Жуулчдын хамгийн ихээр зорьдог Азийн хотууд

Ази тив нь дэлхийн хамгийн том газар нутаг, хүн амтай билээ. Өвөрмөц ёс заншил, агуу түүх, үзэсгэлэнт байгалиараа алдартай тус тив нь өөртөө 48 бүрэн эрхт улсыг багтаадаг аж. Ингээд та бүхэндээ гадны сайтад тавигдсан жуулчдын хамгийн ихээр зорьдог Азийн хотуудын жагсаалтыг орчуулан хүргэж байгааг хүлээн авна уу. 

Жуулчдын хамгийн ихээр зорьдог Азийн хотууд

10 Сингапур улс

Залуу хосуудын бал сараа тэмдэглэх зорилтот газар болсон Сингапур улс нь гоёмсог хотууд, үзэсгэлэнт арал, байгалийн гоо сайхан байдлаараа хүн бүрийн анхаарлыг татдаг билээ. Газар нутаг нь жижгэвтэр хэдий ч хөгжил дэвшлийг  цогцлоож чадсанаараа тус улс нь өдгөө улам бүр цэцэглэж, жуулчдыг соронзон мэт татах болсон юм. 

Сингапур улс

9 Индонез улс

Тус улсын нийслэлийг Жакарта гэдэг бөгөөд албан ёсны хэл нь Индонез хэл юм. Нидерланд улс нь XVII зууны үеэс Зондын арлуудад эзэмшил орноо тэлсээр байсан бөгөөд XX зууны эхнээс нутгийн ард түмэн яс үндэс харгалзалгүй эвлэн нэгдэж тусгаар тогтнохын төлөө тэмцсээр олон улсын дэмжлэгийг хүртэж, 1949 онд нэгэн шинэ улсыг үүсгэсэн байгуулсан нь Индонез байв. Жава тэргүүтэй энэ олон ястан одоо хэр нь нэг хэлтэн, нэг үндэстэн болох ирээдүй рүүгээ дөтөлсөөр л яваа билээ. Өдгөө тус улс нь хөгжин дэвшиж, олон үндэстний соёл, уламжлалыг нэгтгэсэн бөгөөд үзэсгэлэнт төгс байгаль, өвөрмөц хоолны соёлоороо гайхагддаг. Ногоон өнгөөр хучигдсан мэт уул тал, ой мод, цэлэлзэн урсах гол горхийг нь хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. 

Индонез улс

8 Монгол улс

Төв Азийн цээжинд орших Монгол улс нь 1206 онд Эзэн Чингис хааны сүр хүчин дор байгуулагдсан байдаг. Тал сайхан нутаг, хараа булаам байгалийн үзэсгэлэн, уужуу тайван хээр талд дурлахгүй байхын аргагүй билээ. Тиймдээ ч Монгол улсыг зорих жуулчид их байдаг бөгөөд тус улс нь найрсаг зон олноороо тун ч алдартай. Мөн Монгол улс нь аялж болох хамгийн боломжит улсуудын 87-д эрэмблэгддэг төдийгүй Ази тивийн үзэсгэлэнт улсуудын 8-р байранд жагсжээ.

Монгол улс

7 Вьетнам улс

2878 онд байгуулагдсан тус улс нь халуун орны уур амьсгалтай юм. Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсч байгаа бөгөөд тус улсын засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулсан байдаг. Энэхүү улс гүрнийг гайхалтай сайхан байгаль, олон төрлийн хоолны соёлгүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй улс жагсаалтын 7-р байрыг эзэлсэн байна. 

Вьетнам улс

6 Тайланд улс

Зүүн өмнөд Азийн төвд орших Тайланд улс нь хараа булаам байгаль, хөгжил дэвшил, Тай массаж, секс жуучлал зэргээрээ алдаршсан билээ. 1238 онд байгуулагдсан бөгөөд хоолны соёлоороо дэлхийд 7-р байрыг эзэлдэг. Тиймдээ ч аялал жуучлал маш эрчимтэй хөгжиж байгаа юм. 

Тайланд улс

5 Орос улс

Оросын Холбооны Улс нь хойд Евро Азид байрлах бөгөөд өргөн уудам тал нутагтай тул маш олон улстай хил залгаа оршдог. Дэлхийн хамгийн том газар нутгийг эзэгнэн орших Орос улс нь хүчирхэг байдал, үзэсгэлэнт бүсгүйчүүд, сайхан байгалийг өөрийн нэрийн хуудас болгосон төдийгүй сүлийн жилүүдэд дэлхийд нэрээ цуурайтуулж, дээгүүр бичигдэх болсон. 

Орос улс

4 Өмнөд Солонгос улс

Хүн бүрийн очиж үзэхийг хүсдэг Өмнөд Солонгос улс нь дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтдаг бөгөөд жуулчдын анхаарлыг ихээр татдаг юм. Цэвэр цэмцгэр хотууд, тайтгарал өгөх үзэсгэлэнт байгаль зэргүүд нь дэлхийд гайхагддаг билээ. 

Өмнөд Солонгос улс

3 Япон улс

Техник технологийн ноён оргил болсон тус улсын тухай сонсож байгаагүй хүн гэж орчлон хорвоод нэгээхэн ч үгүй. Өвөрмөц сэтгэлгээ, шинийг зохион бүтээх чадвар зэрэг нь дэлхий нийтээр алдартай бөгөөд эртний барилга, гайхалтай байгаль нь жуулчдын нүдийг баясгаж, сэтгэлийн жаргалыг эдлүүлнэ. Ялангуяа тус улс нь Сакура цэцгээрээ танигдсан төдийгүй хоолны соёл нь ч мөн хаа саагүй түгэн дэлгэрсэн билээ. 

Япон улс

2 Балба улс

Балба орныг байгалийн гурван бүс болгож үзнэ. Нутгийн умард хөвөөгөөр Альпийн нуга, нүцгэн хад, мөнх цас, мөсөн гол бүхий хүйтэн Хималайн өндөр нуруу сунайна. Байгаль дэлхийн сайхныг мэдрүүлж, алмайруулах олон сонин содон тогтоц тус улсад байх бөгөөд түүхэн дурсгал барилгууд нь хараа булаана. 

Балба улс

1 Филиппин улс

Ази тивийн хамгийн үзэсгэлэнтэй улсаар Филиппин тодорчээ. Тус улсын нийслэл нь Манила хот бөгөөд Филипино, Англи хэл хоёр албан ёсны хэлтэй билээ. Тэр чигтээ ногоон өнгөөр будагдсан тэнэгэр сайхан байгаль, уул ус гээд л үзэж харах зүйлс дуусна гэж үгүй. 

Филиппин улс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()