Хамгийн хачирхалтай сэтгэцийн өвчнүүд

Зарим хүмүүсийн амьдралд өвчин гэдэг зүйл хэлж биш хийсч ирдэг нь амьдралын жам гэлтэй. Тэр дундаас хүний оюун ухаан, сэтгэл санаанд нөлөөлөх сэтгэцийн өвчин нь хамгийн эрсдэлтэй, эдгэрэхэд хугацаа их ордог, хамгийн хүнд төрлийн өвчнүүдийн нэг юм. Чухам юунаас болж, сэтгэцийн өвчин үүсдэг болохыг эрдэмтэд судалж, уг өвчний эсрэг үр дүнтэй үйлчлэх эм бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа юм. Бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд дэлхий дээрх хамгийн хачирхалтай сэтгэцийн өвчнүүдийн тухай өгүүлэх болно. 

Хамгийн хачирхалтай сэтгэцийн өвчнүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "Бэлгийн гаж хүсэлд автах"

Сексийн дур хүслээ хорьж, цагдах боломжгүй хүмүүст илрэх сэтгэцийн өвчин бөгөөд дэлхий дээр энэ өвчнөөр өвчилсөн олон сая хүн байдаг гэж үздэг байна. Энэ төрлийн хүмүүс нь сексийг хайр сэтгэлийн үндсэн дээр хийдэг гэхээс илүүтэйгээр бэлгийн дур хүслээ хангах, этгээд гаж хүслээ биелүүлэх гэж үздэг бөгөөд бусдыг бэлгийн дарамтанд оруулах, хүчирхийлэх, элдэв гаж зүйл сэтгэх, тэрийгээ хийх гэж оролдох, мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэх зэргээр шинж тэмдэг нь илэрдэг байна.

"Бэлгийн гаж хүсэлд автах"

2 "Инээд алдах"

Хүний биеийн зарим хэсгүүдээр шалтгаангүйгээр загатнаж, тэвчихийн аргагүй нөхцөл байдалд хүргэдэг бөгөөд хэн нэгэн албаар биеийн тань аль нэг хэсгийг эрвэгнүүлж байгаа юм шиг санагдуулдаг байна. Түүнээс гадна энэ төрлийн хүмүүс гижиг ихтэй байх тохиолдол элбэг бөгөөд хүрэх төдийд инээх нь бий.

"Инээд алдах"

3 "Хүйтнийг мэдрэх"

Сүүлийн жилүүдэд энэ төрлийн сэтгэцийн өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо Канад улсын Монтреал (Montreal) хотод ихээр бүртгэгдээд байгаа юм. Шинж тэмдгийн хувьд уулын өвчинтэй илүү төстэй илрэх бөгөөд гэв гэнэт хөлдөж үхэх гэж байгаа мэт, хүний бие организм цэв хүйтэн болдог байна. Чухам юунаас болж, ингэж байгаа нь тодорхой биш бөгөөд энэ нь нэг төрлийн "сэтгэцийн өвчин" хэмээн эмч нар үздэг байна.

"Хүйтнийг мэдрэх"

4 "Төсөөлөн бодох"

Мэдээж хүн бүр дотроо элдэв янзын зүйлсийг төсөөлөн боддог билээ. Харин төсөөлөн бодох нь хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн нөхцөлд энэ нь сэтгэцийн өвчин болдог байна. Өдөр тутмын амьдралдаа өөрийгөө өөр хэн нэгэн болсон мэт төсөөлөх, түүндээ хүрэх гэж хичээх бөгөөд үр дүн нь амжилтгүй болох бүрт сэтгэл санаагаар унах, уй гашууд автах, амьдрах хүсэл эрмэлзэлгүй болох зэргээр шинж тэмдэг нь илэрдэг ажээ. Нэг ёсондоо өөрийнхөө чадах зүйлээс хэт давсан зүйлийг хүсч мөрөөдөж, түүнийгээ биелүүлж чадахгүй гэдгээ мэдмэгц гуниж, гутардаг хүмүүс сүүлдээ өөрсдөө ч мэдэлгүй сэтгэцийн өвчтэй болчихсон явж байх нь бий.

"Төсөөлөн бодох"

5 "Бүхнийг мэдэгч болох"

Хүн бүр өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй байх бөгөөд төдий чинээ аливаа зүйлсийн тухай мэдлэг, мэдээлэлтэй байдаг. Гэвч юм бүхнийг мэддэг мэт аашилах, өөрийгөө бараг бурхнаас илүү эрх мэдэлтэй нэгэн мэт төсөөлж, бодож явдаг хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэднийг өөрөөр мэдэмхийрэгчид гэж нэрлэдэг. Мэдэхгүй зүйл гэж тэдгээр хүмүүст огтхон ч байхгүйгээр барахгүй бусдад хэт их цэцэрхэх, өөрийнхөө үзэл бодлыг тулгах, бусдыг дорд үзэх мэтээр сэтгэцийн өвчин туссан болох нь тогтоогддог ажээ.

