Зөвхөн баячуудын авч чадах зүйлс

Өдөр хоног өнгөрөх тусам бидний ашиглаж ирсэн зүйлс улам бүр шинэчлэгдэж, илүү өндөр түвшинд очиж байгаа билээ. Харин эдгээр зүйлсийн үнэ нь зөвхөн хөрөнгө чинээ ихтэй баячуудад зориулсан гэдгийг илтгэх бөгөөд эгэл жирийн иргэд бид зураг, бичлэгийг нь олж харахаас өөр аргагүйд хүрчээ. Ингээд уншигчиддаа зөвхөн баячуудын худалдаж авч чадах шинэ содон зүйлсийг танилцуулъя. 

Зөвхөн баячуудын авч чадах зүйлс
Хаах
Сурталчилгаа

1 "Alpha Fuzion" саун- 15,995 доллар

Энэ нь мэдээж арьсыг чийгшүүлж, толигор эрүүл болгоход үр дүнгээ өгөх нэг төрлийн саун юм. Саунд сууж, алжаалаа тайлахаар гарч гүйдэг цаг хэдийн ард хоцорчээ. Мөнгө л байхад, гэртээ тухалж, хамгийн шилдэг төхөөрөмж ашиглах боломжтой болжээ. Тус саун нь арьсыг зөөлөн уураар чийгшүүлэх төдийгүй нуруунд иллэг хийж, биеийн бүх хэсэгт чийгшүүлэх тосыг шүршиж өгдөг байна. Та ердөө л тухалж хэвтсэнээр маш олон төрлийн цогц үйлчилгээг авч, алжаал ядаргаагаа тайлахаас гадна арьсаа гоё сайхан болгож чадна. 

"Alpha Fuzion" саун- 15,995 доллар

2 "Neorest 750H" шидэт суултуур- 10,200 доллар

Мэдээж суултуурыг бид бүгд өдөр тутамдаа ашигласаар ирсэн. Харин тус суултуур нь олон төрлийн чанар, тав тухтай байдлыг цогцлоож өгснөөрөө онцлог юм. Жишээ нь, хэрвээ таны суултуур тухгүй байвал та хажуу талд байрлах товчлууруудыг ашиглаж, тааруулж болох бөгөөд  суудал хэсгийг зөөлөн халааж өгнө. Үүнээс гадна бохироо өөрөө цэвэрлэж, жимсны анхилуун үнэрийг цацаж өгдөг давуу талтай төдийгүй хүндэрсний дараа таны өгзгийг бүлээн усаар угааж, зөөлөн сэнсээр хатаах тохиргоотой байна. Мөн ариун цэврийн тал дээр ямар ч асуудалгүй бөгөөд өөрийгөө хамгийн дээд түвшинд цэвэрлэж, нян бактериэс хол байх боломжтой. 

"Neorest 750H" шидэт суултуур- 10,200 доллар

3 "D&W" чанга яригч- 64,000- 5 сая доллар

Тус чанга яригч нь 3 өнгөний сонголттой бөгөөд хүрэл өнгө нь 64,000 доллар, мөнгөлөг өнгөтэй нь 300,000 доллар, алтан чанга яригч нь 5 сая долларын үнэтэй байх юм. Энэ нь дуугаралт, дууны долгионыг ялгах зэрэг тал дээр төгс бөгөөд хамгийн гол нь цэвэр алт, мөнгөөр урлагдаж байгаа гэдгээрээ нэр хүндийн баталгаа болох гэнэ.

"D&W" чанга яригч- 64,000- 5 сая доллар

4 " RJ" Марио цаг- 18,950 доллар

Бугуйн цаг нь бидний амьдралын нэгээхэн хэсэг, салшгүй хэрэглээ болсон билээ. Бид үүнийг цаг хугацааш хэмжих хэрэгсэл болгон ашигладаг бол зарим хүмүүс үүнийг гоёл гэх утгаар ашиглаж, ганц бугуйн цаганд олон мянган доллар зориулах аж. Тус цаг нь "Супер Марио" тоглоомын 30 жилийн ойд зориулан анх бүтээжээ. Мөн цэвэр ган металиар бүрж, нарийн деталь бүрт онц ач холбогдлыг өгч, урласан байна.

" RJ" Марио цаг- 18,950 доллар

5 Төсөөлөн уралдах- 185,000 доллар

Уралдахыг хүсдэггүй хүн гэж ховор бизээ. Харин та үүнийг гэртээ сууж байхдаа мэдрэх боломжтой боловч асар их мөнгө шаардах нь ойлгомжтой юм. Яг л уралдаж байгаа мэт мэдрэмжийг танд хайрлаж, хамаг биеийн тань адреналиныг ялгаруулан, хурд хүчийг мэдрүүлнэ. Ялангуяа машины уралдаан сонирхогчдын мөрөөдөл болсон зүйл билээ.   

Төсөөлөн уралдах- 185,000 доллар

6 120 инчийн "Vizio" телевиз- 129,999 доллар

Айл бүрт хэлбэр, хэмжээ, үзүүлэлт өөр телевиз байдаг. Харин энэхүү шинэлэг телевиз нь дуу дүрс, үзүүлэлт, өнгөний нягтралын төгс хувилбар хэмээгдэж байгаа төдийгүй асар том хэмжээ нь хүмүүст ихээр таалагдаж байна. Мөн та энэхүү зурагтыг гэртээ суурилуулсан байхад кино театр зорих шаардлагагүй юм. 

