сирроза гэх нэртэй загас нь 2.5 см урт, 3.5 мм өргөн хэмжээтэй маш жижигхэн загас бөгөөд шүдний чигчлүүр гэж нэрлэдэг байна. Хануур хорхойтой нэгэн адилаар хүний биеийн цусыг сорж, хооллодог ажээ. Түүнээс гадна олон төрлийн өвчин үүсгэдэг болох нь тогтоогдсон байна.

"Ванделлиа Сирроза (Vandellia Cirrhosa)"

7 "Пираньяа (Piranha)"

Та өмнө нь наран шарлагийн газар байгаа хүмүүс рүү дайрч, юу ч үгүй болтол нь зэрэмдэглэн хаяж байгаа тухай гардаг "Piranha" киног үзэж л байсан биздээ? Тэд бодит амьдрал дээр үнэхээр махчин загаснууд байдаг бөгөөд Өмнөд Америкийн далай, тэнгист олноороо амьдардаг байна.

"Пираньяа (Piranha)"

8 "Зараа загас"

Арьсаар тууралт өгч, элгийг өвчлүүлэхэд хүргэдэг энэхүү загас нь хүнийг үхэлд хүргэх аюултай байдаг байна. Зараа шиг хэлбэртэй харагдах загасыг эрдэмтэд судлаж байгаа бөгөөд чухам юуны учир хүний амь насанд аюул учруулж байгааг мэдэхийг зорьж байгаа ажээ.

"Зараа загас"

9 "Далайн залхаг"

Далайн залхаг таны биед хүрч, хатгавал үхлийн аюул учруулах хэдий ч, харагдах байдлаараа гоёмсог тул түүнийг "далайн гоо үзэсгэлэн" хэмээн хэлэх нь бий. Өнгөн гоо үзэсгэлэнд нь хууртаж, маш олон амьд биетүүд үхсэн байдаг.

"Далайн залхаг"

10 "Паяара (Payara)"

Цус сорогч гэж нэрлэдэг энэхүү загас нь дэлхий дээрх хамгийн аюултай загаснуудын нэг бөгөөд ойролцоогоор 1.2 метр урт ажээ. Түүнээс гадна хурц, том шүдтэй учир олон хүний аминд хүрсэн байдаг байна.

"Паяара (Payara)"

96
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()