"Бүхнийг мэдэгч болох"

6 "Гараг, ертөнцтэй харьцах"

Хүмүүсээс зайгаа барьж, дэлхий ертөнцөөр ганцаараа аялж, сонин содон зүйлсийг үзэж сонирхох нь нийгэмд байгаа стресс, бухимдал зэргээс хол байлгана гэж итгэдэг хүмүүс энэ төрлийн сэтгэцийн өвчнөөр өвчлөх магадлал маш өндөртэй ажээ. Тэд хүмүүс хоорондын харилцааг огтхон ч эрхэмлэдэггүй бөгөөд ганцаараа байхыг илүүд үздэг байна. Ингэснээр сүүлдээ ганцаардаж, тэр ч бүү хэл солиороход хүрдэг гэнэ.

"Гараг, ертөнцтэй харьцах"

7 "Харгис хэрцгий болох"

Зарим тохиолдолд хүмүүс хүний биед бурхан чөтгөр хоёр зэрэг оршдог гэж ярих нь бий. Харин хүн алинд нь удирдуулж, өөрийгөө даатгах нь тухайн хүний өөрийнх нь хийх сонголт байдаг гэж үздэг ажээ. Тэгвэл чөтгөрийг сонгосон хүмүүс кинон дээр гардаг шиг чөтгөрт эзэмдүүлсэн мэт харгис, хэрцгий зан чанартай болж, бусдыг тамлан зовоох, тарчлаах этгээд гаж хүсэлд автдаг байна. Энэ нь эхэндээ бусдад атаархах, ямар нэгэн байдлаар хэн нэгнийг хорлох юмсан хэмээх сэтгэлээс үүдэлтэй бөгөөд яваандаа харгис, хэрцгий, зүрх сэтгэлгүй нэгэн болдог байна. Эдгээр сэтгэцийн өвчтэй хүмүүс өвдөж, тарчлахыг биеэрээ мэдрэхгүй бөгөөд сайхан сэтгэл гэж зүйлийг мэддэггүй хүмүүс байдаг аж.

"Харгис хэрцгий болох"

8 "Муу юм зөгнөх"

Харах төдийд л өөрөөсөө хар энерги цацруулж, бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлж байдаг хүмүүс байдаг билээ. Алхам бүртээ байнга алддаг гэмээр гуниж, гутарсан царай гаргаж явдаг эдгээр хүмүүсийн сэтгэл санаа, оюун ухаанаас сайн сайхан бодол хэзээ ч гарахгүй бөгөөд төдий чинээ цаг ямагт муу муухай зүйлийг зөгнөж, бодож явдаг. Ингэснээр тэдний амьдрал хар дарсан зүүд шиг өнгөрөхөд хүрдэг бөгөөд хар бараан зүйл бодсоор эцэстэй галзуурч, солиорох эсвэл хий юм харах зэргээр сэтгэцэд нь өөрчлөлт орж эхэлдэг байна.

"Муу юм зөгнөх"

9 "Алиа салбадай болох"

Хаана ч явсан алиа салбадай мэт байх нь магадгүй тэдгээр хүмүүсийн буруу биш бөгөөд олны дунд нэр хүндтэй байх гэж хичээж буйтай нь холбоотой байж болох юм. Бусдаар үргэлж доромжлуулж, элдвээр хэлүүлэх эдгээр хүмүүс нөхцөл байдлыг өөрчлөх үүднээс бусдад таалагдахын тулд алиа салбадай шиг жүжиглэх нь бий. Гэвч энэ нь эцэстэй тэдний зан чанар болж үлдэх тохиолдол байдаг байна. 

"Алиа салбадай болох"

10 "Байнга хар дарах"

Хар дарах нь ямар ч хүнд тохиолддог хэвийн зүйл боловч унтах бүртээ үргэлж хар дарах нь хүнийг сэтгэцийн өвчтөн гэж оношлуулахад хүргэдэг байна. Байнга шахуу хар дарснаар сэтгэцэд өөрчлөлт орох бөгөөд төдий чинээ хий юм харах, элдэв янзын дуу чимээ сонсох зэргээр сэтгэхүйд ноцтойгоор нөлөөлдөг ажээ.

"Байнга хар дарах"

11 "Хий юм харах"

Хий юм харах нь олон шалтгаанаас үүдэлтэй бөгөөд үүнд хамгийн ихээр нөлөөлдөг хоёр хүчин зүйлийг дурдья. Нэгдүгээрт сэтгэл санаанд хурцаар нөлөөлөх аймшгийн төрөл жанрын кинонууд хэт ихээр үзэх, харин хоёрдугаарт нойр дутуу олон хоног явах бөгөөд энэхүү хоёр шалтгааны улмаас хүн хий юм харахад хүрдэг болохыг эмч нар дүгнэсэн байдаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас сэтгэл санаа хэр байгаагаас шалтгаалж,  бие организм төдий чинээ байх нь бий. 

"Хий юм харах"

12 "Өөрийгөө дөвийлгөх"

"Би бүхнийг чадагч", "Би бол бүхнийг мэдэгч" гэх зэргээр өөрийгөө цаг үргэлжид дөвийлгөж, бусдыг дорд үзэх нь нэг төрлийн сэтгэцийн өвчин болохыг эмч нар тогтоожээ. Өөрийгөө хэт их шүтэх гэж оношилж буй уг өвчин нь хүн бүрт байх өөрийгөө илүүд үзэж, бусадтай үл ойшоосон байдалтай харьцах зан чанараас үүдэлтэй байна. 

"Өөрийгөө дөвийлгөх"

69
таалагдаж байна

48
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()