120 инчийн "Vizio" телевиз- 129,999 доллар

7 "MWE Emperor" Ажлын комьпютер- 49,000 доллар

Та тав тухтай ажиллахын тулд 49,000 доллар төлж чадах уу? Зөөлөн арьсан суудал, биед тухтай байрлал, агааржуулах систем гээд л яг мөрөөдөл шиг тус ажлын суудал нь бидний хэдэн жилийн цалингаар авч болох нь харамсалтай. 

"MWE Emperor" Ажлын комьпютер- 49,000 доллар

8 "Leica" зургийн аппарат- 7,450 доллар

Фэйсбүүк, Инстаграм зэрэг нь өнөө цагт голлох байр суурийг эзлэж байгаа тул чанартай зургийн аппарат, камерийн эрэлт ихсээд байна. Хүн бүхэн л гоё дэгжин, нягтрал сайтай зураг авахуулж, өөрийн хувийн хуудсандаа байршуулахыг хүсдэг. Харин тэдний хүслийг биелүүлэхээр нэгэн гайхалтай зургийн аппарат зохион бүтээгджээ. Хамгийн хачирхалтай нь тус камер нь зөвхөн хар цагаан өнгөөр зураг авдаг төдийгүй нягтрал, хурд зэргээрээ давуу байдаг аж. 

"Leica" зургийн аппарат- 7,450 доллар

9 Гар утасны чанга яригч- 1,115 доллар

Бид шинэхэн гар утсыг хэдэн зуун доллараар худалдаж авдаг боловч түүний чанга яригч спикер нь хамаагүй үнэтэй байх юм. Энэ нь зөвхөн гар утас биш, зөөврийн комьпютер, CD, DVD уншигч зэрэгтэй холбож болох төдийгүй гадаад үзэмж, чанар, дуугаралтын тал дээр ярих зүйлгүй  байна. 

Гар утасны чанга яригч- 1,115 доллар

10 "Kohler" суултуур- 7,000 доллар

Энэ нь дээр дурдсан суултууртай ижил төстэй талууд олон юм. Мөн л дулаан ялгаруулж, тав тухтай байдлыг хангаж өгөх төдийгүй зөөлөн аяс дуугарч, сэтгэлийн таашаал эдлүүлнэ. Үүнээс гадна өөрийгөө цэвэрлэж, өнгө өнгийн гэрэл гаргана. Та тус үйлдлүүдийг ухаалаг дэлгэцээр удирдах юм. 

"Kohler" суултуур- 7,000 доллар

11 Ухаалаг үүл- 3,360 доллар

Та өөрийн өрөөндөө үзэмж төгс үүл байна гээд төсөөлдөө. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Энэ нь угтаа бол гэрлийн шил бөгөөд яг л үүл шиг харагдаж, дуугарч, сайхан мэдрэмжийг төрүүлдэг байна. Та "bluetooth" холболт ашиглаж, дуртай дуугаа үүлнээс эшиглүүлэх боломжтой. 

Ухаалаг үүл- 3,360 доллар

12 "Luvaglio" зөөврийн комьпютер- 1 сая доллар

Жирийн иргэдийн насаараа хөдөлмөрлөөд ч олж чадахгүй их хэмжээний мөнгөөр ганцхан зөөврийн комьпютер худалдаж авна гэж бодохоор аймшигтай юм. Энэ нь хамгийн анхны сая доллар хүрсэн зөөврийн комьпютер бөгөөд өдөр тутамд хэрэглэхэд зохимжгүй дэндүү чамин, төгс эд аж. Давуу тал нь хамгийн сайн чанарын материал, жижиг чимхлүүр ажлыг голчилсон бөгөөд гадаад үзэмж нь маш шинэлэг юм. 

"Luvaglio" зөөврийн комьпютер- 1 сая доллар

13 Чирэгч завь- 17,000 доллар

Хэрэв та далай тэнгисээр аялагч нэгэн бол энэ яг л танд зориулсан бүтээгдэхүүн байна. Тус төхөөрөмж нь чиглэл, хурд зэргийг зааж өгөх хянах хэсэгтэй бөгөөд та энэ бүхнийг өөрөө удирдаж, хүслээрээ далайг зүсэн давхих боломжтой.

Чирэгч завь- 17,000 доллар

14 "Worx C-Explorer 5" хөлөг- 2.7 сая доллар

Далайн гүнд зочилж, загаснуудтай хамт сэлэх нь хүн бүхний сэтгэл зүрхэнд оршдог хүслийн нэг болов уу? Харин та тус хүслээ биелүүлэхийн тулд маш их хөрөнгө цуглуулах шаардлагатай. Энэ нь 5 хүний суудалтай бөгөөд шилэн гадаргуу нь далай доторх зүйлсийг харж мэдрэхэд саад болохгүй аж. 

"Worx C-Explorer 5" хөлөг- 2.7 сая доллар

15 "Exo Gauntlet 2.5"- 5,200 доллар

Үүнийг зөвхөн баячууд л худалдаж авч болно. Учир нь тус төхөөрөмж эгэл жирийн иргэд бидэнд ямар ч хэрэггүй юм. Ердөө өөрийгөө сүр хүчтэйгээр мэдэрч, аливаа зүйлсийг эвдэлж, сүйтгэхийн тулд 5000 доллар зарцуулна гэдэг нь дэндүү мунхаг үйлдэл билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()