Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлтүүд

Газар хөдлөлт, хар шуурга зэрэг нь хүн төрөлхтөн, дэлхий ертөнцөд тулгарч болох хамгийн аймшигтай зүйлсийн нэг билээ. Үүний уршгаар олон мянган хүмүүс амь насаа алдаж, орон гэргүй болж байгаа юм. Харамсалтай нь байгалийн гамшгыг урьдаас таамаглан мэдэхэд хэцүү тул, урьдчилан сэргийлэх боломжгүй ажээ. Ингээд та бүхэндээ түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлтүүдийг танилцуулъя. 

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлтүүд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Өмнөд Калифорни, АНУ

Гай гамшиг гэдэг хэлж бус хийсч ирдэг гэдгийн адилаар 1994 онд АНУ-ын Өмнөд Калифорни мужид 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Хаа саагүй барилгууд нуран унаж, үүнд нь хүмүүс дарагдаж, амь  насаа алдаж байв. Ойролцоогоор 40,00 гаруй барилга нурж, 44 тэрбум долларын хохирол учруулсан бөгөөд эдгээр нь тус мужын эдийн засаг, санхүүгийн байдлыг хүндхэн байдалд хүргэж байсан юм. Хотын өнгө үзэмж гундаж, нуран унасан барилга, шархдаж бэртсэн хүмүүс хаа саагүй хэвтэж, нүд хальтрам дүр зургууд хэдэн өдрийн турш үргэлжилсэн аж. 

Өмнөд Калифорни, АНУ

2 Япон улс

1995 оны 1-р сарын 17-ны өдөр Японы Кобе хотноо 6.9 баллын хүчтэй аймшигт газар хөдлөлт болсон юм. Энэхүү гамшгийн улмаас 6400 хүн амиа алдаж, 100 гаруй тэрбум долларын хохирол үүсч, 200,000 том барилга, байгууламжууд нуран унасан байдаг. Япон улсын түүхэнд тус өдөр хараар тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд олон хүний амьдралыг үгүй хийж, хотыг нь сүйрүүлсэн газар хөдлөлт дахин тохиохгүй байхыг Япон хүн бүр дотроо хүсч, залбирч явдаг билээ. 

Япон улс

3 Төв Калифорни, АНУ

Төв Калифорни мужын нутаг дэвсгэрт 1989 онд хор хөнөөл ихтэй аймшигт газар хөдлөлт болж өнгөрсөн юм. 6.9 баллын хүчтэй тус газар хөдлөлт нь 63 хүний алтан амийг авч одсон төдийгүй 6 тэрбум долларын хохирол учруулсан байдаг. Үүний уршгаар орон гэргүй болсон хүмүүс олон бөгөөд тус аймшигт явдлыг санан дурсах дургүй байдаг билээ. Хөдөлмөрийн үр шимээр босгосон гэр орон, хайрлаж хүндэлдэг ойр дотны хүмүүсээ алдана гэдэг хамгийн аймшигтай хэрэг болохыг хохирол амссан хүмүүс сайн мэднэ. 

Төв Калифорни, АНУ

4 Хятад улс

1976 онд Хятад улсад 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж, аюул занал, айдсыг дагуулжээ. Асар хүчтэй энэхүү гамшгийн улмаас нийтдээ 250,000 хүн амиа алдаж, тоо томшгүй барилга, байшин сүйрч, сая саяаар тоологдох хүмүүс орон гэргүй болж хоцорсон юм. Тухайн улсын засгийн газраас 660,000 долларыг байгалийн гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн засварлахад зарцуулсан аж. 

Хятад улс

5 Перу улс

Перу улсын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэж, олон хүний алтан амийг авч одсон аймшигт газар хөдлөлт 1970 оны 5-р сард болж өнгөрчээ. Газар хөдлөлтийн хүч рихтерийн шаталбараар 7.9 баллын хүчтэй байсан бөгөөд 66,000 хүн нас барсан юм. Өндөр барилга байгууламжууд нуран унаж, олон хүнийг бэртэж гэмтэн, амь насаа алдахад хүргэсэн бөгөөд нийтдээ тус улсыг 500 гаруй сая долларын алдагдалд оруулжээ. Судлаачид газар хөдлөлтийг Номхон Далайн хэлбэлзэлтэй холбон тайлбарласан байдаг. 

Перу улс

6 Аляск, АНУ

Хамгийн богино хугацаанд болж өнгөрсөн, өндөр хүчтэй газар хөдлөлт хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 3 минутын турш 9.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж, нийтдээ 139 хүний амийг авч одсон юм. Хотын засгийн газарт 311 сая долларын хохирол учирч,  хотыг сүйрүүлж орхисон аж. Хэдхэн минутын дотор олон хүний амийг авч одон, барилга байгууламжыг нураасан энэхүү аймшигт газар хөдлөлт нь түүхэн дэх хоёр дахь хүчтэй газар хөдлөлт хэмээн тэмдэглэгдэн үлджээ. 

Аляск, АНУ

7 Чили улс

1960 оны 5-р сард түүхэн дэх хамгийн хүчтэй буюу 9.5 баллын газар хөдлөлт Чили улсад болж өнгөрчээ. Газар хөдлөлт хэдэн цагийн турш үргэлжилж 5700 хүний аминд хүрсэн байдаг. Үүний улмаас 675 сая долларын хохирол бий болсон юм. Тухайн үеийн 600 гаруй сая доллар нь өдгөө хэдэн тэрбумаар тоологдох юм. Мөн энэхүү газар хөдлөлтөөс үүссэн цунами Япон, Хавай, Шинэ Зеланд, Филиппин зэрэг орнуудыг нэрвэснээр 60 гаруй хүн цунамид амиа алджээ.

Чили улс

8 Ашхабад, Туркменистан улс

Туркменистан улсын нийслэл болох Ашхабал хотод 1948 онд газар 7.3 баллын газар хөдлөлт болжээ. Үүний улмаас 110,000 хүн амь насаа алдсан бөгөөд энэ нь нийт хүн амын 2/3 тэнцэх юм. Харин 2002 онд засгийн газраас нь газар хөдлөлтийн уршгаар орон гэргүй болсон, амь насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, тусламжийн гараа сунгасан байдаг. 

Ашхабад, Туркменистан улс

9 Сан Франциско, АНУ

Тус хотод 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 3000 хүн амиа алджээ. Энэ нь 1906 онд болж өнгөрсөн бөгөөд нийтдээ 524 сая долларын алдагдалд орсон юм. Мэдээж энэхүү мөнгөний хэмжээг өнөө цагтай харьцуулвал дээр дурдсантай адил хэдэн тэрбум болох аж. 

Сан Франциско, АНУ

10 Миссури, АНУ

Өдгөөгөөс 200 гаруй жилийн өмнө буюу 1811 онд Миссурид аймшигт газар хөдлөлт тохиож байжээ. 8 баллын хүчтэй газар хөдлөлт нь муж улсыг тэр чигт нь үгүй хийсэн байна. Харин олон жилийн дараа тус муж улсыг сэргээн засварласан байдаг билээ. 

Миссури, АНУ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()